Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ц.Элбэгдорж: Х.Баттулга Тавантолгойг би авъя гэсэн

Ц.Элбэгдорж: Х.Баттулга Тавантолгойг би авъя гэсэнМонгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нийгмийн идэвхтэй залуус болон нүүрном, жиргээчдийн төлөөлөлтэй уулзалт хийлээ. Он гарснаас хойш Ерөнхийлөгч гурав дахь удаагаа цуврал уулзалтаа ийнхүү хийв. Энэ удаагийн уулзалтыг шууд дамжуулсан юм. Ерөнхийлөгч уулзалтаараа цаг үеийн асуудлын хүрээнд ярилцсан бөгөөд зарим сонирхсон асуултад хариуллаа. Тэрбээр УИХ-ын гишүүн Х.Баттулгын зөвлөх Ч.Ганбатын талаар "Зарлиг дээр гарын үсэг зурдаг хүн нь би. Ганбат АНУ-ын иргэн болно гэдэг бичиг орж ирээгүй. Хуулиараа Монголын иргэн АНУ-ын иргэн давхар байж болдоггүй. Харин АНУ-ын паспортыг ашиглаад Монголыг доромжилж болно, хулгай хийгээд зугтаж болно гэж бодож байгаа бол санасны гарз. Монголын төр араас нь явах л болно" гэж хэлсэн юм.

 

 

Мөнгө өгвөл хэнийг ч хамаагүй муулдаг болсон хэвлэлийн асуудлыг зохицуулах уу?

 

Энэ асуултад "Миний санаачилсан хуульд яваандаа хэвлэл мэдээллийг боомилох хууль болох гэж байсан учраас би татаж авсан. Хэвлэлийн эрх чөлөөний талд би зогсоно. Эрх чөлөөний нэг давуу тал бол алдаа хийх боломж байдаг. Алдаагаа засаад цааш явна” гэсэн хариулт өглөө. Иргэдийн сошиалаар явуулсан асуултад тэрээр ийн хариулж байна.

 

-Х.Баттулга гишүүнтэй найз болохоороо хаацайлаад байна уу?

 

-Төр рүү орох гэж байгаа бол хулгай л битгий хий. Хулгай хийвэл хуулийнхныг зогсоох гэж явахгүй ээ. Ганцхан хулгай л битгий хий. Намайг хуулийн хяналтыг зогсоосонгүй гэж баахан хэлж байна. Би зогсоохгүй ээ. Тэгэж ярьвал Х.Баттулга, Ж.Оджаргал хоёулаа Баянхонгорынх шүү дээ. Хэрэв нүүрсээ ашигласан бол 60 гаруй мянган хүн ажилтай болж, монголын ард түмний орлого ийм хэмжээнд очихгүй байсан. Одоо энэ тухай яриад яах юм бэ. Улстөрч нь улс төрөө, бизнесмэн нь бизнесээ л хий л дээ. Одоо алдагдсан боломжийг яриад яах юм бэ... Би нэг удаа жиргэж байсан. Улс төр рүү орж байгаа бол та нийтийн эрх ашгийн төлөө явах ёстой. Өөрийн эрх ашгийн төлөө явж байгаа бол түүнээс хол бай гэж. Бид эв нэгдэлтэй байна гээд бие биенийхээ хулгайг хаацайлж сууж болохгүй.

 

-Х.Баттулгад та юу гэж хэлдэг юм бэ. Яагаад Тавантолгойг зогсоогоод байгаа юм бэ?

 

-Би зөндөө ярилцаж байсан. Надад Тавантолгойг би авъя гэсэн. Энд тодорхой шалгуур тавьж байгаа. Тэр шалгуурыг нь Монголын хүссэн компани болгон хангаж чаддаггүй. Уул уурхайн салбрат трушлагатай байх, хийсэн бүтээсэн ажилтай байх гээд олон шалгууртай Гаднаас орж хөрөнгө оруулагчид нь өөрсдөө хамтарч ажиллах компаниа сонгодог. Хөрөнгө оруулагчид нь тэднийг сонгохгүй байна шүү дээ

 

-Таныг гүтгэж, доромжлох юм. Үүний цаана хэн байна вэ?

