Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Б.Батхүү: Гацуурт дээр төр нэгэнтээ шийдвэрээ гаргачихсан, төсөл хамтынх болсон байхад шүүх гэрээ хэлэлцээрийг зогсоож чадахгүй

Гацууртын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай гүйцэтгэх засаглалын тэргүүний зүтгэл талаар болоогүй. Өнгөрсөн даваа гарагт Канадын Торонто хотноо хоёр талаас томилогдсон ажлын хэсгүүд Орд ашиглах болох Монгол Улсын эзэмших хувь хэмжээтэй холбоотой асуудлаар харилцан тохиролцох хэлэлцээрийн ширээний ард сууцгаасан. Энэ асуудлаар Монголын талын ажлын хэсгийн ахлагч Уул уурхайн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүүтэй уулзаж, ярилцлаа.

-"Гацууртын орд”-ыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудал ерөнхийдөө шийдэгдэж, хоёр тал хэлэлцээрийн ширээний ард суулаа. Асуудал шийдэгдэх хүртэл орд газрыг тойрч олон ч үйл явдал өрнөсөн. Улстөржилт, жагсаал цуглаан гээд л?

-Гацуурт бол МонголУлсад нээгдсэн алтны ордуудаас хамгийн том нь. Тодруулж хэлэхэд, хайгуул нь хийгдээд дууссан, ашиглахад бэлэн, баяжуулах үйлдвэр нь ашиглалтад орсон ийм төсөл. Төслийг хэрэгжүүлэх тухай асуудал яригдаж эхэлсэн эхний үед Урт нэртэй хуулийн хүрээнд хамрагдсан учраас боломжгүй гэж үзэн үйл ажиллагааг нь зогсоосон. Дараа нь УИХ асуудлыг хэлэлцэж шийдээд, Гацууртыг стратегийн ордод хамруулснаар ордыг ашиглах эхний боломж нь бүрдсэн.

Учир нь Урт нэртэй хуульд стратегийн ордод уг хуулийн үйлчлэл хамаарахгүй гэсэн заалт байдаг юм. Тиймээс төр хувь эзэмших ёстой. Энэ бүхэн Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулагдаж буй. Харин хуулийн дагуу Засгийн газар тусгай зөвшөөрөл эзэмшигч энэ тэрийг "Сентерра гоулд Монголиа” компанитай хэлэлцээр хийж, хэлэлцээрийн хүрээнд хоёр тал тохиролцсон асуудлаа УИХ-д оруулсан авч дэмжигдээгүй. Тиймээс УИХ дээр яригдсан асуудлын хүрээнд тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэдэнтээ зөвшилцөн хэлэлцээ­рүүдийг хийсний үр дүнд сая 2016 оны хоёрдугаар сарын 4-ний өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар төрийн эзэмшлийн хувийг 34 хувиар тогтоох, мөн тогтоосон хувьдаа Ашигт малтмалын тухай хуулийн зүйл заалтыг баримталж, тусгай зөвшөөрөлтэй гэрээ байгуулах эрхийг Монгол Улсын Засгийн газар зөвшөөрсөн агуулга бүхий УИХ-ын тогтоол батлагдан гарсан.

Тогтоол батлагдсанаас хойш тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй Орд ашиглах гэрээ байгуулах хэлэлцээр эхлээд явж байна. Энэхүү хэлэцээрийн төслийг Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар Уул уурхайн сайд Р.Жигжидээр батлуулсан. Ингээд холбогдох яамд, байгууллагуудын төлөөлөл оролцсон ажлын хэсгүүд байгуулагдан ажиллаж эхэлсэн. Ерөнхий сайдын захирамжийн удирдамжид УИХ дээр яригдаж байсан асуудлуудыг бүрэн тусгасан гэрээ байгуулах үүргийг бидэнд өгсөн.

Зохион байгуулагч талаас мэдээж Монгол Улсын хөрөнгө оруулалтын тогтвортой байдлын чиглэлээр Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулъя гэсэн санал тавьсан. Энэ асуудал нь өөрөө Хөрөнгө оруулалтын тухай хууль болон түүнийг дагалдсан журмын дагуу тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигч , Хөрөнгө оруулалтын газар өргөдөл өгөөд шийдэгдэх асуудал. Ийм хэлэлцээрийг байгуулах тухай асуудал яригдаж буй. Уул уурхайн сайдын тушаалаар, Ерөнхий сайдын захирамжаар гарсан ажлын хэсэгт дэмжлэг үзүүлэх мэргэжлийн хүмүүс бүхий дэд ажлын хэсгийг би ахлан ажиллаж байна. Ажлын хэсгийн хүрээнд орд ашиглах гэрээний төслөө Монголын тал бэлдээд хөрөнгө оруулагч талдаа урьдчилаад илгээчихсэн. Энэ долоо хоногт Канадын Торонто хотноо хэлэлцээр албан ёсоор эхэлнэ.

-Хэлэлцээрийн явцад гэрээний зүйл заалтад нэмж хасах зүйл, заалт гарах болов уу. Орд ашиглах гэрээ Монгол Улсын эдийн засагт үзүүлэх үр өгөөжийн талаар та нэмэлт тайлбар өгнө үү. Учрыг нь ойлгохгүй, ойлгохыг хүсэхгүй зарим хүн Тогтвортой байдлын гэрээний алдаа давтагдаж мэднэ гэх цуу яриаг нийгэмд цацаж эхэлсэн төдийгүй Гацуурттай холбоотой асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргаад байгаа шүү дээ?

-Хоёр өөр нөхцлийн талаар тайлбар хийх нь зөв байх. "Бороо гоулд”-ын хэлэлцээрийг 1998 онд анх байгуулж байх үеийн нөхцөл байдлыг өнөөдөртэй жишихийн аргагүй тэс өөр. Тухайн үед Монгол Улс зах зээлд шилжээд удаагүй, гадаадын хөрөнгө оруулалтын тухайд монголчууд ойлголтгүй шахам байлаа шүү дээ. "Бороо гоулд” компани бараг л анхных нь байх. Хоёрдугаарт, дэлхийн зах зээлд алтны ханш маш багаар үнэлэгдэж байсан. Тодруул­бал, тухайн хэлэлцээрийг хийж байх үед нэг унци алт 280 орчим ам.доллар байсан бол эдүгээ 1200 болж өссөн байх жишээтэй. Мөн олон улсын зах зээл дээр IP босгосон компанийн тухайд хөрөнгө оруулж, орж ирэхдээ хөрөнгө оруулагчдынхаа эрх ашгийг хамгаалж хууль ёсоор хөрөнгөө хамгаалахыг тухайн улсаас хүсдэг л дээ. Гэтэл манай улсын хууль, эрх зүйн орчин нь тэр үед тогтворгүй байсныг та бүхэн мэдэж буй.

Тиймээс Тогтвортой байдлын гэрээг байгуулсан хэрэг. Ерөөсөө гадны хөрөнгө оруулагчийг татах цорын ганц бичиг баримт нь энэ байсан юм. Яагаад гэвэл манайд одооных шиг олон арван гадны компани, аж ахуйн нэгж орж ирээгүй, социализмын үеийн л Хамтын нийгэмлэгийн орнууд үйл ажиллагаа явуулдаг, тэр нь цөөхөн байлаа шүү дээ. Барууны ийм хөрөнгө оруулагчийн талаар ойлголтгүй байлаа. Тогтвортой байдлын гэрээ нь өөрөө хөрөнгө оруулагчийг оруулж ирэхийг зорьсон. Үүний тулд эхний 3-6 жилд татвараас нь чөлөөлж, оруулж ирэх тоног төхөөрөмжийг нь татвараас чөлөөлөх гэх мэт арга хэмжээ авч урьдаг. Үйлдвэр нь ашиглалтад орсны дараа татвараа өөрчлөхгүй гэсэн илүү хөнгөлөлттэй заалт бүхий гэрээ байсан юм билээ.

Тэгэхээр "Бороо гоулд” компани тухайн үед хөрөнгө оруулагч компанид үйлчилж байсан Монгол Улсын хуулийн дагуу л гэрээгээ байгуулсан байхгүй юу. Гэтэл гэрээ байгуулаад удаагүй байтал алтны үнэ ханш огцом өссөн. Өөрөөр хэлбэл, 280 доллар чинь 300, 400, 500 гээд л өсчихсөн. Бидний тухайд алт тэгж өснө гэж төсөөлөөгүй явсны дээр хүнд байдалтай байсан эдийн засгаа өөд татахын тулд ямар ч хамаагүй аргаар хөрөнгө оруулагч оруулж ирэхийг л чухалчилж байсан хэрэг. Өнөөдрийн тухайд алтны үнэ ханш олон улсын зах зээл дээр хангалттай өндөр байгаа. Бас монголчууд Оюутолгой гэх дэлхийн хэмжээний орд газраа эдийн засгийн эргэлтэд оруулж чадсан. Гадныхантай харилцаад сурчихсан. Тийм болохоор Гацууртын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг "Бороо гоулд”-ын үеийнхтэй харьцуулах нь утгагүй.

"Сентерра гоулд Монголиа”-тай хийж буй гэрээ хэлэлцээрийн тухайд татварын ямар нэгэн хөнгөлөлт эдлүүлэхгүй, авах ёстой бүх татваруудаа авдгаараа авна. Мөн УИХ-аар хэлэлцэж байхад гарсан Соёлын өвтэй холбоотой булш бунхан, цэвдэг, хүнцэл, байгаль орчны нөхөн сэргээлт гээд маш олон асуудлыг төсөлд суулгаж өгсөн. Өөрөөр хэлбэл, ямар нэгэн эрсдэл гаргахгүй байх бүх асуудлыг та бүхэн хариуцна шүү гэх утга бүхий зүйл, заалтуудыг суулгаж өгсөн.

Дээр нь мэдээж энэ хуулийн шинэ орчныг "Гацууртын орд” дээр хэрэглэж байна. Тэр нь юу вэ гэхээр төр эзэмшлийнхээ хувийг тусгай төлбөрөөр орлуулах, тодруулбал Монгол Улс 34 хувиа, "Сентерра гоулд Монголиа” компани 66 хувийг эзэмшлээ гээд хамтарсан компани байгуулаад явахаар Монгол Улс "Оюутолгой” шиг 34 хувьдаа хөрөнгө оруулах шаардлагагүй болсон. Бид хөрөнгө оруулж чадахгүй учраас нөгөө тал бидний өмнөөс хөрөнгө оруулаад тэр мөнгөө нөгөө ногдол ашгаасаа авдаг тийм нэг ийм хувилбар бий. Энэ хувилбарыг "Оюутолгой” ашиглах гэж оролдоод бүтэлгүйтсэн. Тиймээс 34 хувиа шууд тусгай роялтигаар орлуулаад тэр тусгай татварт өгсөн мөнгөө борлуулалт эхэлснээс хойш шууд аваад явъя гэдэг хувилбарыг сонгосон.

Үүнийгээ тайлбарлая. Монгол Улс тухайн компанийн дотоод үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцоод зардлыг нь хянаад явах боломжгүй шүү дээ. Дээр нь алтны ханш тогтворгүй энэ үед компани үргэлж ашигтай ажиллана гэж байхгүй, дампуурч ч болно. Тэгэхээр энэ мэт эрсдлээс төр аль болох зайлсхийж, ингэхдээ Монголд оногдох хувь ашгаа шууд урьдчилаад авъя гэдэг тохироог хийж чадсан. Ийм арга хэмжээг авснаар компани "Оюутолгой” дээр яригддаг шиг менежментийн зардал гэх мэтчилэнд зардал гаргах хэрэггүй болж байгаа юм. Бас компанийн үйл ажиллагаа маш ойлгомжтой болчих юм л даа. Толгой компанитай ч энэ чиглэлээр гэрээ хийнэ. Мэдээж гэрээ хэлцлийн үед хоёр тал харилцан санал бодлоо тавина, хэлэлцээр дуусах болоогүй. Эхний уулзалт Канадад эхэлж дараагийнх нь Монголд болно. Эхний уулзалтын дараа хэзээ дахин уулзах вэ гэдгээ тохирох төлөвлөгөөтэй байгаа.

-Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд "Сентерра гоулд Монголиа”-ын удирдлагууд Монгол Улсын Засгийн газар, Уул уурхайн яамны төлөөлөлтэй хэчнээн удаа уулзаж байв. Энэ удаагийн Торонтогийн уулзалт хэд дэх нь вэ?

-Өмнө нь зөндөө уулзалдаж байсан. Гацууртыг стратегийн орд гэж УИХ тодорхойлсноос хойш төсөл анх удаагаа хэрэг­жих шатандаа ороод байгаа. Төслийг хэрэгжүүлэхийн тулд төрийн ээзмших хувь хэмжээг тогтоох тухай асуудал чухал байсан. Тиймээс төрийн эзэмших хувь хэмжээг хэдээр тогтоох тухай асуудлаар хоёр тал бүтэн жил санал солилцож, байр сууриа илэрхийлцгээсэн. Уг ажлын хэсгийг эхэнд нь би, сүүлд нь Уул уурхайн дэд сайд асан Г.Тэмүүлэн ахалж, хөрөнгө оруулагчтай ерөнхий зарчмуудаа тохирч чадсан. Ингээд төрийн эзэмшлийн хувь хэмжээ Их хурлаар тодорхой болсны дараа миний ахалсан ажлын хэсэг нарийвчилсан зүйл, заалтууд дээр нь ажилласан. Тэгэхээр зарчмын хувьд үндсэн хэлэлцээр бол эхэлчихсэн 50 хувьтай яваа гэж ойлгож болно. Үлдсэн 50 хувийг эцэслэсний дараа гарын үсэг зурах ажил хийгдэнэ гэсэн үг.

