- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Танилц: Оюутолгойн тээврийн булхай Монголчуудыг шахсаар байна
Оюутолгой зэсийн баяжмалаа Гашуунсухайт хилийн боомт руу өдөрт 6-7 цуваагаар гаргаж байна. Энэ цуваа долоо хоногийн зургаан өдөр явах бөгөөд нэг цуваандаа 16 машин багтаан тээвэрлэлт хийдэг аж. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Today.mn мэдээллийн сайтын сурвалжлах баг Өмнөговь аймгийн Ханбогд суманд ажиллах хугацаандаа Гашуунсухайт чиглэлд зэсийн баяжмал ачсан тээврийн цувааг дагаж, тусгай сурвалжлага бэлтгэсэн юм.
Бямба гарагт Оюутолгойн кемпээс нийтдээ зургаан цуваа Гашуунсухайт хилийн боомтыг зорьсон бөгөөд тэдгээрийн гурав нь хятадын 51 хувийн эзэмшилтэй гэгддэг "Эм Си Пи Эл" компанийнх байв. Зэсийн баяжмал тээвэрлэсэн эл зургаан цувааг удаан хугацаанд тээвэр хийх хүсэлтээ илэрхийлсээр арайхийн хоёр цуваатай болсон "Өмнийн говийн нэгтгэл”, интерполоор эрэн сурвалжлагдаж байхдаа Оюутолгойн тээврийн тендерт ялж байсан гэх алдарт Намбарын Энхтуяагийн гэгддэг Tera компанийн нэг цуваа бүрдүүлж байлаа.
Цуваа өглөө 07:00 цагаас эхлэн хөдөлж, хил нээгдэх үеэр Гашуунсухайтад очсон байх учиртай. Харин биднийг сурвалжилга хийх үеэр тэргүүн эгнээний хоёр цуваа шалган нэвтрүүлэх дөрөвдүгээр цэгийн наахан зогсож, нэлээд саатсан юм. Учир нь, "Эм Си Пи Эл" компанийн нэг тэрэгний шатахуун дуусаж, өөр тэрэгнээс сэлгэн хийх шаардлага үүссэн аж. Мэдээж, хөдөө замд давхиж яваа энгийн автомашин биш тул асуудал үүсэж, цувааны өмнө хойнох хамгаалалтынхан команд өгсөнөөр хоёр ч цувааг жагсаалаар нь зогсоож, шатахууны сэлгэлт хийв.
Гаалийн онцгой бараа тээвэрлэж яваа тул бид хамаа бус ойртож болохгүй. Гэвч жолооч нартай мэнд мэдэж, яагаад шатахуун дууссан талаар тодруулахад "Гэнэт тэрэг сольсон юм. Хамгаалалтынхан сүртэй ш тээ. Одоохон эндээс шатахуун авч хийгээд хөдлөхийн хооронд сүржигнээд л ” гэцгээв. Өөр нэг талд "Хэрвээ "Өмнийн говийн нэгтгэл”-ийн тэрэгний шатахуун дууссан бол Оюутолгой зөндөө асуудал үүсгэнэ. Гэвч "Эм Си Пи Эл" компанид өөр хууль үйлчлэх юм даа” гэх гомдол ч дуулдав. Чухам энэ үг бидний анхаарлыг татаж, эл сурвалжлага, нийтлэлийг бичүүлэхэд хүргэсэн ч гэж болно.
Оюутолгойн төслийн гол амин сүнс нь зэсийн баяжмал. Уг баяжмалыг гаргаж авахын тулд өчнөөн мянган хүн ажиллуулж, алдарт гэрээнүүдийг үзэглэсэн. Тэр ч утгаараа зэсийн баяжмал тээвэрлэлтийн аюулгүй байдалд онцгой анхаарлаа хандуулдаг. Гэсэн ч анхаарал хандуулаад, чиглэл өгөөд ч алдаагаа засдаггүй, үнэмлэхүй эрхээр үйлчилгээ үзүүлдэг компаниуд Оюутолгой төсөлд бий. Тэдгээрийн нэг нь Моннисийн нэрээр Монгол компани хэмээн халхавчилж, дөрвөн цуваагаар зэсийн баяжмал тээвэрлэж буй "Эм Си Пи Эл".
Бидэнтэй тааралдсан энэ мэт доголдолыг "Эм Си Пи Эл" компани гаргасаар байдаг ч ямагт үнэмлэхүй эрх эдэлдэг аж. Баяжмал тээврийн асуудалд хамгийн их доголдол үүсгэдэг, машин тэргээ үзлэгт ч оруулдаггүй, тормоз гэрлэн дохионы бүрэн бүтэн байдлаа ч хангадаггүй мөртлөө тээврийн 50 хувийг дангаараа эзэлдэг "Эм Си Пи Эл"-д асар том хамгаалалтын баг Оюутолгой дотор ажилладаг нь сурвалжлагын явцад тодорхой болсон юм.
Оюутолгойн зэсийн баяжмал тээвэрлэгчид нэлээд өндөр үнэ хөлсөөр үйлчилгээ үзүүлдэг нь хэн бүхэнд тодорхой. Бүр "Эм Си Пи Эл", Tera нарын том компаниуд дээхэндээ сул зогсолтын мөнгө ч авч байж. Мэдээж асар их мөнгө тээвэрт төвлөрдөг учир шалгаруулалтын тендер дээр жинхэнэ утгаараа хор буцалж, хэн мөнгө хаяж чадсан нь эрхээ эдэлдэг байна.
Одоогоор Оюутолгойн зэсийн баяжмалыг "Эм Си Пи Эл" 4, Tera 3, "Өмнийн говийн нэгтгэл” 2 цуваагаар тодорхой хуваариар зөөдөг аж."Эм Си Пи Эл" компанийн дөрвөн цувааны хоёр нь энэ тэндээс давхар гэрээлэх замаар бүрдүүлсэн нөлөө бүхий хүмүүсийн эзэмшилгэдгийг нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж бидэнд өгсөн юм. Өөрөөр хэлбэл, Эм-Си-Пи-Эл компанийн нэр дээрх дөрвөн цуваа нь 100 хувь тэднийх биш гэсэн үг.
Уг нь Оюутолгойн зэсийн баяжмалыг гэрээ ёсоор Монгол компаниуд гүйцэтгэх учиртай. Гэтэл цөөн хэдэн машинтай, нөлөөлөл багатай Монгол компаниуд тендерээс "жийгдэж”, Монгол захирал, Монгол ажилчидтай гэх нэрийн дор гадны хувь эзэмшилт "Эм Си Пи Эл" мэтийн компаниуд, эсвэл олигарх улсуудын нөлөөлөлтэй компаниуд Оюутолгойн төсөлд өчнөөн олноороо шургалсны бодит жишээ энэ байж болох.
Хамгийн сонирхолтой нь Монголчуудаа шахан гадуурхаж, гадны эзэнтэй Монгол ажилчидтай компанийн эрх ашгийг хамгаалах, тендерийн шалгаруулалтад нөлөөлөх гол ажлыг Монгол менежерүүд нугалдаг гэх.
Бүр Оюутолгой дотор эрх мэдэл бүхий албан тушаалд өөрийн хүнээ шургуулж, түүгээр дамжуулан, шийдвэр гаргуулж, компанийн эрх ашгаа хамгаалуулж буй хэлбэр ч байна. Тухайлахад, "Эм Си Пи Эл" компанийн төлөөлөл буюу Моннист ажиллаж байсан М.Одхүү гэгч эрхэм эдүгээ Оюутолгойн ложистик менежер хийдэг гэх. Тэрээр Монгол компаниудыг зөрчил их гаргадаг, бичиг баримт бүрэн бус нэрийдлээр зориудаар шахаж, "Эм Си Пи Эл"-ийн дөрвөн цувааг нам хамгаалсаар өдийг хүрсэн талаар эх сурвалжууд онцлов.
Бас нэг чухал зүйл нь Оюутолгойд тээвэрлэгдээгүй зэсийн баяжмал маш их байгаа бөгөөд нөөцөлж бөөгнүүлж байгаад нэг дор найдвартай тээврээр гаргах нэрийн дор тухайлсан компанид давуу эрх олгох ашиг сонирхол нуугдаж байгаа нь сурвалжлагын явцад нэгэнт тодорхой болсон юм.
Үндэсний томоохон тээврийн компаниудаас бүрдсэн "Монгол тээврийн нэгтгэл”-ээс Оюутолгойн зэсийн баяжмалыг тээвэрлэх, тендерийг шударгаар явуулах хүсэлтийг удаа дараа гаргасан хэдий ч тэдний санал талаар болсоор иржээ. Оюутолгойн зүгээс тендерийг М.Одхүү тэргүүтний саналаар Монгол компаниудад өгөхөөс эрс татгалздаг байна. Энэ мэтээр ложистик менежерийн албан тушаалтай М.Одхүү "Эм Си Пи Эл" компанийн асуудлыг Оюутолгойд хариуцан ажилладаг бөгөөд шат шатанд нь мөнгө чихдэг тул зөрчлийн чанартай асуудлууд ихэнхдээ дарагдаад өнгөрдөг гэх. Ингэснээр тэд тухайлсан тээвэрлэлт, бүтээж өгсөн ажил бүр дээрээ эргүүлээд компаниасаа хахуулиа авдаг байна.
Харин сүүлийн үед "Эм Си Пи Эл"-ийн дараалсан ослуудын талаарх мэдээлэл Оюутолгойн гадны томоохон удирдлагуудын сонорт хүрснээр шинээр томилогдсон тээвэр хариуцсан захирал нь хоёр цувааг нь цуцлах шийдвэр гаргаж.
Үүнтэй зэрэгцээд холбогдох хуулийн дагуу "Гаалийн итгэмжлэгдсэн тээвэрлэгч” зөвшөөрлийг авалгүйгээр шууд тээвэрлэлт хийсэн "Эм Си Пи Эл" компанийн асуудал сөхөгдөж, Оюутолгойн хүрээнд хамгаалаад ч хүч хүрэхээргүй гал ассан байна. Ингэснээр "Гааль бидний халаасанд байгаа. Мөнгө өгөхөд л хангалттай” гэх утгатай өгүүлбэрийг ярьж явдаг компанийн удирдлагуудын хулхи баахан буусан сурагтай байв.
Түүнчлэн "Эм Си Пи Эл" компани тээврийн жолоочоо 70 хоногийн турш амралтгүй ажиллуулж, Хөдөлмөрийн хуулийг ноцтойгоор зөрчсөн талаар ч бидэнд мэдээлэл ирсэн юм. Жолооч нарын амралтын асуудлаас үүдэж, компани дотроо баахан бужигнаснаа хэдэн шинэ ажилтан авч, галыг түр намжаасан аж.
Оюутолгойн зэсийн баяжмалын тээврийг сайн дураар дагаж, сурважлага хийсэн эргэцүүлэл эцэстээ ийм байдлаар цаасан дээр бууж байна. Цувааг манлайлан яваа "Эм Си Пи Эл" компанийн жолооч нар "Энд бүгд монгол жолооч нар явж байгаа. Манайх гэхдээ гадны хамтарсан эзэмшилтэй” гэх цайлган үгээр миний сонирхсон асуултад товч хариулсан. Үнэндээ жолооч нарын хувьд цалингаа асуудалгүй өгдөг л бол хэний эзэмшил байх, хэрхэн хууль зөрчих, юу тээвэрлэж яваа нь чухал биш аж.
Тэд "Нунтаг л юм байдаг. Бодвол тэр баяжмал нь байлгүй” хэмээн ачааныхаа бүсийг чангалж, дугуйгаа өшиглөн инээлдэнэ. Бор хоног, шар өдрүүдийг Монгол хүмүүс арай дөнгүүр цалинтай ажил хийхээр говийн нар салхинд ингэж өнгөрүүлж байна. Арга заль, башир мөнгө угаалт бүхэн тэднээс холуур өнгөрч буйг энд онцлох нь илүүц биз.
Үргэлжлэл бий
Ж.Мядагбадам
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||