 

-Намайг гүтгэж доромжлоход цаг заваа зарцуулдаг олон хүн байхгүй ээ. Би үүнийг үзэгдэл гэж бодож байгаа. Хүнээр төлөөлөх хэлэх арга байхгүй. Хэдэн зуун хүн сууж байгаад өсвөр насныхны тархийг буруу зүйлээр угааж байгаа нь буруу.

 

-Цагдаагийн байгууллагыг ХЗБХ шалгана гэсэн. Та юу гэж бодож байна?

 

-Цагдаагийн байгууллага, сайд руу бичиг явуулж байхаар гадаадад гарчихсан хүмүүс рүүгээ л мессэж явуул. Бат-Эрдэнэ, Ганбат гээд нөхдүүд байгаа. Эмэгтэй хүний ард, гадаад паспортны ард нуугдаж байхаар өөрөө хүрээд ирэх хэрэгтэй. Нэг юм хэлье. Монголын шүүх хар, цагааныг ялгаж чаддаг юм. Шүүхийн танхимд очоод битгий даналзаад бай. Наад улсууд чинь улам мэргэжиж байгаа улс. Тийм учраас хууль, шүүхийн байгууллагад итгэх хэрэгтэй. Хууль зүйн байнгын хороогоор шалгуулна ч гэх шиг. Хууль хяналтынхаа ажилтныг хамгаалах хэрэгтэй. Тэгэж байж бид шударга болно. Ерөнхийлөгч шалгаж байгаа талд нь байдаг байсан шүү гэж магадгүй хожим ярихыг үгүйсгэхгүй. Хийж байгаа ажилдаа цалин нь хүрэлцэхгүй байна. Ер нь Монголд хуулийн засаг тогтох уу, хулгайчийн засаг тогтох уу гэдгийг шийдэх хэрэгтэй. Ард түмэн бол хуулийн засаг тогтоох талд байгаа. Тийм учраас буруу юм хийж, хууль зөрчвөл би өмөөрөхгүй. Ийм л зүйл. Улстөрд орж байгаа хүмүүс тэндээс мөнгө хийх гэж бодож байгаагаа болих хэрэгтэй. Нэг асуудал гараад ирэхээр хөхүүл хүүхэдтэй эмэгтэй болоод хувирчихдаг. Энэ бол танил технологи. Та бүхэн мэдэж байгаа. Түүнд автаад байх шаардлагагүй ээ.

 

-Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурвуулаа нэг намынхан. Дотооддоо зөрчилтэй байна, сонгууль ойртож байна. Та юу бодож байна?

 

-Хууль зөрчдөг, авлигач хүмүүсээсээ салах нь намын эрх ашиг. Түүнийгээ тойрч нэгдэх нь намын эрх ашиг биш. Тэр хүмүүсээ заавал нэр дэвшүүлэх шаардлага байхгүй. УИХ-ын бүрэн эрхийн хүрээнд янз бүрийн асуудал яригдсан байж магадгүй, тийм хүмүүс нэр дэвшээд хэрэггүй. Тийм зарим нэг хүмүүст би нэр дэвшээд хэрэггүй гэж хэлсэн.

 

Буруу үйл ажиллагаа хийж байгаа хүмүүс улс төрөөс гарах нь зөв. Ардчиллыг дэмждэг хүмүүсийн сэтгэл зүрх урагдаж байгаа, эд нар хоорондоо талцаад аймшигтай юм болж байна гэж харж байна. Ардчилал эрх чөлөөгөө хууль бус зүйлээс аврах ёстой. Би энэ байр суурин дээр байгаа. Үг хэлэх эрх чөлөө, хийж бүтээх эрх чөлөөнд өөрийн юм шиг л ханддаг. Энэ талд нь зогсох ёстой гэж боддог.

 

Монголын төр авлигачдын нөлөөнд орж дампуурч дууслаа. Та юу бодож байна вэ?

 

-Монголын ард түмэн төрөө хараад алга ташаад уйлаад сууж байгаа бол муу төр. Харин шүүмжилж байгаа бол сайн төр. Төрийн эзэн бол ард түмэн. Хуулиас зугтдаг, даварсан хоёр этгээд байна, улс төрийн хүрээнд. Ардаа улс төрийн татуургатай, хамтрагчаа гадагшаа гаргаад зугтаалгачихдаг. Захиалгат нэвтрүүлэг хийдэг, хөлсний бичээч, хөтлөгч, сэтгүүлч юу байдаг түүгээрээ гүтгүүлдэг. Ёс зүйтэй хүмүүс олон байгаа. Монголыг алба ажлаараа дамжуулж аврая гэсэн хүмүүс байгаа. Бүгдээрээ хулгай зэлгийдээ баригдсан юм байхгүй.

 

-Монгол дахь МҮҮН-ын ажиллагааны талаар мэтгэлцээнд дуудаж байна, Ерөнхийлөгчөө таныг?

 

-Намайг өмнө нь мэтгэлцээнд дуудаж байсан, ганц энэ биш. Улсууд дургүй юм билээ. Та өөрийгөө төлөөлөхгүй, ард түмнийг төлөөлж байгаа шүү. Та ард түмний ашиг сонирхлыг төлөөлж байгаа шүү гэдэг үгийг хэлж байсан. Үнэхээр дахиад нэг Ерөнхийлөгч гарчихсан бол очоод мэтгэлцэж болно л доо.

 

-Одоогийн болж байгаа үйл явдал нийгмийг талцуулаад байх шиг. Сонгуульд оролцохын тулд та МҮҮН-ээс санхүүжилт авсан юм уу, танай нам санхүүждэг юм уу?

 

-МҮҮН шашин гэдэгт эргэлздэг. Өөрийгөө шүтүүлэх арга үзэгдэлд дургүй. Гурван гол юм тэнд байна гэж би хардаг. Өөрийнхөө бодлыг цорын ганц зөв гэж боддог. Өөрийг нь шүүмжлэхийг хүлээж авдаггүй. Бусдыг урхидах, тархи угаах.

 

Надад урилга ирж байсан, хурлын нэр бол олон улсын энх тайван, цөмийн зэвсгээс татгалзах гэсэн байсан. Би энэ арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч болохоосоо өмнө оролцсон. Оролцох хүмүүст нь дэлхийн удирдагчдын нэрс бичигдсэн байсан. Эхний хоёр өдөр олон улсын хурал болсон, НҮБ-ын байранд болж байсан. Сүүлийн өдөр нь нэг өвгөн орж ирдэг. Түүнд очсон хүмүүсийг би буруутгамааргүй байна. Монголынхоо нэрийг гаргая гэдэг зорилгоор очсон байх, түүнгээс тархи толгой нь эргээд очсон гэж бодохгүй байна.

 

-С-1 телевизийн "Цензургүй яриа” нэвтрүүлгийг хэн хаасан бэ?

 

-Энэ бол нөгөө л танил технологи. С-1 телевизийн эзэн нь хэн билээ. Харилцаа холбооны зохицуулах газраас С-1 телевизэд бичиг хүргүүлсэн юм билээ. "Цензургүй яриа” нэвтрүүлгийг хэн хаа гэж бичиг өгсөн юм бэ гэж. Хариу өгөх байлгүй.

 

Тэр нэвтрүүлэгт зөв юм бий, гэхдээ Монголыг талцуулах, түүгээр дамжуулж бие биеэ талцуулах хэрэггүй. Мүүнийг муу гэж үзэж байгаа бол салах хэргтэй. Би түүнтэй ямар ч холбоо байхгүй.

 

-Монгол Улсын иргэн давхар иргэншилтэй байж болох уу. Ганбат гэдэг хүн АНУ-ын иргэншлийг яаж авсан юм бэ?

 

-Зарлиг дээр гарын үсэг зурдаг хүн нь би. Ганбат АНУ-ын иргэн болно гэдэг бичиг орж ирээгүй. Хуулиараа Монголын иргэн АНУ-ын иргэн давхар байж болдоггүй. Харин АНУ-ын паспортыг ашиглаад Монголыг доромжилж болно, хулгай хийгээд зугтаж болно гэж бодож байгаа бол санасны гарз. Монголын төр араас нь явах л болно.

 

Ер нь бид монгол иргэнээ хөнгөлөлттэй нөхцөлөөр ирж очиж байдаг, ийм замыг нээх хэрэгтэй гэж боддог. Тийм учраас 2011 онд Монголчууд олуулаа болъё гэдэг санаачлага гаргаж байсан. Тийм учраас саяхан хууль санаачилсан. Монголын иргэн гадаадад мэндлээд орж ирж байгаа бол монгол аав, ээж нь хөтлөөд орж ирж байгаа бол заавал виз гэхгүйгээр ороод ирж болно. Бид арай олуулаа болох хэрэгтэй. Энэ тухай үргэлж л ярьдаг байсан. Элбэгдорж санаачилсан болохоор болдоггүй юм уу, ийм боломж олгосон хууль санаачлахаар.

 

-Улстөрчид олон мэхтэй байна, яах вэ?

 

-Тийм ээ, эндээсээ ч загасны дэгээ гаргаж ирж шидээд л, тэндээсээ ч нэг юм гаргаж шидээд л. Ийм учраас Хариуцлагын тухай хуулийг батлах хэрэгтэй.

 

Прокурорын газраас УИХ-ын гишүүний эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргавал шууд түдгэлзүүлэх хэрэгтэй. Магадгүй нэг хуулийн ажилтан өөр нэг эрх ашиг сонирхолд хөтлөгдөөд маш шударга хүнийг хэлмэгдүүлэх гэсэн бол яах вэ, тийм учраас түүнийгээ прокурор нь нотол гэдэг заалтыг давхар оруулсан.

 

Тэр төсөлд прокурорын газраас УИХ-ын гишүүний эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргавал шууд түдгэлзүүлэх хэрэгтэй гэж заасан. Магадгүй нэг хуулийн ажилтан өөр нэг эрх ашиг сонирхолд хөтлөгдөөд маш шударга хүнийг хэлмэгдүүлэх гэсэн бол яах вэ, энэ тохиолдолд тухайн гишүүнийг хууль зөрчсөнийг нь прокурор нотол гэдэг заалтыг давхар оруулсан.

 

-Та сэтгүүлчийг шүүхэд өгч байсан уу?

 

-Би нэг ч сэтгүүлчийг, нэг ч хэвлэлийн эсрэг гомдол гаргаж байгаагүй. Гартаа тааралдсан шавар бүхнээ цацдаг, гартаа таарсан бүхнээ цацдаг. Тэртэй тэргүй гомдол гаргадаггүй юм чинь энэ нэг бэлэн обьект байна гэдэг. Цаашдаа би нэг ч хэвлэлийг хаа гэдэг үүрэг өгөхгүй, нэг ч сэтгүүлчийг шүүх цагдаад өгөхгүй. Энийг өөрөөрөө харуулах хэрэгтэй. Харин миний тэр хандлагыг буруугаар ашиглах хэрэггүй.

 

-Аавынхаа тухай та яриач?

 

-Миний аавыг Монголын Цахиа гэдэг. Цэрэгт явсны дараа өөд болсон. Миний өвөг дээдэс Монгол нутагт хэдэн үеэрээ амьдарч ирсэн. Хаа нэг газраас нүүж ирээгүй. 1990 онд гаргасан бохир технологийн нэг нь хаа нэгтэйгээс нүүж ирсэн гэдэг. Хэдэн үеэрээ Монголын тусгаар тогтнол бүрэн эрхт байдлын төлөө тэмцэж ирсэн хүмүүс шүү.

 

Хатуудаа хатуу сайхандаа сайхан газар миний өвөг дээдээс хэдэн үеэрээ амьдарч ирсэн. Намайг гүтгэх гэхээрээ үүгээр доромжилдог. Миний аав, өвөг дээдэс Монгол газар нутагт төрж өссөн хүмүүс. Нүүдэлчин удамтай хүмүүс байсан шүү. Тийм хүний үр сад. Би хөгшин аавынхаа нэрээр нэрлүүлэхийг хүсдэг. Монголын Цахиагийн Элбэгдорж. Өөр юм байхгүй.

 

-Төрийг яаж хариуцлагатай болгох вэ?

 

Саяхан УИХ-аас Нийтийн сонсголын хууль гэдэг мундаг хууль баталсан, бүх газар амилуулаасай. Төсвийн асуудал томилгооны асуудал бүгд тэнд байгаа. Төрийг хариуцлагатай болгох. Төрийг хариуцлагатай болгоход мөнгө зарахгүйгээр хийж болно. Харин УИХ-ын гишүүд, хууль баталдаг хүмүүс нь Хариуцлагын тухай хуулиас зугатаад байгаа нь ойлгомжгүй байгаа. Сонгуулиар хулгайч, авлигач хүмүүсээсээ сална гэж ярьдаг ч мартдаг, түүнийгээ эргээд сонгодог. Төрд муугаа шахаад гаргадаг хуультай болох ёстой. Ийм учраас энэ хуулийг УИХ-ын чуулган эхлэнгүүт батлуулахын төлөө явна.

 

Төрийг хариуцлагатай болгооч гэдэг юмыг иргэд шаардах эрхтэй. Олон нийтийн мэдээллийн хэрэгслийг гартаа барьж байгаа та бүхэн шаардахгүй бол хийхгүй.

 

Монголын хөгжлийн туйлын зорилго бол монгол хүн бүр хувь заяандаа эзэн болох.

 

Малаа хувьчлах үзэл хэдэн мянган жилээс эхтэй, монголчууд мөнх хөх тэнгэрийн дор гэдэг. Энийг би хуулийн дор гэж ойлгож байгаа, ийм уламжлалтай. Тэгэхээр уламжлалаа сэргээж байгаа. Нөгөө талаар монгол хүн хувь заяандаа эзэн болъё. Монгол Улсын хөгжлийн философи бусад улсаас ялгаатай. Иргэд нь хүчтэй байх юм бол эв зохицолтой нийгэм хөгжих суурь болдог. Эхлээд бид өөрийнхөө замыг тодорхойлох хэрэгтэй. Монгол хүн эрхтэй, мэдлэгтэй, бололцоотой байх ёстой. Төр нь эрх мэдэлтэй, тэрнийг тойрсон гэр бүл боломжтой байдаг биш хүн бүрт энэ боломж нээлттэй байх ёстой. Бид гурван саяулаа, энэ бүхэнд оролцоотой байх юм бол энэ Монголын хөгжлийн философи.

 

Хэн УИХ-д олонх болохоос хамаарах биш, монгол хүний хүсэл зоригоос хамаардаг байх хэрэгтэй. Ингэвэл хөгжлийнхөө зөв замд гарна. Бид донсолгоотой зам руу орсон. Бид үнэн замаар явж байгаа, хүний явдаг замаар явж байгаа. Таны хүсэж байсан ардчилал мөн үү гэж хүн асуудаг. Мөн гэж би хариулдаг. Монгол хүн түүхэндээ байгаагүйгээр хийх боломжтой байгаа, түүхэндээ байгаагүйгээр төр засгаа шүүмжлэх боломжтой байгаа. Ардчиллын мөн чанар гэдэг дургүй байх эрхийг хамгаалахад оршдог. Та хувь заяагаа шийдээд явах ёстой. Ардчиллын утга учрыг ингэж ойлгох ёстой. Бид ардчиллын 20 хэдэн жилд будилж явж бүгдээрээ л суралцаж байна.

 

-Хуулийн шинэчлэлийн төлөө та намдаа ганцаарддаг уу?

 

-Би намаас түдгэлзсэн хүн, ард түмнийг төлөөлсөн хүн. Бүх нам, бүх хүмүүстэй хамтарч ажиллахын төлөө явна. Ганцаардаад байгаа зүйлгүй.

 

Э.Сүрэн

sonin.mn

Ц.Элбэгдорж: Х.Баттулга Тавантолгойг би авъя гэсэн
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өчигдөр, 10:33
Өчигдөр, 10:25
2024 оны 11 сарын 21, 17 цаг 02 минут
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

2024 оны 11 сарын 21, 16 цаг 54 минут
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани