- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Бүлэглэлүүдийн тэмцэл дунд алдагдсан боломжууд
Цагтаа Б.Баабар боломжоо алдах юм бол нүүрс үнс болно гэсэн. Эдүгээ яг л тиймэрхүү зам руу орчихоод байж байна.
Энэхүү үйл явдал юутай холбоотой гэхээр улстөр, бизнесийн нам дамнасан бүлэглэлүүд хэн нь Тавантолгой болоод түүнийг дагаж тавигдах шинэ төмөр замаас ашиг хонжоо олох вэ гэдгээс л үүдэлтэй тэмцэлдэж ирсэнтэй холбоотой гэдэг тодорхой болсон. Хэрвээ ингэж их улстөржүүлж, хоорондоо дайтаагүй бол өнөөдөр Монгол улс Тавантолгойнхоо нүүрсийг төмөр замаар зөөгөөд ашиг багатай байлаа ч алдагдал хүлээхгүй сууж байх байсан.
Тавантолгойгоос урагшаа хил хүртэл 260 км төмөр замыг ямар царигаар тавих тухай маргаан 7-8 жил үргэлжлэх хооронд Тавантолгойн нүүрсний үнэ цэнэ унаж орхисон. Австралид үер болж, нүүрсний уурхайнууд нь усанд автагдаад байх үед Монгол улс нүүрсээ өмнөд хөрш рүүгээ их хэмжээгээр гаргаж байлаа. Тэр цагт нүүрсний үнэ ч өндөр байлаа. Гэвч эдүгээ нүүрсний үнэ унаж, бас дээр нь урд хөрш нүүрс авахаа багасгасан нь манайхыг хүнд байдалд оруулсан. Уг нь нүүрс ихээр үнэтэй гаргаж байх тэр хоёр жилдээ амжаад төмөр замаа бариад авсан бол өнөөгийнхөөс хамаагүй дээр байх байсан гэдэг маргаангүй.
Төмөр замыг хувийн "Энержи ресурс райл”-аар бариулахгүй, тэдний ард хятадууд байдаг хэмээн царигаар шалтаглан гацаасан Х.Баттулга нар эдүгээ шинэ төмөр зам төслөөр мөнгө угаасан, завшсан гэгдэж хэрэгт татагдан баригдаж, байцаагдаж явна.
Харин тэдэнтэй энэ хүртэл тэмцэж яваа "Энержи Ресурс” тэргүүтний хувьд дампуурал нүүрлээд байна. Тэгэхээр Тавантолгой, шинэ төмөр зам дагасан 10 жилийн улстөржилт бидний хувьд боломжийг маань алдагдуулсан хоосон хийрхэл байсныг үйл явдал харуулж байна.
"Энержи ресурс” буюу Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй ММС компани дампуурснаар баахан Монголчууд ажилгүй болохоос эхлээд олон арван ханган нийлүүлэгч жижиг компаниуд бас дампуурах эрсдэлд хүрэх болно. Мөн "Энержи ресурс”-ын 2009-2014 онд хийсэн бүтээн байгуулалтын ажлууд ч санхүүжилтгүй болж зогсоход хүрнэ. Үүнд: Ухаа худаг дахь цахилгаан станцаас эхлээд Нүүрс угаах үйлдвэр гээд олныг дурдаж болно. Мөн тус компанийхаа барьсан Цэций хороололд амьдардаг залуус ажилгүй болсноор байрны үнээ ч төлөх аргагүйд хүрч хот бараадахаас аргагүйднэ. Цахилгаан станц зогссоноор Цогтцэцийгээс эхлээд ойр орчмын сумд цахилгаангүй болоход ч хүрэх магадлалтай. Тэгэхээр "Энержи ресурс” дампуурахыг хараад суух Монгол улсад ашиггүй.
Нөгөө талаас гэвэл дампуурахад тулсан компаний эзэд ч төр, засаг дахь холбоо сүлбээгээ ашиглаад Тавантолгойн нийт ард түмний олонхи нь хувьцаатай "Эрдэнэс Тавантолгой” компанийг хөгжүүлээгүй буруу ч бас бий. Үнэхээр л эх орон, ард түмнээ боддог байсан бол манай төрийнхөн аль хэдийн төмөр замаа тавиад нүүрсээ ихээр гаргаж, хувьцаа эзэмшигч бидэнд ногдол ашиг тараагаад суудаггүй юм гэхэд одоогийнх шиг өрөнд оруулж, өтөнд бариулалгүй, орлого зарлагыг нь тэнцүүлээд явж байх байсан. Баахан өр тавьж "бүтээн байгуулалт" өрнүүлэхгүй байх боломж ч энэ дунд алдагдаад байгаа. Одоо бол Монгол улс өрөнд баригдаж, бас компаниуд нь дампуурахад тулж.
Тиймээс хоёр бүлэглэлийн тэмцлээс л Монголчууд бид нийтээрээ хохирчихоод сууж байгаагаа сайтар тунгаах цаг болж.
Бидний, нийт Монголчуудын боломжийг алдагдуулсан энэ бүлэглэлүүдэд ямар арга хэмжээ авах вэ. Тэднийг улстөрөөс л шахан гаргах цаг болсон мэт.
М.Баатар
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||