Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хил дамнасан эрчим хүчний түншлэл

Хил дамнасан эрчим хүчний түншлэл Зүүн хойд Азийн бүсэд Монгол Улс, ОХУ, БНХАУ, БНСУ, БНАСАУ, Япон гэсэн зургаан улс багтдаг. Эдгээр орны эрчим хүчний эрэлт ирэх 20 жилд дэлхийн дунджаас хоёр дахин нэмэгдэх төлөвтэй байна. Газрын тос, байгалийн хий, нүүрс болон сэргээгдэх эрчим хүчний баялаг нөөцтэй энэ бүс нутагт дэлхийд эрчим хүчний хэрэглээгээрээ тэргүүлэгч орнууд оршдог.

Зүүн хойд Азийн орнууд дэлхийн эдийн засгийн тавны нэгийг бүрдүүлж байна

Дэлхийн эдийн засгийн тавны нэгийг бүрдүүлж буй Зүүн хойд Азийн орнуудын эрчим хүчний салбар дахь нэгдэл улам хүчээ авах нь. Гэхдээ БНХАУ, БНСУ, Япон зэрэг улсад тулгамдаж буй асуудлын нэг нь эрчим хүчний хангамж юм.

Хөгжиж буй болон хөгжингүй эдийн засагтай эдгээр орны эрчим хүчний импортын хамаарлын хувь хэмжээ өндөр хэвээр байна. Энэхүү хэрэглээг хангах боломж газрын тос, байгалийн хийн томоохон үйлдвэрлэгч ОХУ болон нүүрс, сэргээгдэх эрчим хүчний ихээхэн нөөцтэй манай улсад байгаа юм.

Бүс нутгийн өсөн нэмэгдэж буй хэрэглээ нь эрчим хүч экспортлогчдын анхаарлыг ихээхэн татах болсон. Дэлхийн эрчим хүчний хэрэглээний гурван квт тутмын нэгийг Зүүн хойд Азийн орнууд дангаар хангаж байгаа гэсэн статистик бий. Эрчим хүчний хил дамнасан хамтын ажиллагааг хөгжүүлэхээр зорьж буй энэ бүс нутгийн орнуудын шинжээчдийн түвшний уулзалт Улаанбаатар хотноо пүрэв гарагт эхэллээ. Хоёр дахь өдрөө үргэлжилж буй "Зүүн хойд Азийн эрчим хүчний хэлхээ холбоо” сэдэвт хоёрдугаар уулзалтын хүрээнд 2040 он хүртэлх эрчим хүчний бүс нутгийн ирээдүйн зураглалыг гаргах юм.

Энэ удаагийн уулзалтыг Монгол Улсын Гадаад хэргийн яам, Эрчим хүчний яамны ивээл дор Стратегийн судалгааны хүрээлэн, Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн хамтран зохион байгуулж байна. Уулзалтын нээлтэд Гадаадын хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт нар оролцсон юм.

Хил дамнасан эрчим хүчний түншлэлийг эхлүүлэх, түүний хэлхээ холбоог сайжруулна

Азийн эдийн засгийн 70 хувийг бүрдүүлж буй Зүүн хойд Азийн орнууд дэлхийн эдийн засгийн хөгжлийн гол тулгуур бүс нутгийн нэг болох боломжтойг зарим судалгаанд дурдсан байдаг. Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт "Зүүн хойд Азийн орнуудад хил дамнасан эрчим хүчний хамтын ажиллагааг хөгжүүлснээр бүс нутгийн хэмжээнд эрчим хүчний системийн тогтвортой байдал, түүний үр ашиг дээшлэх юм.

Ингэснээр оролцогч орнуудын эдийн засгийн хөгжлийн үндсэн тулгуур болох дотоодын эрчим хүчний аюулгүй байдал, найдвартай хангамж шинэ шатанд гарна” гэж тэмдэглэлээ. 

Зүүн хойд Азийн орнуудын хүрээнд эрчим хүчний хамтын ажиллагаа төдийлөн өндөр бус, системийн уялдаа холбоо сул байгаа. Тиймээс уулзалтад оролцогчид тус бүс нутагт эрчим хүчний хэлхээ холбоо, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудлыг ул суурьтай, нээлттэй хэлэлцэж байна. Үүсээд буй асуудалд хамтран ажиллах арга замыг эрэлхийлж байгаа нь энэ. Тэр тусмаа хил дамнасан эрчим хүчний түншлэлийг эхлүүлэх, түүний хэлхээ холбоог сайжруулах асуудлыг уулзалтын эхний өдөр хөндсөн юм.

  •  Дэлхийн нийт эрчим хүчний 23 хувийг БНХАУ дангаар хэрэглэдэг.
  •  Бүс нутгийн эрчим хүчний 2040 он хүртэлх хэтийн зураглалыг тодорхойлно.
  •  Азийн эдийн засгийн 70 хувийг Зүүн хойд Азийн орнууд бүрдүүлж байна. 

Дэлхийн эрчим хүчний балансын дөрөвний нэг нь Зүүн хойд Азид төвлөрөхөөр байгаа. Тиймээс бүс нутгийн орнуудын эрчим хүчний үйлдвэрлэлийн харьцааг сайжруулах, үр ашгийг нь нэмэгдүүлэх хэрэгцээ, шаардлага үүсэж байна.

Үүнээс гадна эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээний байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулахад сэргээгдэх эрчим хүчний оролцоо чухал аж. Манай улсын хувьд сэргээгдэх эрчим хүчний нөөц бололцоогоо ашиглан бүс нутгийн эрчим хүчний хурдацтай өсөн нэмэгдэж буй хэрэглээний тодорхой хэсгийг хангах боломжтойг дээрх уулзалт тодотгов.

Бүс нутгийн хэмжээнд сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийн хувь хэмжээг нэмэгдүүлэх, энэ чиглэлийн төслүүдийг дэмжих, хэрэгжүүлэхэд хамтын ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатайг Д.Дэлгэрцогт ярьсан юм. Тэрбээр "Бүсийн хэмжээнд эрчим хүчний хэлхээ холбоог хөгжүүлэхэд суурь судалгааны хамтарсан төслүүд ач холбогдолтой” гэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлын талаарх "Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгыг 2013 онд анх дэвшүүлсэн байдаг. Энэ санаачилгын хүрээнд манай улс эхний уулзалтыг амжилттай зохион байгуулсан. Дээрх санаачилга нь Зүүн хойд Азийн бүс нутгийн орнуудтай олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх, яриа хэлэлцээг идэвхжүүлэх зорилтоос эхтэй юм.  

Б.Баяртогтох 

Хил дамнасан эрчим хүчний түншлэл
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани