Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Оюутолгой нэг секунт тутамд 873 литр ус хэрэглэж байна

Оюутолгой нэг секунт тутамд 873 литр ус хэрэглэж байна

 

Оюутолгой өмнийн говийн цэнхэр сувдаар ямар ч хяналтгүй "тоглож" байна

Өнөөдөр Дэлхийн усны өдөр. Эл өдрийг тохиолдуулан манай мэдээллийн сайт Оюутолгойн төслийн нөлөөллөөр бий болсон Өмнөговь аймгийн Ханбогд сумын усны хомсдол болон Галбын говийн заган ойг тэжээгч ус далд уурхайн бүтээн байгуулалтад ашиглагдахаар яригдаж буй сэдвийг баримтаар сөхөж байна. Уг нийтлэлийг манай сурвалжлах баг Ханбогд суманд хийсэн сэдэвчилсэн сурвалжлагын хүрээнд бэлтгэж байгаа болно. 

 

 Оюутолгой гадаргын ус нэвчилттэй цооногуудаа цементээр таглаж,  "гурилджээ"

Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт Оюутолгойн  усан хангамжийн 365  цооног байдаг аж. Үүнээс 300 нь гүний  хоолойн бүсэд багтана. Товчхоноор тайлбарлабал, гүний хоолойн эдгээр 300 цооногууд хоорондоо  холбогдож, Оюутолгойг усаар хангадаг байна.

Оюутолгой төслийн усны хайгуулын асуудал нэгэн үес олны анхаарлыг татаж, говьд усны хомсдол үүсэж болох аюултайг мэргэжлийн хүрээнийхэн сануулж байв. Үүнтэй зэрэгцээд уул уурхайн салбарын гадны хөрөнгө оруулагчдыг элдэв асуудал ярьж, үргээдгээ болих  хэрэгтэй гэх  сэдэв ч сөхөгдөж байсныг сайн санана. Гэвч өнөөдөр тэрхүү усны сэдэв сөхөгдөхөө больж, Оюутолгойн эдийн засгийн нөлөөллийг сайн сайхнаар нь бид магтан дуулж буй. Харин бодит байдал дээр...

Оюутолгой  хайгуулын усны нөөцөө гүний, Галбын говийн гэж хоёр ангилдаг. Одоогоор Оюутолгой гүний усны нөөц ашигладаг бөгөөд нэг секунт тутамд 873 литр ус хэрэглэдэг байна. Тэгэхээр Оюутолгой нэг минутад 52 тонн, 320 литр ус, цагт 3.142.800 тонн усны зарцуулалттай гэх тооцоо гарч буй юм.  Далд уурхайн бүтээн байгуулалтын ажил эхэлснээр Оюутолгой секунд тутамд 1461 литр ус ашиглах тооцоо гарчээ. Энэ  их усны хэрэглээгээ гүний хоолойн бүсээс хангах боломжгүй тул Галбын говийн усны нөөцийг ашиглах асуудал яригдаж байгаа аж.

Харин орон нутгийн малчдын зүгээс Галбын говийн заган ойг тэжээж байдаг усны нөөцийг далд уурхайд ашиглуулахгүй байх асуудлыг Оюутолгойд тавьж байгаа гэх мэдээллийг өгч байлаа. Гэвч ирээдүйд үүсэх далд уурхайн усны хэрэглээнээс наана малчдын толгойг өвтгөсөн  асуудал өчнөөн  байна. Гүний ус  нь  газрын гадаргаас 300 гаруй метрийн гүнд орших "хөгшин ус” юм.  Малчдад "хөгшин ус" гэх нэр томьёог Оюутолгойгоос  хоногшуулсан бөгөөд  ахуйн хэрэглээнд нийцэхгүй, эрдэс тэжээлгүй гэж тайлбарладаг байна. Түүгээр зогсохгүй  "Газрын тань бүр гүнээс Оюутолгой ус авч байгаа,  өнгөн хөрсний усанд энэ нь ямар ч сөрөг нөлөөгүй” гэх тайлбарыг малчдад хийсээр ирж.

Гэвч бодит байдал дээр эргэн тойрондоо худгийн малталт хийгээд ч ус гарахаа байсан Оюутолгойн  нөлөөллийн бүс дэх хэд хэдэн айлууд зөөврийн усны хэрэглээнд шилжсэн байна. Эдгээр малчдад Оюутолгой хэрэглээний уснаасаа  тээвэрлэн хүргэдэг бөгөөд  гаднаа усны том сав байршуулан хэрэглэдэг аж. Тэгвэл яагаад газрын гадаргын усны нөөц багасаад байна бэ гэх асуулт эндээс гарна.  Энэ нь эргээд Оюутолгойн бүтээн байгуулалтын алдаатай үйл ажиллагаанаас үүдэлтэй  аж.

Оюутолгойн гүний усны цооногийн ойролцоо мал бөөгнөрөх, цооногоос ус хоржигнон урсах чимээнээр эл асуудал сөхөгдсөн байна. Орон нутгийн малчид учир байдлыг тодруулахаар Оюутолгойд хандаж, уул уурхайн яамнаас мэргэжилтэнгүүд ирэх дээрээ хүртэл асуудал хурцаджээ.


Учрыг тодруулбал, гүний усны хоолой руу газрын өнгөн гадаргын ус нэвчин урсаж, тэр чимээгээр мал бөөгнөрөх, ус хоржигнох чимээ сонсогдож байж.


Салбар яам болон Оюутолгойгоос малчдын тавьсан хүсэлтэд үндэслэн японоос өндөр хүчин чадал бүхий цооног дурандах камераар бичлэг хийн баталгаажуулах ажил хийгдэж. Ингэхдээ гүний хоолойн бүсэд хамардаг 300 цооногоос  зөвхөн 37 цооногийг  мэргэжлийн хэлээр "хүрхрээт”  байх магадлалтай гэж үзжээ. Ус илтэд доош гоожиж буй цооногуудын инженерийн  бүтцийн адил талыг харгалзан дээрх  дүгнэлтийг хийсэн гэх. Тэгээд ч цооног нэг бүрийг  дурандвал зардал өндөр гарна гэсэн салбарын яамны тайлбартайгаар дээрх цоонгоуудыг дурандсан болжээ. Камерийн бичлэгээр нийт найман цооногоос  газрын өнгөн гадаргын ус доош нэвчиж буй илэрсэн байна.

                                                                                                     Тайлбар: Гүний усны цооног

Бид сурвалжлагынхаа явцад эдгээр хоолойн ус нэвчиж буй гурван бичлэгийг үзэж нягталсан бөгөөд  газрын гадаргаас  116, 65, 40 метрүүдэд усны нэвчилт үүсэж, гүний хоолой руугаа урсаж байгаа нь маш тодорхой харагдаж байна. Мөн уг  үйл ажиллагаанд монитронги хийсэн дүгнэлтэд өөр хоёр бичлэгийг онцлон дурдаж,нэвчилтийн хэмжээг 12-35 метрт байгааг  заажээ.

Хамгийн хачирхалтай нь Оюутолгойгоос  гурван ч цооногийг нь шууд цементээр цутган тагласан байна. Үүнийгээ газрын өнгөн гадаргын усны нэвчилтийг  зогсоосон гэж малчдад тайлбарлаж. Харин малчид цооногийн хоолойны гадуур хайрга явж буй. Түүгээр усны нэвчилт доошоо буусаар байгааг  онцолсон юм.

 

Өөрөөр хэлбэл, малчид хайрганы  дотуурх цооног руу цемент хийсэн ч хайргаар ус доошоо нэвчинэ гэдгийг дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрч буй юм. Энэ нь хэн ч бодсон тодорхой асуудал.


Оюутолгойд нэгэн үес усны чиглэлээр ажиллаж байгаад гүний болон галбын говийн усаар төслийг цааш явуулах нь Говийн малчдын амьдралд сөрөг нөлөөтэй гэх  асуудлыг удирдлагууддаа тавьснаас болж  ажлаасаа халагдсан Робинсон Полл гэгч эрдэмтэн энэ асуудал дээр малчидтай хамтран ажиллаж. Гадны эрдэмтэн хүний хувиар ажлаасаа нэгэнт халагдсан тул тэр цүнхээ үүрээд шуудхан буцчихаж болох байсан ч мэргэжилдээ хайртай нэгэн тул одоо эргээд малчдын өрнүүлж буй ажлуудад зөвлөхөөр ажилладаг байна. Тэрээр монголд ажлаасаа халагдсанаасаа хойш хэд хэдэн удаа орон нутгийн малчдын урилгаар ирж, холбогдох дүгнэлтүүдийг гаргаж,  зөвлөгөө өгөн ажилладаг гэдгийг энд онцлууштай.

Мэргэжилтэн Робинсон Поллын  тайлбарласнаар Оюутолгойн цооногийг цементээр бөглөсөн техник дэлхийн хаана ч байдаггүй аж. Ийнхүү дэлхийн хаана ч байдаггүй технологийг Оюутолгой Монголд туршиж, малчдын түүнийг нь таслан зогсоосон  байна.  Түүгээр ч зогсохгүй Оюутолгойн "хөгшин ус” гэж нэрийддэг  цооног Галбын  говьд хоёр ч газар оргилдог аж. Газрын гүнээс оргилж буй өндөр даралттай усыг тогтоож чадалгүй сул орхисноор тэндээс мал амьтан ундаалж, цөөрөм тогтсон байна. Хүн мал уухад тохиромжгүй, ямар ч эрдэсгүй усыг хэрэглэхэд зохимжгүй гэж тайлбарладаг мөртлөө Галбын говьд ийнхүү гоожуулж орхиод, гүйцэтгэгч компани нь явж одсон байна.

                                                     Тайлбар: Галбын говь дахь гүний усны оргилсон цооног

Гэвч энэ хүрээд Өмнийн говийн усны асуудал зогсчихгүй. Уншигч таныг урт нийтлэлээр залхааж буйдаа хүлцэл өчин дараачийн хэсэгт урьж байна. 


"Ундайн голын уйлсан зураг”  ба малчид мэргэжилтэн болтлоо чадавхжсаны учир...?

                         Тайлбар: Оюутолгой малчдаас уулчлал гуйхдаа дурсгасан зураг

Ханбогд сумын зарим айлуудад ороход Ундайн голын хамгийн том цутгалын нэг "байсан” Бор-Овоогийн жаазалсан зураг хананд нь өлгөөтэй харагдана. Гэвч энэ зургийг гол гэж нэрлэхэд бэрхтэй. Хүний буруутай үйл ажиллагааг байгал өөрийн чадлаар эсэргүүцсээр,  эцэстээ зангирах өчил төдий шалбааг болон хувирсан нь энэ. Зурагны хажууд алга дарам цагаан цаасан дээр  тайлбар үг бичжээ. Энэ бол Оюутолгойгоос өнгөрсөн оны гуравдугаар сард Ундайн голын ойролцоо нутагладаг байсан малчдаас уучлал гуйхдаа  дурсгасан зураг.

Тайлбарын үгийг  бүрэн эхээр нь сийрүүлбэл, "Мянга мянган жилийн тэртээгээс олон зууны туршид хүн, мал, ан амьтан, араатан жигүүртэн ундаалж ирсэн Бор-Овоогийн булаг нь өвөлдөө харзлан урсдаг бөгөөд зарим өвөл 1-р сарын 15-ныг хүрч хөлддөг, маш өвөрмөц онцлогтой Галбын говийн  онцлог, чухал усны эх үүсвэр байсан юм. Эдүгээ Оюутолгой ажиллаж эхэлснээр бүрэн устаж, үгүй болж  түүх болон үлдсэн юм” гэжээ. Илэрхийлэх ур муу, дүй муутай хүний  ганцхан амьсгаагаар хурдан гэгч дуржигнуулан хэлсэн мэт уншигдах эл хоёр өгүүлбэрээс бид Чингисийн мянган цэрэг ундаалж байсан түүхтэй Ундайн гол хийгээд түүнд цутгадаг Бор-Овоогийн булаг тэргүүтэй  хорь орчим горхины  өнөөгийн  хувь заяаг харж болно.

Эл зургийг 2010 онд авжээ. Түүнээс хойш Ундайн голын хамгийн том цутгал болох Бор-Овоогийн задгай байтугай эх гол нь өөрөө голдрил өөрчилсөн нэрийн дор сайр болон үлдэж. Гол даган эргэх дөрвөн цагийн аашаар нутгаа сэлгэн амьдардаг байсан малчид энэ бүхнийг бас чиг зүгээр хараад суугаагүй байна. Тэд нэгдэж ТББ байгуулан, 2012 онд Ундайн голын голдрилыг өөрчилсөн асуудлаар Дэлхийн банкны Эрх Зүйн Хяналт, Нийцэл, Зөвлөгөө, Омбудсмений Газарт гомдол газарт гомдол  гаргажээ. Эл гомдлынхоо мөрөөр 2015 оны дунд үе хүртэл тууштай явцгааж, Ундайн голын голдрилыг өөрчилсөн асуудлын хүрээнд Олон улсаас хөндлөнгийн шинжээчийн баг, Олон талт мэргэжлийн шинжээчдийн баг ажиллуулах хүртлээ амжилт олж.

Сум орон нутгийн захиргаандаа өргөдөл гаргаж өгөхдөө түүртэхэд хүрдэг малчид энэ хэмжээнд хүртэл боловсорсон нь тэдний  амьдрах орчин үнэхээр хүндэрч эхэлсэнтэй холбоотой.  Тэд Оюутолгойтой илүү боловсон байдлаар 16 удаа хэлэлцээр хийж, малчдын гомдлыг шийдвэрлэх замаар тохиролцоо хийх зэргээр  ажиллажээ. Гэхдээ Хөндлөнгийн шинжээчийн болон Олон талт мэргэжлийн шинжээчийн багт Оюутолгойгоос гаргаж өгөх ёстой мэдээллүүд хаагдмал байсан тул яг тодорхой үр дүнд хүрэх асуудал мөн бүрхэг байсаар ирснийг малчид онцолж байв.

Одоо тэд сумын захиргаа, малчдын төлөөлөл, Оюутолгойг оролцуулан "Гурван талт зөвлөл” байгуулсан бөгөөд Дэлхийн банкны Эрх Зүйн Хяналт, Нийцэл, Зөвлөгөө, Омбудсмений Газраас чиглэл өгөн, дээрх хоёр шинжээчдийн баг тодорхой зөвлөмж гарган ажиллаж байгаа аж. Уг асуудлаар "Говийн газар шороо", "Оюутолгойн хяналт" ТББ-ууд идэвхийлэн ажиллаж, малчдын хүчийг нэмэгдүүлдэг аж. 

Малчид ингэж алхам алхамаар урагшилсан нь сайн хэрэг.  Гэвч бодит байдал дээр Ундайн гол ширгэн замхарч, зарим байршлууд дээр  өмнө өгүүлсэнчлэн Оюутолгой  айлуудад ус зөөх түр журам хэрэгжүүлэх хүртлээ асуудал хүндэрчээ. Нэгэнт гол даган нүүдэллэн амьдрах боломжгүй болсон тул ихэнх айлууд нь суурин бараадаж,  зарим нь худаг  гаргуулсан болоод өнгөрч.  Тэдгээр айлуудын худгийн усны ундарга жил ирэх тусам багасаж байгаа тул малаа услахын тулд өдөржин худаг дээрээ өнждөг байна. Угаас говийн эмзэг асуудал өөрөө ус. Тийм байтал уул уурхайн нөлөөлөл ороод ирэхээр малчид өдөр тутам уух усныхаа төлөө өөрсдөө чадавхжиж. Энэ нь нөгөө талдаа  тайван, амгалан зантай бидний хувьд аргагүйдсэн аргагүйдэл мэт харагдасныг ч нуух юмгүй.

Авах юм нь "Гурван талт зөвлөл”-ийг  малчин  тэргүүлж байна. Малчдын энэ зөвлөлийн үйл ажиллагаанаас хүсэн хүлээж буй  гол зорилго нь Ундайн голын  голдрилыг өөрчилснөөр байгал экологид гарсан хохирлын үнэлгээг бодитоор тогтоох. Цаашлаад малчдын амьдралд учирсан хохирол болон  уул уурхайгаас хамаарсан нөлөөллийн үнэлгээнд жишиг болгох. 

                                                        


Нууц+ нууц 

Орон нутгийн малчдын аман мэдээлэл болон нэрээ нууцлахыг хүсээн эх сурвалжуудаас авсан баримтуудаа цухас нэгтгэхэд ийм байна. Ер нь Ханбогд сумынхан Оюутолгойн асуудлаар хамаа бус дуугарч болдоггүй   хуультай.  Ялангуяа нөлөөлийн бүсэд орсон айлууд хийгээд нүүлгэн шилжүүлэлтийн гэрээ, дээрх гурван талт зөвлөлийн ихэнх ажлууд нь нууцлалын  зэргийн гэрээтэй аж. 

Хэвлэлийнхэн хаа нэгтээ очихдоо Оюутолгойн цэнхэр кемпээр зочлоод буцчихдаг тул орон нутгийн элдэв асуудлаа нээлттэй мэдээлэх туйлын хүсэлтэй байсныг энд онцлъё. Гэсэн хэдий ч тэд "Хамаа бус юм ярьж, хоолноосоо салмааргүй байна. Миний нэрийг нууцлаарай" гэх үгсүүдийг баримт дэлгэх бүрдээ сануулж байв. Бид мэдээллийг тэнцвэржүүлэх үүднээс Оюутолгойд хандаж, уг асуудлуудаар албан ёсны тайлбар авахыг хүссэн  ч ямар нэгэн байдлаар хариу өгсөнгүй. 

Ийнхүү нууцын өндөр зэрэглэлтэй Оюутолгойн  олон гэрээнүүдийн тусгал малчдад, Галбын говийн ариун дагшин байдалд хэрхэн нөлөөлж буйг бид өнөөдөр эрүүл нүдээр харах цаг нь болжээ. Улс орны эдийн засагт ээлээөгөх нэртэй нэг л их том тоонууд яригдаад байдаг. Гэтэл Ханбогд Говийн эмзэг асуудал ус өнөөдөр Өмнийн говьд улам ч эмзэгшиж, малчид хэзээ мөдгүй уух усгүй болоход хүрч. Өнгөрсөн онд л гэхэд Өмнийн говьд 20 гаруй аргаль янгир  хатаж үхжээ. Оюутолгойгоос бэлчээрт нь мөс тавьсан гэх нэр зүүгээд хариуцах эзэнгүй үлддэг байна.  Асуудал орон нутагт ийм л эзэнгүй байна. Эзэнгүй газар бас ямагт хууль хяналтыг хөсөрдүүлж, малчдыг юухан хээхнээр чадах арга амь бөхтэй оршсоор байгааг энд дахин  онцолж байна. 

Өмнийн говийн усны байдал ийм л байна. Дүгнэлтийг уншигчид өөрсдөө хийцгээх биз ээ.

Үргэлжлэл бий

Ж.Мядагбадам

Эх сурвалж: www.TODAY.mn
Оюутолгой нэг секунт тутамд 873 литр ус хэрэглэж байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өнөөдөр, 10:33
Өнөөдөр, 10:25
Өчигдөр, 17:02
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

Өчигдөр, 16:54
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани