- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Өнөөдрийн зурхай /2016.03.16/
Өнөөдөр аргын тооллын 2016 оны Гуравдугаар сарын 16. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч Гал бич жилийн Хаврын дунд цагаагчин туулай сарын Билгийн тооллын 8. Буд гараг. Хэрцгий охин одтой, 4 ногоон мэнгэтэй улаагчин тахиа өдөр. Өдрийн барилдлага: Хүчин төгсөх. Шүтэн барилдлага: Хурьцахуй. Өдрийн наран 7 цаг 06 минутад мандан, 18 цаг 53 минутад жаргана.
Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, лусыг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Балжиннямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Аялалд явж олон ашигтай танилуудтай болж хуучин харилцаа холбоогоо сэргээнэ. Хэрвээ та найз нөхөд ивээн тэтгэгчидтэйгээ харилцаагаа хэвийн болгож чадвал шинэ ирээдүй нээгдэж таны төлөвлөгөөг өөрчлөх болно. Та адал явдалд хэт их татагдах хэдий ч өөрийн мөрөөдөл, төсөөллөө алдах хэрэггүй. Та хэт мэдрэмтгий байгаа тул бусдын хүсэл сонирхолд хэт эмзэг хандаж, сайн үйл хийхийг хүсэх болно.
Үхэр (4/20-5/20)
Сүүлийн санаачлага эсвэл шинэ төлөвлөсөн, төсөл түргэн бөгөөд жинтэй үр дүнг авчирна. Мэргэжлийн үйл ажиллагааны талд зөн билэгтээ найд. Ажил хэрэгч уулзалт, хэлэлцээрүүд амжилттай болж ашиг авчирна. Сэжигч эсвэл гомдомтгой байдлаасаа болж дотнын хүнтэйгээ харьцаагаа бүү муутга. Энэ өдөр биеийн тамираар хичээллэх, биеийн хүчний ажил хийхэд тохиромжтой. Өнөөдөр та гэр бүлийнхэн болон хамтрагчтайгаа харьцах харьцаандаа аль болох уян хатан хандахыг хичээгээрэй. Эс тэгвээс үл ойлголцох байдал үүсч, таны хувьд үнэт цагаас чинь хомслох бололтой.
Хамтатгах (5/21-6/21)
Та өөрийн ярих чадвараа ашиглан бүтээлч чадвараа харуулах болно. Хэт их ярих хэрэггүй. Хүмүүс тань дээр өөрсдөө ирэхийг хүлээ. Хайр дурлалын бэлгэдэл Сугар гараг таны орд руу шилжсэн тул энэ үе бол хүслээ шивнэхэд их тохиромжтой үе юм. Таны нэр хүнд өсч, танилын хүрээ тэлэх болно. Зөн билгээ хурцал. Хэр их ярина төдий чинээгээр сонсох нь танд амжилтыг алдалгүй барьж авахад тусална. Мөн өөрийн гадаад үзэмжинд өөрчлөлт хийж, үсээ янзлуулахад хамгийн тохиромжтой үе. Гайхалтай үдэшлэгт орох төлөвлөгөө тань биелж, маш олон урилга хүлээн авах болно.
Мэлхий (6/22-7/22)
Төрөл садандаа энэрэл хайр дүүрэн сэтгэлээр хандах, харилцан ойлголцоход тэмүүлэх нь халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлнэ. Гэвч өдрийн хоёрдугаар хагаст ямарваа нэгэн ажил ба харилцаанаас зайлсхий. Өөрт таалагдахгүй байгаа зүйлээ өөрчлөх гэж яарсны хэрэггүй. Дүрс хийсэн байдал, зөрүүд зан тань таныг ойр дотнын хүмүүстэйгээ муудалцахад хүргэнэ. Сонсгол муудаж, чих өвдөж болзошгүй. Та төлөвлөгөө, шинэ санаагаар дүүрэн байна.
Арслан (7/23-8/22)
Гэнэтийн уулзалт, найр наадам нь сайн үр дүнд хүргэхгүй бөгөөд таныг саалийн үнээ мэт саах болно. Дээрх байдалд өртөхгүйн тулд энэ өдөр өөрийгөө ямарч завгүй байлга. Түүнчлэн нөхцөл байдлыг өөрийн зорилгод ашиглаж чадахгүй байх. Та маш их хүчин чармайлт гаргаж байж амжилтад хүрэх болно. Өдрийн таагүй чиг хандлагыг сэтгэлдээ хэт ойр хүлээж авах хэрэггүй. Харин йог юмуу бясалгал хийж өөрийгөө гүн сэтгэлийн хямралд орохоос өмнө тайтгаруул.
Охин (8/23-9/22)
Амьдралд
бүх зүйлс эрс өөрчлөгдөнө. Бүх зүйлсийн төлөө тулалдан тэмцэх цаг үе.
Бардам бусдаас дэмжлэг тусламж авахгүй гэсэн үзэл одоо хэрэг болохгүй.
Бүх зүйлд туйлын анхааралтай ханд. Хэлэх үгээ цэгнэ. Няцашгүй байдлаараа
бүү бардамна. Таны эсрэг тэсрэг зан танд сөргөөр нөлөөлж болзошгүй.
Бусдыг дагалгүй тэдэнд өөрийнхөө хэн гэдгийг бас юу хүсч байгаагаа
ойлгуул.
Жинлүүр (9/23-10/22)
Өөрийн зөвд бат итгэлтэй байна. Сайтар тунгаасан мэдрэмж дээр тулгуурласан шийдвэр нь ямар ч ажил хэрэгт амжилт олохыг од эрхэс баталгаажуулж байна. Зүүд үнэн байж удахгүй биеллээ олно. Мөөг зүүдэлбэл эмэгтэйчүүд жирэмсэлнэ, эрэгтэйчүүд өвчин тусна. Амьдралын чадамж буурч байгааг од эрхэс сануулж байна. Хувийн амьдралд зарим нэг таагүй өөрчлөлт гарахад бэлэн байгаарай.
Хилэнц (10/23-11/21)
Хамт олны ажил хэрэг, олон нийтийн арга хэмжээнд сайн өдөр. Амьдралын эрч хүч, сексийн идэвх, дур булаам байдал өндөр төвшинд байна. Бодлоготой зоримог үйлдэл, шийдэмгий зан чанар амжилт авчирна. Найз нөхөд, дотны хүмүүсийнхээ зөвлөгөөг анхааралтай сонсох нь алдаа, эндэгдэл гаргахаас сэрэмжлэхэд тус болно. Өнөөдөр эсрэг хүйстний хүнтэй танилцах гэж яарсны хэрэггүй бөгөөд тэр чамд сайн зүйл авчрахгүй. Харин жихүүн салхинд алхах нь тийм ч таатай зүйл биш гэдгийг анхаар.
Нум (11/22-12/21)
Найз
нөхөд бас бус юмаа алдаж магадгүй өдөр. Өөртөө түшиг тулгуур, итгэх
итгэл олж авахад тань-гэр бүлийн нийтэч нөхөрсөг байдал тусална. Өнөөдөр
өөрийнхөөрөө зүтгэхийн оронд буулт хий. Мөн аль ч талаараа танд
тохирохгүй хүмүүс таныг сонирхож байгаа тул болгоомжтой бай. Үнэт
зүйлсээ найдвартай хадгалахыг зөвлөж байна. Ирээдүйн амжилтад хүрэх
замаа өөрчлөхөөс бүү ай. Та ямар ч зүйл дээр амжилт гаргаж чадна.
Матар (12/22-1/19)
Зугаалга зохио. Хэтэрхий өгөөмөр зангаасаа болж таны зарлага орлогоосоо давах болно. Өмнөх шүтэн бишрэгчидтэйгээ уулзах магадлалтай байна. Харилцан ойлголцолд хүрэхэд буруу ойлголт, гомдол гутрал олон тохиолдоно. Сайн төлөвлөж, зөвхөн дараа нь үйлдлээ төлөвлөгөөний дагуу хийсэн хүнд таатай өдөр.
Хумх (1/20-2/18)
Юугаар ч онцгойрохгүй бүүдгэр өдөр. Дотны хүмүүстэйгээ хол хөндий харилцана. Гэхдээ танд ямар нэгэн юм амласан бол түүнийгээ заавал биелүүлнэ. Бичиг цаасны ажлаа цэгцлэх дэг журам тогтооход цаг заваа гарга. Ашигтай захиалгыг хийж дуусгахад онцгой их хүчин зүтгэл гаргах шаардлагатай. Долоо хоногийн төгсгөлд болох үйл явдлууд өөрөө өөрийнхөө талаар бодож байсан таны төсөөлөлд ихээр нөлөөлнө. Нямбай бай.
Загас (2/19-3/20)
Таны хадгаламж өсөх боломж байна. Ивээн тэтгэгчдээ гомдсон урьдын гомдлоо мартаж уучилж чадвал албан тушаал өсөх шатаар өгсөх боломж танд байна. Асуудлын талаар хэлэлцэж байх үедээ тохиромжтой газар сэтгэл хөдлөлөө илэрхийлж, уур бухимдалд автахаас зайлсхийгээрэй. Тэгж байж та харьцуулалт хийж чадна. Уур уцаар, айдас түгшүүр бие махбодид нөлөөлдөг тул үг үсэг гээлгүй тоочихоо зогсоогоод бүтэн амьсгаа авахыг танд зөвлөж байна.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||