- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Хөрөнгө оруулагч ба итгэл
Монгол Улсад бүртгэлтэй, гадаадын шууд хөрөнгө оруулалттай компанийн тоо
10 мянга давжээ. Харин хөрөнгө оруулалтын хэмжээг энэ оны эхний хоёр
сарын байдлаар авч үзэхэд өмнөх оны мөн үеийнхээс 40 орчим хувиар
буурчээ. Төв банкнаас гаргасан мэдээгээр Монгол Улсад орж ирсэн гадаадын
шууд хөрөнгө оруулалт 2012 оны эцэст 3.9 тэрбум ам.долларт хүрсэн нь
2011 оныхтой харьцуулахад нэг тэрбум ам.доллараар буурсан байна. Цаашид
хөрөнгө оруулалтын хэмжээ буурсаар байвал эдийн засгийн өсөлтөд сөрөг
нөлөө үзүүлэх төдийгүй хөрөнгө оруулагчдаа алдах эрсдэл дагуулах аж.
Тиймээс Засгийн газраас Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулснаа өнгөрсөн долоо хоногт УИХ-д өргөн мэдүүлэв. Хуулийн төсөлд стратегийн ач холбогдол бүхий салбарт гадаадын аж ахуйн нэгж хөрөнгө оруулах бол хөрөнгийн хэмжээн дээр босго тавихгүй байхаар заажээ. Хоёр дахь зарчмын өөрчлөлт нь стратегийн ач холбогдол бүхий салбарт гадаадын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулагчийн хувь хэмжээ 49 хувиас дээш байх тохиолдолд УИХ шийдвэрлэж байхаар тусгажээ.
УИХ-ын даргын зүгээс Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү төслийг хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллын гуравт эрэмбэлсэн нь уул уурхайн салбар дахь гадаад түншүүдэд ихээхэн ач холбогдол өгч байна гэдгээ илэрхийлж байгаа хэрэг. Стратегийн хэмээх энэхүү тодотголд уул уурхай, банк санхүү, харилцаа холбооны салбарыг хамааруулж байгаа.
Эдийн засгийн хөгжлийн яамны харьяа Гадаадын хөрөнгө оруулалтын зохицуулалт, бүртгэлийн газраас гаргасан статистик мэдээгээр Монгол Улсад хөрөнгө оруулалт хийсэн гадаадын хөрөнгө оруулагчдыг салбараар нь авч үзвэл геологи уул уурхайн эрэл хайгуул, олборлолт, газрын тосныхны хөрөнгийн хэмжээ хамгийн их жин дарж байна. Тодруулбал, 2011 онд тус салбарынхан Монгол Улсад дөрвөн тэрбум ам.долларыг оруулжээ. Өөрөөр хэлбэл, 2011 онд орж ирсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтын 4.9 тэрбум ам.долларын дөрвөн тэрбум ам.доллар нь уул уурхайн салбараар дамжиж орж ирсэн байна. Гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын жагсаалтыг БНХАУ-ын компаниуд тэргүүлж, араас нь Канад, БНСУ, Их Британийн Виржиний арлууд, Япон, Нидерланд зэрэг улс жагсчээ. Ингэхдээ нүүрс олборлолтын салбарт хамгийн их буюу 54 гадаадын хөрөнгө оруулагч байна. Тодруулбал, Хятадын 18, Монгол, Хятадын хамтарсан ес, Британи Виржини Арлуудын найм, Сингапурын гурав, Австралийн хоёр, Канадын хоёр, Люксембургийн хоёр, Монгол-ОХУ-ын хоёр, Люксембург-Сейшалын арлуудын нэг, Монгол-АНУ-ын нэг, Монгол-БНСУ-ын нэг, Монгол-Хонконгийн нэг, Монгол-Британи Виржини Арлуудын нэг, Монгол-Люксембургийн нэг, Нидерландын нэг хөрөнгө оруулалттай компани байна. Гэвч нүүрсний салбарын зах зээлд одоо хямрал нүүрлэсэн байгаа төдийгүй эдийн засагчдын үзэж буйгаар хямрал 2015 он хүртэл үргэлжилж мэднэ.
Г.ДАРЬ

Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани