Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Тоонууд “ММС”-ийн эсрэг эргэсэн учраас эх орноо ”худалд” гэсэн үг үү, ерөнхийлөгч өө

 

-АЖЛЫН ХЭСГИЙН ДҮГНЭЛТИЙГ ҮЛ ОЙШООСООР БАЙХ УУ-


"Энержи Ресурс” компанийн толгой компани болох Кайманы арлын "Mongolian Mining Corporation” энэ сарын 29-нд төлөх ёстой 600 сая ам.долларын бондын хүү болох 26.6 сая ам.долларын эргэн төлөлтөө хугацаанд нь төлөх санхүүгийн чадамжгүй болсон гэдгээ албан ёсоор зарлаад байна. Хонконгийн хөрөнгийн биржийн мэдээлж буйгаар "BNP Paribas Hong Kong”, "BNP Paribas Singapore branch”, "ICBC Industrial and Commercial Bank Of China” гэсэн хөрөнгө оруулагчид нь өнөөдрийн байдлаар "Mongolian Mining Corporation”-д хандан ямар нэг шаардлага, эргэн төлөлтийн хатуу сануулга хүргүүлээгүй байгаа юм. Үүнийг "Mongolian Mining Corporation”-ийн ТУЗ-ийн дарга Ж.Оджаргал ч бататгаж байна.  
Тиймээс гадаадад анх удаагаа бие даан хувьцаа гаргаж байсан онцлогтой дотоодын "Mongolian Mining Corporation” хөрөнгө оруу­лагчидтай хэлэлцээр хийж, төлбөр барагдуулах хугацааг сунгах нэмэлт гэрээ хийх эхний хувилбараа гаргаад байгаа аж. Мөн компанийн зүгээс үйл ажиллагааны буруутай байдлаас үүдэн санхүүгийн чадамжгүй болсон гэж үзэхгүй байгаа бөгөөд Хятадын гангийн үйлдвэр коксжих нүүрсний хэрэглээгээ бууруулсантай холбоотой гэж зарлалаа. Гэхдээ нэг тодорхой зүйл байгаа нь Хятадын коксжих нүүрсний эрэлтийн бууралтаас үүдсэн гадаад шалтгаанаас гадна дотоодын Тавантолгойн асуудал тус компанийн хувьд "толгойн өвчин” болоод байна.


1. "ММС” хувь заяа Тавантолгойгоос хараат гэдэг нь тодорхой байсан уу

"Mongolian Mining Corporation” компанийн мэдээлж байснаар 2013 онд 75.9 сая орчим ам.долларын ашигтай гарч байсан борлуулалт 2014 онд долоон сая ам.долларын алдагдал болж буурсан байгаа юм. Тухайн үед коксжих нүүрсний үнэ буурч байсан бөгөөд зах зээлийн байдал энэ компанийн алдагдлыг улам бүр өсгөж байсан гэх тодорхой шалтгаантай. Үүнээс гадна борлуулалтын графикийн дээд цэгтээ 500 гаруй сая ам.долларын орлоготой байсан тус компанийн орлого буурч, гэрээгээр хүлээсэн зардал тогтмол гарч байсан нь компанийн санхүүгийн тайлан хасахтай гарах өндөр магадлалтайг илэрхийлж байсан юм.

Дүгнэлтийн хэдхэн хэсгээс харахад, "Mongolian Mining Corporation”-ийн хувьд Тавантолгойн ордыг ашиглах нь санхүүгийн дарамтаас гарах маш том боломж байсан нь харагдах бөгөөд үүний сацуу тус компани бодитоор төслийг хэрэгжүүлэх санхүүгийн чадваргүй гэдгийг ч дурджээ.

Ямартай ч, хөрөнгө оруулалтын гэрээний заалтаас харахад "Энержи Ресурс” нь дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтаа яаж ч тооцож болох, ямар хугацаанд энэ хөрөнгө оруулалтыг оруулах нь тодорхойгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, тус компани амлаж байгаа дөрөв орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтаа гэрээний 30 жил, сунгалтын 30 жилийн хугацаанд буюу нийт 60 жилийн турш цувуулсан хийх, эсвэл Тавантолгойн ордыг ашиглаж олсон орлогоосоо хөрөнгө оруулалт болгон буцаан хийх боломжийг өөрсдөдөө өгөх боломжтой гэрээ бэлдсэн байгаа юм.

Яг ийм л заалттай гэрээ бидний анхаарлаас гадуур Засгийн газартай хийгдэх гэж байсан. Үүнийг нь УИХ-ын дарга З.Энхболд гацааж, ард түмний эрх ашигт үйлчлэх, улсын эрх ашигт нийцсэн эсэхийг дүгнүүлсэн нь тэгвэл буруу биш байжээ. Дээр дурдагдсанаас гадна, иргэн бүрийн эзэмшиж буй 1072 хувьцааны асуудалд ч энд хөндөгдөхгүй байх аргагүй. Гэтэл ийм гэрээг зогсоосноороо эдийн засгийн алуурчин нэр зүүж, улс орноо нэг компанийн өрөнд тавиад туухаас аварсан УИХ-ын зарим гишүүд чичлүүлсээр байна.

Гэтэл Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ард иргэдээс сонгогдсон УИХ-ын нэр бүхий гишүүдийн шалгаж, улсын эрх ашигт халдсан гэх үндэслэл, баримт, фактуудыг үл тоон "Одоо алдагдсан боломжийг яриад яах юм бэ...” хэмээн "шүлсээ залгих” нь байж болох хэрэг үү? Хэдий "Mongolian Mining Corporation” нь Монголын тэргүүлэх хэмжээний компани, олон хүнийг ажлын байраар хангаж, татвар хураамжаа төлдөг ч  Хятадын "China Shenhua Energy”-тэй хамтран Монгол орны гол баялаг болсон "Тавантолгой”-г ажлын хэсгийн дүгнэлтэд бичигдсэнээр өрөнд өгөх нь зөв байсан гэж үү.

Хэдийгээр тоонууд "Mongolian Mining Corporation”-ийн эсрэг эргэж, тус компани зээлийн хүүгийн төлөлт хийх санхүүгийн чадамжгүй, дээр нь ирэх онд 600 сая ам.долларын бондын төлөлттэй байгаа ч энэ нь эх орноо, үндэсний аюулгүй байдлаараа дэнчин тавьж, ганцхан компанийн өрийг "тэглэх”-тэй тэнцэнэ гэж үү, эрхэм Ерөнхийлөгч өө.

Харин 2015 оны дөрөвдүгээр сард "Shenhua Group”-ийн охин компани болох "China Shenhua Energy”, Японы "Sumitomo” корпорац болон "Mongolian Mining Corporation” хамтран Тавантолгойн хөрөнгө оруулагчаар шалгарсан байдаг. Хэрэв гэрээ батлагдвал хөрөнгө оруулагчид дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж, нийт таван улсын зах зээлд нүүрс экспортлох зорилготой байсан юм. Мөн дэлхийд томоохонд тооцогдох нүүрсний ордын 55 хувийг "Mongolian Mining Corporation” эзэмшихээр болсон гэх шуугиан нь тус компанийн алдагдал, борлуулалтын орлого буурсан зэрэг муу мэдээг түр намжааж, хөрөнгө оруулагчид хүлээлтийн байдалд шилжсэн гэхэд болно. Энэ цагаас эхлэн тус компанийн ирээдүй Тавантолгой ордтой салшгүй холбоотой болж эргэсэн юм.

2. Яаруу бэлдсэн гэрээ "Mongolian Mining Corporation”-ийн байдлыг улам дордуулав

Хэдийгээр Тавантолгойн ордыг ашиглах нь дотоодын зах зээлд мөнгөн урсгал нэмэгдэх өгөөжтэй гэгддэг ч тус ордыг ашиглахаар бэлдсэн гэрээ нь үндэсний аюулгүй байдалд заналхийлэх хэмжээнд хүрсэн гэх асуудлыг УИХ гаргаж тавьсан билээ. Ингэснээр Тавантолгойг ашиглах консерциум болоод Засгийн газар хоорондын хэлэлцээр тэг зогсолт хийсэн бөгөөд өнөөдрийг хүртэл ямар нэг шийдэл олдохгүй, эцэстээ хэвлэлийн бай, тэмцлийн цөм болж хувираад байна.
Харин энэ асуудлаар удтал байр сууриа илэрхийлээгүй байсан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "тулааны” аль талд байгаа вэ, гэдгээ өчигдөр илэрхий болгож, санал бодлоо илэрхийллээ. Тэрээр улс орны өмнө тулгамдаж буй чухал асуудлыг хөндөн ярилцахдаа мэргэжлийн сэтгүүлчдийг бус "Фэйсбүүк”, "Твиттер” идэвхтэй хөтөлдөг иргэдийг цуглуулж мэдээлэл өгсөн юм. Мөн дээрх нийгмийн сүлжээний хуудсуудаар дамжуулан өөрийн байр суурийг дамжууллаа. Энэ үеэрээ ноён Ерөнхийлөгч,

-Х.Баттулга гишүүнтэй найз болохоороо хаацайлаад байна уу? гэх асуултад
....Хэрэв нүүрсээ ашигласан бол 60 гаруй мянган хүн ажилтай болж, Монголын ард түмний орлого ийм хэмжээнд очихгүй байсан. Одоо энэ тухай яриад яах юм бэ. Улстөрч нь улс төрөө, бизнесмэн нь бизнесээ л хий л дээ. Одоо алдагдсан боломжийг яриад яах юм бэ... гэж хариулсан бол

Х.Баттулгад та юу гэж хэлдэг юм бэ. Яагаад Тавантолгойг зогсоогоод байгаа юм бэ? гэсэн асуултад
-Би зөндөө ярилцаж байсан. Надад Тавантолгойг би авъя гэсэн. Энд тодорхой шалгуур тавьж байгаа. Тэрэнд нь Монголын хүссэн компани болгон таардаггүй. Гаднаас орж ирсэн сайн компанийг ч сонгохгүй байна. Өөр яах юм бэ? гэж хариулжээ.

Түүнийхээр бол "Энержи Ресурс” болон Хятадын төрийн өмчийн "China Shenhua Energy” компани нь тодорхой шалгуурыг нь хангасан юм байж. Мөн 60 гаруй мянган хүн ажлын байртай болж, бидний өнөөдөр авч байгаа цалин пүнлүү нэмэгдэх ёстой байжээ.

Гэхдээ олон сэтгүүлч түүний уулзалтад уригдаагүй тул хөрөнгө оруулагчаар шалгарсан "Энержи Ресурс” түүний толгой компани болох "Mongolian Mining Corporation”-ийн өр хэрхэх, хөрөнгө оруулах эдийн засгийн чадамж байгаа эсэх, Тавантолгой бүхлээрээ өрийн барьцаанд очих үндэслэл зэргийг ажлын хэсгийн дүгнэлтээс иш татаж асуусангүй. Зүгээр л "...Одоо алдагдсан боломжийг яриад яах юм бэ...” гэх түүний үгийг жиргэж байцгаав. Мөн гэрээ батлагдсанаар Монголд орж ирэх гээд байгаа дөрвөн тэрбум ам.доллар хэзээ, ямар давтамжаар орж ирэхийг хэн ч сонирхсонгүй. Магадгүй энэ талаар гэрээн дээр нарийн ширийн тусгаагүй тул Ерөнхийлөгч ч хариулж чадахгүй байсан ч байж магад.
Гэвч, анхнаасаа энэ гэрээ улс орны эрх ашигт нийцсэн бол өнөөдөр Ерөнхийлөгч нь хүртэл "шүлсээ залгиад” өнгөрөх байсан гэж үү.

3. "Mongolian Mining Corporation” барианд оролгүй бүдэрсэн нь хэний буруу вэ

"Өөрөө унасан хүүхэд уйл­даггүй” гэдэг. Үүн шиг хэт нэг талын эрх ашгийг шингээсэн гэрээ боловсруулсан "ял”-д унаж, өр төлбөртөө баригдсан "Mongolian Mining Corporation”-д уйлах эрх байхгүй. Учир нь, нэгдүгээрт тендер шалгаруулалт хууль бус явагдсан гэх эхний үндэслэл байна.
Тиймээс энэ болон бусад анхаарал татсан гэрээний заалтуудыг УИХ-ын даргын 2015 оны 101 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтэд тулгуурлан сийрүүлье.

Дүгнэлтийн 87-88-р тал юу "хэлэв”...

Засгийн газар 2010 онд Тавантолгойн нүрсний ордыг ашиглах уралдаант шалгаруулалтын богино жагсаалтад үлдсэн зургаан компанийн дунд уралдаант шалгаруулалтыг үргэлжлүүлэн явуулсан байгаа юм. Гэтэл үүнд оролцоогүй "Энержи Ресурс Корпорац”, түүний охин компани болох "Энержи Ресурс” компанийг шалгаруулсан байна. Гэтэл үүнд өнөөдрийг хүртэл Засгийн газар болоод мега төслүүдийг хариуцаж байгаа Монгол Улсын сайд М.Энхсайхан хариу өгөөгүй байна.

Мөн энэ нүүрсний ордыг ашиглах Төслийн компанийн 51 хувийг эзэмших "Энержи Ресурс Корпорац” нь 100 хувь гадаадын хөрөнгө оруулагчийн мэдэлд, 49 хувийг эзэмших "China Shenhua Energy” нь гадаадын хуулийн этгээд тул Тавантолгойн нүүрсний орд шууд болон шууд бусаар гадаадын хуулийн этгээдүүдийн 100 хувь хяналтад орно гэсэн дүгнэлт байна.

"Mongolian Mining Corporation”-ийн одоогийн үүсээд байгаа санхүүгийн эрсдэлийг ч УИХ-ын гишүүд урьдаас харж, Тавантолгойд ашиглаж болзошгүй гэх дүгнэлт гаргасан байдаг. Тухайлбал, "Энержи Ресурс Корпорац”-ын хувьцаа нь толгой компанийнхаа өрийн барьцаанд байдаг. Энэ нь юу гэсэн үг вэ, гэвэл санхүүгийн хүнд байдалд орсон "Mongolian Mining Corporation” Тавантолгойн ордыг ашиглах эрхийг олж авах нь бизнесийн өрсөлдөгчгүй болж, нөөцөө нэмэгдүүлэх замаар зах зээлийн үнэлгээгээ өсгөж, санхүүгийн хүндрэлээс гарах боломжтой болох байсан гэсэн үг юм.

Өөрөөр хэлбэл, 16.16-т бичигдсэнээр "”Энержи Ресурс” нь Тавантолгойн ордыг ашиглах эрхийн дагуу олж авч байгаа эрх ашиг сонирхлыг барьцаалж хөрөнгө оруулалт босгож байна. Энэ нь тус компанийн давуу тал биш бөгөөд Тавантолгойн ордыг ашиглах эрх авснаар үүсч байгаа боломж” гэсэн үг. Гэтэл хэрэв, Засгийн газар энэ боломжийг Эрдэнэс Тавантолгойд зөвшөөрсөн тохиолдолд Эрдэнэс Тавантолгой өөрөө хөрөнгө оруулалт татах бүрэн боломж ч байгаа гэдгийг дүгнэлтэд дурдсан байна.

Дүгнэлтийн хэдхэн хэсгээс харахад, "Mongolian Mining Corporation”-ийн хувьд Тавантолгойн ордыг ашиглах нь санхүүгийн дарамтаас гарах маш том боломж байсан нь харагдах бөгөөд үүний сацуу тус компани бодитоор төслийг хэрэгжүүлэх санхүүгийн чадваргүй гэдгийг ч дурджээ.

Ямартай ч, хөрөнгө оруулалтын гэрээний заалтаас харахад "Энержи Ресурс” нь дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтаа яаж тооцож болох, ямар хугацаанд энэ хөрөнгө оруулалтыг оруулах нь тодорхойгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, тус компани амлаж байгаа дөрөв орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтаа гэрээний 30 жил, сунгалтын 30 жилийн хугацаанд буюу нийт 60 жилийн турш цувуулсан хийх, эсвэл Тавантолгойн ордыг ашиглаж олсон орлогоосоо хөрөнгө оруулалт болгон буцаан хийх боломжийг өөрсдөдөө өгөх боломжтой гэрээ бэлдсэн байгаа юм.

Яг ийм л заалттай гэрээ бидний анхаарлаас гадуур Засгийн газартай хийгдэх гэж байсан. Үүнийг нь УИХ-ын дарга З.Энхболд гацааж, ард түмний эрх ашигт үйлчлэх, улсын эрх ашигт нийцсэн эсэхийг дүгнүүлсэн нь тэгвэл буруу биш байжээ. Дээр дурдагдсанаас гадна, иргэн бүрийн эзэмшиж буй 1072 хувьцааны асуудалд ч энд хөндөгдөхгүй байх аргагүй. Гэтэл ийм гэрээг зогсоосноороо эдийн засгийн алуурчин нэр зүүж, улс орноо нэг компанийн өрөнд тавиад туухаас аварсан УИХ-ын зарим гишүүн чичлүүлсээр байна.

Гэтэл Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ард иргэдээс сонгогдсон УИХ-ын нэр бүхий гишүүдийн шалгаж, улсын эрх ашигт халдсан гэх үндэслэл, баримт, фактуудыг үл тоон "Одоо алдагдсан боломжийг яриад яах юм бэ...” хэмээн "шүлсээ залгих” нь байж болох хэрэг үү? Хэдий "Mongolian Mining Corporation”-ний дийлэнх хувьцааг Монголын тэргүүлэх хэмжээний компаниуд эзэмшиж, олон хүнийг ажлын байраар хангаж, татвар хураамжаа төлдөг ч  Хятадын "China Shenhua Energy”-тэй хамтран Монгол орны гол баялаг болсон "Тавантолгой”-г ажлын хэсгийн дүгнэлтэд бичигдсэнээр өрөнд өгөх нь зөв байсан гэж үү.
Хэдийгээр Монголын гэж тодотгоод байгаа "Mongolian Mining Corporation”-ийн эсрэг тоонууд эргэж, тус компани зээлийн хүүгийн төлөлт хийх санхүүгийн чадамжгүй, дээр нь ирэх онд 600 сая ам.долларын бондын төлөлттэй байгаа ч энэ нь эх орноо, үндэсний аюулгүй байдлаараа дэнчин тавьж, ганцхан компанийн өрийг "тэглэх”-тэй тэнцэнэ гэж үү, эрхэм Ерөнхийлөгч өө.
Эх сурвалж: www.assa.mn
Тоонууд “ММС”-ийн эсрэг эргэсэн учраас эх орноо ”худалд” гэсэн үг үү, ерөнхийлөгч өө
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани