Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Л.Наранбаатар: Уул уурхайн мөчлөг сөрсөн бодлоготой болох хэрэгтэй

Л.Наранбаатар: Уул уурхайн мөчлөг сөрсөн бодлоготой болох хэрэгтэйЭрдэс баялгийн эдийн засагч Л.Наранбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Олон улсын шинжээчид нүүрсний үнэ ойрын хугацаанд сэргэхгүй гэсэн таамаг гаргаж байна. Таны хувьд хэрхэн төсөөлж байгаа вэ?

-Манай улсын экспортын дийлэнхийг коксжих нүүрс бүрдүүлж байсан. Гол хэрэглэгч болох БНХАУ-ын зах зээлд түүхий эдээ нийлүүлэх сонирхолтой ОХУ, Индонез, Австрали зэрэг орон манай нүүрсний уурхайнуудыг зах зээлээс шахаж байна. Өмнөд хөршид коксжих нүүрсний эрэлт төдийлөн нэмэгдэхгүй байхад нийлүүлэлтийн маш их илүүдэл үүссэн. Энэ нь Монгол Улсын коксжих нүүрсний салбарт аюул учруулж буй юм. Австрали улс коксжих нүүрсний импортын татварыг нь тэглүүлэх зэргээр Хятадтай ойр ажиллаж чадаж байна. Харин бид хэт улстөржсөнөөс болж ард нь үлдлээ. Дэндүү өндөр өртгөөр сургамж авлаа. Олон улсын шинжээчид, банк санхүүгийн байгууллагууд нүүрс, зэсийн үнэ ойрын үед сэргэхгүй гэдэг таамаг гаргасаар байна. Тиймээс манай үйлдвэрлэгчид өртгөө бууруулах, бүтээгдэхүүнийхээ гарц, чанарыг сайжруулах замаар өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх шаардлагатай. Энэ нь дан ганц бизнесийн салбарынхны хүчин чармайлтаас бус, улс төрийн шийдвэрээс ихээхэн хамааралтай.

-Хятад улс дотоодын зарим уурхайгаа хаах, тодорхой хугацаанд шинээр нээхийг хориглосон. Мөн "Нэг өрх-нэг хүүхэд” бодлогоосоо татгалзлаа. Энэ нь урт хугацаандаа эрэлтийг нэмэгдүүлэхэд нөлөөлнө гэж бодож байна уу?

-Урт хугацаанд эрэлт нэмэгдэхэд нөлөөтэй. Хятадын хотуудад барилгажилтын ажил идэвхжинэ. Зэс, ган, коксжих нүүрсний хэрэглээ ч өснө. Тиймээс энэ бол сайн мэдээ. Гэхдээ манай өрсөлдөгчид өндөр хүчин чадлын техник технологийг цаг тутамд нэвтрүүлж, гадаад худалдааны урт хугацааны нэн тааламжтай тарифаар Хятад улсад борлуулалт хийх, тээвэр ложистикийн шинэ сүлжээ байгуулах зэргээр өрсөлдөх чадвараа байнга нэмэгдүүлж байгааг хэрхэвч мартаж болохгүй. Хятад бол нүүрс, төмөр, зэсийн хязгааргүй хэрэглээтэй, ёроолгүй тогоо гэдэг ойлголтоосоо одоо салах цаг болсон. Манай зарим улстөрч "Стратегийн ордуудаасаа Хятадын хил хүртэл төмөр зам татчихвал Монголын баялаг крантаар гоожиж буй ус шиг урсаад алга болно” гэдэг. Энэ нь худал яриа байж гэдгийг уул уурхайн эрдэс, түүхий эдийн үнэ унасан, хүнд хэцүү үед ажлын байраа алдсанаар олон хүн мэдэрч буй болов уу.  

-Ирээдүйд зах зээл сэргэх найдлага байгаа бол бэлтгэлээ сайн хангах ёстой байх, тийм үү?

-40-50 жилийн өмнө уул уурхайн түүхий эдийн үнэ өсөж, буурах мөчлөг 10 орчим жил үргэлжилдэг байлаа. Одоо мөчлөгийн хугацаа 2-4 жил болж богиноссон. Учир нь технологи өндөр хөгжиж байна. Мөн мэдээлэл дамжуулах өндөр хурд нь богино хугацаанд элдэв таамаг бий болгох зэргээр савлагаа үүсгэн эрэлт өсөж, буурахад нөлөөлөх болсон. Бид өнгөрсөн хугацаанд үнэ үргэлж өсдөг гэсэн өрөөсгөл ойлголттой байж. Үнэ өссөн үед татвар нэмэх, том төслүүд хөрөнгө оруулалтаа нөхөж эхлээ ч үгүй байхад татварын орлогоо урьдчилан зээлж авч иргэдэд тараан, тооцоо судалгаагүй хууль гэнэт батлан хайгуул, олборлолтын төслүүдийг зогсоож байсан. Тэгсэн хэрнээ үнэ унангуут татварын элдэв хөнгөлөлт үзүүлэх, хөрөнгө оруулагчдад хэт найрсаг хандах зэргээр мөчлөг дагасан бодлого явуулж ирлээ. Энэ буруу юм байна гэдгийг одоо бид ойлголоо. Тиймээс мөчлөг сөрсөн уул уурхайн бодлоготой болъё. Ирэх тавдугаар сард болох "Coal & metals Mongolia-2016” чуулган дээр энэ талаар нухацтай ярилцъя.  

-Тавантолгойн ордыг ашиглах талаар хэлэлцэж байгаад зогсчихлоо. Энэ ордыг яаж ашиглавал эдийн засгийн хувьд үр өгөөжтэй байх бол?

-Хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж байх үед нь Тавантолгойн асуудлыг  шийдэж чадаагүйд харамсдаг. Цаг хугацаа алдах тусам ордын үнэ, үнэлгээ, үр ашиг нь буурч байна. Монголын ард түмний баялаг л үнэгүйдэж байна гэсэн үг. Ордын үнэлгээ гэдэг бол харьцангуй ойлголт. Тогтмол зүйл биш. Коксжих нүүрсний үнэ өндөр байхад энэ орд хэдэн тэрбум ам.доллараар үнэлэгдэж байлаа. Одоо хэдхэн сая болтлоо үнэ цэнэ нь буурсан. Төмөр замаа барьж, Хятадаас гадна гуравдагч зах зээлд коксжих нүүрсээ борлуулах стратегийг хэрэгжүүлж чадахгүй байна. Тавантолгойгоос гадна Нарийнсухайт, Хөшөөтийн ордын үнэ цэнэ багассан. Ордын үнэлгээ хэрхэн буурдаг талаар би нэг жишээ хэлье. 2009 онд дэлхийн нүүрсний зах зээлд Тавантолгойтой өрсөлдөх хэмжээний хэд хэдэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах талаар яриа гарч эхэлсэн. Тухайлбал, ОХУ-ын Эльгас, Мозамбикийн Ривер слайд нэртэй коксжих нүүрсний ордууд байна. Ривер слайд орд гурван тэрбум тн коксжих нүүрсний нөөцтэй бөгөөд энэ нь цаашид өснө гэж тооцож байсан. "Rio Tinto” компани энэ ордыг 2009 онд 3.7 тэрбум ам.доллараар худалдаж авч байлаа. Ингээд ордоо хөгжүүлэхээр ажилласан боловч амжилтад хүрээгүй юм. Учир нь Мозамбикийн Засгийн газар Ривер слайд голоор хөндлөн тавих төмөр замын зөвшөөрлийг олгоогүй. Тиймээс "Rio Tinto” энэ ордоо 50-хан сая ам.доллараар 2011 онд зарсан. Ордын дэд бүтцийг шийдэж чадаагүйгээс болж 3.7 тэрбум ам.доллараар худалдаж авсан хөрөнгөө 50-хан сая ам.доллар болтол нь үнэгүйдүүлсэн хэрэг. Хэрэв төмөр зам тавих зөвшөөрлийг нь олгосон бол энэ ордод 7.8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулах байсан. Тухайн үед манай улс Тавантолгойн ордын хөрөнгө оруулагчидтай гэрээ хэлэлцээ хийх ажил амжилттай үргэлжилж байсан учир "Rio Tinto”-гийн удирдлагууд өөрсдийгөө өрсөлдөөнөөс шахагдлаа, Монголын "Тавантолгой” төсөл "Ривер слайд”-аас түрүүлэх юм байна гэж үзэж хөрөнгө оруулалтаа татсан. Ингээд ордоо үнэд хүргэж чадалгүй зарсан юм. Тавантолгой одоо энэ орд шиг үнэгүйдэж байна. Бид энд өргөн, нарийн царигийн талаар маргалдаж, дэд бүтцээ шийдэж чадахгүй байх хооронд ОХУ Эльгас ордыг хөгжүүлэх 10 тэрбум ам.долларын санхүүжилт бүхий гэрээг БНХАУ-тай хийж, хөрөнгө оруулж эхэлсэн. Одоо баяжуулах үйлдвэрээ бариад төмөр замаараа коксжих нүүрсээ экспортолж байна. Тэгэхээр Хятадын зах зээлд монгол нүүрсний орон зай улам бүр хумигдаж байгаа юм. Даруйхан энэ байдлаасаа гарахгүй бол Тавантолгойн орд үнэ цэнээ алдаж, баялаг нь үнс болж мэдэх нь. Энэ ордыг илрүүлснээс хойш зах зээлээ хүлээж 70 жил ашиглаагүй байсан гэдгийг санах хэрэгтэй. Эрдэс, түүхий эдийн дэлхийн зах зээлийн үнээс гадна дэд бүтэц, хөрөнгө оруулалтын таатай орчин, улс төрийн зөв шийдвэр ордын үнэ цэнэд нөлөөлдөг. Улстөржилтөөс болж үр ашиг гарахгүй байна. Тавантолгойн орд ард түмний баялаг учир үнэ цэнийг нь өсгөдөггүй юм аа гэхэд унагахгүй байх бодлогыг аль ч Засгийн газар хэрэгжүүлэх үүрэгтэй. Шаардлагатай гэвэл тэр саад тээг болж буй нөхдүүдтэй нам нь ч гэсэн улс төрийн хариуцлага тооцох хэрэгтэй байх. Нам нь чадахүй бол сонгогчид хариуцлага тооцох биз ээ.

-Хятад улс жил хагасын өмнө импортын нүүрсэнд ногдуулах татвараа сэргээсэн. Өнгөрсөн хугацаанд манай Засгийн газар энэ татварыг хөнгөлүүлэх талаар хичээл зүтгэл гаргав уу?

-Хятадын импортын татварыг тэглүүлэх талаар хичээл зүтгэл гаргаж буй байх гэж найдаж байна.

-"Оюутолгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалт ойрын хугацаанд эхлэх хүлээлттэй байгаа. Далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийг хийснээр манай эдийн засаг 2011 оны үеийнх шиг өсөх боломж бүрдэх болов уу?

-Далд уурхайн бүтээн байгуулалтын ажил дор хаяж 5-6 жил үргэлжилнэ. 4-5 тэрбум ам.долларын санхүүжилтийг үе шаттайгаар хийнэ. Эдийн засгийн өсөлт саармагжиж буй үед энэ нь уналтыг зогсоох шүхэр болно. Энэ төсөл шууд болон дам байдлаар эерэг нөлөөгөө үзүүлнэ гэж харж байгаа. Гэхдээ 2010, 2011 онд хэдэн тэрбум ам.долларын хөрөнгө орж байсан шиг эдийн засаг халахгүй.  

-"Оюутолгой” төслийг "Эрдэнэт үйлдвэр” үйлдвэртэй байнга харьцуулдаг шүү дээ. Эрдэнэтээс 2-3 дахин том хэрнээ улсад бага татвар төлдөг гэх мэтчлэн шүүмжилдэг хүн олон байдаг.

-"Оюутолгой” төслийг "Эрдэнэт”-тэй харьцуулах нь аргагүй. Гэхдээ Эрдэнэтийн зэсийн нөөцийн 40 гаруй хувийг ашигласны дараа л манай улс 51 хувиа эзэмшиж, татвараа авч эхэлсэн гэдгийг бодох хэрэгтэй. Энэ хүртэл 30 орчим жилийг зарцуулсан байдаг. Харин "Оюутолгой" компани энэ ордыг ашиглаж эхлэнгүүтээ л татвараа төлсөн. "Оюутолгой” төсөл хөрөнгө оруулалтаа нөхөх шаардлагатай байгаа. Тиймээс хөрөнгө оруулалтын эрсдэлийг бууруулахын тулд үйл ажиллагааг нь дэмжиж тогтвортой байдлын гэрээ байгуулсан байдаг. Нөөц ашигласны татвар нь "Эрдэнэт үйлдвэр”-ээс харьцангуй бага ч гэлээ дэлхийн жишгээр бол дундаж юм. Ер нь "Оюутолгой”-н хөрөнгө оруулалтын гэрээг цаашид сайжруулах шаардлага бий. Энэ бол гэрээ хэлцлийн өндөр ур чадвар шаардах ажил. Томоохон төслүүдийн хөрөнгө оруулагчидтай гэрээ хийхдээ стратегийн ордуудаа алийг нь түрүүлж хөгжүүлэх вэ гэдэг дэс дарааллаа нарийн тогтох ёстой. Жишээ нь, "Оюутолгой”-н далд уурхайн төслийн санхүүжилтийг шийдэхээс өмнө Тавантолгойн ордыг хөгжүүлэх ажлаа эхлүүлэх байсан юм. Энэ тохиолдолд "Rio Tinto”-г буланд шахаж, гэрээгээ илүү сайжруулах боломж бүрдэх байсан гэж би хувьдаа боддог. Ингэсэн бол "Rio Tinto”-гийнхонтой хэлэлцээрийн ширээний ард суухдаа "Уучлаарай, бид "Оюутолгой”-н далд уурхайн төсөл хэрэгжсэн хэрэгжээгүй бусад ордоо хөгжүүлээд явж чадна. Төслийн судалгаа, ТЭЗҮ-ээ илүү сайжруулчихаад хэлэлцээр хий” гэж бардам хэлэх боломжтой байлаа. "Тавантолгой”-г тойрч хэт улстөржсөнөөс болж манай Засгийн газар "Rio Tinto”-г биш, тэд биднийг буланд шахах гэрээний давуу байдлыг олгосон.

-Манай эдийн засаг уул уурхайн салбарын нөлөөгөөр өндөр өссөн. Гэхдээ энэ нь иргэдийн амьдралд нөлөөлөхгүй байна. Уул уурхайгаас орох орлогоо яаж иргэдэд тэгш хүртээх вэ?

-Уул уурхайн томоохон төслүүдийг хэрэгжүүлэхдээ төрийн эзэмшил хувь аль болох их байх нь иргэдэд өгөөжтэй гэдэг ойлголттой байсан. Энэ зөв үү гэдгийг эргэж харах цаг нь болж. Төр уул уурхайн том төслүүдэд хувь эзэмших нь түүхий эдийн үнэ өндөр байх үед ашигтай ч, хямдрахад алдагдалтай. Хувь эзэмшсэнээр үргэлж ашигтай байна гэж байхгүй. Одоогийн УИХ энэ алдааг засахын тулд идэвхтэй ажилласан. Тухайлбал, төр уул уурхайн салбарын компанид эзэмшиж буй хувиа Ашигт малтмалын нөөц ашигласны татварт шилжүүлэн авах боломж бүрдсэн. Би үүнийг маш сайн хувилбар гэж бодож байгаа. Одоо үүнийг Гацууртын ордод турших гэж байна. Монголчууд ногдол ашгаа хэзээ авах нь тодорхойгүй хувьцаатай байснаас компанийн одоогийн орлогоос нь нөөцийн төлбөрөө шууд авах боломж бидэнд буй юм. Баялгаа хадгалж, үр хойчдоо үлдээх хэрэгтэй. Гэхдээ бид ч гэсэн энэ орны иргэний хувиар өнөөдөр хувь хүртэх эрхтэй л хүмүүс шүү дээ. Тэр орлогоороо үр хүүхдүүддээ сайн цэцэрлэг, сургууль барьж өгье л дөө. Газрын хэвлийн баялаг ард түмний өмч. Төр энэ ард түмнийхээ баялгийг энэ мэтчилэн зөв менежментээр оновчтой, хүртээмжтэй удирдахыг гараа өргөн дэмжинэ.

-Уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын "Coal & мetals Mongolia” олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэнгийн тов саяхан гарлаа. Энэ удаа тусдаа хийдэг байсан чуулга уулзалтуудыг хамтад нь зохион байгуулахаар болсон нь ямар онцлогтой вэ?

-Өмнө нь нүүрсний салбарт хөрөнгө оруулагчдын "Coal Mongolia” жил бүр, металл, эрдэс түүхий эдийн олборлолт болон металлургийн салбарыг хөгжүүлэх зорилготой  "Metals Mongolia” хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг байсан. Мөн уул уурхайн тоног төхөөрөмжийн "Mine тech” үзэсгэлэн зохион байгуулдаг. Олон улсын шинж чанартай уг гурван том арга хэмжээг нэгтгэн "Coal & мetals Mongolia” нэртэйгээр энэ жилээс эхлэн тавдугаар сарын эхний долоо хоногт зохион байгуулах болсноороо онцлог. Өмнө нь "Coal Mongolia”-г  зургаа, "Metals Mongolia”-г хоёр, "Mine тech” үзэсгэлэнг найман жил дараалан зохион байгуулж ирсэн. Чуулган тавдугаар сарын 6-7-нд "Корпорэйт конвэйнш” төвд болно. Би "Coal Mongolia”, "Metals Mongolia” чуулганыг санаачлагчийн хувьд "Mine тech”-ийг хамтран зохион байгуулъя гэж Монголын уул уурхайн үндэсний ассоциацынханд санал тавьсан юм. Тэд нааштай хүлээж авснаар энэ гурван арга хэмжээг нэгтгэлээ. Ингэснээр зах зээлийн хямралтай үед нэг тасалбараар гурван том арга хэмжээнд оролцохын зэрэгцээ үзэсгэлэн гаргаж буй компаниудад бизнесийн харилцаа холбоо өргөжүүлэх хамгийн хямд бөгөөд үр дүнтэй боломжийг бий болгож байгаа юм.

-Одоогоор хэчнээн хүн энэ чуулга уулзалтад оролцохоор болсон бэ. Хөрөнгө оруулагчид хэр их хүлээлттэй байна вэ?

-Энэ жилийн хувьд нүүрс, төмрийн хүдэр, зэсийн зах зээл таагүй байгаа ч "Оюутолгой”-н далд уурхайд дөрвөн тэрбум ам.долларын санхүүжилт хийхээр болсон, Гацууртын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах шийдвэр гарсан, мөн алтны салбарт хууль эрхзүйн нэн таатай орчин бүрдсэн зэргээс хөрөнгө оруулагчдад болон бараа, үйлчилгээ ханган нийлүүлж буй компаниудад ихээхэн хүлээлт үүсгэсэн нь анзаарагдаж байна. Чуулганаа зохион байгуулахаар болсноо зарлаад хэдхэн хонож байхад таван том компаниас ивээн тэтгэх санал ирүүлсэн нь үүнд ихээхэн ач холбогдол өгч буйн илрэл. Тухайлбал, Mongolian Mining Corporation” платинум,  Монголд экскаваторын төрөл бүрийн шанага үйлдвэрлэх болон уул уурхайн мэргэшсэн гагнуурын үйлчилгээ үзүүлэх төсөл хэрэгжүүлж буй Австралийн "Гантөмөр Интернэйшл” компани силвер ивээн тэтгэгчээр оролцож байгаа. Мөн үйл ажиллагааны ивээн тэтгэгчээр "Вагнер Ази тоног төхөөрөмж” , "ЗаМайн Сервисес”, "Трансвест Монгол” зэрэг тоног төхөөрөмжийн худалдаа, засвар үйлчилгээний дэлхийн брэндүүд хамтран ажиллах болсон. Мөн уул уурхайн бусад компаниас ивээн тэтгэх санал ирж байгаа. Чуулганд гадаад, дотоодын 500-700 хүн оролцож, 2000-3000 хүн үзэсгэлэн үзэж сонирхох урьдчилсан тооцоо гарсан. Мөн 80 орчим компани үзэсгэлэн гаргах боломжтой. Чуулгантай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг www.coalandmetals.mn сайтаас авч болно.

-Энэ жилийн чуулга уулзалтын гол сэдэв юу байх вэ?

-Дэлхий даяар уул уурхайн үндэстэн дамнасан томоохон корпорацууд зэсийн болон нүүрсний уурхайнуудынхаа үйл ажиллагааг зогсоож байна. Учир нь нүүрс, зэс, төмрийн хүдэр гэх мэт ашигт малтмалын дэлхийн зах зээлийн үнэ унаж буй бөгөөд ойрын хоёр жилд сэргэх найдлага алга. Энэ нь уул уурхайн экспортоос хамааралтай манай эдийн засагт хүнд тусаж буй юм. Чуулга уулзалтын үеэр гадаад зах зээлийн таагүй, хүндрэлтэй үеийг хэрхэн хохирол багатай давах вэ гэсэн сэдвийг хөндөнө. Мөн уул уурхайн түүхий эдээ хэрхэн нэмүү өртөг шингэсэн аж үйлдвэрийн бүтээгдэхүүн болгох талаар ярилцах юм. Түүнчлэн томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд шаардлагатай байгаа эрчим хүч, төмөр зам гээд дэд бүтцийн талаар ч хэлэлцэнэ. Хамгийн гол нь уул уурхайн салбараа яаж хямралаас гаргах вэ гэдэг сэдэв нь "Coal & мetals Mongolia” чуулганы хөндөх гол асуудал байх юм.

Н.САНЖААСҮРЭН

ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН

Л.Наранбаатар: Уул уурхайн мөчлөг сөрсөн бодлоготой болох хэрэгтэй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өнөөдөр, 10:33
Өнөөдөр, 10:25
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

Өчигдөр, 16:54
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани