Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Сонгуулиас өмнө цахилгаан станцуудыг хувьчлах уу

Б.БИЛГҮҮН

Нэг КВт цахилгааны үнэ 98 төгрөг. Засгийн газар 98 л гэсэн бол үйлдвэрлэлийн зарлага, орлого гээд эдийн засагтай огтхон ч хамааралгүйгээр, зүгээр л 98-раа үлдэх ёстой юм. Ус, агаараас дутахгүй жам ёсных болсон эрчим хүчний хэрэглээний үнээр оролдох нь үнэндээ улстөрчдийн хувьд хамгийн том эрсдэлүүдийн нэг тул 1990 оноос хойш энэ салбарт эрх баригчид хувийнхны хурууг ч хүргэж явсангүй. Дээрээс нь дэд бүтцийн салбар, цахилгаан эрчим хүч гэдэг өөрөө улс орны хөгжлийн гол тулгууруудын нэг тул өнөөг хүртэл "соц” үеэсээ салаагүйг бараг хүн бүр мэднэ. Тэгвэл Засгийн газрын тогтоосон 98 төгрөг гэдэг нэг КВт цахилгааны үнэ ойрын ирээдүйд хэд хэчнээн болж өсөхийг хувийн хэвшлийнхэн тогтоох цаг ойртсоор байна. Үүнтэй зэрэгцэн сөрөг хүчний болоод иргэний нийгмийн зүгээс цахилгаан станцуудыг хувьчлах нь буруу гэх хандлага сэргэж эхлэв. Тэгвэл нэгэнт тушаал шийдвэр нь гарчихсан хувьчлах асуудал хэзээнээс эхлэх гэж байна вэ.
Сонгуулийн өмнө хувьцаа гарч магадгүй

Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоол өнгөрсөн жилийн долдугаар сард батлагдсан. Энэ тогтоолын хавсралтад зааснаар Дулааны 2,3,4 дүгээр цахилгаан станц болон Дархан, Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын 30 хувийг хувьчлах ёстой болчихоод байгаа юм. Мөн "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит хувьцаат компанийн цахилгаан эрчим хүчээр хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчийг түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигчээс салгаж, бие даасан хуулийн этгээд болгон хувьчлах ёстой. Тэгвэл Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг болоод Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт нарын гарын үсгээр баталгаажсан Засгийн газрын 330 дугаар тогтоолын хавсралтад зааснаар дээрх газруудыг 2015 оны IV улиралд хувьчлах ёстой байв.

Гэтэл төрийн өмчийн хороо татан буугдсанаар Сангийн яам бараг л эрх үүргийг нь шилжүүлж авсан гэхэд болно. Бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон энэ байдал нь Төрийн өмчийн хороон дээр зангирч байсан ажлууд удааширч, өнгөрсөн оны IV улиралд дуусах ёстой байсан хувьчлалын асуудлыг өнөөдрийг хүртэл уяж байгаа юм байна. Гэхдээ 2015-2016 оны хувьчлалд жин дарж байгаа дулааны цахилгаан станцуудын 30 хувийг Хөрөнгийн биржид байршуулах нь нэгэнт тодорхой тул ажлын хэсгүүд үнэлгээ хийж, станцууд дээр ажиллаж байгаа аж. Энэ маягаараа урагшилбал, гурван сарын дотор цахилгаан станцуудын 30 хувьтай тэнцэх хэмжээний хувьцаа бирж дээр байршиж, төрийн өмчийн бус хувьцаат компани хэлбэрээр цахилгаан станцууд үйл ажиллагаагаа явуулах нь.
Харин ингэж хэсэгчлэн хувьчилснаар хөрөнгө оруулагчдын энэ мөнгө улсын төсөвт төвлөрөхгүй нь энэ удаагийн хувьчлалын нэг онцлог. Өөрөөр хэлбэл, шинэчлэл шаардлагатай байгаа хэсэгт хөрөнгө оруулагчдын мөнгө зарцуулагдах юм. Хэдийгээр нүүрсээр ажилладаг цахилгаан станц нь Монгол Улсад хамгийн хямдаар эрчим хүч үйлдвэрлэх боломж ч гэлээ дэлхий нийт нүүрсний цахилгаан станцаас татгалзаж байгаа энэ үед хөрөнгө оруулагчид хэн байх вэ гэдэг эрхгүй олны анхаарлыг татаж байна. Мөн нэгэнт улсын төсвөөс хөрөнгө зарцуулж чадахгүй тул хувийнхан оруулсан хөрөнгөө хэрхэн "үржүүлэх” нь ч асуудал хэвээр байгаа юм. Өөрөөр хэлбэл, цахилгааны үнэ өсөх үү гэдгийг иргэд сонирхож байна. Тэгвэл дэлхий нийтийн жишгийг харвал, хувьчлал явагдсаны дараа үнийг тогтмол барих, үнэ өсгөхгүй байх ямар ч боломжгүй байдаг аж. Бидэнд хамгийн ойр жишээ татвал, Болгар, Казахстан улсууд цахилгаан станцуудаа хувьчилж байсан түүхтэй.

Болгар улсын хувьд хувьчлал явагдсаны дараа Үнэ тогтворжуулах улсын комисс нь цахилгааны шинэ үнийг зарласан бөгөөд анх тохиролцсон 25 хувийн үнийн өсөлт нь хэд дахин нэмэгдсэний улмаас тус улсад жагсаал цуглаан болж, 1000 гаруй компани хэсэг хугацаанд үйл ажиллагаагаа зогсоож байсан удаатай юм байна. Импортын цахилгаан, эрчим хүч хэрэглэж үзээгүй, илүүдлээ экспортод гаргадаг тус улсад үүссэн эсэргүүцлийн улмаас Засгийн газар нь хүртэл огцорсон түүхтэй. Харин Казахстан улс цахилгаан дамжуулах шугам сүлжээгээ дэд станцын барилга байгууламжтай нь цуг хувьчилснаараа гашуун сургамж үлдээсэн.

Хувьчлал явагдсаны дараагаар тус улсын цахилгааны үнэ, дамжуулалт зэрэг нь хөрөнгө оруулагчдын шууд мэдэлд очиж, өндөр үнэ тогтоосны улмаас мөн л эсэргүүцэл болж, Засгийн газар нь хувьчилснаасаа хэд дахин өндөр үнээр цахилгаан станц, дамжуулах шугамаа буцаан худалдаж авч байжээ.

Улсын мэдлийн зүйлс бараг үлдсэнгүй

Төрийн өмчийг хувьчлах үндсэн чиглэл, хувьчилж үл болох эд хөрөнгийн жагсаалтыг батлах, түүнд өөрчлөлт оруулах эрх нь УИХ-д Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд зааснаар олгогдсон юм. Энэ хуулийг Р.Гончигдоржийг УИХ-ын даргаар ажиллаж байхад буюу 1999 оны аравдугаар сард тухайн үеийн парламентын бүрэлдэхүүн удиртгал болгон Төрийн өмчөөс хувьчилж үл болох эд хөрөнгийн жагсаал батлах тогтоол гаргажээ. Энэ тогтоолын хавсралтад тухайн үед АПУ, Монголросцветмет, Цемент шохойн үйлдвэр, Говь, Худалдаа хөгжлийн банк, Монгол даатгал гээд өдгөө хувийн хэвшил давамгайлж буй олон ч үйлдвэрийн газрын нэр бий. Үүнээс  гадна, эрүүл мэндийн, боловсролын, дэд бүтцийн, хөдөө аж ахуйн, байгаль орчны гээд салбар бүртээ хувьчилж үл болох эд хөрөнгийн жагсаалтыг гаргаж байв.

Гэхдээ Засгийн газар солигдох бүрт 1999 онд улсынх байх нь оновчтой гэж үзсэн газрууд цөөн, цөөнөөр жагсаалтаас гарсаар өдгөө цахилгаан станцуудаа хүртэл хувьчлах болж байгаа юм. Дэд бүтцийн салбараас хувьчилж болохгүй есөн зүйлийг тооцсоноос өнөөдрийн байдлаар зургааг нь хувьчлах шийдвэр гаргасан. Тухайлбал, Холбооны үндсэн сүлжээний тоног төхөөрөмж, барилга байгууламж, Төмөр замын ачаа, зорчигч тээвэрлэлтийн болон үйлдвэрийн барилга байгууламж, Хэрэглэгчдийн эзэмшлийн байгууламж хүртэлх цэвэр усны хангамжийн гүний худаг зэргийг хувьчлах шийдвэр гаргажээ.

Мөн төрийн өмчит үйлдвэрийн газруудыг бүгдийг хувьчилж дууссан бөгөөд өнөөдөр ганцхан "Эрдэнэт” үйлдвэр үлдэж, Хар төмөрлөгийн үйлдвэр, Мах боловсруулах үйлдвэр, Говь, Апу, Ник зэрэг компани хувийн хэвшил давамгайлж байна.
Эх сурвалж: www.assa.mn
Сонгуулиас өмнө цахилгаан станцуудыг хувьчлах уу
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өнөөдөр, 10:33
Өнөөдөр, 10:25
Өчигдөр, 17:02
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

Өчигдөр, 16:54
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани