- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
МЕГА ТӨСӨЛ-9 буюу Тавантолгойн орд Ж.Оджаргалын шуналд хэтэрхий томдоно
MCS гэх ланжгар компанийг, Ж.Оджаргал гэх бизнесменийг Монголд бүү хэл дэлхийн том тоглогчид мэддэг. Шинэ цагийн бизнесмений тод томруун дүр болохынхоо хувьд сайн муу хонх чихнээсээ хангалттай зүүлгэж яваа. Өнгөрсөн хугацаанд энэ том группийн хийсэн бүтээснийг үгүйсгэх аргагүй. Монгол дахь хувийн бизнесийн урд тулгарах асуудал бүртэй тэд тулгарч үзсэн. Өндөр татвар, төрийн хүнд суртал, дэд бүтцийн хомсдол, иргэдийн эсэргүүцэл гээд юуг ч тэд тойроогүй дайрч гарсан. Бизнес хэзээ ч ханаж цадна гэж байдаггүй. Тэр л ханаж цадахгүй сэтгэлгээ өсөн дэвжих үндэс болохоос гадна, өрсөлдөх чадамж бүрдүүлж өгдөг. Гэхдээ байгууллагын үйл ажиллагаа өргөжих тусам, олон салбарт өрсөлдөх тусам эрсдэл гэгчийн харанга улам чангардаг хуультай.
Арваад жилийн өмнө Монголын улс төрчдөөс өнөөгийн өнгө төрхийг асуусан бол бүгд л хөгжил дэвшлийн дээдийг, тоо баримттай амлах байсан биз. Химийн үелэх системд багтсан бүх элементээр баялаг нутагт эзэн суусан Монголчууд Оюутолгой, Тавантолгой, Асгат, Адуунчулуун, Гачуурт гээд том том ордуудаа хөдөлгөөнд оруулж, юу юугүй баяжих мэтээр сэтгэж байсан цаг саяхан. Гэвч хүсэхэд хясна гэгчээр юм болгон санаан зоргоор болсонгүй. Өнөөдөр хөгжлийнхөө хурдад сэтгэл хангалуун нэгээхэн ч хүн олдохгүй. Энэ бол "Чөтгөр”-ийн гэмээр шуналын сүүдэр Монголын баялагт нүүрлэсний хар гай. Тавантолгойн тамтаггүй их нүүрс энэ шуналын галд хуйхлагдаж, өдөр хоногоор ашиг гэх үгнээс алдуурч байна. Илүү идчих гэсэн сэтгэлгээний нэг талд Женко гэх эрхэм, нөгөө талд Ж.Оджаргал гэх эрхэм гарч нүүрсний ертөнцийн нэг том мега төслийг аврагчдын дүрд тун саяхан тоглосон. Баянхонгорын хоёр саятан хэн хэн нь Тавантолгойтой тун ойр амьдарч, нэг нь бизнес, нөгөө нь эрх мэдэл атгаж байсан нь үнэн боловч аль нь ч энэ баялгаас Монголд ирэх хэдэн төгрөгийн ашгийг илүү нэмэгдүүлж, хугацааг нь ойртуулж чадаагүй. Харин ч холдуулсан гавьяа нь "Женко”-д наалдах ёстой. Харин Ж.Оджаргал захирлын хувьд төрийн хамж өгсөн "өрөм” буюу Ухаа-худагтаа сэтгэл хангалуун үлдэх ёстой байсан юм. Тооцоо бодлоготой, дэлхийн эдийн засгийн нөхцөл байдлыг зөв үнэлж чадах алсын хараатай байж чадаагүйн хар гайгаар түүний Энержи Ресурс нь Тавантолгойн өрмөн дээр наалдсан "үхсэн батгана” болох шахаж байна. Эцсийн эцэст энэ хоёр эрхэм, улс төр, эдийн засгийн бүлэглэлүүдийг талцуулан Тавантолгойн сэдвээр хөлбөмбөгдсөн боловч яг үнэндээ тэд хэн хэнээсээ ялгарахгүй ашиг сонирхолтой зоосны хоёр тал юм.
