- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Газрын тосны үнэ өсгөсөн шатахууны эрэлт
Бензиний эрэлт ихэссэний улмаас лхагва гарагт газрын тосны үнэ баррель нь 41 ам.доллараас дээш өслөө. Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын бензиний нөөц 4.5 сая баррелиар багасч, 250.5 сая баррель болсонтой зэрэгцэн хэрэглээ нь жилийн өмнөхөөс долоон хувиар өссөнийг тус улсын Эрчим хүчний мэдээллийн агентлаг (EIA-Energy Information Administration) тайлбарлаж байна.
Бензиний үнэ АНУ-д 2014 оны дунд үеэс хойш даруй 70 хувиар унасан явдлыг автомашин хэрэглэгчид ахиу зам туулах боломж болгож буй нь газрын тосны хэт нийлүүлтэд нэрвэгдсэн салбарт дэмжлэг болов. АНУ- ын газрын тосны нөөц 3.9 сая баррелиар өсч, 521.9 саяд хүрсэн нь EIA-ийн хувьд урьд тэмдэглэж байгаагүй үзүүлэлт.
АНУ-ын бенчмарк гэрээ арилжих дамжлага цэг Оклахома мужийн Кашинг хотноо хуримтлагдаад байгаа газрын тосны нөөц 690 мянган баррелиар нэмэгдэж, 67 сая хүрсний улмаас хадгалах савны багтаамж бараг тулжээ.
Шатахууны эрэлт ихэссэнтэй уялдан олон улсын бенчмарк Brent газрын тосны үнэ гурван хувиар өсөж, баррель нь 41.11 ам.доллар боллоо. Нэгдүгээр сард сүүлийн 13 жилийн үнэмлэхүй доод түвшин буюу баррель нь 27 ам.доллар болтлоо унасан Brent-ийн үнэ ийнхүү өссөн ч 2010-2014 оны дундаж үнэ болох 100 ам.долллараас хавьгүй бага хэвээр. АНУ-ын бенчмарк West Texas Instruments-ийн үнэ ч шатахууны эрэлтийн ачаар 4.5 хувиар өсөж, баррель нь 38.19 ам.долларт хүрэв.
Газрын тосны үнэ энэ оны нэгдүгээр сараас хойш аажим өсөж байгаа. Энэ нь ОПЕК-ийн удирдагч Саудын Араб болон тус картельд багтдаггүй гол экспортлогч ОХУ хамтын хүчээр олборлолтоо царцаахаар хэлэлцэж эхэлснээс шалтгаалж байгаа юм.
Олборлолтын хэмжээг нэгдүгээр сарын түвшинд бариулах асуудлыг дэлхийн гол олборлогч 15 улс энэ сарын эцсээр хэлэлцэнэ. Гэхдээ санал зөрүүтэй байгаагаас төлөвлөгөө хэрэгжиж чадах, эсэх, хэрэгжлээ гэхэд зах зээлд мэдэгдэхүйц нөлөө үзүүлэх нь бүрхэг хэвээр. Уг хэлэлцээ гуравдугаар сарын 20-нд Москва хотноо болох ёстой.
"Хэт нийлүүлэлтийг зогсоож чадахуйц суурь хөрс бүрдэх боломж тааруу” хэмээн Лондонд байрладаг газрын тосны брокерын PVM компанийн Дэвид Хаттон тайлбарласан юм. "ОПЕК олборлолтоо өдөрт 33 сая баррелиар хязгаарлалаа ч энэ онд дунджаар өдөрт 1.5 сая баррелийн илүүдэл байх л болно.
Оны сүүлийн хагасын дунджаар тооцвол өдөрт 750 мянган баррелийн илүүдэл гарна” хэмээн тэрбээр өгүүлэв. Олборлолт царцаах Саудын Арабын оролдлого нь энэ оны эхээр газрын тосны үнийг салам унагахад хүргэсэн зарим олборлогчийг зах зээлээс шахахад чиглэж байна хэмээн зарим арилжаачид хардаж байна.
Дэвид Шеппард
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||