Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Оюутолгой Өмнийнговийн цэнхэр сувдаар ямарч хяналгүй "тоглож" байна

Оюутолгой Өмнийнговийн цэнхэр сувдаар ямарч хяналгүй "тоглож" байна


 

Өнөөдөр Дэлхийн усны өдөр. Эл өдрийг тохиолдуулан манай мэдээллийн сайт Оюутолгойн төслийн нөлөөллөөр бий болсон Өмнөговь аймгийн Ханбогд сумын усны хомсдол болон Галбын говийн заган ойг тэжээгч ус далд уурхайн бүтээн байгуулалтад ашиглагдахаар яригдаж буй сэдвийг баримтаар сөхөж байна. Уг нийтлэлийг манай сурвалжлах баг Ханбогд суманд хийсэн сэдэвчилсэн сурвалжлагын хүрээнд бэлтгэж байгаа болно. 

 

 

 Оюутолгой гадаргын ус нэвчилттэй цооногуудаа цементээр таглаж,  "гурилджээ"

Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт Оюутолгойн  усан хангамжийн 365  цооног байдаг аж. Үүнээс 300 нь гүний  хоолойн бүсэд багтана. Товчхоноор тайлбарлабал, гүний хоолойн эдгээр 300 цооногууд хоорондоо  холбогдож, Оюутолгойг усаар хангадаг байна.

Оюутолгой төслийн усны хайгуулын асуудал нэгэн үес олны анхаарлыг татаж, говьд усны хомсдол үүсэж болох аюултайг мэргэжлийн хүрээнийхэн сануулж байв. Үүнтэй зэрэгцээд уул уурхайн салбарын гадны хөрөнгө оруулагчдыг элдэв асуудал ярьж, үргээдгээ болих  хэрэгтэй гэх  сэдэв ч сөхөгдөж байсныг сайн санана. Гэвч өнөөдөр тэрхүү усны сэдэв сөхөгдөхөө больж, Оюутолгойн эдийн засгийн нөлөөллийг сайн сайхнаар нь бид магтан дуулж буй. Харин бодит байдал дээр...

Оюутолгой  хайгуулын усны нөөцөө гүний, Галбын говийн гэж хоёр ангилдаг. Одоогоор Оюутолгой гүний усны нөөц ашигладаг бөгөөд нэг секунт тутамд 873 литр ус хэрэглэдэг байна. Тэгэхээр Оюутолгой нэг минутад 52 тонн, 320 литр ус, цагт 3.142.800 тонн усны зарцуулалттай гэх тооцоо гарч буй юм.  Далд уурхайн бүтээн байгуулалтын ажил эхэлснээр Оюутолгой секунд тутамд 1461 литр ус ашиглах тооцоо гарчээ. Энэ  их усны хэрэглээгээ гүний хоолойн бүсээс хангах боломжгүй тул Галбын говийн усны нөөцийг ашиглах асуудал яригдаж байгаа аж.

Харин орон нутгийн малчдын зүгээс Галбын говийн заган ойг тэжээж байдаг усны нөөцийг далд уурхайд ашиглуулахгүй байх асуудлыг Оюутолгойд тавьж байгаа гэх мэдээллийг өгч байлаа. Гэвч ирээдүйд үүсэх далд уурхайн усны хэрэглээнээс наана малчдын толгойг өвтгөсөн  асуудал өчнөөн  байна. Гүний ус  нь  газрын гадаргаас 300 гаруй метрийн гүнд орших "хөгшин ус” юм.  Малчдад "хөгшин ус" гэх нэр томьёог Оюутолгойгоос  хоногшуулсан бөгөөд  ахуйн хэрэглээнд нийцэхгүй, эрдэс тэжээлгүй гэж тайлбарладаг байна. Түүгээр зогсохгүй  "Газрын тань бүр гүнээс Оюутолгой ус авч байгаа,  өнгөн хөрсний усанд энэ нь ямар ч сөрөг нөлөөгүй” гэх тайлбарыг малчдад хийсээр ирж.

Гэвч бодит байдал дээр эргэн тойрондоо худгийн малталт хийгээд ч ус гарахаа байсан Оюутолгойн  нөлөөллийн бүс дэх хэд хэдэн айлууд зөөврийн усны хэрэглээнд шилжсэн байна. Эдгээр малчдад Оюутолгой хэрэглээний уснаасаа  тээвэрлэн хүргэдэг бөгөөд  гаднаа усны том сав байршуулан хэрэглэдэг аж. Тэгвэл яагаад газрын гадаргын усны нөөц багасаад байна бэ гэх асуулт эндээс гарна.  Энэ нь эргээд Оюутолгойн бүтээн байгуулалтын алдаатай үйл ажиллагаанаас үүдэлтэй  аж.

Оюутолгойн гүний усны цооногийн ойролцоо мал бөөгнөрөх, цооногоос ус хоржигнон урсах чимээнээр эл асуудал сөхөгдсөн байна. Орон нутгийн малчид учир байдлыг тодруулахаар Оюутолгойд хандаж, уул уурхайн яамнаас мэргэжилтэнгүүд ирэх дээрээ хүртэл асуудал хурцаджээ.


Учрыг тодруулбал, гүний усны хоолой руу газрын өнгөн гадаргын ус нэвчин урсаж, тэр чимээгээр мал бөөгнөрөх, ус хоржигнох чимээ сонсогдож байж.


Салбар яам болон Оюутолгойгоос малчдын тавьсан хүсэлтэд үндэслэн японоос өндөр хүчин чадал бүхий цооног дурандах камераар бичлэг хийн баталгаажуулах ажил хийгдэж. Ингэхдээ гүний хоолойн бүсэд хамардаг 300 цооногоос  зөвхөн 37 цооногийг  мэргэжлийн хэлээр "хүрхрээт”  байх магадлалтай гэж үзжээ. Ус илтэд доош гоожиж буй цооногуудын инженерийн  бүтцийн адил талыг харгалзан дээрх  дүгнэлтийг хийсэн гэх. Тэгээд ч цооног нэг бүрийг  дурандвал зардал өндөр гарна гэсэн салбарын яамны тайлбартайгаар дээрх цоонгоуудыг дурандсан болжээ. Камерийн бичлэгээр нийт найман цооногоос  газрын өнгөн гадаргын ус доош нэвчиж буй илэрсэн байна.

                                                                                                     Тайлбар: Гүний усны цооног

Бид сурвалжлагынхаа явцад эдгээр хоолойн ус нэвчиж буй гурван бичлэгийг үзэж нягталсан бөгөөд  газрын гадаргаас  116, 65, 40 метрүүдэд усны нэвчилт үүсэж, гүний хоолой руугаа урсаж байгаа нь маш тодорхой харагдаж байна. Мөн уг  үйл ажиллагаанд монитронги хийсэн дүгнэлтэд өөр хоёр бичлэгийг онцлон дурдаж,нэвчилтийн хэмжээг 12-35 метрт байгааг  заажээ.

Хамгийн хачирхалтай нь Оюутолгойгоос  гурван ч цооногийг нь шууд цементээр цутган тагласан байна. Үүнийгээ газрын өнгөн гадаргын усны нэвчилтийг  зогсоосон гэж малчдад тайлбарлаж. Харин малчид цооногийн хоолойны гадуур хайрга явж буй. Түүгээр усны нэвчилт доошоо буусаар байгааг  онцолсон юм.

 

Өөрөөр хэлбэл, малчид хайрганы  дотуурх цооног руу цемент хийсэн ч хайргаар ус доошоо нэвчинэ гэдгийг дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрч буй юм. Энэ нь хэн ч бодсон тодорхой асуудал.


