- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Ойн үрийн хууль үгүйлэгдэж байна
Ойн салбарынхан даваа гарагт зөвлөлдлөө. Манай улс ойн сангаа эдийн засгийн эргэлтэд оруулж, жилд 150 гаруй тэрбум төгрөг олох боломжтой гэдгийг хуралд оролцогчид онцлов.
Монгол орны ойн сангийн гуравны нэг нь хөгширсөн, нас гүйцсэн мод байдаг аж. Иймд хөгширсөн ойг эдийн засгийн эргэлтэд оруулж, мод боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломж байгааг судлаачид олж харжээ. Монгол Улсын ойгоор бүрхэгдсэн талбай 13.2 сая га буюу нийт газар нутгийн 8.5 хувийг эзэлдэг байна.
Өнгөрсөн жил хийсэн ойн тооллогод нутгийн хойд хэсгийн тайгын 12.5 сая га газрыг хамруулжээ. Энэ нь Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 45.6 хувь юм.
Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн хөтөлбөрийн захирал Клаус Шмидт Корситто "Танай улсад ашиглаж болохоор ойн нөөц байна. Жилд дунджаар 666,7 мянган шоометр мод бэлтгэх зөвшөөрөл олгодог юм билээ. Энэ бол боломжийн хэрэглээ гэж үзэж болно. Гэхдээ ойн санг зохистой ашиглах зөв менежмент дутагдаж байна. Танай улс Ойн үрийн тухай хуультай болох хэрэгтэй. Сайн үр авч, мод үржүүлж чадвал ойн сангийн нөөц ч нэмэгдэнэ.
Ойг ашиглах менежментээ зөв хийж чадвал жилд 150 гаруй тэрбум төгрөг олох боломж бий
Монгол орны тайгын буюу шилмүүст ой нь дэлхийн хамгийн том ойн экосистемийн бүрэлдэхүүн хэсэг. Тайгын ойн экосистем нь дэлхийн 1.4 тэрбум орчим га талбайг эзэлдэг ч өнөөдрийн байдлаар 150 сая га газар түймэрт өртөж, хортон шавжинд идэгдсэн” гэв.
Ойг тарьж, арчилж ургуулна гэдэг тийм ч амар ажил биш гэдгийг МУИС- ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн багш Б.Цэнгэл хэлж байлаа. Түүний шавь Г.Энхболд Сибирийн шинэсийг 10 нас хүртэл нь ургуулах туршилтыг амжилттай хийсэн байна. Одоо 2000 гаруй шинэс тариад байгаа аж.
Тэрбээр "Модыг агротехникийнх нь дагуу үржүүлж чадвал хаана ч сайн ургана. Гагцхүү манай улсын мэргэжилтнүүд технологийнх нь дагуу арчилж чадахгүй байна. Сибирийн шинэс бол манай орны уур амьсгалд хамгийн сайн дасан зохицсон мод. Тэсгим хүйтэнд ч ажирдаггүй. АСЕМ-ийн уулзалтад бэлтгэж байна. Гудамж талбайг моджуулах хэрэгтэй гээд байгаа.
Гудамж, талбайг ойжуулахдаа технологийнх нь дагуу ургуулсан модыг л авчирч суулгавал хамгийн сайн ургана шүү дээ. Манай цэцэрлэгчид уулнаас мод огтолж авчирч суулгахдаа буруу технологиор суулгачихдаг. Нөгөө мод нь ургах нь байтугай хатсан борц шиг болчихдог. Нэг үгээр хэлбэл, модыг борцолчхоод, оршуулчхаад байна шүү дээ. Модыг тайрч, шилжүүлэн суулгахдаа аль тал нь нар руу харж байна гэдгээс эхлээд олон тэмдэглэгээ хийж байж авдаг юм” хэмээв.
Мөн МУИС-ийн багш Ц.Батчулуун ой модны үйлдвэрлэлийн талаар илтгэл тавьсан юм. Тэрбээр "Манай улсын мод боловсруулах үйлдвэрийн суурь 1924 онд тавигдсан. 1990 оноос хойш мод боловсруулах үйлдвэрлэл хөгжихгүй байна. Ойн үйлдвэрлэл явуулах бодлого дутагдаж байгаа.
Сайн ургадаг үрийн үйлдвэрлэл байгуулах шаардлага гарч ирсэн. Түүнчлэн модыг их хэмжээгээр тарьж, үйлдвэрлэлийг хөгжүүлэх хэрэгтэй байна. Өндөр хөгжилтэй оронд модны бүх зүйлийг ашигладаг. Ойн нөөц байгаа хэрнээ технологи нь дутагдаад, үйлдвэрлэлээ хөгжүүлж чадахгүй байгаа. Иймээс төрөөс зээл олгох, үйлдвэрлэл явуулахад дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байх” гэлээ.
П.БАТТУЛГА: НИЙСЛЭЛИЙН ОЙН ХЭМЖЭЭ 10.7 ХУВИАР БУУРСАН
Бид тус хурлын үеэр ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан П.Баттулгаас Улаанбаатар хотын ойн талаар тодрууллаа. Тэрбээр хотын ногоон ойн сангийн талаар судалгаа хийжээ.
-Улаанбаатарын ойн доройтол ямар байгаа вэ. Нийслэлийг моджуулахад юу хийх хэрэгтэй бол?
-Нийслэлийн хэмжээний байгалийн ой 10.7 хувиар буурсан. Сэргэн ургалт нь
хангалтгүй гэж үнэлэгдсэн. 1960 оноос хойш модны өсөлт ургалт буурсан.
Энэ нь зуслангийн ачаалал, аялал зугаалгатай холбоотой. Үүнээс гадна ойн
хортон шавжийн нөлөөлөл их бий.
Нэг дор хортон шавж олноор бий болсноор ой өвчлөх аюул нүүрлээд байна. Нийслэлийг ойжуулахад шинэ техник, технологи хэрэгтэй байна. Ойн доройтлыг багасгахын тулд аялал зулгаалгад тодорхой хэмжээний зохицуулалт хийх шаардлагатай.
-Уулнаас авчирсан мод үхчихдэг. Гэтэл урд хөршөөс мод авчирч
суулгаж байгаа гэсэн яриа гараад байгаа. Хятадаас авчирсан модны дасан
зохицох байдал нь ямар байдаг вэ?
-Уулнаас шилжүүлэн суулгаж байгаа модыг технологийнх нь дагуу ургуулж
чадахгүй байна. Энэ ажил ерөнхийдөө үр дүн муутай байдаг. Урд хөршөөс
мод авчрах нь тийм ч сайн арга биш.
Хятадаас мод авчирснаас уулнаас шилжүүлж суулгах нь хамаагүй зохистой. Японы туршлагаас харахад модоо огтлохоос жилийн өмнө үндсийг нь тайраад бордоо идэвхжүүлэх бодис хийдэг юм билээ. Ус шингээж авдаг эрхтэн нь бол модны хялгасан нарийн үндэс. Энэ нь сайн төлжөөгүй учраас үхэх шалтгаан болж байгаа юм.
Б.Гандолгор
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||