- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Ирэх жилээс эрдэнийн хувиа хүртэх үү
Монгол хүн бүр "Эрдэнэс Тавантолгой”-н 1072 ширхэг хувьцаатай. Энэ нь 2008 оны сонгуулиар Ардчилсан намынхны амласан "Эрдэнийн хувь” юм. Сая төгрөгийн "Эрдэнийн хувь” болсон хувьцаа маань "Эрдэнэс Тавантолгой” компани олон улсын зах зээл дээр IPO хийсний дараа жинхэнэ утгаараа "амилах” учиртай. Харин "Эрдэнэс Тавантолгой” 2016 оноос IPO хийх боломжтой мэдээллийг хүргэж буй билээ. Гэсэн хэдий ч монголчууд ирэх жилээс буюу 2015 оноос эхлэн "Эрдэнийн хувь”-иа хүртэх боломж бүрдэж магадгүй байна.
Тодруулбал, сонгуулийн өмнө Засгийн газраас иргэн бүрт "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцаанаас гадна "Эрдэнэс МГЛ” ТӨХК-ийн нэг ширхэг давуу эрхийн хувьцаа олгох шийдвэр гаргасан. Монголчууд өнөөдөр "Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн хувьцааг л ярьж байгаа болохоос бус "Эрдэнэс МГЛ”-ийн энэхүү нэг ширхэг давуу эрхийн хувьцаагаа бараг л мартчихсан бололтой. Тийм учраас эргэн сануулахад иргэн таньд Засгийн газрын албан ёсны тогтоолын дагуу "Эрдэнэс МГЛ” ТӨХК-ийн нэг ширхэг давуу эрхийн хувьцаа бий.
Давуу эрхийн хувьцаа гэж юу вэ
Товчхондоо бол тухайн компани ашигтай ажилласан тохиолдолд түрүүлж хувь хүртэх давуу эрх бүхий хувьцаа гэсэн үг. Харин компани алдагдалтай ажиллавал давуу эрхийн хувьцаанд хөрөнгө оруулагч ямар нэгэн байдлаар хөрөнгөө эргүүлэн олж авах боломжгүй. Оруулсан хөрөнгөөрөө "шатаад” л дуусдаг жишигтэй. Энэ утгаараа давуу эрхийн хувьцаанд хөрөнгө оруулагч нь нэг талаас маш их хэмжээний ашиг, нөгөө талаас маш их эрсдэл хүлээдэг. Энэ тохиолдолд Монголын ард түмэн "Эрдэнэс МГЛ” ТӨХК-ийн тус бүр нэг ширхэг давуу эрхийн хувьцаа эзэмшиж буй. Дараа жил "Эрдэнэс МГЛ” компани ашигтай ажиллавал хувьцааны ногдол ашгаас давуу эрхийн хувьцаа эзэмшигчид болох Монголын ард түмэн түрүүлж хувь хүртэх боломжтой гэсэн үг.
"Эрдэнэс МГЛ” төрийн өмчийн уурхайнуудыг нэтгэлээ
Засгийн газрын шийдвэрийн дагуу "Эрдэнэс МГЛ” компани нь Монголын ард түмний стратегийн гэгдэх 15 орд газарт төрийн эзэмшлийн хувь, хэмжээг төлөөлөх эрхтэй байхаар зохицуулагдсан. Энэ хүрээнд өөрийн охин компаниудаа хоёр ч томоохон орд дээр байгуулсан нь "Эрдэнэс Тавантолгой” болон "Эрдэнэс Оюутолгой” байлаа. Үүнээс гадна "Багануур”, "Шивээ-Овоо”-ийн нүүрсний уурхайн төрийн эзэмшлийн хувь хэмжээг "Эрдэнэс МГЛ”-д шилжүүлэх асуудал яригдаж байсан. Энэхүү асуудал шийдэгдэж, 2014 оны өмнө "Багануур” болон "Шивээ-Овоо” ХК-иудын төрийн өмчийн эзэмшлийн хувьцаа "Эрдэнэс МГЛ” компанид шилжиж ирсэн. "Багануур”-ын 75 хувь нь төрийн өмчийнх. Харин "Шивээ-Овоо”-ийн 90 хувийг төр атгаж буй. Энэхүү төрийн өмчийн эзэмшлийг "Эрдэнэс МГЛ” төлөөлөх эрхтэй болсон. Харин үлдсэн хувь нь Монголын хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж байгаа. Хэрвээ энэхүү олон нийтэд гаргасан хувьцаанаасаа "Багануур” болон "Шивээ-Овоо” ХК-иуд ашигтай ажиллавал монголчууд "Эрдэнэс МГЛ” компанийн давуу эрхийн хувьцааагаараа дамжуулан түрүүлж хувь хүртэнэ гэсэн үг. Нэг ёсондоо "Эрдэнэс Тавантолгой” ХК олон улсын болон дотоодын зах зээл дээр IPO хийсний дараа монголчуудын хувьцаа жинхэнэ утгаараа үнэд орохоор байгаа бол "Эрдэнэс МГЛ” компанийн хувьд арай өөр юм. Тус компанийн эзэмшиж буй "Багануур” болон "Шивээ-Овоо” ХК-иуд нь Монголын хөрөнгийн бирж дээрх ууган хувьцаат компаниудын нэг. Хэрвээ хувьцааных нь ханш өсвөл монголчууд шууд ногдол ашиг хүртэх боломжтой гэсэн үг.
"Багануур”, "Шивээ Овоо” ХК-иуд ашигтай ажилладаг уу
Дулааны цахилгаан станцуудад нийлүүлж буй нүүрснийхээ тонн тутмаас байнга алдагдал хүлээдэг учраас дээрх компаниуд өнөөдрийн төвшинд төдийлөн ашигтай ажиллаж чадахгүй байгаа гэх юм билээ. Гэхдээ цаашдаа нүүрсний үнийг чөлөөлөх гэх зэрэг асуудлыг шийдвэрлэхээр яригдаж буй. Хэрвээ үнийг чөлөөлчихвөл төрийн өмчийн уурхайнууд ашигтай ажиллах бүрэн боломжтой. Үүнээс гадна дээрх компаниуд ашигтай ажиллах өөр боломж ч бий. Тэр нь Монголын хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж буй хувьцаагаар илэрхийлэгдэнэ. Монголын хөрөнгийн бирж дээр олон шинэ боломжууд нээгдсэн бөгөөд цаашдаа арилжааны идэвх болон гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхол ч нэмэгдэх төлөв бий. Хэрэв арилжаа идэвхжвэл "Багануур” болон "Шивээ-Овоо” ХК-ийн хувьцааны үнэлгээ нэмэгдэх боломжтой. Ер нь бол дээрх хоёр компани хоёул өнгөрсөн хугацаанд чамгүй шинэчлэл, өөрчлөлт хийсэн. Өөрөөр хэлбэл, энэ оноос эхлээд ч гэсэн ашигтай ажиллах боломж байгаа гэх юм билээ. Хэрвээ ашигтай ажиллаад эхэлбэл, дахин хэлэхэд монголчууд ирэх жилээс "Эрдэнэс МГЛ” компанийн давуу эрхийн хувьцаагаараа дамжуулан эх орныхоо баялгаас хувь хүртэж эхлэх нь.
Л.Энхдэлгэр
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||