- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Цэвэр нүүрсний технологийн талаар ярилцав
Манай улсын Уул уурхайн яам, Япон улсын Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яамнаас хамтран зохион байгуулж буй "Цэвэр нүүрсний технологи” семинар өнөөдөр болж байна. Уул уурхайн сайд Р.Жигжид семинарыг нээж хэлсэн үгэндээ, Монгол Улс нүүрсний салбарыг хөгжүүлэхдээ байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт техник технологийг ашиглан нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорьж байгааг онцлов. Түүнчлэн нүүрс боловсруулалтыг бодлогоор дэмжиж, боловсруулах үйлдвэрийн технологийн тоног төхөөрөмжийг Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийг Улсын Их Хурал баталсан талаар тэмдэглэлээ. Нүүрсний үйлдвэрлэл нь манай улсын эдийн засгийн тулгуур салбарын нэг учир олборлолт, баяжуулалт, боловсруулалтын бүхий л үе шатанд тэргүүний техник, технологийг нэвтрүүлэх нь чухал болохыг Уул уурхайн сайд тэмдэглэн хэлж байв.
Мөн Япон улсын Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яамны Худалдаа, эдийн засаг, хамтын ажиллагааны газрын орлогч захирал Андо Харухико, Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын хэргийг түр хамаарагч Кичүчи Минорү нар үг хэлж, семинарын үйл ажиллагаанд амжилт хүссэн юм.
Семинарын эхэнд Япон улсын Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яамны Байгалийн нөөц, эрчим хүчний агентлагийн Нүүрсний хэлтсийн дарга Какудо Такафүми "Япон улсын нүүрсний бодлого” сэдвээр илтгэл танилцууллаа. Мөн Монгол Улсын Уул уурхайн яамны Түлшний бодлого зохицуулалтын газрын дарга Л.Раднаасүрэн "Монгол Улсын нүүрсний салбарын өнөөгийн байдал” сэдэвт илтгэлийг семинарын оролцогчдод танилцуулав.
Манай улсын нүүрсний эрэл хайгуул, шахмал түлш, чанар муутай нүүрсний хэрэглээ, мастер төлөвлөгөө, агаарын бохирдол, нүүрсний хуурай баяжуулалтын төслүүд дээр хамтран ажилладаг Японы Нүүрсний эрчим хүчний төв /JCOAL/-ийн Монгол дахь үйл ажиллагааны талаар мэдээлэл хийж, нүүрсийг хуурайгаар баяжуулах, хийжүүлэх технологийн талаар холбогдох байгууллагуудын мэргэжилтнүүд мэдээлэл танилцуулсан юм.
УИХ-ын дарга З.Энхболд тус арга хэмжээнд оролцох үеэрээ хэлсэн үгэндээ "Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр /ЕРА/ ирэх сараас хэрэгжиж эхэлнэ. Тус хэлэлцээртэй холбоотой хуулиудыг Улсын Их Хурал батлаад дууссан. Энэ хэлэлцээрийн ачаар цэвэр нүүрсний чиглэлээр технологи дамжуулах, хөрөнгө оруулахтай холбогдсон олон асуудлыг хялбаршуулж, шийдэхэд дөхөм болж байгаа" гэв. Түүнчлэн манай нүүрсний ордууд 100 хувь ил уурхайн аргаар зардал багатайгаар олборлодог. Энэ давуу талаа ашиглан хий, бензин шатахуун, бусад түүхий эдийг үйлдвэрлэж, дотоодынхоо хэрэгцээг хангах, улмаар экспортод гаргах өргөн боломж байгааг тэмдэглэн хэлсэн. Үүний тулд "Clean Coal Technology”-ийн чиглэлээр сайн инженерүүдтэй болох хэрэгцээтэй байгаа талаар дурдаад Монголын инженерүүдийг сургаж, дадлагажуулахад Японы мэргэжилтнүүдийн туслалцаа, дэмжлэг чухал хэмээсэн.
Монгол Улсын Уул уурхайн яам, Япон Улсын Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яам хамтран зохион байгуулж буй тус арга хэмжээнд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагууд, их сургуулиуд, судалгаа шинжилгээ явуулдаг компаниуд, уул уурхайн үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөлөл оролцож байна.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||