- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Уул уурхайн хямралыг хэрхэн давж байна вэ
Эрдсийн бүтээгдэхүүний үнийн уналтаас дэлхийн уул уурхайн компаниуд нийтээрээ санхүүгийн хүндрэлд орсон. Ялангуяа нүүрс, төмрийн хүдэр зэрэг эрдсийн үнэ сүүлийн хэдэн жил дараалан "өөд нар үзээгүй”. Ройтерсын мэдээгээр, 2015 онд АНУ-ын нүүрсний салбарын нийт компаниудын дөрөвний нэг нь санхүүгийн хувьд маш хүнд байдалд орсон төдийгүй энэ тоо 2016 онд дор хаяж 2 дахин өсөх магадлалтай гэж үзжээ.
Уул уурхайн төслүүд даацтай хөрөнгө оруулалт шаарддаг учраас компаниудын цаана гадаад, дотоод зах зээлээс босгосон санхүүжилт, том хэмжээний өр төлбөрүүд зайлшгүй яригддаг. Ийм ч учраас хямралын цикл дуусч, өсөлтийн цикл эргэн иртэл компаниуд өр төлбөрүүдээ хойшлуулах, хүүг нь цуцлах, багасгах, нөхцлийг нь хөнгөвчлүүлэх, өөрчлөх зэрэг төрөл бүрийн арга механизмуудаас түгээмэл ашигладаг. Ийм механизмуудыг олон улсад debt restructuring гэж нэрлэдэг бөгөөд шууд орчуулвал "зээлийн нөхцлүүдээ өөрчлөх, хөнгөвчлөх” гэсэн утгатай. Одоогоор дэлхийн хэмжээнд бараг бүх л компаниуд хямралын эсрэг бодитой төлөвлөгөө гарган, дээрхи байдлаар ажиллаж байна.
Зээлийн нөхцлийг өөрчилснөөр компаниуд хямралын үед үйл ажиллагаагаа зогсоолгүй ажиллах, ажлын байрнуудаа хадгалах, санхүүгийн байдлаа тогтворжуулах, цаашид өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх боломжтой болдог. Гэхдээ банкууд, зээлдүүлэгчдийн хувьд тухайн компанийн итгэл даах байдал, хэтийн төлөв, менежментийн зөв төлөвлөлтийг харсны үндсэн дээр шийдвэр гаргадаг учраас урт хугацаанд жинхэнэ чансаатай компаниуд л хямралыг даван туулдаг. Эрдсийн салбараас эдийн засгийн гол хувиа бүрдүүлдэг Австрали, Индонезийн компаниуд мөн л иймэрхүү байдлаар ажиллаж байгаа. Тухайлбал, Индонезийн нүүрсний салбарын хамгийн том төлөөлөгч Bumi Resources нийт 3.9 тэрбум доллараар хэмжигдэх зээлийн төлбөрийн нөхцөлдөө өөрчлөлт оруулж байгаа бол Австралийн Adani, Lanco Infratech тэргүүтэй том, жижиг олон компани 2014 оноос эхлэн өр төлбөрүүдийнхээ хугацаа, нөхцлийг өөрчлүүлэхээр ажиллаж байна.
Эрдсийн зах зээлээс шууд хараат манай улсын хувьд энэ бүх байдлыг ядаж л анзаарах, судлах, хямралыг даван туулах тал дээр дэлхийн жишгийг даган, төлөвлөгөөтэй ажиллах шаардлага зайлшгүй байна.
Ж.Чимэг
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||