-Хэрэгт дурлан асуухад, 34 гэдэг тоо хоёр талын алиных нь санал вэ?

-Ашигт малтмалын тухай хуулийн 5.5-д "Хэрвээ тухайн аж ахуйн нэгж өөрийн хөрөнгө оруулалтаараа орд газар нээсэн бол 34 хүртэлх хувийг эзэмшиж болно” гэсэн заалт бий. Монголын тал харин 34 хүртэлх гэдгийг ашиглан ханатал нь тулгасан, түүнийг нөгөө тал зөвшөөрсөн.

-Хөрөнгө оруулалтын гэрээний тухай та тодруулаач. Монголын талд ямар ашигтай юм гэдгийг л хэн хүнгүй сонирхох нь дамжиггүй?

-Хөрөнгө оруулалтын гэрээ их өөр болсон. "Оюу толгой”-н гэрээтэй харьцуулшгүй. УИХ хэд хэдэн конценцийн өөрч­лөл­түүдийг хийлээ шүү дээ. Ашигт малтмалын тухай хуульд Хөрөнгө оруулалтын гэрээний заалтыг авч хаяад ерөөсөө ул уурхайн салбар гэхгүй Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдыг зохицуулсан "Хөрөнгө оруу­лалтын тухай хууль” гэд­гийг баталчихлаа. Хуульд тэдний хөрөнгө оруулалтыг хамгаалахын тулд дөрвөн гол татварыг тогтворжуулахаар өөрчилсөн.

Аж ахуйн нэгж татвараа тогтворжуулж, хөрөнгө оруулалтын гэрээгээ хийе гэж хүсвэл хүсэлтээ "Хөрөнгө оруулалтын газар”-т гаргах ёстой. Хүсэлтийн дагуу ажлын хэсэг байгуулагдан тухайн хөрөнгө оруулагчтай төрийн эзэмших хувь хэмжээг хоёр тал ярьж шийднэ. Гацууртын тухайд төслийн хү­рээнд олон удаа хэлэлцэгдсэн учраас тоон дээр тогтчихсон байгаа. Тус ордоос нийтдээ 50 орчим тонн алт олборлоно. Үүний борлуулалтын орлого гурван их наяд орчим төгрөг байна, зардал нь ийм байна. Нийтдээ татвар, хөдөлмөрийн хураамжаар манай улсад 600-аад сая ам.доллар орно гэх мэтчилэн бүх тоон үзүүлэлтүүд гарчихсан байгаа л даа.

Гацууртын ордыг нийтдээ арван жил ашиглах бөгөөд 3.4 их наяд борлуулалтын орлого олж түүнээс 828.4 тэрбум төгрөгийн татварын төлбөр хурааж авах юм. Ерөнхийдөө энэ тоонууд техник, эдийн засгийн үндэслэлээр тодорхой болсон учраас эдүгээ ганцхан алтны үнээс л бүх зүйл хамаарна. Хэрэв алтны үнэ өсөх аваас ашиг нь өсөөд л явчихна. Мэдээж зардлын асуудлыг эргэж харсан. Аж ахуйн нэгж зардлаа хэмнэж чадвал ашиг орлого нь нэмэгдэнэ. Гэхдээ Монгол Улс алтны үнэ хэлбэлзэх, зардал ихэсч багасахаас үл хамаараад ногдол ашгаа түрүүлээд авчихаж байгаа юм. Тиймээс учир ч болзошгүй эрсдлийг аль болох хаасан зохицуулалтыг хийж өгсөн.

-Гацууртын ордыг мөнгө гэж харахаас илүүтэй дүрвэж гарахад хүрээд байсан гадны хөрөнгө оруулагчид эргэн ирэх жим нээгдлээ хэмээн дүгнэх ёстой юм биш үү. Та санал нэгдэх үү?

-Мэдээж ийм хэмжээнд хүрч, бэлэн болсон төслийг үргэлжлүүлэх нь эдийн засагт хэрэгтэй. Гацуурт бол цэвэр алтныхаа нөөцөөр хамгийн том орд байхгүй юу. Нөгөө талаас мэдээж байгаль орчин, соёлын өв гэж ярьж байгаа хүмүүс бий. Тэр болгоныг мухарлах шаардлагатай. Энэ болгоныг шийдэж чадсанаараа олон улсад эерэг дохиог өгч буй хэрэг. Мөн тэдэнд монголчууд ойлголцож гэрээ хэлэлцээр хийж чаддаг ард түмэн юм байна гэдгийг хэлж өгч чадах үйл явдал гэж үзэж байгаа.

-Таныг өнгөрсөн долоо хоногт Гацууртын ордын нөхцөл байдалтай газар дээр нь танилцаад ирсэн гэж дууллаа. Нутгийн иргэд ажилтай боллоо гэж баярлаж суугаа нь дамжиггүй?

-Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Гацууртын ордтой зууралдсан хүний хувьд нөхцөл байдал ямар байсан, дараа нь юу болсныг сайн мэднэ. Хамгийн сүүлд очиход нинжа нарын ухсан нүхүүдийг эхнээс нь дараад эхэлчихсэн, техникээрээ дарах боломжгүй налуу газрууд нь үлдсэн байсан. Дахин ийм асуудал гарахгүй гэх баталгаа байхгүй учраас харуул хамгаалалтаа сайжруул гэсэн үүрэг даалгаврыг компанийн холбогдох албан тушаалтнуудад өгсөн. Хэлэлцээр хийх үедээ энэ талаар дахиад ярина.

-Иргэний хөдөлгөөнийхөн шүүхэд өгчээ гэсэн нэг асуудал сонсогдож байсан. Энэ юу болж байгаа бол?

-Иргэний хөдөлгөөнийхөн Ашигт малтмалын газрыг шүүхэд өгсөн байна билээ. Ашиглалтын хоёр тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгох ёстой гэх үндэслэлээр. Асуудлыг хэрхэхийг шүүх мэднэ. Хэрвээ шүүх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх аваас талбай дээр хийгдэх ажил бас л түдгэлзэж л таарах байх. Гэхдээ төр нэгэнтээ шийдвэрээ гаргачихсан, стратегийн орд хэмээн тодорхойлоод зогсох­гүй 34 хувийг нь эзэмшихээр болчихсон, өөрөөр хэлбэл, хамтын төсөл болчихсон байхад дээд шүүхэд өгсөн гэдгээрээ гэрээ хэлэлцээрийг зогсоож болохгүй. Энэ зөвхөн талбай дээр нь хийгдэх ажил биш. Их хурлын 14 дүгээр тогтоолыг үндэслэж байгаа болохоор шүүх үүнийг авч хэлэлцэхгүй гэж бодож байна.

-Таны ширээн дээрх олон арван хавтаст материалаас анхаарал хандуулах нь аль нь вэ. "Хан ресурс”-ын асуудал юу болж байна. Арева ч бас сонирхол татсан хэвээр байгаа шүү дээ?

-"Хан ресурс”-тэй холбоотой асуудал бол манайхаас гараад Хууль зүйн яамны мэдэлд шилжсэн. Хуулийн дүгнэлт, шийдвэр нь гарчихсан учраас Хууль зүйн яам голчилж ажил­лах учиртай. Дараагийн гол ажил бол "Арева”-г эхлүүлэх явдал. "Арева” ашиглалтын тусгай зөвшөөрлөө авчихсан, ер нь бол "Гацуурт”-тай л адилхан. Ареватай Орд ашиглах болон Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулснаар үйл ажиллагаа нь эхэлнэ. Ерөнхийдөө гэрээ хэлэлцээрүүд эцсийн шатандаа яваа. Монгол Улс энэ мэтчилэнгээр дэлхийн хэмжээний томоохон төслүүдээ явуулж чадах юм бол гадны хөрөнгө оруулагчид манайхыг, биднийг гэрээ хэлэлцээр байгуулж чаддаг юм байна гэж ойлгох болно.

Эх сурвалж: www.mminfo.mn

Ч.Чулуунцэцэг

Б.Батхүү: Гацуурт дээр төр нэгэнтээ шийдвэрээ гаргачихсан, төсөл хамтынх болсон байхад шүүх гэрээ хэлэлцээрийг зогсоож чадахгүй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өнөөдөр, 10:33
Өнөөдөр, 10:25
Өчигдөр, 17:02
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

Өчигдөр, 16:54
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани