Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Б.Бямбасайхан даргатай “Эрдэнэс Монгол” компанийг шалгах хууль хяналтын байгууллага гэж байна уу

Б.Бямбасайхан даргатай “Эрдэнэс Монгол” компанийг шалгах хууль хяналтын байгууллага гэж байна уу

 

 

Төрийн нэр барьсан компаниуд, цаад талд нь суусан төрийн мөнгөөр туйлагчид дэндүү олширсоор байгаагийн тод жишээ бол "Эрдэнэс” нэр орсон компаниуд


"Эрдэнэс Монгол", "Эрдэнэс таван толгой", "Эрдэнэс Оюу толгой" гэхчилэн эрдэнэсээр овоглосон гурвын гурван төрийн өмчит уул уурхайн компани манайд бий.

Үргэлж л анхаарлын төвд байдаг юм шиг хэр нь олон нийт яг ямар үйл ажиллагаа явуулдаг, ямар учиртай компаниуд болохыг бараг мэддэггүй гээд хэлчихэд болно. Магадгүй, ямар үйл ажиллагаа явуулдаг, юу хийдгийг улстөрчид, зарим эдийн засагчид л гадарлахаас хэтрэхгүй болов уу. Бид иргэдэд "Эдгээр компаниудыг төрийн өмчит, уул уурхайгаас иргэдэд оногдох хувь хишгийг хариуцан ажилладаг гэдгийг нь мэдэх үү. Сүүлийн үед эдгээр компани ямар үйл ажиллагаа явуулж, юу хийсэн талаар ямар мэдээлэлтэй байна вэ" гэсэн асуулт тавьсан. Гэвч бидний уулзсан арван иргэн бүгдээрээ "Юу хийдгийг мэдэхгүй. Тийм компаниуд байгаад л байдаг юм шиг байна билээ. Нэрийг нь л сонссон" гэж хариулсан юм. Юу хийдэг нь олон нийт, иргэдэд ойлгомжгүй хэрнээ бариад авч болохгүй нэг л их сүр дуулиан, сенцаасын дунд оршин тогтнодог компаниуд юу хийдэг, ямар утга учиртай талаараа ард түмнийг бодитой, тодорхой мэдээллээр хангах цаг болжээ.

"Эрдэнэс Монгол” гэж ямар үйл ажиллагаа 
эрхэлдэг компани вэ?

Нэг ийм компани байдаг нь ч байдаг юмаа. Гүйцэтгэх захирал нь Б.Бямбасайхан гэж нөхөр байн байн хэвлэлээр харагдаад байхыг бодвол амьтай нь ч амьтай л байгаа. "Эрдэнэс Монгол" гэсэн нэр голдуу л төрийн өндөр албан тушаалтнуудын амнаас гардаг болохоор их л чухал компани байх ёстой. Гэвч хэдэн оны хэдэн сард байгуулагдсан тухай мэдээлэл нь бүрхэг. Компанийх нь танилцуулган дээр "Эрдэнэс Монгол” ХХК нь 2007 онд Монгол Улсын байгалийн нөөцийг оновчтой ашиглах, эдийн засгийн өсөлтийг хангах, төрөлжсөн эдийн засгийг бий болгох, уулуурхай, дэд бүтэц, эрчим хүч, аж үйлдвэр зэрэг тэргүүлэх салбаруудад хөрөнгө оруулалт хийх үндэсний тэргүүлэгч компани болох зорилгоор байгуулагдсан. Зорилгынхоо хүрээнд охин болон бүрэлдэхүүн компаниуд, шинэ төслүүдэд хөрөнгө оруулах ажлыг нэн тэргүүнд гүйцэтгэх юм.

"ЭрдэнэсМонгол” ХХК нь дэлхийн хэмжээний уурхай болох "ОюуТолгой” ХХК, "Эрдэнэт Үйлдвэр”-ийн монголын талын хувь болон "Эрдэнэс Таван Толгой” ХК, "Багануур” ХК, "Шивээ Овоо” ХК-ийн хувьцааг Монгол Улсын Засгийн газрын холбогдох шийдвэр, тогтоолын дагуу эзэмшдэг.

Бизнесийн ёс зүй, олон улсын стандарт, компанийн сайн засаглалын хүрээнд Монгол Улсын хүн амын амьжиргааны түвшинг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагааг явуулж байна.

"Эрдэнэс Монгол” ХХК ньбайгалийн нөөц, дэд бүтэц, аж үйлдвэр, хүний капиталд ухаалаг, үр ашигтай хөрөнгө оруулалт хийх замаар Монголын иргэдэд үнэ цэнг бий болгоно гэж үздэг. Иймээс бизнесийн зарчмын дагуу компанийн өрсөлдөх чадвар, үнэ цэнг нэмэгдүүлэх, дотоодын болон олон улсын бизнесийн хамтрагч талуудтай харилцан ашигтай сайн түншлэлийг бий болгох зорилт тавин ажиллаж байна.

ЗОРИЛГО

Бизнесийн үнэ цэнг нэмэгдүүлж, хувьцаа эзэмшигч иргэдэд бодит үр ашгийг хүртээх зорилготой” гэсэн нэг их сүртэй танилцуулгатай. 
Байн байн гүйцэтгэх захиралаа сольдог, өдгөө 5 дахь гүйцэтгэх захиралаар удирдуулан ажиллаж байгаа.

Өчнөөн олон жил юу хийж, ямар үйл ажиллагаа явуулж, ямар гавъяа байгуулсан нь мэдэгдэхгүй энэ компанийг төрийн өмчийн оролцоотой уул уурхайн бүх компанийг "атгадаг" толгой компани гэсэн төсөөлөл л байна. Эрдэнэсээр овоглосон нөгөө хоёр компани болох "Эрдэнэс Оюутолгой", "Эрдэнэс Тавантолгой" хоёрыгоо 100 хувь эзэмшилдээ байлгадаг гэх болохоор өндөр эрх мэдэл, их хөрөнгө мөнгөтэй байх учиртай юм. Гэтэл ашигтай гэхээс илүү өртэй ажилладаг л сураг ажиг хэвлэлээр гардаг. Их том байх учиртай дараагийн шалтгаан нь төрийн нэрийн өмнөөс төрийн өмчийн оролцоотой стратегийн орд газруудын ашиглалтыг хариуцдаг, хувьцааг болон тусгай зөвшөөрлийг эзэмшдэг тухай мэдээлэл. Засгийн газрын хуралдаанаар "Эрдэнэс Монгол"-д "Эрдэнэт үйлдвэр"-ийн Монголын талын хувь, "Багануур", "Шивээ-Овоо"-гийн төрийн эзэмшлийн хувьцааг шилжүүлэхээр болж байсан. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудыг хөгжүүлэх дэд бүтцийн бүтээн байгуулалтьш ажлыг ч хариуцана гэхээр "Эрдэнэс Монгол" үнэхээр том компани байж таарна. "Эрдэнэс Монгол” компани нь "Эрдэнэс Таван толгойг атгадаг” гээд байдаг. 
Өөрсдийнх нь ажлын зорилго дээрээ "хувьцаа эзэмшигч иргэдэд бодит үр ашгийг хүртээх зорилготой” гээд цагаан дээр хараар бичсэн байна лээ. Гэтэл сүүлийн үед Монгол улсын иргэн бүр  "Эрдэнэс Тавантолгой" компаниас 1072 хувьцааг эзэмших байсан нь талаар болж байгаа тухай мэдээлэл хөврөх болсон нь "Эрдэнэс Монгол” компани ажлаа хийж чадахгүй байгаагийн тод жишээ биз ээ. 

Б.Бямбасайхан гэж хэн бэ?

2015 оны 02-р сард Баянжаргалын Бямбасайхан гэгч "Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захиралаар томилогдсоноос хойш даруй жил гаруйн хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд энэ хүн дорвитой юм юу ч хийсэнгүй. Хамгийн муу Засаглалтай Засгийн газар гэж нэр зүүгээд байгаа Р.Сайханбилэгийн багийн хүн. Ерөнхий сайдын далбаан дор явдаг зүгээр л нэг "ШОУМЭН” гэж нэрлэгсэд ч байх юм билээ. 

Өмнө нь Улаанбаатар хотод төвтэй хөрөнгө оруулалтын удирдлага, санхүүгийн зөвлөгөөний "Нова Терра” компанийн Захирлаар ажиллаж байсан, Монголын Бизнесийн Зөвлөлийн ТУЗ-ийн даргын сонгуульт ажилтай байсан нөхөр. Бас "Ньюком” группийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан гэж намтарт нь бичээстэй байна лээ. 
Бидний сонссоноор "Эзэн" нэртэй программ хийгээд бүтэлгүйтсэн гэнэ лээ. "Рио”-д албан ёсны албан тушаал хашдаг гэхээр хэний хүн гэдэг нь ойлгомжтой биз.

Б.Бямбасайхан "Моннис”-ын Чулуунбаатартай нийлэн төрийн мөнгийг баруун солгойгүй цацсаар байх уу?

Б.Бямбасайхан нэгэн ярилцлагадаа "Эрдэнэс Монгол”-д тэрбум долларын хөрөнгө байна. Үүнийг зөв зохистой ашиглавал өсгөх боломж бий. Үндсэн хөрөнгө нь тэрбум доллар” гэж ярьж байсан санагдаж байна. 
Үнэхээр түүний ярьсанаар өссөн дүн гарсан болов ?
Тэрээр "Олон улсын 4 том аудитын компаниудын нэгээр аудитаа хийлгэлээ” гэж бараг бүх л хэвлэлээр ярьсан байх. Ингэж олон улсын аудитын компаниар толгой эргэм их хөлс төлж аудит хийлгэсэний үр дүн 5 жилийн гарах юм гэсэн. Төрийн мөнгөөр тоглоно гэж энийг л хэлэх байх. 

Өөр нэгэн жишээ дурьдахад Хотын захиргааны өмнө үнэгүй байранд байрладаг байсан "Эрдэнэс Монгол” компани бууриа сэлгэн "Моннис”-ын Чулуунбаатарын цамхагт үнэтэй байрладаг болсон байна лээ. "Моннис” цамхагийн 14, 15 давхарыг тэр чигт нь эзэгнэнхэн өндөр үнээр түрээслэж суугаа аж. Ойролцоогоор бодоод үзье л дээ. Нэг давхар нь л гэхэд 800 м.кв гэвэл 2 давхар нийтдээ 16 00 м.кв. Нэг м.кв-ыг нь хотын төвийн ханшаар бодоод үзэхэд сардаа бараг 80 сая төгрөгөөр "конторлож” байгаа нөхөд байх нь. 
Улс орон даяар хямрал нүүрлэж, урд хормойгоо авч хойд хормойгоо нөхөж байхад энэ мэт нөхөд ийнхүү төрийн нэрийн өмнөөс тансаглаж, тарвалзсаар байх уу?
Б.Бямбасайхан даргатай "Эрдэнэс Монгол” компанийг шалгах хууль хяналтын байгууллага гэж байна уу?

Үргэлжлэл бий...

www.top.mn
Эх сурвалж: www.assa.mn
Б.Бямбасайхан даргатай “Эрдэнэс Монгол” компанийг шалгах хууль хяналтын байгууллага гэж байна уу
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал

 Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан ...

Өчигдөр, 20:21
Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн зөвлөлийн ...

Өчигдөр, 12:06
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

2025 оны 04 сарын 17, 15 цаг 40 минут
2025 оны 04 сарын 17, 09 цаг 31 минут
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 04 минут
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 01 минут
Үүлэн нутаг Юньнань руу аялаарай

Сүүлийн өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин  Юньнань мужид ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 58 минут
Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулна

Энэ оны Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийн өндөр түвшний ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 56 минут
Шиньжяны төмөр замын хос боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 90 мянга гаруй удаа аялжээ

Автомашины сэлбэг хэрэгсэл, өдөр тутмын хэрэглээ, химийн бүтээгдэхүүн ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 46 минут
Хятад улсад сурч байгаа гадаад оюутнууд Энхбайд мод тарилаа

ӨМӨЗО-ны Ардын  Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 32 минут
Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй инновацын хөдөлгөгч хүчин юм

Өнөөдрийн Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй дэлхийн инновацын чухал ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 30 минут
Бээжин-Төв Азийн галт тэрэг тогтмол явж эхэлдэг

Машин, тоног төхөөрөмж, эм тариа, унадаг дугуйн эд анги зэрэг бараа ачсан ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 27 минут
”Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах тухай хамтарсан ярилцлага хийлээ

Саяхан Камбожид "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулах талаар "Ардын өдрийн ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 23 минут
2025 оны 04 сарын 16, 20 цаг 13 минут
Саудын Арабд газрын тос, байгалийн хийн шинэ ордуудыг нээжээ

  Саудын Арабын зүүн муж болон Руб эль Хали цөлд газрын тос, ...

2025 оны 04 сарын 15, 15 цаг 40 минут
Алтны ханш сүүлийн 18 сарын дээд дүнгээр эрчимжлээ

 Алтны спот ханш 4.9 хувиар эрчимжиж, 2020 оны гуравдугаар сараас ...

2025 оны 04 сарын 15, 11 цаг 41 минут
Хятадад тогтоосон тарифын нэмэгдэл манай нүүрсний орлого буурахад нөлөөлсөн гэв

 Оны эхний гурван сарын байдлаар манай улсын эдийн засагт нүүрснээс ...

2025 оны 04 сарын 15, 10 цаг 31 минут
Засгийн газар өнгөрсөн 7 хоногт

  - Экспортын хэмжээ өнгөрсөн 7 хоногоос нэмэгдэж 237 сая ам.долларт ...

2025 оны 04 сарын 14, 14 цаг 15 минут
Алтны үнэ 3200 ам.доллароос давжээ

 ЛОНДОН, 2025 оны дөрөвдүгээр сарын ...

2025 оны 04 сарын 11, 15 цаг 37 минут
Б.Пүрэвдорж: Тавантолгой төмөр зам ТӨХК 4-хөн км газарт 1 сая төгрөгөөр тээвэр хийж байна

  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Тавантолгой төмөр зам ТӨХК-ийн үйл ...

2025 оны 04 сарын 11, 14 цаг 34 минут
Brent газрын тосны үнэ 59 ам.доллараас доош уналаа

 Лондоны түүхий эдийн бирж дээр Brent газрын тосны үнэ 2021 оны ...

2025 оны 04 сарын 11, 09 цаг 32 минут
Ховор очир эрдэнийг танилцууллаа

  Зуу гаруй каратын очир эрдэнийг Орост анх удаагаа ...

2025 оны 04 сарын 10, 15 цаг 35 минут
2025 оны 04 сарын 10, 12 цаг 50 минут
Хятадын бараанаас 104 хувийн татвар авч эхэлжээ

  ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын Засгийн ...

2025 оны 04 сарын 10, 12 цаг 49 минут
2025 оны 04 сарын 10, 10 цаг 59 минут
Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Надад баримт байна

  Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. ...

2025 оны 04 сарын 10, 08 цаг 57 минут
Д.Трамп нүүрсний салбарыг дэмжих тухай зарлигуудад гарын үсэг зуржээ

 ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын ...

2025 оны 04 сарын 10, 08 цаг 22 минут
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани