- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Төрийн өмчийн төмөр замд өрнөж буй том “зодоон” хэзээ төгсөх вэ
"Монголын төмөр зам" төрийн өмчит компанийг байгуулаад яг найман жил болж байна.
2008 оны гуравдугаар сарын 5-нд энэ компанийг байгуулж, нийт 5600 гаруй км төмөр зам тавиулахаар үүдийг нь нээж, өрхийг нь татсан.
Том бодлого ярьж байгуулсан шигээ уг компанийг том ажиллуулсангүй. Улс төр, санхүүгийн том бүлэглэлүүдийн том зодоон үргэлжилсээр найман жилийг үдлээ.
Улстөр, санхүүгийн томоохон бүлэглэлүүдийн ашиг сонирхлын зөрчил болоогүй юмыг босгож ирээд байна уу, үнэхээр болчихсон юмыг дараад байна уу гэдгийг аудит шийднэ.
Ажлын дөнгөж гараан дээр л бүлэглүүд хагаралдаад эхэлсэн. Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалтаас эхэлсэн зөрчил өнөөдөр ч дуусах янзгүй. Энэ хугацаанд элдэв хэл ам ч тасарсангүй.
Бүтээн байгуулалтын ажилд "Чингис" бондоос санхүүжүүлж, Хөгжлийн банкнаас 200 сая, 400 сая ам.доллар оруулсан л гэнэ, оруулаагүй л гэнэ. 42 саяыг нь Х.Баттулга, А.Гансүх, Б.Батзаяа нар гадаадын ерөнхий гүйцэтгэгч компанийн хүмүүстэй нийлж, хувьдаа завшсан л гэнэ, үгүй л гэнэ.
42 сая ам.доллар бол 84 тэрбум төгрөгтэй тэнцэх асар их мөнгө... Гэвч одоогоор хэн хэдэн төгрөг хувьдаа завшсаныг тогтоогоогүй. Тиймээс хэчнээн төгрөгийн хөрөнгө оруулалт хийснийг, хэн нь хэдийг зарцуулсныг шударгаар тогтоох эцсийн итгэж болох газар бол аудит. Дэлхийд эхний дөрөвт жагсдаг аудитын компаниар аудит хийлгүүлнэ гэж одоогийн Зам тээврийн сайд М.Зоригт хэлсэн удаатай.
Манай улстөр, санхүүгийн томоохон бүлэглэлүүдийн ашиг сонирхлын зөрчил болоогүй юмыг босгож ирээд байна уу, үнэхээр болчихсон юмыг дараад байна уу гэдгийг аудит шийднэ. Энэ шалгалтыг сонгуулиас өмнө оруулах сонирхол төрийн зарим хүмүүст байхгүй гэнэ. Харин зарим нь сонгуулиас өмнө энэ зодооныг дуусгахаар чармайж буй.
Томоохон бүлэглэлүүд том зодоонд орж ирсэн нь төрийн өмчөөр төмөр зам барихад хэн хэн нь ахиухан хувь хүртчих санаархалтай нь холбоотойг найман жилд өрнөсөн үйл явдал, шийдэл хангалттай харууллаа.
Зорьсондоо хүрэхийн тулд цагдаа, хуулийн байгууллагыг ч ашиглаж буй талаар дотор нь ажилладаг хүмүүс хэлэх юм. Анх Ухаахудаг-Гашуунсухайтын төмөр замын ажлыг эхлүүлсэн "MCS"-ийн, угтаа урд хөршийн эрх ашгийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хамгаалдаг бол бүтээн байгуулалтын ажилд ноёрхлоо тогтоох эрмэлзэлтэй "Женко" бүлэглэл, хойд хөршийн эрх ашгийг УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гтшүүн Х.Баттулга хамгаалдаг нь үг, үйлдлээс нь ойлгомжтой.
Одоо "Монголын төмөр зам" төрийн өмчит компанийн дансанд БНХАУ-ын "China CNR Corporation Limited” корпорацитай байгуулсан гэрээгээр авсан 245 ачааны вагон, өндөр хүчин чадал бүхий есөн зүтгүүр, төмөр зам засварын найман машин механизм бүртгэлтэй. Гэхдээ эднийг явуулах нэг км төмөр зам нь ч алга. Орос, Монголын хувь нийлүүлсэн "Улаанбаатар төмөр зам" буюу орос ах нар замаараа явуулахыг зөвшөөрөхгүй.
Жижигхэн
Монголын төрийн өмчийн төмөр замд өрнөж буй том бүлэглэлүүдийн энэ
зодоон хэзээ, юугаар, яаж төгсөхийг одоохондоо таамаглахад төвөгтэй.
Гэхдээ УИХ-ын сонгуулиас өмнө ерөнхий дүр зураг нь тодрох болов уу гэж
хэргийг шалгаж буй хуулийн ажилтан хэллээ.
"МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМЫН ШИНЭ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ" хэмээх гараас гардаггүй
энэ жүжигт тоглогсод нь мэдээж Х.Баттулга, А.Гансүх, Б.Батзаяа нар.
Тэднийг цагдаагийн байгууллага, Авлигатай тэмцэх газраас хамтран
байгуулсан ажлын хэсэг эрүүгийн гэмт хэрэгт шалгаад эхэлсэн нь нууц биш
болов. Тэднийг цагдаа залилангийн хэргээр, харин авлигатай тэмцэгчид
албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр шалгаж байна.
Тэд нийт 40 хавтаст хэрэг бүрдүүлжээ.
Сэдэв үргэлжилнэ...
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||