- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
ММС болон Энержи Ресурс компанийн өрийг Засгийн газар өөр дээрээ шилжүүлж авах уу
ТАВАНТОЛГОЙН ОРДЫГ АШИГЛАХ АСУУДЛААР УИХ-ЫН АЖЛЫН ХЭСГЭЭС
ГАРГАСАН ДҮГНЭЛТИЙН ХЭСГЭЭС...
Энэхүү дүгнэлтийн Хөрөнгө оруулалтын тухай гэсэн 10.6 дахь хэсэгт дурьдсанаар ЭР компаниас 1 тэрбум ам.долларт Ухаа худагийн уурхайд оруулсан байгаа хөрөнгө оруулалтыг багтааж тооцохоор заажээ. М.Энхсайхан сайдын мэдэгдэж байгаагаас харахад хөрөнгө оруулалтын эдгээр үндсэн хэсгүүдийн уул уурхайн тоног төхөөрөмж, нүүрс баяжуулах үйлдвэр, усан хангамжийн байгууламж, эрчим хүчний байгууламж зэрэг нь ЭР-ийн одоо Ухаа худагийн орд дээр ашиглаж байгаа хөрөнгө болно.
Гэтэл Энержи Ресурс компанийн хөрөнгө оруулалтанд тооцож байгаа уул уурхайн тоног төхөөрөмж, нүүрс баяжуулах үйлдвэр, усан хангамжийн байгууламж, эрчим хүчний байгууламж, бэлэн мөнгө, бараа материал зэрэг нь EBRD, FMO (Nederlands), DEG (Germany), BNP Paribas, BNP and ICBC Facility зэрэг олон улсын банкны 570 сая ам.долларын барьцаанд байна.
Мөн "Энержи Ресурс корпораци” компанийг өмчлөгч болох Мongolian Coal Corp. Ltd (Хонконг) болон Mongolian Coal Corp. S.a.r.l (Люксембург) зэрэг компанийн хувьцаа нь толгой компани болох Кайманы арал дахь Mongolian Mining Corporation (товчилж ММС) компанийн гаргасан бондын барьцаанд байна.
Энэ тухай УИХ-ын Ажлын хэсэг "Тавантолгойн ордыг ашиглах Төслийн компанийн 51 хувийг эзэмшихээр шалгараад байгаа "Энержи Ресурс Корпораци”-ийн хувьцаа нь толгой компани болох Кайманы арлын ММС компанийн их хэмжээний өрийн барьцаанд байх тул төслийг хэрэгжүүлэх санхүүгийн чадамжгүй гэж үзэж байна” гэжээ.
Мөн УИХ-ын Ажлын хэсгийн дүгнэлтийн 16.14-т "Төсөлд оруулах Хөрөнгө оруулалтыг ойролцоогоор 4 тэрбум гэсэн бөгөөд энэ хөрөнгө оруулалтанд одоо Энержи Ресурсийн Ухаа худгийн уурхайд оруулсан хөрөнгө оруулалтыг 1 тэрбум доллар тооцож байна. Гэвч ЭР-ийн Ухаа худаг уурхайд оруулсан бодит хөрөнгө оруулалт хэд болох, үнэлгээг хэрхэн тооцох, аргачлал, томьёололтой холбоотой заалт байхгүй байна. Гэтэл Энержи Ресурсийг эзэмшдэг толгой компани "ММС” нь 2014 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн байдлаар нийт 1 тэрбум 285 сая ам. долларын богино болон урт хугацааны өртэй гэдгийг "ММС”-ийн 2014 оны жилийн эцсийн тайланд (хуудас 14 болон notes 23, 25, 26) тусгасан байна” гэсэн байна.
Энэ их өрийг төлөхийн тулд хөрөнгө оруулалт нэрийн дор Тавантолгойн коксжих нүүрсний ордыг авах Хөрөнгө оруулалтын гэрээг Монгол улсын Засгийн газартай байгуулж өгөөд, шанд нь "Энержи Ресурс” компаниа 1 тэрбум долларт үнэлж Хятадын Шенхуа компанид өгч, өрөө дарах санаархлыг Монгол улсын сайд М.Энхсайхан хэрэгжүүлэхээр оролдсон байна гэдэг хардлага зүй ёсоор үүсч байна. Энэ санаархал бүтсэнгүй.
Харин одоо дампуурч магадгүй гэж байгаа Кайманы арлын "ММС” болон түүний Монгол дахь охин компани "Энержи Ресурс”-ийн дараагийн нүүдэл нь юу вэ?
EBRD, FMO (Nederlands), DEG (Germany), BNP Paribas, BNP and ICBC Facility зэрэг олон улсын банкинд тавьсан 570 сая ам.долларын өрөө Монгол улсын Засгийн газарт шилжүүлээд аврагдах үү? Монгол улсын Засгийн газар хэнийг хамгаалах вэ? Кайманы арлын ММС компанийг уу? Өргөн олон Монголчуудын эрх ашиг уу?
Энэ гэрээг боловсруулан зүтгүүлсэн М. Энхсайхан сайд хариулна уу?
Эх сурвалж: УИХ-ын Ажлын хэсгийн дүгнэлтийн 73, 74, 88 дугаар хуудас,http://www.parliament.mn/news/info/categories/
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||