- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Хууль зөрчсөн АУДИТ-ын дүгнэлт хүчинтэй юу
Шинэчлэлийн Засгийн газрын үед ажил хэрэг болгосон "Нүүрс” хөтөлбөрийг гардан хэрэгжүүлэхдээ улсад их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр анхан шатны шүүхээс ял сонссон Л.Гансүх нарт холбогдох хэргийг Дээд шүүхээс энэ сарын 23-нд буюу маргааш дэнслэхээр товлоод буй. Хуульд зааснаар аливаа шүүх хэрэг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хэлэлцэх ёстой.
Үүгээр нэгдүгээр сарын 26-нд хяналтын шатанд шилжүүлсэн Л.Гансүх нарын хэргийг Дээд шүүх энэ сарын 10-нд хэлэлцэхээр байсан ч 14 хоногийн хугацаагаар хойшлуулснаар маргааш эцэслэхээр болсон нь энэ юм. Үүнийг Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандорж хууль зөрчсөн хэмээн үзэж буй. Түүний тайлбарлаж байгаагаар Улсын дээд шүүх товлосон хугацаандаа хэргийг хэлэлцээгүй, шүүх хурлын товыг гаргаагүй. Улмаар шүүх хурлыг дахин 14 хоногоор хойшлуулсан. Ингэснээр Улсын дээд шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 346.2-ыг зөрчсөн. Эл зүйл ангид "Шүүх хэргийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хянан шийдвэрлэх ёстой” гэж заасан. Дээд шүүх хуульчдын үлгэр дууриал авдаг газар.
Гэтэл ингээд хууль зөрчиж байгаа нь ойлгомжгүй байна. Ямар ашиг сонирхлоор хугацааг сунгасан нь бас ойлгомжгүй байна” гэсэн юм. Тэрбээр Дээд шүүх хууль нэгэнт хуулиа зөрчсөн учир шүүх хуралдааныг хэвлэл мэдээллийн хэрэгслээр орон даяар шууд дамжуулж Л.Гансүх нарт холбогдох хэргийг нээлттэй ил тод явуулах хүсэлтийг тавиад байгаа холбогдох газраас хараахан хариу өгөөгүй байна.
Эх сурвалжийн өгч буй мэдээллээр Дээд шүүхийн тов гарахаас хэд хоногийн өмнөхөн Сангийн яамнаас "Оюу-Эрдэм аудит” компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэрийг гаргажээ. Тус компанийн тухайд Л.Гансүх нарын хэргийг шүүн хэлэлцэх үеэр хөндлөнгийн аудитын дүгнэлт хийж хууль хяналтын байгууллагад хүргүүлсэн байдаг. Улмаар дээрх компанийн зүгээс "Нүүрс” хөтөлбөрийн хэрэгжилтэд хийсэн аудитын дүгнэлтэд үндэслэн Л.Гансүх нарыг саатуулснаа Авлигатай тэмцэх газрынхан мэдээлж байсан удаатай. Гэвч Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандорж Үндэсний аудитын газар болон "Оюу-Эрдэм аудит” компанийн дүгнэлт бодитой эсэхийг магадлуулахаар цагдаагийн байгууллагад хандсан ч тэгсхийгээд намжсан юм. Ц.Баасандорж өмгөөлөгчийн хувьд "Багануур” компани болон "Эм Жи Эл Эс Би” компани хоорондын байгуулсан гэрээнд нэг тонн нүүрсийг 27500 төгрөгөөр худалдахаар тохиролцсоныг аудитор 39 мянган төгрөгөөр худалдаалах байсан төдийгүй нийслэлд дахин шигшихэд ялгасан саарал чулуу, үлдсэн нунтаг нүүрсийг жинд оруулаагүй зэргээс улсыг 3.6 тэрбум төгрөгөөр хохироосон. Мөн ачуулсан нүүрсээр бус шуудайлснаар тооцно гэсэн гэрээний заалтыг эсрэг дүгнэснээр Л.Гансүхийг хэлмэгдүүлсэн гэж үзэн гомдол гаргаад байсан билээ.
Харин Сангийн яамнаас "Оюу-Эрдэм аудит” компанийг Нягтлан бодох бүртгэлийн болон Аудитын тухай хууль зөрчсөн учир тусгай зөвшөөрлийг цуцалжээ. Нэг үгээр хэлбэл, "Оюу-Эрдэм аудит”-ынхан хуулиар олгосон эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэсэн гэж салбарын яамнаас үзсэн хэрэг. Эндээс харахад аудитын байгууллагын дүгнэлт бүхэлдээ хуулиас гадуур явсан гэдэг асуудал сөхөгдөж болзошгүй юм. Учир нь, Авлигатай тэмцэх газрынхан аудитын байгууллагын дүгнэлтийг үндэслэн Л.Гансүхийг саатуулсан, прокурор түүнийг хянасан, шүүхээс ял ногдуулсан шийдвэр аудитын байгууллагын тусгай зөвшөөрлийг Сангийн яамнаас цуцалснаар дахин асууцал үүсгэж мэдэх нь. Нэгэнт салбарын яамнаас холбогдох хууль тогтоомж зөрчсөн гэж үзсэн өмгөөлөгчийн хүсэлтийг ёсоор болгосон бол аудитын байгууллагаас гаргасан дүгнэлтийг хүчингүйд тооцох үндэслэлтэй. Тийм учраас Л.Г ансүх нарт ял ногдуулсан нь өөрөө хууль зөрчсөн шийдвэр болох нь тодорхой. Тэгэхээр Дээд шүүхэд дэнслэхээр товлоод буй Л.Гансүх нарын шүүх хурлаас энэ бүх асуудлын учиг тодорхой болох нь. Анхнаасаа холбогдох хууль тогтоомж зөрчөөд түүнийг нарийн судлалгүйгээр шүүхээс ял оноосон бол хүнийг хэлмэгдүүлснээс өөрцгүй билээ. Дашрамд дурдахад, Л.Гансүх нарыг "Нүүрс” хөтөлбөрөөс 3.2 тэрбум төгрөг завшсан гэх хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрсөн оны есдүгээр сард болж, Л.Гансүхэд 3.6 жилийн ял, хөтөлбөрийг гүйцэтгэсэн "Эм Жи Эл Эс Би Ди” компанийн захирал Н.Даваахүү, нягтлан бодогч Б.Мөнгөнтуяа нарт мөнгөн торгууль ногдуулахаар шийдвэрлэсэн байдаг. Эл шийдвэрийг эсэргүүцэн тэд давж заалдах шатны шүүхэд хандсан ч шүүхээс анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээсэн юм.
С.СҮЛД /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||