Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Оюутолгойн мухардал ба Украины хямрал

 Оюутолгойн мухардал ба Украины хямралХоорондоо холбоогүй ч энэ хоёр үзэгдэл зарим тал,шижмээрээ нэлээд төстэй байгааг хүмүүс анзаарсан нь лавтай. Ард түмний хувь заяатай холбоотой асуудал учраас энэ бүхэн монголчууд бидэнд ихийг бодогдуулж,нэгийг сануулах учиртай гэж үзнэ.  Ингээд юугаараа төстэй вэ? гэх асуултын мөрөөр мөшгисөн бяцхан харьцуулалтаа сийрүүлье.

Хууль зүйн эсрэг тэсрэг байр суурь

Украин хямарч,төр,засаг нь солигдохын сацуу Крым салан тусгаарлаж, ОХУ-ын бүрэлдэхүүнд орсон сүүлийн үеийн бүхий л үйл явдлыг Украин ба Оросын талыг баримтлагчид өөр өөрөөр тайлбарлан дүгнэж байгаа. Талуудын байр суурь ялангуяа хууль зүйн үнэлэлт, дүгнэлт дээр хамгийн тодоор ялгаран зөрж, яг эсрэг тэсрэг болчихоод байна.   

Украины өнөөгийн эрх баригчид ба тэднийг дэмжиж буй  Өрнөдийн орнууд хийгээд Европын Холбоо,НАТО зэрэг нөлөө бүхий байгууллага Крымын салан тусгаарлалтыг хууль бус, тиймээс хүлээн зөвшөөрөх боломжгүй хэмээн мэдэгдэж байна.Энэ утгаар Крым  de jure Украины нэг хэсэг хэвээр байгаа гэж үзэж байна. Хууль бол хууль,түүнийг бүгд дагаж мөрдөх ёстой гэх зарчим,хэм хэмжээ энд үйлчилж байна гэж дүгнэж болохоор. Оросын талыг баримтлагчид яг эсрэг байр суурь илэрхийлж буй.

Мордохын хазгай болж бүр анхнаасаа мухардалд орчихсон Оюутолгойн Хөрөнгө Оруулалтын Гэрээ(ХОГ)-нд үүнтэй тун төстэй байдал үүсчихээд удаж байгаа.
Гадаадынхан ба манай эрх баригчид ХОГ нь хууль зүйд нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл гэх байр суурийг албан ёсоор илэрхийлж хэрэгжүүлсээр ирэв.

Тэгвэл үүнийг сөрөн зогссон тэс өөр байр суурь монголчуудын дунд бий бөгөөд түүгээр бол ХОГ нь Монгол Улсын хууль тогтомжийг  ноцтой зөрчсөн агуулгатайгаас гадна хууль зөрчсөн үйлдлүүдээр байгуулагдсан тул анхнаасаа хууль бус, тиймээс хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Өөрөөр хэлвэл, эрх зүйн чадамжтай тохиролцоо de jure байхгүй бөгөөд Оюутолгой төслийн бүх ажиллагаа өнөөг хүртэл гэрээ эрх зүйн үндэслэлгүйгээр явагдаж буй болж таарч байгаа юм.

Ийнхүү эсрэг тэсрэг байр суурь Украин ба Оюутолгойн хэрэг явдлийн аль алин дээр бий болчихоод эцсийн шийдвэр,тайлалаа хүлээж байна. Эдгээр зөрчилдөөн нь мэргэн цэцнээ шалгасан мэтгэлцээн бус, харин хууль зүйн ухагдахуун, зарчим,хэм хэмжээгээр дамжиж төвлөрсөн байдлаар илэрч буй маш том эрх ашгийн төлөөх тэмцэл билээ.

Оюутолгойн хувьд ажиглагдаж буй нэгэн гутамшиг бол манай эрх баригчид Үндсэн хууль ба бусад хууль тогтоомжоо зөрчсөн илт хууль бус үйлдлүүд хийж буйгаа мэдсэн хэрнээ эх орондоо нэн хохиролтой гэрээг хамгаалсаар ирсэн явдал юм.

ХОГ хууль зөрчсөн гэж хатуухан хэлж тэмцэж байсан хүмүүс хүртэл сайд,даргын сэнтийд заларснаасаа хойш үзэл бодлоосоо ухарсан мэт чимээгүй болж, хамгийн гол нь хууль зөрчсөн гэрээг үргэлжлүүлэх хууль бус үйлдэлд оролцох болсон нь хачирхалтай.

Хууль зүйг дээдлэн сахидаг гэх Барууны компаниуд ч Монголын хууль тогтоомжийг дагаж мөрдөхөөс зайлсхийж, ХОГ нь хууль зүйд нийцэж буй гэх өөрсдийн байр сууриа ил тодоор, итгэл үнэмшилтэйгээр үндэслэн тайлбарлаж чадахгүйгээ мэдмэгцээ асуудлыг таг дарах, худал хуурмаг сөрөг сурталчилгаа хийх, хүчээр далайлган сүрдүүлэх зэрэг соёлт бус авир гаргаж ирэв.

Монголын хууль зүй,эрх ашиг ийнхүү гадаад,дотоодынхны хамссан хүчинд цохигдон дарлуулж буй нь өнөөгийн Монголын нэгэн эмгэнэл яах аргагүй мөн юм.
(Жич: ХОГ нь хууль бус, тиймээс хүчин төгөлдөр бус хэлцэл гэх байр суурийг сүүлийн жилүүдэд бид нэлээд тодорхой үндэслэл,тайлбартайгаар олон удаа илэрхийлж олон нийт,эрх баригчид ба гадаадын хөрөнгө оруулагчдын сонорт хүргэснийг дурдах нь зүйтэй болов уу.)

Маш их гарз,хохирол

Крым ОХУ-д нэгдсэнээр Украин Улс нутаг дэвсгэрийнхээ бүрэн бүтэн байдлыг de facto алдаж, асар их гарз,хохирол амсах нь тодорхой болов.Үүгээр ч зогсохгүй хямрал цаашид хурцдаж эвгүй гольдрил руу орвол улс орон нь улам задарч сүйрэх аюул ч нүүрлээд байна.

Монгол Улсын хувьд Оюутолгойн ХОГ-ний уршгаар мөн асар их гарз,хөнөөл нэгэнт үүссэн төдийгүй ирээдүйд улам нэмэгдэх хөрс суурь  нь ч тавигдчихав. Тэрбум тэрбум доллараар хэмжигдэх санхүү,эдийн засгийн бодит болон болзошгүй хохирлын зэрэгцээ түүнээс хэмжээлшгүй илүү чухал, илүү их  ач холбогдолтой улс,үндэстний аюулгүй байдал, хараат бус бие даасан хөгжил, тэдгээрийг хангах хүчин зүйл,орчин нөхцлийн асуудал цогц утгаараа хөндөгдөх болов.

Өвөг дээдсээс асар их үнэ цэнээр өвлөгдсөн баялгаа монголчууд бид "чамлахаар чанга атга” гэдэгчлэн эзний ёсоор арвич хямгач,нэн үр өгөөжтэй ашиглаж  хөгжлийнхөө зүтгүүр,хуримтлалынхаа хөдөлгүүр болгох ёстой байтал ашиг хонжоо хайгч харийнхны мэдэлд үнэгүй шахуу өгчихөөд өглөг хүлээсэн арчаагүй гуйлгачин царайлаад сууцгаах болов. "Аманд орсон шар тосыг хэлээрээ түлхэнэ” гэдгээс ч бүр долоон дор юм болж дуусахдаа тулаад байна.

Дэлхийд эхний гуравт орохоор нөөцтэй гайхамшигт ордоо сорчлуулж цөлмүүлээд зогсохгүй өр,зээлийн занга,дарамтанд орж "өртэй хүн өөдөлдөггүй, өттэй ямаа таргалдаггүй” гэх үгийг батлахад ойрхон болов. Баялгаасаа болж баларсан буурай  орнуудын жишгийг давтах аюул бодитойгоор нүүрлэв.Энэ нь далд уурхайн санхүүжилтийг босгохтой холбоотойгоор одоо өрнөж буй хэрэг явдлаас бэлхнээ харагдана.     

ХОГ гээчээс болж Монголын маань нэр хүнд ч шалдаа бууж, эцэст нь бид маш ихээр хохиров. Огт хүлээн зөвшөөрөх боломжгүй гэрээг эргүү юм шиг байгуулчихаад хэдхэн сарын дараагаас нь гэнэт ухаан орж "өөрчилнө”,”сайжруулна” гэх болсноор гэрээнд оролцогчдыг төдийгүй бизнесийн ертөнцийг бүхэлд нь алмайруулан гайхшруулсан.

"Бүдүүлэг үндэстнүүд”  ярьсан,тохирсноосоо ямагт эргэж буцдаг найдваргүй амьтад байдаг гэх колончлолын үеэс тогтсон барууны дээрэнгүй үзлийг захиалгатай мэт нотлоод өгөх шиг болсон.    

Одоо шавхайтай хутгагдсан нэр хүнд, алдагдсан итгэл үнэмшлийг сэргээх гэж оролдохдоо далан таваар бууж өгөх нь холгүй юм болцгоож,тавьтаргүйтэн эргэж шарваж,үүгээрээ тогтворгүй, найдваргүйгээ дэлхийд дахин харуулахын зэрэгцээ өчиг,амлалтаараа өөрсдийгөө улам уяж гаднынханд барьцаалагдан хохирлыг улам ихэсгэх нөхцлийг бүрдүүлэв.

ХОГ-тэй холбоотой олон зүйл холион бантан болсноор яаж ч хөдөлсөн буруутдаг "чөтгөрийн тойрог” үүсэв.”Нэр хугарахаар яс хугараг” гээд гэрээг өөрчлөлгүй цааш явбал улам ихээр хохирно. Тиймээс гуйж гувшиж,шахаж шаардаж байгаад ч болов өөрчлөхөөс өөр аргагүй. Гэтэл ингэснээрээ гадаадынхны эгдүү,дургуйцлийг дахиад л хүргэж, нэр хүндээ дахиад л дордуулна.  

Эрх баригчид гэм буруутай

Украин ба Оюутолгойн тухайд ийнхүү эмгэнэлт байдал үүссэн нь улс орныг удирдсан ухаангүй ноёд,тэдний урагшгүй албатуудын гай балаг гэхээс өөр ямар ч тайлбар,гаргалгаа байхгүй.

Украин ба Монголын аль алинд өнгөрсөн 20-иод жилд төр,засгийн эрх барьсан улс төрийн анги улс, үндэстнээ хөгжүүлж хүн ардынхаа амьдрал,ахуйг өөд татахаас илүүтэйгээр "ардчилал болж хийрхэн тоглож”, эрх мэдлийн төлөө тэмцэлдэж, нийгмийг бужигнуулан талцуулсан төдийгүй төр,нийгмийг авлигажуулж, нийтийн өмч баялгаас хумсалж хөрөнгөжих шуналын далайд ялзран живсэн.

Аюултай үр дагавар нь гэвэл төр,улс хүчгүйдэн сульдаж, улмаар бусдын хоол,хөнгөн зууш болоход хүргээд буй. Украин Крымын хойгоо алдаж буй бол Монгол Оюутолгойгоо, улмаар бие даасан хөгжлийн боломжоо золиослоход тун ойрхон байна. Оюутолгойд гаргасан алдаа,завхрал нь илрэхээс айж эмээсэн, эсвэл элдвээр "барьцаалагдсан” хүмүүс асуудлыг зөв зүйтэй тавьж шийдвэрлэхэд томоохон саад тээг болж буй нь нууц биш.

Монголыг сүйрүүлэх оюуны доройтол ч хажуугаар нь бас газар авсаар. Ойрын ирээдүйд үйлдвэрлэх дотодын нийт бүтээгдэхүүнийхээ бараг  1/3, мөнгө санхүүгийн системд онцгой чухал алтны тогтоогдсон нөөцийнхөө 90 орчим хувь, зэсийн баялгийнхаа 80 орчим хувийг гадны компанийн гарт атгуулчихсан хөөрхийлэлтэй  байдлыг засч залруулахад тус нэмэр болохуйц ганц ч үг ган хийхгүй атлаа хөгжлийн тухай хоосон чалчигчид дээр,дооргүй олширсон нь ой гутмаар.

Барууныхан бодит байдлыг дутуу дулимаг ойлгодог

Украины талаар Өрнөдийн  явуулсан бодлого ихээхэн алдаатай байсныг одоо Барууны орнуудад ил тод шүүмжлэн ярьцгааж байна. Тухайлбал, Европын Холбооныхон Украинтай харилцахдаа алсын хараагүй хандсан, Украин-Оросын үүх түүх,уламжлалт хэлхээ холбооных нь цогц ба онцлог шинжийг дутуу үнэлсэн,Украиныг өөрийн нөлөөнд оруулах гэж сүүлд хэт чангаасан, Оросын бодит ашиг сонирхлыг дутуу харгалзан үзсэн, ерөөс ОХУ-тай харилцаагаа хэрхэн хөгжүүлэхээ концепцийн төвшинд одоо болтол тодорхой болгоогүй  гэх мэт олон зүйлийг буруу дутуу төсөөлж ажилласнаа ойлгож эхэлсэн байна.

Түүнчлэн НАТО-гийн эвслийн хил,нөлөөг дорно зүгт тэлэхгүй байх талаар ярьж байснаасаа алхам алхмаар ухарч, Зүүн Европын ихэнх улс орныг өөрийн хүрээнд хамруулсан, дараа нь даврахдаа Украиныг НАТО-д элсүүлэх оролдлого,саналыг  гаргаж дэмжих болсон, Европ дахь  цэрэг-стратегийн тэнцвэрт ба аюулгүй байдлын талаар ОХУ-ын зүгээс гаргаж байсан хүсэлт,шаардлага,анхааруулгад тоомжиргүй хандсан зэргийг дурьдацгааж байна.

Ийнхүү сүүлийн 20 гаруй жилд Европын Холбоо хийгээд НАТО-гийн орнуудын удирдлагууд Украин ба Оростой харилцахдаа бодит байдлыг дутуу дулимаг тусган авч бодлогын алдаа гаргасан нь Украин хямарч,Крым салан тусгаарлаж,Орос-Өрнөдийн харилцаа хүйтрэхэд угтвар нөхцөл болж нөлөөлснийг битүүхэндээ хүлээн зөвшөөрцгөөж байна гэлтэй. Ингэж гэнэт ухаарахад нь Крымын талаар явуулсан Оросын эрс шийдэмгий ажиллагаа хүчтэй цочроо,түлхэц өгчээ.

Оюутолгойд бас үүнтэй төстэй байдал үүссэн гэж хэлж болно. Гадаадын хөрөнгө оруулагчид Монголын нөхцөл байдал, түүний дотор Оюутолгойн талаарх монголчуудын зүй ёсны эрх ашиг,хэрэгцээ шаардлага,хүсэлт хүлээлтийг буруу дутуу төсөөлөн ойлгож ирсэн нь олон зүйлээс харагддаг.

Энэ бүхэн нь үл ойлголцол, хүндрэл,мухардал үүсэхэд үлэмж нөлөөлсөн. Манай эрх баригчдын зэрэгцээ гадаадын хөрөнгө оруулагчид ч Оюутолгойд гаргаж болох байсан ихэнх алдааг гаргасан гэвэл нэг их хэтрүүлэг болохгүй.

Тиймээс ч Оюутолгойн төсөл яригдсан цагаасаа эхлэн өнөөг хүртэл элдэв хэл амны бай,маргаан тэмцлийн талбар,тасралтгүй үргэлжлэх яриа хэлэлцээний сэдэв болж ирэв.Үүнийг ердийн үзэгдэл хэмээн ойшоолгүй орхиж боломгүй. Асуудлын уг үндэс нь Оюутолгойн гэрээ гол чухал заалтаараа манай улс,үндэстний  эрх ашигт нийцэхгүй байгаатай холбоотой.

Үүнийг гадаадынхан эртхэн ойлгох тусам асуудлыг мухардлаас гаргахад эерэгээр нөлөөлж, эцсийн дүндээ тэдний эрх ашигт ч нийцэх юм.

(Жич: ХОГ байгуулагдаагүй байх үеэс эхлэн бид Оюутолгой төслийн хөрөнгө оруулагчдад гурван ч удаа бичгээр ил тод хандаж, зарим суурь ойлголт,асуудлыг тодруулах замаар харилцан ойлголцлыг нэмэгдүүлж, хамтын ажиллагааг илүү тогтвортой болгоход нэмэр болох гэсэн боловч тэдний үл ойшоох,үл тоомсорлох,үл хэрэгсэх авираас болж хад мөргөн тусыг эс олсон.)  

Дүгнэлтийн оронд

Дэлхийн анхаарлын төвд орсон Украины хямралыг олон монгол хүн нэлээд ойр хүлээн авч  буйг ойлгож болох ч өрөөл орны ээдрээтэй хэрэг явдалд сэтгэл,санаагаа  чилээхийн оронд өөрсдийн болж бүтэхгүй байгаа олон асуудлаас хамгийн хурц нь болох Оюутолгойдоо илүү ихээр анхаарвал хавьгүй дээр гэж санагдана.

Угын уужуу тайван сэтгэл,сэтгэлгээтэй монголчууд Оюутолгойн асуудалд хэсэг хугацаанд их хүлээц,тэвчээртэй хандаж ирсэн гэхэд болно. Гэхдээ аливаад хэмжээ,хязгаар байдаг жам ёсоор энэ тэвчээр барагдаж эхэлсэн шинж бий. Үүний нэг илрэл,нотолгоо нь ард иргэд  2012 оны сонгуулиар Оюутолгойн талаар шүүмжлэлтэй дуугарсан нэр дэвшигч бүрийг хүчтэй дэмжсэн явдал юм.

Үүний хүчинд ч АН ба "Шударга ёс” эвслийн тодорхой нэр бүхий улс төрчид төр,засгийн гол зангилаа албанд очицгоосон. Одоо тэд хэлсэн,амласнаа биелүүлж Оюутолгойн асуудлыг Монголынхоо эрх ашиг,хууль зүйд нийцүүлэн цэгцлэхийг иргэд  маш анхааралтай ажиглан хүлээцгээж байна. Итгэл,найдлагыг нь хөсөрдүүлвэл тэвчээр нь бүрмөсөн барагдаж "тэсрэх”-ийг ч үгүйсгэшгүй.

Захиргаадалтын үед 1954 онд ЗХУ-ын удирдагч Н.Хрушёв Крымын хойгийг Оросоос салган Украинд "бэлэглэн” өгсөн ажээ. Тэр түүхэн алдааг одоо Оросын удирдлага Украины шинэ эрх баригчид ба Барууныхан ОХУ-ын эрх ашгийг хөндсөн "улаан шугам”-ыг давж алхлаа хэмээн үзээд хүчээр засч залруулж байгаа юм байна.

Захиргаадалтын сэтгэлгээ,арга барилаасаа салж чадаагүй нөхдүүд 2009 онд Оюутолгойд мөн түүхэн алдааг гаргасан. Ард түмэнд амлалт өгч гарч ирсэн эрхмүүд одоо энэ алдааг засч залруулах үүрэг хүлээж байна. Чадахгүй бол эртхэн зайгаа тавьж өгөх нь зүйтэй. Монголчууд Оюутолгойн асуудлаа цаг алдалгүй эцэслэн шийдэх хэрэгтэй байна.

Р.Эрхэмбаяр, "Ирээдүйтэй хөгжил” зөвлөл

Оюутолгойн мухардал ба Украины хямрал
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

Өчигдөр, 17:06
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

Өчигдөр, 13:45
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өчигдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өчигдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани