- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Ноён уулын асуудлаар Засгийн газрыг шүүхэд гуравдагч этгээдээр дуудлаа
Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Ноён уулыг ухуулахгүй хэмээн "Ноён уулаа аваръя" хөдөлгөөн өнгөрсөн жилээс өнөөдрийг хүртэл тэмцсээр байгаа. Хэдийгээр өлсгөлөн зарлаж, жагсаал цуглаан зохион байгуулж эсэргүүцсэн ч УИХ-аас Гацууртын ордыг ашиглах нь зүйтэй хэмээн үзэж тус ордын 34 хувийг төр эзэмшихээр болсон. Тиймээс "Ноён уулаа аваръя” хөдөлгөөний тэргүүн О.Цэрэннадмид өмгөөлөгч Г.Батбаяр нар "Сентерра гоулд” компанийн Гацууртын ордод эзэмшиж байгаа ашиглалтын хоёр лицензийг хууль бусаар олгосон, түүнийг цуцлах үндэслэлтэй хэмээн нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд хэрэг үүсгээд байгаа.
Захиргааны хэрэг үүссэнтэй холбоотойгоор уг маргааныг эцэслэн шийдэх хүртэл Гацууртын ордод "гар хүрэхгүй” байх хүсэлтийг нэхэмжлэгч тал шүүхэд өгсөн талаар бид мэдээлсэн. Тодруулбал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1-д заасны дагуу нэхэмжлэгч тал хүсэлт гаргаад байна. Хүсэлтэд хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэх хүртэл маргаан бүхий захиргааны актыг түдгэлзүүлж өгнө гэжээ. Хүсэлт хэлэлцэх хуралдаанд хариуцагчаар Ашигт малтмалын газар, гуравдагч этгээдээр "Сентерра гоулд” ХХК оролцож байгаа юм. Хэрвээ шүүхээр нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авбал уг маргааныг эцэслэн шийдэх хүртэл Ноён уул, Гацууртын ордод олборлолт, хайгуулын ажиллагаа хийгдэхгүй байв.
Өнөөдөр Нийслэл дэхь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд уг хүсэлтийг хэлэлцэх шүүх хэлэлцлээ. Улмаар нэхэмжлэгч болон хариуцагчийн гаргасан хүсэлтийн дагуу шүүх хурлыг хойшлуулсан байна. Тодруулбал нэхэмжлэгч буюу "Ноён уулаа аваръя” хөдөлгөөний тэргүүн О.Цэрэннадмид өмгөөлөгч Г.Батбаяр нар шүүгчийг маргаан бүхий газарт үзлэг хийх хүсэлт гаргасан. Харин хариуцагч тал буюу Ашигт малтмалын газраас уг хэрэгт гуравдагч этгээдээр Монгол улсын Засгийн газрыг оролцуулах хүсэлт гаргасан. Шүүх хүсэлтийг хангаж, хойшлуулсан юм. Ингэснээр уг хэрэгт Засгийн газар татагдаад байна.
"Сентерра гоулд” ХХК нь Ноён ууланд 3000 орчим га газарт тусгай дөрвөн зөвшөөрөл эзэмшдэг. Тодруулбал ашиглалтын хоёр, хайгуулын хоёр лиценз эзэмшдэг юм байна.
Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.
А.Баярмаа
dorgio.mn
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||