Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Монголчууд тун удахгүй дотооддоо үйлдвэрлэсэн хямд үнэтэй байгалийн хийг ашигладаг болно

 

Дэлхийн банкны санхүү­жил­тээр "Нүүрснээс нийлэг байга­лийн хий үйлдвэрлэх үйлд­вэрийн техник, эдийн засгийн үндэс­лэл боловсруулах” болон "Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ” төслийг хэрэгжүүлэхээр болжээ. Энэхүү төслийг хэрэгжүүлэх нь ямар ач холбогдолтой талаар Аж үйлдвэрийн яамны Хүнд үйлдвэрийн бодлогын газрын тос, нүүрс, химийн үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Цэрэнноровтой ярилцлаа.
 


-Нүүрснээс байгалийн хий үйлдвэрлэх асуудал өмнө нь их яригдаж байсан. Энэ удаагийн төсөл юугаараа онцлог болж байгаа юм бол?

-Дэлхий нийтээрээ түүхий нүүрсийг ашиглахаас татгалзаж байна. Өөрөөр хэлбэл, нүүрсийг боловсруулж арай өөр эх үүсвэр болгож, байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн хувьд үр ашигтай байх чиглэл рүү явж байгаа. Тэгвэл манай Монгол Улс ч гэсэн энэ чиглэл рүү ажиллаж, дэлхий нийттэй хөл нийлүүлэн алхах эхлэл нь тавигдаж байна. Тодруулбал, өнөөдөр /өчигдөр/ "Нүүрснээс нийлэг байгалийн хий үйлдвэрлэх үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах” болон "Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ” төслийг хэрэгжүүлэх төслүүдэд гарын үсэг зурлаа. Энэхүү үйл ажиллагаанд Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Нямхүү, Дэлхийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын төлөөлөл, "Green trends” төслийн гүйцэтгэх захирал Н.Энхбаясгалан, "Wuhuan Engneering” компанийн төлөөллүүд төсөлд гарын үсэг зурлаа. Ер нь энэ асуудал өмнө нь ч яригддаг байсан. Олон ч төсөл хэрэгжиж, судалгаанууд хийгдэж байсан. Гэхдээ энэ удаад байгалийн хийн үйлдвэр барих ажилд Дэлхийн банкны зүгээс ач холбогдол өгч, санхүүжүүлж байгаагаараа онцлогтой.


-Нүүрснээс гаргаж авах нийлэг байгалийн хийг хаана, хаана ашиглаж болох вэ?

-Төслийн хүрээнд нүүрсийг боловсруулаад, байгалийн хий гаргах болно. Бид нүүрснээс гаргаж авдаг нийлэг байгалийн хийг синтетик хий гэж ярьдаг. Энэхүү синтетик хийг гаргаж авснаар маш олон талын ач холбогдолтой. Улаанбаатар хотын иргэдийн эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж буй агаарын бохирдлын асуудлыг шийдвэрлэх, өөрийн улсад хийн түлшний эх үүсвэртэй болгож, импортыг багасгаж байгаагаараа ихээхэн ач холбогдолтой юм. 


Өөрөөр хэлбэл, Монгол Улсын эрчим хүчний хэрэглээний 95 хувийг ашигладаг нэг сая гаруй хүн амтай Улаанбаатар хот болон эдийн засгийн төвийн бүсэд орших томоохон суурин газрын хэрэглэгчдийг эрчим хүчний эх үүсвэрээр хангах, төвлөрсөн дулаан хангамжийн системээр хангагддаг төвийн болон захын дүүргүүдийн оршин суугчид болон тэнд үйл ажиллагаа явуулдаг сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг төрийн буюу үйлчилгээний газруудыг байгалийн хийгээр хангах шинэ шат руу орно. Дэлхийн газрын зургаасаа харахаар Монгол Улс байгалийн хий хэрэглэдэггүй цагаанаар тэмдэглэгдсэн хэвээр байгаа цөөхөн улсын нэг. Гэтэл Монгол Улс өөрөө нүүрсний асар баялаг нөөцтэй. Нүүрсийг хатуу хэлбэрээр ойлгодог байсан бол одоо байгаль орчинд хор нөлөө багатай хий хэлбэрээр ашиглах боломж бүрдэж байгаа. 


Түүнчлэн авто тээвэрт ч ашиглаж болно. Манай улсын нийтийн тээврийн хэрэгсэл, автомашины насжилт өндөртэйн улмаас автомашинаас гарах утаа нь агаарын бохирдолд ихээхэн нөлөө үзүүлж байдаг. Тэгвэл байгалийн нийлэг хийг  тээврийн хэрэгсэлд ашиглах нь өндөр ач холбогдолтой гэсэн үг. Тиймээс ч хүний амьдралын алхам тутамд ашиглагдах түлшний эх үүсвэр болох байгалийн нийлэг хийн талаар бид ярилцаж, үүнийг гаргаж авах үйлдвэр байгуулах, ямар хүчин чадалтай байх, хаана байрших ёстой, ямар нүүрсэнд тохирох, Монгол Улсын хэрэглээ хэр байна гээд бүх эдийн засгийн судалгаа, ТЭЗҮ-ийг гаргах ажлыг хийхээр болж байна. 


-Үйлдвэрийн ТЭЗҮ-тэй зэрэг­цээд байгаль орчин, нийг­мийн нөлөөллийн үнэлгээг хийж байгаа нь ямар учиртай юм бэ?

-Дэлхийн банкнаас ТЭЗҮ-тэй зэрэгцээд байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг хийхийг шаарддаг. Учир нь эдгээрийг хамтад нь хийж байж тус төсөл олон улсын хэмжээний банк санхүүгийн байгууллагуудын шаардлагыг хангах боломжтой болдог. Манай улсад зөвхөн байгаль орчны үнэлгээг л хийдэг. Гэтэл дэлхий дахинд давхар хийгээд явдаг. Өөрөөр хэлбэл, ТЭЗҮ-г нь хийж байгаа компани байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг хийж байгаа компанитай хамтраад асуудлаа шийдэх ёстой. Байгаль орчны үнэлгээ гэхэд тухайн орон нутгийн иргэдээс санал авна. Иргэдээс авсан санал нь Дэлхийн банкнаас дэмжигдэж байж төслийн ажил үргэлжилнэ. Өмнө нь ямар нэгэн төслийг захиалагчтай нь яриад л, нэг газрыг сонгочихоод л яваад өгдөг байсан. Тэгвэл одоо орон нутгийн иргэдийн саналыг аваад, тухайн үйлдвэр баригдсанаараа ажлын байр бий болгох уу, иргэдийн эрүүл мэнд болоод нийгмийн асуудал нь хэрхэн шийдэгдэх эсэх зэрэг үнэлгээнүүд хамт хийгдээд явах болно. 


-Тэгвэл дэлхийн жишигт нийцүүлсэн ТЭЗҮ-гээр дараа нь үйлдвэр барих тендерийг олон улсын төвшинд зарлаж болох уу?

-Ингэж үнэлгээ хийгдсэн төсөл дэлхийн санхүүгийн бай­­гуул­­лагуудаас тавигддаг ТЭЗҮ-ийн шаардлагыг хангаж бай­­гаа. Тиймээс энэхүү үйлд­вэ­­рийн ТЭЗҮ-г хийгдсэний да­раа тухайн ТЭЗҮ-ээр тендер зар­лаад үйлдвэрийг барих хөрөн­гө оруулагчийг бид сонгох боломж­той болно. Сонгогдсон хөрөн­гө оруулагч мөн энэхүү ТЭҮЗ-г ашиглаад, санхүүжилт бос­гох бүрэн боломжтой гээд олон талын ашигтай цогц ажил болж байгаа юм. Тиймээс  энэ удаагийн хийж байгаа ТЭЗҮ нь дэлхийн банк, олон улсын банкуудад хүлээн зөвшөөрөгдсөн судалгааны баримт бичиг болно гэж ойлгож болно. Өмнө нь ийм цогц байгаагүй учир хэчнээн хөрөнгө мөнгө гаргаад ТЭЗҮ хийсэн ч олон улсаас хөрөнгө мөнгө босгож чаддаггүй байдалтай байсан. Тэгвэл бид одоо дэлхий нийтийн жишгээр хийж байгаа бөгөөд шаардагдах хөрөнгө мөнгийг Дэлхийн банк гаргаад явж байна. Энэ нь Монгол Улсын ирээдүй гэгээлэг байх боломжийг нэмэгдүүлж байгаа үйл явдал болж байгаа юм. 


-Төсөл хэчнээн төгрөгийн санхүүжилтээр хийгдэж байгаа юм бэ?

-"Нүүрснээс нийлэг байгалийн хий үйлдвэрлэх үйлдвэрийн тех­ник, эдийн засгийн үндэслэл боловс­­руу­лах” төсөл 1.6 сая долларын өртөгтэйгөөр хийг­дэ­­хээр байгаа. Харин "Байгаль ор­чин, нийгмийн нөлөөллийн үнэл­­гээ” төслийг хувьд 250-300 мян­ган ам.доллараар хийгдэх бол­но. Тиймээс нийтдээ 1.8 сая ам.дол­ларын санхүүжилтээр энэхүү хоёр төсөл хийгдэж дуусах ёстой. 

-Эдгээр төслүүд хэдий хугацаанд үргэлжлэх тооцоо­той байгаа вэ?

-Бидний тооцоолж байгаагаар 12 сарын хугацаанд хийж дуусахаар байгаа. Хэрвээ ажил нь амжилттай байвал үүнээс ч өмнө дуусах бүрэн боломжтой. Гэхдээ олон  улсад тавигддаг шаардлагаараа орон нутгийн иргэдтэй уулзах, тэдгээрийн саналыг тусгах, түүнийг нь Дэлхийн банк хэлэлцээд улмаар тухайн асуудлыг дахин орон нутаг дээр хэлэлцэх зэрэг үе шаттай олон ажил хийгддэг. Тиймээс нэлээд хугацаа шаардах байх. 


-Хэрвээ байгалийн хий гар­гаж авах үйлдвэр амжилт­тай болбол үүнийг дагаад ямар үйлд­вэрлэл хөгжих боломжтой вэ?

-Ер нь нүүрс бол агуу бүтээгдэхүүн. Бүх төрлийн органик өөртөө агуулсан байдаг. Тухайлбал, боловсруулалт хий­гээд хий хэлбэрт шилжүүлж болно. Мөн боловсруулалт хийгээд бензин, дизель гаргаж авах жишээтэй. Монгол Улс зөвхөн ашигт малтмалаа ашиглана гэх биш. Бидний том нөөц боломж болох нүүрсээ ашиглах бүрэн боломжтой. Хэрвээ байгалийн нийлэг хий гаргах үйлдвэр амжилттай болбол үүнийг дагаад нефть, химийн үйлдвэрлэлийн салбар хөгжих болно. Түүнчлэн бордооны үйлдвэр баригдаад, дотооддоо бордоогоо үйлдвэрлэх боломжтой. Бүх төрлийн пластик, тэсрэх, будагны гээд олон төрлийн материал хийгдэнэ. Ер нь нүүрсийг түүхийгээр нь ашиглах асуудал дэлхийн хэмжээнд хэцүү болж байгаа. Тиймээс ч нүүрсээ аль болох л хямдруулж байна. Гэхдээ бидэнд илүү их боломжүүд бий болж байна. Тухайлбал, өнгөрсөн баасан гарагт Япон улсын эдийн засгийн газраас төлөөлөгчид ирж "Нүүрсний цэвэр технологи” буюу "Clean coal technology” гээд том хэмжээний уулзалт хийсэн. Энэ үеэр Ерөнхий сайд нь "Танай улсын том нөөц нүүрс юм байна. Нүүрсээ ашиглаж чадвал ирээдүйн Кувейтүүд болж чадна. Бид үүнд туслах боломжтой” гэж хэлсэн. Ер нь олон улсын Засгийн газар манай улсын нүүрсээ боловсруулах асуудлыг дэмжиж байгаа. 


-Байгалийн нийлэг хий нь одоо ашиглаж байгаа шингэрүүлсэн шатдаг хийгээс давуу талтай юу?

-Байгалийн хийг дэлхий нийтээрээ хэрэглэдэг. Байгаль орчинд хамгийн ээлтэй, утаа тортог гардаггүй хий гэдэг. Тиймээс ч олон улсад хамгийн өргөнөөр ашиглагдаж байгаа эрчим хүчний эх үүсвэр юм. Үүнээс бид цахилгаанаа ч, дулаанаа ч гаргаж авна. Одоо бол монголчууд шингэрүүлсэн шатдаг хий буюу баллонтой хийг хэрэглэдэг. Тэгвэл бид үүнээс хэд дахин илүү байгаль орчинд ээлтэй хийг хэрэглээнд нэвтрүүлэх болно. Манай улсад тэртэй тэргүй бүх эх үүсвэр нь тавигдчихсан. Учир нь шингэрүүлсэн шатдаг хийн компаниуд хүмүүст хийн хэрэглээг ойлгуулчихсан байгаа. Тиймээс тун удахгүй эх орондоо үйлдвэрлэгдсэн байгалийн хийг хямд үнээр, өргөн хүрээнд ашиглах боломжтой болно.
 

Эх сурвалж: www.mminfo.mn

Ж.Отгонмягмар

Монголчууд тун удахгүй дотооддоо үйлдвэрлэсэн хямд үнэтэй байгалийн хийг ашигладаг болно
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Надад баримт байна

  Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. ...

Өнөөдөр, 08:57
Д.Трамп нүүрсний салбарыг дэмжих тухай зарлигуудад гарын үсэг зуржээ

 ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын ...

Өнөөдөр, 08:22
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани