Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Нүүрсний төлөөх зодооны ялагч нь хэн байх вэ

Нүүрсний төлөөх зодооны ялагч нь хэн байх вэ

 

Манай улстөрчид өнгөн дээрээ Тавантолгой ордыг ард түмэнд ашигтай байхаар эдийн засгийн эргэлтэд оруулж, хөдөлгөх тухай ярьцгаадаг ч  угтаа бол тус ордыг олигархи бүлэглэлүүдийн аль нь эзэмших вэ гэдэг асуудлаас үүдэж өдгөө хэсэг бүлэг хүмүүс орондоо ч орох завгүй олзлолдон тэмцэлдэж байна.
 
Гэвч энэ "зодоон"-д одоохондоо Х.Баттулга нар ялагдаж явна. Үүнийг түүний тойрон хүрээлэгчид, туслах зөвлөхүүдийг толгой дараалан хийгдэж буй их баривчилгаанаас төвөггүй анзаарч болно.  Арга ядсан Х.Баттулга Г.Түвшинжаргалын шүүх хуралдааны үеэр сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ, "Миний туслах байсан Г.Түвшинжаргал гэдэг эмэгтэйг баривчилж, одоо шүүх хурал нь болж байна. Өнөөдөр гамин цэргийг дарсан өдрөө бас нэг эмэгтэйг барьж хорьлоо. Монгол Улсыг хөгжүүлэх гээд төмөр замаа барьж, Сайншанд гэсэн Эрдэнэт шиг үйлдвэр барих хүсэл зорилготой олон хүмүүсийг нухчин дарж байгаа юм байна л даа. Тэдний нэг нь би. Б.Батзаяаг таван сар гаруй мөрдөнд суулгаж, тамласан. Дөрвөн залууг бид гадаадаас Монголдоо оруулж ирж чадахгүй, Интерполоор хайгаад явж байна. Энэ бүгд надтай ажиллаж байсан залуус. Эрчүүдийг нь нухчиж чадахгүй болохоороо хөхүүл эмэгтэйчүүд рүү нь орж байна. Тэр туслах, нарийн бичгүүдээс юу гарах юм бэ, эрх мэдэл байхгүй. Та нар бод доо. Тавантолгойг 60 жил цаашилбал 100 жилээр гадны компанид өгөх гэсэн оролдлогыг илчилсний төлөө ийм эрүү шүүлтэд орж байна" хэмээн ярив.
 
Хуулийн байгууллага Х.Баттулгын туслах, зөвлөхүүдийг ийнхүү толгой дараалан баривчлана гэдэг нь тэрбээр хэн нэгний эрх ашгийг ноцтойгоор хөндөж, үүний улмаас түүнтэй холбоотой томоохон фактыг "нөгөө тал" гартаа оруулжээ гэж ойлгож болохоор байгаа юм. Гэхдээ "нөгөө тал"  буюу нүүрсчин бүлэглэл гэж нэрлэгдээд буй тэдгээр хүмүүс өөрт байгаа хөзрийг шууд дэлгэж төвдөхгүй байна. Шинэ төмөр зам төсөл, Сайншандын аж үйлдвэрийн цогцолбортой холбогдсон мөнгө угаасан, шамшигдуулсан тухай сэдэв бол энэ бүхний зөвхөн эхлэл.
 
Нөгөөтэйгүүр Х.Баттулгын "Нүүрсчин бүлэглэл" хэмээн нэрийдээд буй эрх мэдэлтнүүдэд Женког шууд шоронд аваачаад хорьчих зориг, зүрх энэ удаад үнэхээр дутаж байгаа бололтой. Учир нь шударга эх орончийн имижийг өнгөрсөн хугацаанд медиа багийнхаа тусламжтайгаар өөртөө хангалтай бүрдүүлж чадсан Х.Баттулга монголчуудын дунд рейтингээрээ Н.Энхбаяр, С.Ганбаатар нарыг ч хол орхиж мэдэхүйц, үлэмж нэр хүндтэй хэвээр байсаар байна. Олон нийтийн зүгээс хүчтэй дэмжлэг хүлээсэн ийм хүнийг юу юугүй сонгууль ойртсон эгзэгтэй цаг үед барьж хорино гэдэг үхлээ эрсэн хулгана муурын сахлаар оролдож байгаагаас өөрцгүй алхам юм.

Харин ингэхийн оронд түүнтэй холбоотой хүмүүсийг авлига, албан тушаалын хэрэгт ээлж дараалан сэжиглэх нь угтаа Х.Баттулгыг гарах гарцгүйгээр шаварт унагааж байгаагаас өөрцгүй юм.

Хамгийн гол нь УИХ-ын гишүүн Х.Баттулгын эсрэг хөдөлж буй нүүрсчин бүлэглэлд одоохондоо бүхий л эрх мэдэл байна. Учир нь тэд Женкогийн эсрэг Цагдаа, АТГ, шүүх гэх мэт хүчний байгууллагуудыг хөдөлгөж чадаж байгаагаас үүнийг мэдэж болно.

Х.Баттулгын зүгээс дээрх байдлыг өөрийн өмгөөлөгч Д.Пүрэвбаатараар дамжуулан хэвлэлд дуулгасан. Тэрбээр ашиг сонирхолын зөрчилтэй байж болзошгүй ЦЕГ-ын дарга Р.Чингисийг албан тушаалаас буулгаж, шалгах хэрэгтэй гэснээс үүнийг харж болно.

Тавантолгой ордыг Энержи ресурс болон Хятадын Шинхуа компанийн мэдэлд өгч ашиглуулах сонирхол хэн хэнд байгаа вэ, байсан бэ гэдэг асуултад одоо хариулт хайцгаая. Сайд М.Энхсайхан, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарт ийм сонирхол байсан уу. Мэдээж байсан.

Ч.Сайханбилэг, М.Энхсайхан нарын тухайд Шийдлийн гэх засаг байгуулагдсан цагаас эхлэн Тавантолгой ордыг ямар нэг аргаар хөдөлгөх нь эдийн засагт эерэг үр дүн авчирна гэдэг мессэжийг нийгэмд өгсөөр байв. Улмаар тус ордыг Хятадын "Шинхуа", Японы "Сүмитомо", Монголын "Энержи ресурс"-ийн консорциумд өгч ашиглуулах гэрээг өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Засгийн газраар батлуулах гэж оролдсон боловч бүтэлтэй болоогүй. Товчхондоо дээрх төлөвлөгөөг Х.Баттулга өөрийн хамтрагч З.Энхболдын гарт буй УИХ-ын даргын алхаар амжилтай тас цохиулж, гацааж чадсан юм.

Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зүгээс Тавантолгойг гацаасан энэхүү алхамыг төдийлөн сайшааж үзэхгүй байгаа гэдгээ алхам тутамдаа илэрхийлж, өнгөрсөн цагаан сараар 25 дугаар суваг телевизэд ам нээхдээ, "Таван толгой одоо өнгөрсөөн. Хайран сайхан алдагдсан боломж" хэмээн халаглаад авсан. Ерөнхийлөгчийн энэ мэт маш олон байр суурийг хөндлөнгөөс ажиглахад М.Энхсайхан нарын боловсруулсан анхны гэрээгээр тус ордын хувь заяаг шийдсэн бол дээр байсан юм гэдэг санаа цухалзаж буйг төвөггүй ойлгож болно.

Харин олон нийтийн өмнө ил гарахгүй байгаа ч, хөшигний цаанаас байж болох бүхий л лоббиг хийж буй нууц эзэд бол мэдээж УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Г.Батхүү, Сү.Батболд, МCS группын Ж.Од, түүний төрсөн дүү Ж.Оджаргал, Петровисийн Ж.Оюунгэрэл тэргүүтэй хүмүүс. Тэдний зүгээс Тавантолгойг "Энержи ресурс"-т өгөхгүй гэвэл үндэсний хэмжээний томоохон компани дампуурлаа зарлаж ч болзошгүй хэмээн хямралд өртсөн монголчуудын хоосон ходоод, өрөвч сэтгэл дээр тоглолт хийсээр ирсэн.  

Эдгээр хүмүүс Тавантолгойг өөрсдийн талд шийдүүлэхийн тулд цаашид Х.Баттулгыг улс төрөөс арчин хаях, тойрон хүрээлэгчдийг нь  баривчилж нийгэмд түүнийг Н.Энхбаяраас хойш төрсөн авлигын II загалмайлсан эцэг, аюултай этгээд гэж итгүүлэх хангалттай шалтгаан бий. Энэхүү шалтгаан нь нам дамжсан олигархи бүлэглэлийн дундын хэтэвчинд ирээдүйд орж ирэх толгой эргэм мөнгөний тоо, түүнтэй нягт холбогдсон албан тушаал, эрх мэдэлтэй эцэстээ нягт уялдана. Энэ мэт эрх ашгийнх нь эсрэг Х.Баттулга зогссоор байгаа цагт тэд хэзээ ч бууж өгөхгүй нь тодорхой.

Товчхондоо, Тавантолгойн төлөөх бүлэглүүлүүдийн зодооны гуравдугаар үед "Эх оронч" Х.Баттулга нар хүнд цохилтод орж буланд шахагдчихаад байна. Гэхдээ түүнд нүүрсчдийн намыг илчилж, энэ байдлаас өөрийгөө аварч гарах нэг хөзөр бий гэсэн. Үнэхээр тийм бол яриад байгаа нууц хөзрөө удахгүй дэлгэх биз. Тэр үед нүүрсний төлөөх зодооны учир шалтгааныг эрэлхийлсэн энэ мэт яриагаараа эргэн уулзацгаая.

Х.Онон

Нүүрсний төлөөх зодооны ялагч нь хэн байх вэ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өнөөдөр, 10:33
Өнөөдөр, 10:25
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

Өчигдөр, 16:54
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани