Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Орлогын зарцуулалт ойлгомжгүй байна

Орлогын зарцуулалт ойлгомжгүй байна Уул уурхайн орлогын 60-аас дээш хувь нь улсын төсөвт төвлөрч байна. Харин орон нутгийн төсөвт дунджаар 10 хүрэхгүй хувь ногдож байгааг "Олборлох үйлдвэрлэлийн орлого хуваарилалтын тогтолцоо” тойм судалгаанд дурджээ. Энэхүү судалгааг Сангийн яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн "Монгол Улсын хөгжлийн бодлого төлөвлөлтийн тогтолцоог бэхжүүлэх төсөл”- ийн хүрээнд бэлтгэсэн байна.

Гурван сарын хугацаанд боловсруулсан уг судалгаанд үнэлэлт, дүгнэлт өгөх нээлттэй хэлэлцүүлэг мягмар гарагт боллоо.

Уул уурхайн үйлдвэрлэлийн орлогын санхүүжилтийн тогтолцооны үр ашгийг тооцож гаргах нь чухал байгааг зохион байгуулагчдын зүгээс онцолж байна. Эрдэс баялгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдээс төлсөн нийгмийн даатгалын шимтгэл нь нийт уул уурхайн орлогын таван хувийг бүрдүүлж байгааг уг судалгаанд тэмдэглэжээ.

Олборлох үйлдвэрлэлийн салбараас 21 төрлийн татвар, хураамж, төлбөр авч байна

Олборлох үйлдвэрлэлийн салбараас өнөөдрийн байдлаар нийт 21 төрлийн татвар, төлбөр, хураамжийн орлого төсөвт төвлөрдөг байна. Монгол Улсын төсвийн орлого сүүлийн жилүүдэд эрс өссөн. Үүнээс шалтгаалж төсөвт эзлэх уул уурхайн орлогын эзлэх жин 37 хувиас 20 хувь болж буураад байгаа.

Олборлох үйлдвэрлэлийн орлого, санхүүжилтийг байгаль орчин, ядуурлыг бууруулах ажилд зарцуулж байгаа, эсэхийг судалгааны багийнхан Өвөрхангай, Ховд аймгийн хэд хэдэн сумын орон нутгийн иргэдтэй уулзаж, гаргасан байна. Тухайлбал, Орон нутаг хөгжүүлэх сангаас Өвөрхангай аймагт хуваарилагдсан хөрөнгөөс аймгийн түвшинд үлдэх 40 хувийн хөрөнгөөр хийгдсэн ажлын ихэнх буюу 66.6 хувь, Уянга сумын 68.9 хувийг дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажлуудад зарцуулсан байна.

Байгаль орчинд чиглэсэн ажил гэвэл аймгийн түвшинд агаарын бохирдлыг бууруулах хөтөлбөр, Нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийг сайжруулах зэрэг төслийг хэрэгжүүлжээ. Уянга сумын хувьд байгаль орчинд чиглэсэн бэлчээр хамгаалах, хог зайлуулах ажил хийгдсэн байна.

Ядуурлыг бууруулах чиглэлээр аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр эрүүл мэндийн салбарын ажилчдын хүний нөөцийн чадавхыг сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажил хийжээ. Уянга суманд иргэдийг малжуулах ажил зохион байгуулсан байна.

Орон нутаг хөгжүүлэх сангийн зааварт ядуурал бууруулах, байгаль орчны асуудал шийдэх чиглэл төдийлэн тусгагдаагүй. Эдгээр чиглэлийн төсөл хөтөлбөрт нийт санхүүжилтийн 10-16 хувь нь зарцуулагдсан байна. Байгалийн нөөц ашигласны татвар, төлбөр, хураамжийг эргээд байгальд орчныг нөхөн сэргээхэд зарцуулдаггүй, орон нутгийн төсөвт шууд төвлөрдөг тул зарцуулалтыг хянах боломж таарууг "Олборлох үйлдвэрлэлийн орлого хуваарилалтын тогтолцоо” тойм судалгаанд дурджээ.

Монгол Улсын төсөвт уул уурхайн үйлдвэрлэлээс гурван төрлийн орлого 100 хувь төвлөрч байна. Тодруулбал, Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр, Газрын тосны орлого, Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр болон нэмэлт төлбөр төсөвт шууд орж байгаа юм. Хүний хөгжил санд Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 70 хувь нь төвлөрдөг байна.

Хэлэлцүүлэгт Сангийн яамны Эдийн засгийн бодлогын газрын дарга Г.Батхүрэл оролцсон юм. Тэрбээр "Энэхүү судалгаа нь уул уурхайн орлого хуваарилалтын тогтолцоо, аргачлалыг боловсронгуй, тэгш хүртээмжтэй болгох. Мөн нийгэм, байгаль орчин, эдийн засагт үзүүлэх эерэг нөлөөллийг нэмэгдүүлэхэд чиглэсэн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгох, бодлогын зөвлөмж боловсруулах зорилготой.

Манай улсын хувьд эдийн засгаа төрөлжүүлэх, илүү тогтвортой, байгаль орчинд ээлтэй, хүртээмжтэй бодлого баримтлан хөгжүүлэх хэрэгцээ, шаардлага урган гарч ирж байна” хэмээн тэмдэглэсэн юм.

Олборлох үйлдвэрлэлийн нийт орлогын 5-14 хувь нь орон нутгийн төсөвт, 86-95 хувь нь улсын төсөвт 2010-2014 онд төвлөрсөн байна. Судалгааны багийнхан олборлох үйлдвэрлэлийн орлогын нэр төрөл, хэмжээ, төвлөрүүлэх болон хуваарилах арга хэрэгсэл, орлогыг тэгш, хүртээмжтэй, шударга зарчмаар хуваарилж байгаа, эсэхийг судалжээ. Мөн ядуурал, байгаль орчны тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд олборлох үйлдвэрлэлийн орлого зарцуулагдаж байгааг тандсан байна.

"Олборлох үйлдвэрлэлийн орлого хуваарилалтын тогтолцоо” судалгааны багийг удирдсан, "Гэрэгэ Партнерс” компанийн захирал, доктор Г.Рагчаасүрэн "Үндэсний хөгжлийн бодлого болон хууль эрх зүйн тогтвортой байдал үгүйлэгдэж байна. Олборлох үйлдвэрлэлийн орлогын хуваарилалтыг зохицуулдаг бодлого, хуулийн заалтууд сүүлийн 10 жилийн хугацаанд хамгийн багадаа дөрвөн удаа өөрчлөгдөж, шинэчлэгдсэн байна” гэв.

Олборлох үйлдвэрлэлийн орлого бүрдэлт, төвлөрөлтийг судлахад мэдээллийн олдоц хангалттай байсныг судалгааны багийн хамтрагч В.Шинэнэмэх онцолсон юм. Харин орлого хуваарилалтыг нарийвчлан тогтооход хүндрэлтэй нь судалгааны явцад илэрсэн байна.

Дээр дурдсан 20 гаруй татвар, төлбөр, хураамжийн орлогыг бусад салбараас бүрдэж буй ижил нэр төрлийн орлогоос салгаж ялгах, ямар төрлийн орлогоор ямар зардлыг санхүүжүүлэхийг заасан хуулийн зохицуулалт, журам байдаггүй, зохицуулалт хангалтгүй болохыг судалгааны дүгнэлтэд бичжээ. 

Б.Баяртогтох 

Орлогын зарцуулалт ойлгомжгүй байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Надад баримт байна

  Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. ...

Өнөөдөр, 08:57
Д.Трамп нүүрсний салбарыг дэмжих тухай зарлигуудад гарын үсэг зуржээ

 ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын ...

Өнөөдөр, 08:22
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани