- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Япон улс Монголоос нүүрс импортлох хүсэлтэй ч дэд бүтэцгүй учраас чадахгүй байна гэв
Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх салбар болон уул уурхай тэр дундаа нүүрсний олборлолт, боловсруулалт, экспортыг сайжруулах зорилго бүхий "Нүүрсний цэвэр технологи” буюу "Clean coal technology” семинар өнөөдөр болов.
Монгол, Японы хамтран зохион байгуулж буй уг семинарт хоёр орны уул уурхай, нүүрсний салбарын бодлого боловсруулах байгууллагын удирдлагууд оролцов.
Монгол Улс нүүрсний салбарыг хөгжүүлэхдээ байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт технологийг ашиглаж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилт тавин ажиллаж байна. Энэ хүрээнд нүүрсний салбарт дэвшилтэт тоног төхөөрөмж нэвтрүүлж буй орнуудтай хамтран ажиллах, тэдний туршлагыг нэвтрүүлэх чиглэлд гол анхаарлаа хандуулан ажиллаж байна. Засийн газраас нүүрсний боловсруулалтыг бодлогоор дэмжиж, боловсруулах үйлдвэрийн технологийн тоног төхөөрөмжийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийг УИХ баталсан. Тиймээс Нүүрсний цэвэр технологи буюу "Clean coal technology” нэвтрүүлэх чиглэлээр амжилттай ажиллаж байгаа орнуудын нэг тул хамтран ажиллах боломж өндөртэй хэмээн Уул уурхайн сайд Р.Жигжид семинарын нээлтийн үеэр онцлов.
Монгол Улс нүүрсний нөөцөөрөө дэлхийд 10 дугаар байрт жагсдаг. Нүүрснийг гүн боловсруулах технологи нь Монгол орны ирээдүй, эдийн засгийн хөгжилд чухал ач холбогдолтой юм. Манай орны нүүрсний ордууд гүний бус, 100 хувь ил уурхайн аргаар зардал багатай олборлодог. Энэ давуу талаа ашиглан хий, бензин шатахуун, бусад түүхий эдийг үйлдвэрлэж, дотоодынхоо хэрэгцээг хангах, улмаар экспортод гаргах өргөн боломжтой. Энэ бүхнийг хэрэгжүүлэхэд Япон улсаас суралцах хэрэгтэй гэдгийг УИХ-ын дарга З.Энхболд семинарт оролцох үедээ хэлэв.
Япон Улс жилд 200 сая тонн нүүрс хэрэглэдэг бөгөөд Австрали, Индонези улсаас импортолдог байна. Тус улсын дийлэнх цахилгаан станци нүүрсээр ажилладаг бөгөөд 2030 он гэхэд уг хэрэглээгээ 25 хувь болгон бууруулах зорилт тавьжээ. Уг зорилтоо биелүүлэхийн тулд нүүрсийг хямд үнээр, тогтвортой нийлүүлэх оронтой хамтран ажиллах сонирхолтой байгааг Японы Эдийн засаг үйлдвэрийн яамны Эрдэс баялаг, эрчим хүчний агентлагийн Нүүрсний газрын дарга Какудо Такафүми илтгэлдээ дурьдав.
Өнгөрсөн онд Монгол Улс 14.4 сая тонн нүүр экпортолсон байна. Гэвч дэд бүтэц хөгжөөгүйн улмаас ихэнх нүүрсээ БНХАУ-д нийлүүлжээ. Жилд 200 сая тонны хэрэглээтэй Япон улс Монголоос нүүрс импортлох хүсэлтэй байдаг хэдий ч дэд бүтэц хөгжөөгүйн улмаас нүүрсээ экспортолж чадахгүй байгаа юм. Энэ бүх асуудлаа шийдвэрлэж чадвал нүүрсний экспортоороо дэлхийд 2 байр буюу БНХАУ-ын дараа орон Япон Улсын томоохон зах зээлд өрсөлдөх боломжтойг семинарт оролцогчид онцолж байлаа.
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Б.Чадраабал
Эх сурвалж: "Монцамэ” агентлаг
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||