- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Р.Жигжид: Хөгжиж байгаа зорилтот зах зээл бидэнд хэрэгтэй
Энэ удаагийн "Бизнес хөгжил” буландаа Уул уурхайн сайд Р.Жигжидтэй ярилцлаа.
-Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын удирдах
дээд байгууллагын олон улсын долдугаар бага хуралд та оролцсон. Энэ
хурлын талаар ярилцлагаа эхэлье?
-Бүгд Найрамдах Перу улсын нийслэл Лима хотод Олборлох үйлдвэрлэлийн ил
тод байдлын санаачлагын удирдах дээд байгууллагын олон улсын бага хурал
боллоо. Хуралд 100 гаруй орны төлөөлөгчид оролцсон. Энэ хурал гурван
жилд нэг удаа зохион байгуулагддаг.
Нийт 51 улс энэхүү санаачлагад нэгдсэн байдаг. Энэ үеэр санаачлагыг хэрэгжүүлж байгаа орнуудын тухай мэдээлэл хийсэн. Мэдээж хэрэгжүүлэгч орнуудын талаар тодорхой дүгнэлтийг ярилцсан. Хурлын үеэр Монгол Улс ОҮИТБС-ын тайлан, мэдээллийг цахимжуулахад үлгэр жишээ ажиллаж байгаа улсаар үнэлэгдэж ОҮИТБС-ын удирдах хорооны даргын нэрэмжит цомоор шагнууллаа. Энэ хугацаанд есөн удаа нэгтгэл тайлан гаргаж, хэвлэн нийтлүүлсэн.
Манай улс энэхүү санаачлагыг хэрэгжүүлж эхэлснээс хойш 10 дах жилтэйгээ золгож байна.
Ингэснээр энэ салбарын хувь нэмэр, ололт амжилтыг олон нийтэд нээлттэй, ил тод танилцуулан сурталчилж байгаа хэрэг. Цаашид уламжлалт ажлаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ санаачилгыг өргөн хүрээнд тайлбарлан таниулах ажлыг улам эрчимжүүлж, харилцаа холбоо, сургалт сурталчилгааг орон нутагт идэвхжүүлнэ.
Түүнчлэн цахим тайлагналын системийн шинэчлэлийг сайжруулан дараагийн шатанд төрийн байгууллагуудын сүлжээтэй холбох, мэдээлэл боловсруулах ажлыг улам боловсронгуй болгох, олон улсын байгууллагаас Монгол Улсын ил тод байдлыг баталгаажуулахад хийх шаардлагатай бэлтгэл ажлыг хангах зорилт тавин ажиллаж байна.
Мөн энэ үеэр зарим орны төлөөлөгчидтэй уулзаж хоёр талын харилцааны боломжийн талаар ярилцлаа. Тухайлбал, Герман, Перу, Колумбын төлөөлөгчидтэй уулзлаа. Эдгээр улсууд манай талд нааштай байгаагаа илэрхийлсэн. Тодруулбал, Колумб Улсын хувьд уул уурхайн боловсон хүчнийг сургах талаар өмнө нь ярилцаж байсан нь үр дүнтэй болсон. Түүнчлэн Колумб "Бичил уурхай”-г албажуулах, зохион байгуулах талдаа илүү туршлагатай бөгөөд бид судалж байна.
-Манай улс олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагыг
хэрэгжүүлээд 10 жил болж байгаа ч нутгийн иргэдэд хүрч чадахгүй байна
гэдэг шүүмжлэл байна. Энэ нь бусад оронтой харьцуулахад ямар байсан бэ?
-Ер нь л уул уурхай хөгжиж байгаа улс, орнуудад манайхтай ижил, төстэй,
нийтлэг зүйл байна. Тэгэхээр хэрэгжилтийн явцад аажимдаа дээрх асуудал
шийдэгдэх болов уу. Мэдээж хэрэг тухайн улс орны онцлогоос хамаарна.
Бидний хувьд цахимжуулах ажил нь дэвшилттэй байна гэж дүгнэсэн. Магадгүй
өмнөх жилүүдтэй харьцуулахад харилцаа холбооны сүлжээний тархалт
нөлөөлж байгаа байх.
Хамгийн гол нь үйл ажиллагаа нь зөв, мэдээллийг нэгтгэж байгаа нь сайн хэрэг. Тиймээс нийт хүмүүст хүргэх ажлыг цаашид анхаарах хэрэгтэй. Нэг үеэ бодвол бид тайлангаа нэгтгээд цахимжуулах ажлыг хийчихлээ шүү дээ. Тухайлбал, орон нутаг хэдий хэмжээний хандив, тусламж авсан. Түүнийгээ хэрхэн зарцуулсан бэ гэдэг нь ил тод мэдээлэгдэж байгаа нь зүйтэй гэж үзсэн учраас дэмжиж ажилласаар ирсэн.
-Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувийг тогтоосон шийдвэрийг
УИХ-аар баталсан. Тэгэхээр эдийн засгийн өгөөж нь хэдийд бодит үр
дүнгээ өгөх вэ?
-Өнгөрсөн сарын 4-ний өдөр УИХ-ын чуулганаар Гацууртын ордын төрийн
эзэмшлийн хувийг 34 хувиар тогтоосон. Энэ төслийн хоёрдугаар зүйлд
Гацууртын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй Ашигт малтмалын тухай
хуулийн дагуу хэлэлцээ хийж шийдвэрлэхийг Засгийн газар үүрэг болгосон.
Тиймээс хөрөнгө оруулагч талтай орд ашиглах гэрээг байгуулахын тулд
БНГУ-ын дэмжлэгтэйгээр зөвлөхүүд авч ажиллуулж байна.
Эхний төслийг хийсэн байгаа болохоор ойрын хугацаанд эхний хэлэлцээгээ хийхээр төлөвлөж байна. Түүнчлэн нөгөө талаас хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах санал ирүүлсэн байгаа. Мэдээж эдийн засгийн үр ашгийн тухай нэлээд ярьж байсан. Тухайлбал, ТЭЗҮ-гээс нь харахад борлуулалтын орлого нь 1.8 тэрбум ам.доллар байгаа бол татвар хураамж хэлбэрээр 432.3 сая ам.долларыг улсын төсөвт төвлөрүүлэхээр тусгасан байна лээ. Хөрөнгө оруулалтаа 5.2 жилд нөхөх боломжтойгоос гадна борлуулалтын орлогын 69 хувь буюу 2.3 их наяд төгрөгийг Монгол Улсад зарцуулах тооцоолол гаргасан байгаа юм.
-Энэтхэг улстай коксжих нүүрс болоод ураны салбарт хамтран
ажиллах боломжтой гэж байна. Манай улсын хувьд уран олборлолтод тийм ч
таатай ханддаггүй шүү дээ?
-Энэтхэг улс бол маш том зах зээл. Бид хоёр том гүрнээр хүрээлэгдсэн,
далайд гарцгүй улс учраас Хятадын зах зээлээс шууд хараат байдлаар
хөгжиж ирсэн гэхэд хилсдэхгүй. Хэрэв урд хөршийн эдийн засаг хумигдвал
манайх дагаад савлаж байдаг юм. Тиймээс Энэтхэг мэтийн том зах зээл,
ялангуяа хөгжиж байгаа зах зээл манайд хэрэгтэй байгаа юм. Магадгүй хэт
алслагдсан, тээвэрлэлт хийх боломж хүнд зэрэг асуудлын талаар ярих байх.
Гэхдээ гарах гарцгүй зүйл гэж үгүй. Бид хэтийн төлөв, ирээдүйгээ харж эдийн засгийн болон хамтын ажиллагаа явуулах зорилтот зах зээлтэй байх учиртай. Түүний нэг нь Энэтхэг юм. Өнгөрсөн оны тавдугаар сард БНЭАУ-ын Ерөнхий сайд Наренда Моди айлчлалынхаа үеэр ураны салбарт хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлж байсан.
Түүнчлэн газрын ховор элемент, коксжих нүүрсний хэрэгцээ тус улсад их байгаа тухай хэлж байсан. Эдийн засаг саарсан энэ үед шинэ хамтрагчтай болох нь маш чухал. Тиймээс энэхүү хэлэлцээг ажил хэрэг болгохын тулд аж ахуйн нэгжүүд идэвх, санаачлагатай ажиллах шаардлагатай.
-Уул уурхайн салбарт хэрэгжиж буй мега төслүүд гацаанд байна.
Үүнийг эргэлтэд оруулах хэрэгтэй хэмээн хүмүүс тэр дундаа бизнесийнхэн
хэлээд байх юм?
-Оюутолгой төслийн хувьд далд уурхайн бүтээн байгуулалтын ажлын бэлтгэл
хангагдаад явж байна. Бид сар бүр мэдээллийг нь авч байгаа. Өнгөрсөн
арван хоёрдугаар сард нийт 4.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар
дэлхийн нэр хүнд бүхий 20 гаруй банк, санхүүгийн байгууллагынхан ирж
уулзаж, хөрөнгө оруулалт хийхээр гарын үсэг зурж баталгаажуулсан.
Ингэснээр жилдээ нэг тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт орж ирэх юм. Мэдээж нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр унаж байгаа нь нөлөөлсөн. Одоогоор ажлын хэсэг байгуулан яриа хэлэлцээ хийж байна. Харин Таван толгойн цахилгаан станцын санхүүжилтийг шийдвэрлэх тендерт Японы "Марубен” компани шалгарсан гэж дууллаа.
Таван толгой компанийн хувьд зогсонги байдалтай байна.
Ер нь нүүрсний зах зээл унаж байгаа үед бүтээн байгуулалтаа хийх нь зүйтэй. Дэлхийн зах зээл дээр нүүрсний ханш өсөх үед аль хэдийнээ хийсэн бүтээн байгуулалтынхаа дэмээр эрчтэй ажиллах боломж бүрдэнэ шүү дээ.
-"Дэлхийн Монгол ногоон нэгдэл”-ээс таныг огцруулах тухай шаардлага хүргүүлсэн байсан. Энэ талаар?
-Тус байгууллагаас тавьсан шаардлага нь хууль бус, ташаа мэдээлэл
байсан. Бид хариу албан бичиг хүргүүлэхээс гадна хэвлэлийн бага
хурлаараа мэдэгдсэн. Учир нь Уул уурхайн яам, Ашигт малтмалын газар нэг ч
хууль зөрчсөн үйлдэл хийгээгүй. Тэдний намайг огцруулахаар тавьсан
шаардлагад "Гутайн даваа” компанийн алт олборлуулахаар өгсөн тусгай
зөвшөөрлийг хууль бус гэж дурдсан байсан.
Энэ лицензийг тус компани 2003 онд хайгуулын тусгай зөвшөөрлөө авч, улмаар хайгуул хийн алтны үндсэн ордыг нээсэн байдаг. Ингээд 2012 оны долдугаар сарын 5-нд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцсэн. Тэр үед Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн үйлчлэлийн бүс ойн сан бүхий газартай давхцалтай байсан.
Энэ хуулийн хүрээнд далд уурхайгаар олборлох нөхцөлд Байгаль орчны нарийвчилсан үнэлгээг харгалзан шийдвэрлэх тул ашиглалтын тусгай зөвшөөрөл авах эрх үүссэн байна. Тиймээс 2015 оны наймдугаар сарын 13-нд "Гутайн даваа” компанид MV019023 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг хуулийн дагуу олгосон.
-Бас нэг зүйл бий. Увс аймгийн 14 сумын газар нутгийг хамрах
хэмжээний талбайд газрын тосны хайгуул хийх зөвшөөрөл олгосон нь таны
огцрох шалтгааны нэгж гэж байсан?
-Увс аймагт 19724.28 км талбайд газрын тосны хайгуул хийх зөвшөөрлийг
Хонгконгийн хөрөнгө оруулалттай "Монголиа гладвилл Увс петролиум”
компанид хууль зөрчин олгосон гээд байгаа юм. 2011 онд олон улсад
нээлттэй зарласан газрын тосны хайгуулын "Увс-1” талбайд Бүтээгдэхүүн
хуваах гэрээ байгуулан сонгон шалгаруулалтад тус компани шалгарсан.
Тэд "Увс-1” талбайд хайгуулийн найман жилийн хугацаанд геологи, хүндийн хүч болон соронзон, хоёр болон гурван хэмжээст чичирхийллийн судалгаа хийх ёстой. Хайгуул, үнэлгээний 453 цооног өрөмдөж, хайгуулын ажилд 827 сая ам.доллар зарцуулахаар төлөвлөсөн байсан. Газрын тосны тухай хуульд заасны дагуу хайгуулын ажлын доод хэмжээг дахин төлөвлөсөн бөгөөд 257.57 сая ам.долларыг зарцуулах юм.
Хэдийгээр том хэмжээний газар нутгийн эзэлсэн ч хайгуулын ажлын үр дүнд гэрээний дагуу жил бүр талбайн буцаалт хийдэг юм шүү дээ. Хэрэв газрын тос илэрвэл ашиглалтад шилжинэ. Гэхдээ өмнөх туршлагаас харахад нийт талбайн 2-8 хувь нь ашиглалтад шилждэг юм билээ.
Тэгэхээр Бүтээгдэхүүн хуваах гэрээний 6.1.1-д хайгуулын эхний үе шат буюу гурван жилийн дараа нийт талбайн 25-аас доошгүй хувийг, хайгуулын хоёрдугаар үе шат буюу зургаан жилийн дараа үлдсэн талбайн 25-аас доошгүй хувийг, харин хайгуулын гуравдугаар үе шат буюу хайгуулын хугацаа дуусахад ашиглалтын талбайгаас бусад талбайг буцааж өгөх үүрэгтэй.
Ер нь газрын тосыг 1000 цааш метрийн гүнээс олборлогддог учраас газрын гадаргад нөлөөлөх зүйл байхгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Газрын тосны олборлолт идэвхтэй хөгжсөн улсад нийслэлийнхээ дунд ч бидний хэлдгээр дохиур нь ажиллаж байдаг юм билээ.
Д.Оюунчимэг
Зууны мэдээ
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||