- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Илан Бэншалом: Ашгаас хамаарсан татварыг уул уурхайн компаниуд хүсдэг болсон
Хууль зүйн үндэсний хүрээлэнд өчигдөр "Хөрөнгө оруулалт ба татварын эрх
зүй сэдэвт” уулзалт ярилцлага болсон юм. Тус уулзалт, ярилцлагад
Израйлийн татварын эрхзүйн чиглэлээр мэргэшсэн доктор Илан Бэншалом
оролцож, олон улсын татварын эрх зүйн сэдвээр ярилцсан.
Тиймээс түүнтэй уул уурхайн татварын орчин ямар байх ёстой талаар ярилцлаа. Доктор Илан Бэншалом нь 2003 онд Хэбрьюгийн их сургууль болон Лондонгийн их сургуулийн хуулийн тэнхмийг төгссөн.
2007 онд АНУ-ын Иелийн хуулийн сургуульд докторын зэрэг хамгаалж, 2009 оноос Иерусалим дахь Xэбрьюгийн их сургуулийн хуулийн тэнхимд профессороор ажиллаж байгаа аж. Тэрбээр олон улсын татварын тогтолцоо болон татварын бодлогын асуудлыг голлон судалдаг эрх зүйч, эрдэмтэн хүн юм.
-Манай улсын гадаадын хөрөнгө оруулалт буурсан нь татварын орчинтой холбоотой гэж үзэх хүн олон байдаг. Хөрөнгө оруулалтын татварын орчин ямар байх ёстой вэ?
-Уул уурхайн, мөхөөлдөсний компанийн татвар өөр байх ёстой. Уул уурхайн компани бусад бүх салбараас өөр учраас яг уул уурхайн салбарт зориулсан татварын орчин байх ёстой байдаг.
Монголын хувьд татварын ямар орчинтой гэдгийг би төдийлөн сайн мэдэхгүй байна. Гэхдээ Оюутолгой гээд 100 жилийн нөөцтэй том уурхайгаас татвар авах, тав, аравхан жилийн бизнесийн төлөвлөгөө гаргаад ажиллаж байгаа бусад салбарын компаниудаас татвар авах өөр хэрэг юм. Тиймээс олон арван жилээр татвар авахын тулд ямар татвар ногдуулах вэ гэдгээ бодох хэрэгтэй. Ингэснээр удаан хугацаанд тогтвортой ажиллах болно.
Энэ татварын орчинг бий болгохын тулд дэлхий нийтээр одоогийн байдлаар гурван төрлийн санхүүгийн хэрэгслийг мөрдөж байгаа. Нэгдүгээрт, өрсөлдөөнт тендер буюу тендерийн зарчмаар уул уурхайн компаниудыг шалгаруулдаг. Израйлын хувьд газын асар их нөөцтэй. Үүнийг илрүүлэхэд хоёрхон компани өрсөлдсөн. Ингэж хоёрхон компани өрсөлдөх нь хангалттай өрсөлдөөн болж чадахгүй учраас ямар нэг байдлаар авлигад өртөх магадлалтай.
Тиймээс тендерийн зарчмаар уул уурхайн компаниудыг шалгаруулж, түүнээс татвар ногдуулах нь нэлээд хоцрогдсон хувилбар болоод байгаа. Хоёрдугаарт үйлдвэрлэлээс хамаарсан роялтигаар дамжуулж татвар ногдуулах. Гэхдээ үүнийг маш олон компаниуд хэрэглэхээс татгалзаж байна. Энэ нь уул уурхайн компанид ч, Засгийн газарт ч ашиггүй байдаг. Яагаад гэвэл уул уурхайн үйлдвэрлэл явуулах нь маш өндөр зардалтай. Тэр өндөр зардлыг даваад цаана нь ашиг гарах үгүйгээс үл хамааран зөвхөн үйлдвэрлэлийнхээ хэмжээгээр роялти авдаг байсан.
Тэгвэл одоо хөгжсөн уул уурхайн компаниуд ийм орнуудтай хамтарч ажиллах ямар ч сонирхолгүй болсон. Харин гурав дахь хувилбар болох ашгаас хамаарсан татварыг уул уурхайн компаниуд хүсдэг болсон байна. Учир нь өмнөх хувилбарууд яваандаа хөгжсөөр оновчтой болсон нь энэхүү ашгаас хамаарсан татвар юм.
-Ашгаас хамаарсан татвар яагаад оновчтой гэж. Энэ нь уул уурхайн компаниудад илүү ашигтай биш үү?
-Энэ нь Засгийн газарт ч, уул уурхайн компаниудад ч ашигтай. Уул уурхайн компаниудын хувьд зөвхөн ашиг олсон нөхцөлд татвар төлнө гэхээр хамаагүй бага эрсдэлтэй байна. Харин Засгийн газрын хувьд зөвхөн ашиг олж байгаа компаниас татвар авдаг учраас тухайн уул уурхайн компани Засгийн газартай удаан хугацаанд тогтвортой ажилладаг давуу талтай.
Тиймээс Канад, Автсрали зэрэг улсууд энэхүү ашгаас хамаарсан татварын орчинг дэмжиж, үүнтэй уялдуулан эрх зүйн орчноо бүрдүүлж байгаа. Англиас эхэлсэн энэхүү татварын хувилбар одоо дэлхийн бүх улс орнуудад тархаж байна. Дэлхийн томоохон үндэстэн дамнасан корпорациуд энэ зарчмаар ажиллахыг хүсдэг болсон.
-Тэгвэл Монгол Улс бас энэ зарчмаар ажиллах ёстой юу?
-Монгол Улс ойрын жилүүдэд энэ зарчмыг хэрэгжүүлж, эрх зүйн шинэчлэлээ хийх ёстой. Би лобби хийж байгаа хэрэг биш. Дэлхий нийтээрээ дагаж байгаа зарчим шүү дээ.
-Уул уурхайн компаниудыг тогтвортой олон жил ажиллуулахын тулд татвараар хөнгөлөх ёстой гэдэг. Энэ тал дээр та юу гэх вэ?
-АНУ-ын "Женерал Электрик” компанийн 2011 онд төлсөн татвар нь -20 хувь байсан. Энэ нь үндэстэн дамнасан корпароцид тухайн орон ямар хэмжээний тусламж үзүүлж, урт хугацаанд хамтран ажиллах хүсэлтэй байгаагийн илрэл юм. Аливаа татвар нь заавал өндөр байх ёсгүй.
Хэрвээ Монголын УИХ-ын гишүүд уул уурхайн гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын үйлдвэрлэлийн татварыг нэммээр байна гэвэл би үгүй гэж зөвлөнө. Роялтигийн тоо нэмэх нь сонин биш. Тэгснээрээ тухайн компани урт хугацаанд ажиллахгүй байж мэднэ. Тиймээс яаж урт хугацаандаа ажиллуулах вэ гэдэг тал дээр анхаарч, ашгаас татвар авах зарчмыг хэрэгжүүлэх хэрэгтэй.
Улстөрчдийн хувьд өнөөдөртөө ашиг хүртэх сонирхолтой байдаг. Тиймээс ч ашгаас татвар авах зарчмыг анхаардаггүй. Учир нь энэ зарчмын өгөөж нь 10-15 жилийн дотор гардаг.
-Тэгвэл Монголын уул уурхайн татварын орчинд юуг анхаарах хэрэгтэй вэ?
-Хөрөнгө оруулагчийн мэдээллийн ил тод байдлыг хангуулж, аль болох тогтвортой байдлын гэрээнээс татгалзах хэрэгтэй. Анхнаасаа нөхцөлт гэрээ хийх ёстой.
М.Ариунсувд

Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани