- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Завхан гол-Их нууруудад заналхийлсэн “Баян-Айраг”-ийг зогсоож чадсан уу?
"Монголын үнэн” сонины 2016 оны 3-р сарын 3-ны №40-д Завхан гол болон Их нууруудын ай савд ил далдаар заналхийлж байгаа "Баян-Айраг” компанийн үйл ажиллагааг албан ёсоор зогсоосон тухай мэдээллээ. Жинхэнэ ёсоор зогссон уу? жүжиг тавьж шоу тоглож байна уу? Газрын гүнээс усаа авч байгаа дүр үзүүлэвч нууцаар Завхан голд цианидын хороор алтаа угаадаг гэсэн мэдээлэл байдаг. Ажилчидтайгаа ам нээж болохгүй, ам алдвал элсэнд булна гэсэн аюултай гэрээ байгуулдаг гэж байгаа. Гадаад дотоодын томчуул оролцсон Оюу Толгойн аваргууд байдаг Малайзын ерөнхий сайд Нажиб Разак байдаг ч гэх шиг.
Хонконгийн хөрөнгө оруулалттай "Баян-Айраг” уул уурхайн компани Завхан аймгийн Дөрвөлжин суманд 2011 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна. Харин тэд сар шинийн өмнөхөн буюу өнгөрсөн сарын 1-нд ашиглалтын талбайд натрийн цианид алдаж нутгийн иргэдийг айдаст автуулжээ. Тодруулбал, Дөрвөлжин суман дахь олборлолтын 57 метр квадрат талбайд натрийн цианидын уусмал алдсанаас компанийн үйл ажиллагааг зогсоож, ямар шалтгаанаар технологийн алдаа гаргасныг тогтоохоор цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж. Энэ тухай Дөрвөлжин сумын иргэд сошиалаар "Манай сум хоёр дахь Хонгор боллоо. Бид тэмцээд хүчрэхгүй байна. "Баян-Айраг” компани өмнө нь ч ийм алдаа гаргаж байсан. Тэдэнд хариуцлага хүлээлгэдэггүй. Өргөдлийн байнгын хороонд захидал бичиж шалгуулах хэрэгтэй байна. Хөрсөнд алдсан цианид нь сумын хажууханд ууршиж байгаа шүү дээ” гэсэн мэдээлэл бичжээ.
Иргэдийн хэлж байгаачлан дээрх компани хөрсөнд цианид алдаж байгаа нь анхны тохиолдол биш гэнэ. Өмнө нь үйл ажиллагаагаа дөнгөж эхэлсэн даруйдаа мөн ийм алдаа гаргаж өөрсдөө хорт бодисыг саармагжуулах цэвэрлэгээ хийсний дараа аймгийн мэргэжлийн хяналтын газарт мэдэгдэж байжээ. Мөн 2014 оны сүүлчээр 47 метр квадратталбайд дахин цианид алдаж олон тооны шувуу, үнэг, хярсүхсэн байна. Өмнө нь цианид алдсан асуудалд "Баян-Айраг” компанийнханд ямар хариуцлага хүлээлгэсэн талаар БОНХАЖЯ-ны Хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн газрын ахлах мэргэжилтэн Б.Сарангаас тодруулахад "Ямар шалтгаанаар цианид алдаад байгааг олж тогтоох хэрэгтэй. Одоогоор цагдаагийн байгууллага шалгаж байгаа талаар бидэнд мэдээлсэн. Өмнө нь цианид алдахад нийт 1500 гаруй талын болжмор, хоёр үнэг үхсэн гэх шалтгаанаар цагдаагийн байгууллага шалгасан. Гэтэл прокурорт хэргийг шилжүүлэхэд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн” гэв.
Дээрх компанийнхан нийт 6102 га талбайд ашиглалт явуулахаар 2002, 2008 онд тусгай зөвшөөрөл авч, 2014 онд нийт 34 нэр төрлийн химийн хорт бодис ашиглах тусгай зөвшөөрлийг БОНХАЖЯ-наас авсан байна. Тус уурхайн орчимд шувуу үхсэн тохиолдол анх 2014 оны наймдугаар сарын 19-нд бүртгэгдэж, тухайн өдөр 500 болжмор, гурван хоногийн дараа буюу 22-нд 60 болжмор зэрэг нийт 1000 гаруй шувуу үхсэнийг уурхайнхан өөрсдөө тэмдэглэсэн байжээ.
Мэргэжлийн хяналтын мэргэжилтний хэлж байгаагаар натрийн цианид нь их дэгдэмхий, богино хугацаанд агаарт ууршдаг бодис юм байна. Өөрөөр хэлбэл, 6,4 милграмм нь үхлийн тунгаар үйлчилдэг натрийн цианид гэх бодисыг 2-3 удаа олборлолтын талбайд алдсан энэ компанийн үйл ажиллагааг зогсоохыг нутгийн иргэд шаардаж байгаагаа дуулгалаа. Ашигт малтмалын тухай хуулийн 66 дугаар зүйлд "Ашиг-лалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаандаа химийн хорт бодис, бэлдмэлийг хэрэглэхдээ хууль тогтоомж, аюултай ажиллагааны дүрэм, технологийн горимыг дагаж мөрдөөгүйгээс хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал, амьтанд ноцтой хохирол учруулсан бол тусгай зөвшөөрлийг нь цуцалж, тухайн компанид 20 жилийн хугацаанд дахин олгохгүй гэж заажээ” хэмээн бичсэн байна.
Эх сурвалж: "Хөх толбо” сонин
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||