Оюутолгойд нэгэн үес усны чиглэлээр ажиллаж байгаад гүний болон галбын говийн усаар төслийг цааш явуулах нь Говийн малчдын амьдралд сөрөг нөлөөтэй гэх  асуудлыг удирдлагууддаа тавьснаас болж  ажлаасаа халагдсан Робинсон Полл гэгч эрдэмтэн энэ асуудал дээр малчидтай хамтран ажиллаж. Гадны эрдэмтэн хүний хувиар ажлаасаа нэгэнт халагдсан тул тэр цүнхээ үүрээд шуудхан буцчихаж болох байсан ч мэргэжилдээ хайртай нэгэн тул одоо эргээд малчдын өрнүүлж буй ажлуудад зөвлөхөөр ажилладаг байна. Тэрээр монголд ажлаасаа халагдсанаасаа хойш хэд хэдэн удаа орон нутгийн малчдын урилгаар ирж, холбогдох дүгнэлтүүдийг гаргаж,  зөвлөгөө өгөн ажилладаг гэдгийг энд онцлууштай.

Мэргэжилтэн Робинсон Поллын  тайлбарласнаар Оюутолгойн цооногийг цементээр бөглөсөн техник дэлхийн хаана ч байдаггүй аж. Ийнхүү дэлхийн хаана ч байдаггүй технологийг Оюутолгой Монголд туршиж, малчдын түүнийг нь таслан зогсоосон  байна.  Түүгээр ч зогсохгүй Оюутолгойн "хөгшин ус” гэж нэрийддэг  цооног Галбын  говьд хоёр ч газар оргилдог аж. Газрын гүнээс оргилж буй өндөр даралттай усыг тогтоож чадалгүй сул орхисноор тэндээс мал амьтан ундаалж, цөөрөм тогтсон байна. Хүн мал уухад тохиромжгүй, ямар ч эрдэсгүй усыг хэрэглэхэд зохимжгүй гэж тайлбарладаг мөртлөө Галбын говьд ийнхүү гоожуулж орхиод, гүйцэтгэгч компани нь явж одсон байна.

                                                     Тайлбар: Галбын говь дахь гүний усны оргилсон цооног

Гэвч энэ хүрээд Өмнийн говийн усны асуудал зогсчихгүй. Уншигч таныг урт нийтлэлээр залхааж буйдаа хүлцэл өчин дараачийн хэсэгт урьж байна. 


"Ундайн голын уйлсан зураг”  ба малчид мэргэжилтэн болтлоо чадавхжсаны учир...?

                         Тайлбар: Оюутолгой малчдаас уулчлал гуйхдаа дурсгасан зураг

Ханбогд сумын зарим айлуудад ороход Ундайн голын хамгийн том цутгалын нэг "байсан” Бор-Овоогийн жаазалсан зураг хананд нь өлгөөтэй харагдана. Гэвч энэ зургийг гол гэж нэрлэхэд бэрхтэй. Хүний буруутай үйл ажиллагааг байгал өөрийн чадлаар эсэргүүцсээр,  эцэстээ зангирах өчил төдий шалбааг болон хувирсан нь энэ. Зурагны хажууд алга дарам цагаан цаасан дээр  тайлбар үг бичжээ. Энэ бол Оюутолгойгоос өнгөрсөн оны гуравдугаар сард Ундайн голын ойролцоо нутагладаг байсан малчдаас уучлал гуйхдаа  дурсгасан зураг.

Тайлбарын үгийг  бүрэн эхээр нь сийрүүлбэл, "Мянга мянган жилийн тэртээгээс олон зууны туршид хүн, мал, ан амьтан, араатан жигүүртэн ундаалж ирсэн Бор-Овоогийн булаг нь өвөлдөө харзлан урсдаг бөгөөд зарим өвөл 1-р сарын 15-ныг хүрч хөлддөг, маш өвөрмөц онцлогтой Галбын говийн  онцлог, чухал усны эх үүсвэр байсан юм. Эдүгээ Оюутолгой ажиллаж эхэлснээр бүрэн устаж, үгүй болж  түүх болон үлдсэн юм”гэжээ. Илэрхийлэх ур муу, дүй муутай хүний  ганцхан амьсгаагаар хурдан гэгч дуржигнуулан хэлсэн мэт уншигдах эл хоёр өгүүлбэрээс бид Чингисийн мянган цэрэг ундаалж байсан түүхтэй Ундайн гол хийгээд түүнд цутгадаг Бор-Овоогийн булаг тэргүүтэй  хорь орчим горхины  өнөөгийн  хувь заяаг харж болно.

Эл зургийг 2010 онд авжээ. Түүнээс хойш Ундайн голын хамгийн том цутгал болох Бор-Овоогийн задгай байтугай эх гол нь өөрөө голдрил өөрчилсөн нэрийн дор сайр болон үлдэж. Гол даган эргэх дөрвөн цагийн аашаар нутгаа сэлгэн амьдардаг байсан малчид энэ бүхнийг бас чиг зүгээр хараад суугаагүй байна. Тэд нэгдэж ТББ байгуулан, 2012 онд Ундайн голын голдрилыг өөрчилсөн асуудлаар Дэлхийн банкны Эрх Зүйн Хяналт, Нийцэл, Зөвлөгөө, Омбудсмений Газарт гомдол газарт гомдол  гаргажээ. Эл гомдлынхоо мөрөөр 2015 оны дунд үе хүртэл тууштай явцгааж, Ундайн голын голдрилыг өөрчилсөн асуудлын хүрээнд Олон улсаас хөндлөнгийн шинжээчийн баг, Олон талт мэргэжлийн шинжээчдийн баг ажиллуулах хүртлээ амжилт олж.

Сум орон нутгийн захиргаандаа өргөдөл гаргаж өгөхдөө түүртэхэд хүрдэг малчид энэ хэмжээнд хүртэл боловсорсон нь тэдний  амьдрах орчин үнэхээр хүндэрч эхэлсэнтэй холбоотой.  Тэд Оюутолгойтой илүү боловсон байдлаар 16 удаа хэлэлцээр хийж, малчдын гомдлыг шийдвэрлэх замаар тохиролцоо хийх зэргээр  ажиллажээ. Гэхдээ Хөндлөнгийн шинжээчийн болон Олон талт мэргэжлийн шинжээчийн багт Оюутолгойгоос гаргаж өгөх ёстой мэдээллүүд хаагдмал байсан тул яг тодорхой үр дүнд хүрэх асуудал мөн бүрхэг байсаар ирснийг малчид онцолж байв.

Одоо тэд сумын захиргаа, малчдын төлөөлөл, Оюутолгойг оролцуулан "Гурван талт зөвлөл” байгуулсан бөгөөд Дэлхийн банкны Эрх Зүйн Хяналт, Нийцэл, Зөвлөгөө, Омбудсмений Газраас чиглэл өгөн, дээрх хоёр шинжээчдийн баг тодорхой зөвлөмж гарган ажиллаж байгаа аж. Уг асуудлаар "Говийн газар шороо", "Оюутолгойн хяналт" ТББ-ууд идэвхийлэн ажиллаж, малчдын хүчийг нэмэгдүүлдэг аж. 

Малчид ингэж алхам алхамаар урагшилсан нь сайн хэрэг.  Гэвч бодит байдал дээр Ундайн гол ширгэн замхарч, зарим байршлууд дээр  өмнө өгүүлсэнчлэн Оюутолгой  айлуудад ус зөөх түр журам хэрэгжүүлэх хүртлээ асуудал хүндэрчээ. Нэгэнт гол даган нүүдэллэн амьдрах боломжгүй болсон тул ихэнх айлууд нь суурин бараадаж,  зарим нь худаг  гаргуулсан болоод өнгөрч.  Тэдгээр айлуудын худгийн усны ундарга жил ирэх тусам багасаж байгаа тул малаа услахын тулд өдөржин худаг дээрээ өнждөг байна. Угаас говийн эмзэг асуудал өөрөө ус. Тийм байтал уул уурхайн нөлөөлөл ороод ирэхээр малчид өдөр тутам уух усныхаа төлөө өөрсдөө чадавхжиж. Энэ нь нөгөө талдаа  тайван, амгалан зантай бидний хувьд аргагүйдсэн аргагүйдэл мэт харагдасныг ч нуух юмгүй.

Авах юм нь "Гурван талт зөвлөл”-ийг  малчин  тэргүүлж байна. Малчдын энэ зөвлөлийн үйл ажиллагаанаас хүсэн хүлээж буй  гол зорилго нь Ундайн голын  голдрилыг өөрчилснөөр байгал экологид гарсан хохирлын үнэлгээг бодитоор тогтоох. Цаашлаад малчдын амьдралд учирсан хохирол болон  уул уурхайгаас хамаарсан нөлөөллийн үнэлгээнд жишиг болгох. 

                                                        


Нууц+ нууц 

Орон нутгийн малчдын аман мэдээлэл болон нэрээ нууцлахыг хүсээн эх сурвалжуудаас авсан баримтуудаа цухас нэгтгэхэд ийм байна. Ер нь Ханбогд сумынхан Оюутолгойн асуудлаар хамаа бус дуугарч болдоггүй   хуультай.  Ялангуяа нөлөөлийн бүсэд орсон айлууд хийгээд нүүлгэн шилжүүлэлтийн гэрээ, дээрх гурван талт зөвлөлийн ихэнх ажлууд нь нууцлалын  зэргийн гэрээтэй аж. 

Хэвлэлийнхэн хаа нэгтээ очихдоо Оюутолгойн цэнхэр кемпээр зочлоод буцчихдаг тул орон нутгийн элдэв асуудлаа нээлттэй мэдээлэх туйлын хүсэлтэй байсныг энд онцлъё. Гэсэн хэдий ч тэд "Хамаа бус юм ярьж, хоолноосоо салмааргүй байна. Миний нэрийг нууцлаарай" гэх үгсүүдийг баримт дэлгэх бүрдээ сануулж байв. Бид мэдээллийг тэнцвэржүүлэх үүднээс Оюутолгойд хандаж, уг асуудлуудаар албан ёсны тайлбар авахыг хүссэн  ч ямар нэгэн байдлаар хариу өгсөнгүй. 

Ийнхүү нууцын өндөр зэрэглэлтэй Оюутолгойн  олон гэрээнүүдийн тусгал малчдад, Галбын говийн ариун дагшин байдалд хэрхэн нөлөөлж буйг бид өнөөдөр эрүүл нүдээр харах цаг нь болжээ. Улс орны эдийн засагт ээлээөгөх нэртэй нэг л их том тоонууд яригдаад байдаг. Гэтэл Ханбогд Говийн эмзэг асуудал ус өнөөдөр Өмнийн говьд улам ч эмзэгшиж, малчид хэзээ мөдгүй уух усгүй болоход хүрч. Өнгөрсөн онд л гэхэд Өмнийн говьд 20 гаруй аргаль янгир  хатаж үхжээ. Оюутолгойгоос бэлчээрт нь мөс тавьсан гэх нэр зүүгээд хариуцах эзэнгүй үлддэг байна.  Асуудал орон нутагт ийм л эзэнгүй байна. Эзэнгүй газар бас ямагт хууль хяналтыг хөсөрдүүлж, малчдыг юухан хээхнээр чадах арга амь бөхтэй оршсоор байгааг энд дахин  онцолж байна. 

Өмнийн говийн усны байдал ийм л байна. Дүгнэлтийг уншигчид өөрсдөө хийцгээх биз ээ.

Үргэлжлэл бий

Ж.Мядагбадам

Эх сурвалж: www.TODAY.mn

Оюутолгой Өмнийнговийн цэнхэр сувдаар ямарч хяналгүй "тоглож" байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани