- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Солонгосын компаниас ажлын хөлсөө нэхлээ
Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалтанд ул шорооны ажил гүйцэтгэхээр гэрээ байгуулж оролцсон үндэсний 13 компани санхүүжилтээ авч чадахгүйн улмаас санхүүгийн хүндрэлд орж зарим нь дампуурлаа зарлахдаа тулаад байгаа гэв. Энэ талаар "Монголын төмөр замын инженерүүдийн холбоо” ТББ-ын тэргүүн Ч.Сүрэнхорлоо болон "Монголын төмөр замын инженерүүдийн холбоо” ТББ-ын ажилтан Сумьяадорж "Транском” ХХК-ийн дэд захирал Б.Хүдэр-Ян нар мэдээлэл хийлээ.
БНСУ-ын "Самсунг СТ" компани "Монголын төмөр зам” ТӨХК-ийн хооронд байгуулсан гэрээний дагуу газар шорооны ажлын 119 сая ам долларын санхүүжилт БНСУ-ын компанийн дансад 100 хувь олгогдсон ч туслан гүйцэтгэгч нар нь өнөөдрийг хүртэл мөнгөө авч чадахгүй байгаа аж.
Өнөөдрийн байдлаар үндэсний 13 компани нийт ул шорооны ажлын 85 хувийг хийж гүйцэтгэн 112,6 тэрбум төгрөг буюу 56,2 сая ам долларыг гэрээний дагуу хүлээн авсан ч "Samsung СТ” компани санхүүжилт орж ирээгүй гэсэн үндсэн шалтгаанаар ажил зогсоон үлдсэн төлбөрийг өгөлгүй өнөөдрийг хүрчээ.
Улс орны эдийн засагт онцгой ач холбогдолтой "УХААХУДАГ-ГАШУУНСУХАЙТ" ЧИГЛЭЛИЙН 267 КМ ТӨМӨР ЗАМЫН СУУРЬ БҮТЭЦ БАРИХ ажилд нийтдээ 8.6 жилийн хугацаа зарцуулагдсанболовч 1 см төмөр зам баригдаагүй байна.
Шинэ төмөр замын бүтээн байгуулалтын ажилд концессын гэрээний дагуу шалгараад байсан "Энержи ресурс рейл” ХХК-ийн эрхийг цуцлан, эрх шилжүүлэх гэрээ гэгчийг байгуулан "Монголын төмөр зам” ТӨХК, БНСУ-ын "Samsung СТ” компани энэхүү ажилд шалгарсан байдаг. Улмаар"Эсто” ХХК, "Нутгийн буян” ХХК, "Бидний зам" ХХК, "Транскон” ХХК ... г.м үндэсний 13 компанитай туслан гүйцэтгэгчийн гэрээ байгуулж, нийтдээ 11.7 сая метр куб ул шорооны ажпыг 137.2 тэрбум төгрөг буюу 70 сая ам доллароор хийж гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байдаг юм. Гэтэл үндэсний 13 компанитай нэгж метр куб ул шорооны ажлыг 8500 төгрөг буюу 5 ам доллароор хийж гүйцэтгэхээр гэрээлсэн "Samsung С&Т" компани "Монголын төмөр зам" ТӨХК-тай 1 метр куб ул шорооны ажлыг 9.9 ам.доллараар тооцон гэрээ байгуулжээ. Зөвхөн гэрээний үнийн дүнгийн зөрүүнээс хамаарах 4.9 ам доллараас БНСУ-ын "Самсунг СТ” компанид 57.3 сая ам долларын цэвэр ашиг оржээ. Үүнийг шудрага нийгэмд бол ашиг биш "Гэрээний залилан” гэж нэрэлдэг.Нэмж дурдахад "Samsung С&Т” компани ерөнхий гүйцэтгэгчийн гэрээний дагуу тухайн ажлын менежментийн зардалд 30 сая ам доллар, ашиг орлого 56 сая ам долларыг урьдчилсан авсаны үндсэн дээр ул шорооны ажпаа эхлүүлсэн болно.
Улс орны эдийн засагт онцгой ач холбогдолтой "УХААХУДАГ-ГАШУУНСУХАЙТ" ЧИГЛЭЛИЙН 267 КМ ТӨМӨР ЗАМЫН СУУРЬ БҮТЭЦ БАРИХ ажил нийтдээ 8.6 жилийн хугацаа зарцуулагдсан боловч 1 см төмөр зам баригдаагүй байна.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||