- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
“Эрдэнэс Тавантолгой” компани санхүүгийн хүнд байдалд байна
-АЖИЛ ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД АЖЛЫН ХӨЛСӨӨ НЭХЭЖ ЭХЭЛЖЭЭ-
Өнөөдөр "Эрдэнэс Тавантолгой” компани санхүүгийн хувьд маш хүнд байдалд оржээ. Анх 2010 онд байгуулагдахдаа Худалдаа хөгжлийн болон Голомт банкнаас нийт 131 сая ам.долларын зээл авч үйл ажиллагаагаа эхлүүлсэн байдаг. Өнгөрсөн 2011, 2012 онд Хятадын "Чалко” компаниас 350 сая ам.долларын зээл авсан. Нийт 481 сая ам.долларын зээлээр явж ирсэн. Харамсалтай нь 481 сая долларын 307 сая ам.доллар буюу 418 тэрбум төгрөгийг "Хүний хөгжил сан”-гаар дамжуулж иргэдэд тараасан.
Үлдсэн 170 орчим сая ам.доллараар үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байгаад өнгөрсөн оны наймдугаар сард энэ компанийн бүх үйл ажиллагаа зогссон. Аравдугаар сард Хөгжлийн банкнаас нэмж 100 сая ам.долларын зээл олгосон. Энэ зээлээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлээд, одоо дахиад хүндрэлд оржээ. "Эрдэнэс Тавантолгой” ХХК 30, 40-өөд тэрбум төгрөгийн өртэй. Өрөө төлөх боломжгүйгээс компанийн үйл ажиллагаа доголдсоор өнөөдөртэй золгосон байна.
Хөгжлийн банкнаас нэмж 200 сая ам.долларын зээл олгох асуудлыг Засгийн газрын арванхоёрдугаар сарын 1-ний өдрийн хуралдаанаар шийдвэрлэсэн. Хамгийн хүндрэлтэй асуудал нь Хятадын "Чалко” компанитай байгуулсан 350 сая ам.долларын зээлийн гэрээ. Уг гэрээ Монголын талд ашиггүй, муу болсныг эдийн засагчид хэлдэг. Нүүрсээ 70 ам.доллараар Хятадын талд олгоно. Гэхдээ Хятадын зах зээлийн бондуудын үнээр индекс нь өснө, буурна гэж гэрээнд заажээ. Өнөөдөр нүүрсний үнэ Хятад болон дэлхийн зах зээлд унасантай холбоотойгоор 53 ам.доллар болоод байгаа бол манай өртөг 60 орчим ам.доллар. Ингэхээр бид нүүрсээ алдагдалтай үнээр нийлүүлж байгаа хэрэг. Энэ гэрээг өөрчлөх асуудлыг тавьж, "Чалко” компанийн удирдлагатай яриа, хэлэлцээ явуулж байгаа гэдэг. Нийт 350 сая ам.долларыг энэ оны зургадугаар сард төлж дуусах ёстой.
Төлж дуусгаснаас хойш таван жилийн хугацаанд олборлосон нүүрснийхээ 80 хувийг тухайн компанид гэрээнд тохирсон үнээр өгөх үүрэг хүлээсэн. Энэ гэрээг өөрчлөхгүй бол "Эрдэнэс Тавантолгой” ХХК хөл дээрээ босох боломжгүй. Засгийн газраас "Цаашид олон худалдан авагчтай бол, нүүрснийхээ үнийг нэмж, дэлхийн зах зээлийн үнээр худалд” гэсэн чиглэл өгсөн. Үүний дагуу яриа, хэлэлцээ хийгдэж буй ч ахицгүй байгаа юм.
Ойрын жилүүдэд Тавантолгойн ордыг түшиглэн 30 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай уурхай 1200, жилд 20 сая тонн нүүрс угаах буюу баяжуулах үйлдвэр 700, 100-600 мВт хүчин чадалтай цахилгаан дамжуулах шугам, дэд станц 1200, үйлдвэрлэлийн барилга байгууламж 1700, 70 км урт усан хангамжийн байгууламж 250 ажлын байр зэрэг үйлдвэрлэлийн томоохон төслүүд хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй. Ингэснээр 5000 гаруй ажлын байр шинээр бий болж, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, дотоодын бараа, ажил үйлчилгээг нэмэгдүүлэх таатай боломж бүрдэнэ гэж тооцоолсон. Харамсалтай нь тэр их тооцоолол бодит ажил хэрэг болох эсэхэд эргэлзэх нөхцөл байдал үүсчээ. Өнөөдрийн байдлаар, "Эрдэнэс Тавантолгой” ТӨХК наад зах нь ажил гүйцэтгэж байгаа жижиг компаниудынхаа ажлын хөлсийг төлж чадахгүй байгаа аж. Тиймээс ажлынхаа хөлсийг авч чадалгүй удаан хугацаанд хүлээж буй компаниуд мөнгөө нэхэж, хоорондоо түнжин хагарч, улмаар шүүх, цагдаа дээр дуудагдах асуудал газар авч байгаа юм.
-ӨМНӨХ УДИРДЛАГУУД НЬ 7 ТЭРБУМ ОРЧИМ ТӨГРӨГИЙН ХЭЗЭЭ Ч АШИГЛАГДАХГҮЙ БАРАА, ТАВААР ШАХЖЭЭ-
"Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн өмнөх захирлууд долоон тэрбум орчим төгрөгийн хэзээ ч ашиглагдахгүй бараа, таваар шахсан байдаг. Жишээлбэл, тус бүр нь 160 сая буюу 1.6 тэрбум төгрөгийн өртөгтэй уурхайд ашиглагдах нөхцөлгүй хүнд даацын 10 автомашин, 5 орчим тэрбум төгрөгийн дугуйнууд нийлүүлжээ. Эдгээр машиныг Зүүн цанхийн уурхай дээр операторын үйл ажиллагаа явуулдаг компани шалгаад, стандарт хангахгүй гэж дүгнэсэн. Одоо тэдгээр машинууд сул зогссон хэвээр аж. Дугуйнуудын хувьд 3.6 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний өртөгтэй дугуй нь буруу размертай учраас тухайн машиндаа таардаггүй. Ямар ч байсан энэ асуудал дээр тендер зарлаад явсан тул холбогдох хүмүүст нь хариуцлага тооцож ажлаас нь халснаар асуудлыг намжаажээ.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг Эрдэнэс Тавантолгой” компанийг "Аль эрт дампуурчихсан байсан” гэж мэдэгдсэн удаатай. Тус компани дампуурлын ирмэгт ирсэн тул Засгийн газрын төвшинд асуудлыг шийдэхээс өөр аргагүй болсон юм билээ. Тухайн үед засгийн эрхийг барьж байсан МАН-ынхныг "Эрдэнэс Тавантолгой” компанийн дампууралд буруутгадаг.
Өнөөдөр "Эрдэнэс Тавантолгой” ТӨХК нүүрсээ гаргахгүй, бас санхүү муутай байгаа нь үнэн. Ядаж байхад олон улсын зах зээл дээр нүүрсний үнэ өсөхгүй, гол хэрэглэгч Хятад улсын эдийн засгийн удаашрал гээд олон саад энэ компанийн өмнө тулгарч байна. Тэр ч үүднээс зарлагаа танахын тулд захирлуудынхаа тоог цөөлж, түрээсийн байраа хүртэл багасгасан. Мөн 14 хоногийн амралтаараа Улаанбаатар хотод онгоцоор нисэж ирдэг байсан ажилчдаа газраар явуулдаг болжээ.
Э.ЭНХ-ЭРДЭНЭ
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||