Ухаа худгийн эзэн ноён
ЭМ СИ ЭС групп Ухаа худгийн ордод үйл ажиллагаа явуулахдаа дэвшилтэд техник технологи нэвтрүүлж, ихээхэн хөрөнгө оруулалтаар "Ухаа худаг аж үйлдвэрийн цогцолбор” байгуулахаар зорьж гараанаасаа гарч байжээ. Ил уурхайн аргаар олборлолт явуулдаг тэдний үйл ажиллагаа 2009 оноос анхлан эхэлсэн байна. Ухаа Худаг уурхай нь 2009 онд 1.8 сая тонн, 2010 онд 3.9 сая тонн, 2011 онд 7.1 сая, 2012 онд 8.6 сая тонн нүүрс тус тус олборлосон бол 2013 онд нүүрс олборлолтын хэмжээг 9.7 сая тоннд хүргэсэн байна. Саяхан буюу 2010 оны 10-р сард Энержи Ресурс групп "Монголиан Майнинг Корпрэйшн” нэрээр Хонг Конгийн хөрөнгийн биржид хувьцаагаа амжилттай гаргаж хувьцаа, бирж гэх нэршилд дасал бус Монголчуудын сэтгэлийг хөдөлгөөд авсан. 2011 онд Ухаа худаг аж үйлдвэрийн цогцолборын хүрээнд Монгол инженерүүдийн ур ухаан, оюуны хүчээр боссон анхны цахилгаан станц, анхны нүүрс баяжуулах үйлдвэр болон ус хангамжийн систем, хүнд даацын авто зам зэрэг бүтээн байгуулалтыг амжилттай гүйцэтгэж ашиглалтад оруулсан. Аж үйлдвэрийн цогцолборын бүтээн байгуулалтууд дундаас анхаарал татахуйц нэгэн дэвшил нь Австрийн "Андриц сэпэрэйшн” ХХК-ийн хаягдлыг усгүйжүүлэн, шүүгдсэн усыг үйлдвэрт дахин ашиглах технологи 2013 онд нэвтрүүлж байсан нь орно. Жил бүр олборлолтоо нэмэгдүүлж, дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтууд хийж байсан энэ байгууллага шилдэг технологи нэвтрүүлж, ирээдүйгээ өөдрөгөөр харж байсан 2013 оноос л айсуй хямралын нөлөөнд орж эхэлсэн. Хямрах гээд байгаа нь тодорхой тэр цагт тэд ч бодлогоо буруу боловсруулж, улс төрчид ч ухвар мөчид, хойрго хайнга хандсаны балаг нь өнөөдөр ганц Энержи Ресурс байтугай Монгол хүн бүрийн халаас бутархай мөнгөгүй байгаагаас сайн харагдана. 2010 онд "Хар алмаз”-ны ертөнцийн аварга мангас, бидний хамгийн том өрсөлдөгч болох Австралийн Квинслэндэд тохиолдсон үерийн улмаас хөөсөрсөн нүүрсний үнэ Энержи Ресурсын бодлогод сүүдрээ тусгаж орхио юу гэж харж болмоор. Нүүрсний үнэ өсөж асан тэр цагт яаж ч буусан өнөөдрийнх шиг дордоно гэж бодоогүй биз. Харамсалтай нь нүүрсний үнэ шалдаа бууж, хэдхэн ачааны машинаар зөөх манай нүүрс далайн тээврээр хямд ирдэг Австралийн нүүрстэй үнийн бодлогоор өрсөлдөж чадахгүйд хүрсэн., Өнөөдөр тэд юу юугүй дампуурах шахаж. Үүнийхээ бурууг төр, төрийн зарим түшээдэд тохож, хошуу дэвсэн гомдоллож байна. ОУ-ын зах зээлийн үнэлгээний "Мүүдис” агентлаг энэ оны эхээр Энержи Ресурс компанийн зээлжих зэрэглэлийг ССС болгон бууруулсан. Үүнээс улбаалан тус компани нэг өдрийн дотор зах зээлийн үнэлгээнийхээ талыг алдсан юм. Нэгдүгээр сарын сүүлээр "Монголиан майнинг корпорэйшн” компанийн хувьцаа 37-н хувиар унаж, 3 хонг конг цент болсон байна. Энэ нь тус компанийн зах зээлийн үнэлгээ 38 хан сая ам.долларт хүрсэн бөгөөд бондын төлбөрөө өнөөгийн нөхцөлөөр барагдуулахад хүндрэлтэй болжээ. Компани дампуурах дээрээ тулсаныг дан ганц тэдэнд тохож мэдээж болохгүй. Тэд Ухаа худгийн ордыг өөрсдийн болгож авсан цагаас буюу өнөөгөөс ес шахам жилийн өмнөөс эхлэн уурхайгаас БНХАУ-ын хил хүртэл 260 км төмөр зам тавих асуудлыг Засгийн газарт тавьсан байдаг. Гэвч Х.Баттулга төмөр замын асуудлыг маргаан мэтгэлцээний төвшинд уясаар байгаад өнөөдөртэй золгосон. Уурхайгаа бүрэн хүчин чадлаар нь ашиглаж их хэмжээний нүүрс экспортлох "Алтан үе”-ийг төмөр замын асуудал хойш татсан нь тэдний хөгжилд тээг тавьсан нь тодорхой. Нэгэнт Ухаа худгын хөгжил төмөр замтайгаа цуг гацаанд орж, зээлжих зэрэглэл нь улирал тутамд шахуу буурч, өр төлбөрөө төлөх ирээдүй бүрхэг болж ирсэн тул Энержи Ресурсын сүүлчийн найдлага нь Тавантолгойн ордыг тэр чигээр нь эзэмшиж, тэр дуулианаар Хонг Конгийн хөрөнгийн бирж дээр хувьцааныхаа ханшийг өсгөж авах байлаа. Уг нь Ухаа худаг багадаад, "Эрдэнэс Тавантолгой” буруудаад тэд авах гэсэн юм биш. Цар хүрээгээ томруулсан гэдэг утгаар, зээлдэгч нарын итгэлийг олох, зээлжих зэрэглэлээ нэмэгдүүлэх гэсэн оролдлого л төдий байсан. Харин энэ оролдлогыг нь Х.Баттулга хад мөргүүлж орхисон. Уг нь бол хувийн компани өөрсдөө хөрөнгө оруулаад, гадаад, дотоодын корпорацуудтай хамтран ажиллаад явах нь зах зээлийн эрүүл систем хэдий боловч дампуурагч этгээдийн хувилбар бол энэ том ордод яав ч байж Х.Баттулга, З.Энхболд нар энэ сонирхлыг нь хага цохисон нь зөв байлаа.
8100 гаруй хүний ажлын байр, төрд тушаах олон арван тэгтэй татвар, Монголын нүүрийг талхалдаг бүтээн байгуулалтаар нь MCS-ийг төр харж үзэх хэрэгтэй нь үнэн. Харж үзсэн нь ч Ухаа худаг, интернет протоколд суурилсан ТВ буюу АЙПИ ТВ-ийг тэдэнд өгсөн зэрэг хэдэн зүйлээс тодорхой харагддаг. "Унасан хүүхэд уйлдаггүй” гэж нэг үг бий, алдаа онооныхоо эзэн байж, хэн нэгнийг буруутан болгон тодруулахгүйгээр алдаж сурах хэрэгтэй.
Төр хэмээх бизнес буюу Эрдэнэс Тавантолгой
Ухаантай хүн тэнэг хүн хоёр өөр өөрөөр өлсдөг. Ухаантай хүнд ихээхэн мөнгө өгвөл тэр цааш цаашдын үр удмаа өлсгөхгүйн тулд ТҮЦ ч болтугай ажиллуулна. Ашиг олох юм бол хэрхэн яаж хэдэн хүүхэддээ хувиарлах тухай бодох болно. Харин тэнэг хүнд хэчнээн уул овоо шиг мөнгө өгөөд нэмэргүй. Тэнэг хүн их мөнгөний сургаар зээл тавиад хуушуурдаж орхино. Баян болох тул нэг хуушуурынхаа өрийг гурван хуушуурын ханшаар эргүүлж өгөх тухай ярьж, түр зуур голоо зогооно. Тэгээд мөнгөө авсан цагтаа бөөн хуушуурын өр дараад үлдсэн хэдээрээ дэлхийн хэмжээний ресторан байгуулах тухай бодно. Өлсөж суусан тэнэг зах зээлийн тухай, ресторан нь үйлчлүүлэгчтэй байх эсэх талаар бодох ч үгүйгээр шууд дайрч орно. Хүүхдүүд нь том рестораны ашгаас хүртэх гээд юу юугүй аавыгаа зовооно. Аав өөрийнхөө хэдэн цаасаар ресторан байгуулж хүрэхгүй тул дахиад зээл авна. Зээлээ өнөөх өлсгөлөн хүүхдүүддээ ирээдүйн рестораны ашиг гээд тарааж орхино. Ингээд хүнгүй цөлд ресторан биш гуанз байгуулаад, орлогоороо өрөө төлөх тухай худлаа ярьж, ганц олдсон боломжоо ашиглаж чадалгүй хэдэн үеэрээ өлсгөлөн хэвээр үлдэх болно. Бид бол тэнэг өлсгөлөнгийн нүдээр стратегийн орд газруудаа харж, энэ л өлсгөлөн сэтгэлгээгээр Тавантолгой, Оюутолгой хоёрын их баялгийг зээлийн өрөнд тавиад тууж байгаа үндэстэн. Иргэн бүр баялгаас ямар нэгэн хэмжээний мөнгө горьдож суусан тул эх орны хишиг, тавантолгойн хувьцаа гэх мэт улс төрийн амлалтууд гарсан. Тэгээд ашиглаж эхлээгүй байгаа ордын хишгийг ард түмэнд тараах гэж Рио Тинто, Чайлко зэрэг үндэстэн дамнасан том корпорацуудаас мөнгө зээлээд "хуушуурдаж” орхисон. Өнөөдөр дэлхийн жишигт нийцсэн "ресторан” байгуулах гэж оролдож байгаа нь "Эрдэнэс Тавантолгой” ХК юм. Уг нь хоол унд гэдэг хүний үндсэн хэрэгцээ байдаг шиг, эрчим хүч, нүүрс, шатахуун гэдэг нийгмийн хоол унд нь байдаг. Тэр үүднээсээ энэ "Ресторан” хөл дээрээ босох боломжтой. "Өлсгөлөн” улс төрчид л барьцаанд тавиад дуусчихгүй бол, ресторан байгуулах гээд хэдэн талаас нь хөрөнгө мөнгийг нь хувьдаа завшаад, "хуушуурдааад” суучихгүй бол уг нь Тавантолгой ойрын гучин жилдээ Монголыг тэжээх л ёстой. Стратегийн орд газар гараа дүрэх гэсэн УИХ, ЗГ-ийн тогтоолын дагуу 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс "Эрдэнэс Тавантолгой” ХК үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Засгийн газрын 2012 оны 116 дугаар тогтоолын 2, 3 дугаар зүйлд заасны дагуу "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэн, аж ахуйн нэгжийн хооронд худалдах, худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хүрээнд тус компанийн 1072 хувьцааг 1 сая төгрөгтэй дүйцүүлэн тухайн хувьцааны нэрлэсэн үнийг 933 төгрөгөөр тогтоосугай хэмээн зарлигджээ. Нийт 15.000.000.000 ширхэг хувьцаатай байхаар анх зарласан. Иргэдэд очсон 1072 ширхэг хувьцаа нь тус байгууллагын хувьцааны хорин хувь нь юм. Ашигт малтмалын тухай хуулийн 5,6-д заасан стратегийн ач холбогдол бүхий орд газрын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа этгээд нь хувьцааныхаа 10-аас доошгүй хувийг Монголын хөрөнгийн биржээр арилжина хэмээн заасан байдаг. Гэтэл одоог хүртэл иргэд гар дээрээ авсан хувьцаагаа борлуулж чадахгүй сууж байгаа. Хөрөнгийн бирж, Засгийн газар, "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд бие биеэсээ алд дэлэм зайтай байгааг энэ явдал харуулна. Уг нь бол ядаж иргэдийн гар дээрх хувьцаа борлуулагдах үндэс бүрэлдэх юм бол энэ байгууллагын хувьцааны ханш ч өсөөд, олон улсын банк санхүүгийн байгууллагуудад зээлжих зэрэглэл нэмэгдээд ирнэ. Хэрвээ үнэхээр зэрэглэл сайжирсан тохиолдолд тэд Гашуун-Сухайт чиглэлийн төмөр замаа өөрсдөө барих боломж ч бүрдэх учиртай. Гэхдээ эдний засаг дагаж солигддог "Улирал”-ын шинжтэй удирдлагууд нь тийм сүйхээтэй улс биш. Ямар сайндаа чанарын шаардлага хангахгүй дугүй, хэрэгтэй хэрэггүй самосвал машин бүхэл бүтэн 1.6 тэрбум төгрөгөөр худалдаж авах вэ дээ. Өнөөдөр тэр нөхөр нь АТГ-аас зугтаагаад гадаадад бүгж, интерполоор эрэн сурвалжлагдаж байна.
Гадаадад амь зулбан зугтан гарсан энэ нөхөр "Таван толгой ордыг ном журмын дагуу биечлэн эхлүүлж эргэлтэд оруулж, Монголын талд харьцангуй сайн гэрээ байгуулсны үндсэн дээр Монгол Улсын иргэдэд байгалийн баялгаасаа эхний ээлжид хүртэх мөнгө олж өгсөн. Энэ нь одоо гэмт хэрэг үү?” хэмээн ярьсан байна билээ. Төр бол хамгийн муу менежер гэдэг үг оргүй үг биш ээ. Нэг сайд нь, нэг газрын дарга нь өөрийн хүнээ том ордын том дарга болгох гэсэн санаархал хэзээ ч буурахгүй. Чухам хэний ч арын хаалга байсан гэсэн үндэсний эрх ашигт үйлчилж чаддаг дарга нар л энэ байгууллагын удирдлагыг гартаа аваасай билээ. Зөв ажиллаж чадвал энэ орд Мега төсөл мөн, буруу ажиллах юм бол байдаг л нэг нүүрсний уурхай байх болно. Эцсийн эцэст Тавантолгойн ордод үйл ажиллагаа явуулдаг ямар ч байгууллага бизнесийн зарчмаараа ажиллаж чадвал Х.Баттулга, Ж.Оджаргал нар Монголын ирээдүйгээр "Хөлбөмбөг” тоглож чадахгүй…
Жич: Монгол мафитай болсон юм шиг заримдаа санагддаг уу? Хааяа тэгж бодогдох л юм...
С.Амаржаргал
Эх сурвалж: Breakingnews.mn
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||