Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Цоохор ирвэсийн ангуучид ял завшиж байна

Цоохор ирвэсийн ангуучид ял завшиж байна

 

Монголчууд хулгай, худал хоёроор хувин дүүргэж амьдарлаа залгуулдаг болоод удаж байна. Халаасны хулгай, орон байрны хулгайгаас гадна, байгалийн баялаг, ан амьтдаа харийнхантай нийлэн хулгайлж гадагш нь зөөсөөр байгаа юм. Хулгай л хийхгүй бол нойр нь хүрэхээ больсон хүмүүсийн төрөлжсөн арми болтлоо өргөжин тэлж байгаа тэдний дотроос хулгайн анчдын бүлэглэлүүд нь сүүлийн жилүүдэд бүр эрээ цээрээ алдаж дуусах нь ээ.

Ялангуяа дэлхийд нэн ховордсон цоохор ирвэсийг хууль бусаар агнаж арьс, эд эрхтэнийг нь хил давуулан наймаалдаг бүлэглэлүүд цагдаа нараас бултаж ул мөрөө баллах, хуулийнхныг хахуульдах, хулгайн сүлжээндээ зориулсан хууль батлуулах зэргээр маш өргөн хүрээнд ажилладаг болжээ. Зөвхөн 2012 оноос хойш ийм бүлэглэлүүдийн үйлдсэн 10 гаруй хэргийг цагдаагийнхан илрүүлсэн боловч бүгд прокурор, шүүхийн шатанд хэрэгсэхгүй болсон байна. Ховд аймгийн Дарви сумын нутаг дэвсгэрт 2013 оны арванхоёрдугаар сард Н.Түмэннасан, Э.Балт, М.Алтангэрэл нар цоохор ирвэс хууль бусаар агнасан байлаа. Үүний дараахан тэдний хамсаатан гэгддэг С.Хулдбаатар нь нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг "Бугат халиун” зоогийн газарт цоохор ирвэсийн арьс бусдад худалдах гэж байсныг цагдаа нар илрүүлсэн юм. Гэтэл эдгээр хэргүүд хуулийн дагуу шийдэгдсэнгүй. Гэмт этгээдүүд ял завшиж, одоо тэд юу ч болоогүй мэт хэнэггүй алхаж явна.

Ирвэсийн хууль бус ангуучид, ирвэсийн арьсыг хил дамнуулан өндөр үнээр худалдаалагчид нь цагдаа, хил гаалийнханд амархан баригддаг боловч, хэсэг хугацаанд мөрдөн байцаагчийн үүд сахин сууж байгаад нэг л мэдэхэд ял сонсолгүй өнгөрдөг ажээ. 2014 оны аравдугаар сард Сэлэнгэ аймгийн харъяат Ё.Чулуунбаатар гэгч нь ирвэсийн хоёр ширхэг арьс хилээр гаргах гэж байгаад баригдсан байлаа. Зайсангийн хорих ангийн ойролцоо Б.Лувсанчүлтэм гэгч нь мөн хэдэн ширхэг ирвэсийн арьс тээвэрлэж явсныг эрүүгийн цагдаагийн ажилтнууд илрүүлжээ. Түүний хамсаатнууд гэгддэг бүлэг залуучууд Говь-Алтай аймгаас Улаанбаатар руу ирвэсийн арьс бөөнөөр нь ачааны машинаар тээвэрлэн оруулж ирээд цагдаа нарт баригдсан ч удалгүй зөв зүгээр нутаг буцжээ.

Ийнхүү ямар нэгэн ял зэмгүй үлддэг ирвэсийн ангуучид, ирвэсийн арьс, эд эрхтэнг дамлан борлуулдаг бүлэглэлүүд, тэдний идэвхтэй хамтрагчдын нэрсийг, нутаг устай нь бүртгэж тоочоод байвал нэлээд урт жагсаалт гарахаар байна. Тэдгээр хүмүүс хуулийн цоорхойг андахгүй мэддэг, эрүүгийн хууль болон бусад холбогдох хуулиудаа сайтар судалсан байдаг ажээ. Овсгоотой хэсэг нь УИХ-ын гишүүдтэй ойр дотно харилцаатай тул ан агнуурын тухай хуулийн төсөлд алсаас нөлөөлж, өөрсдийгөө хэргээс бултуулах аятайхан цоорхой үүсгэсэн байхыг ч үгүйсгэх аргагүй байна. Ан агнуурын тухай хуулиар нэн ховор амьтныг агнасан, барьсан бол хариуцлага хүлээдэг. Ингэхдээ хүндрүүлсэн нөхцөлөөр 3-5 жилийн хорих ялтай. Харин нэн ховор амьтны арьс, эд эрхтэнг хадгалсан, худалдаж авсан, тээвэрлэсэн бол хуулийн хариуцлага хүлээхгүй байх боломжтой юм билээ. Иймээс ирвэсийн арьс, эд эрхтэнг худалдах, тээвэрлэх, хил давуулах үедээ баригдсан этгээдүүд нь хулгайн анчдаа илчлэхгүй гүрийсээр ямар нэг ялгүй салдаг байна.

Сэлэнгэ аймгийн харъяат Ё.Чулуунбаатар нь мөрдөн байцаагч нарт анх мэдүүлэхдээ "Би хотод очоод Нарантуул зах дээр байдаг дүүтэйгээ уулзаад гарч явтал баруун аймгаас ирсэн бололтой нэг залуу тааралдаад цоохор ирвэсийн арьс авах уу гэхээр нь худалдаад авчихсан юм. Түүний нэрийг би мэдэхгүй. Зүс царайг нь ч санахгүй байна. Цоохор ирвэс ангаж болохгүй гэдгийг бол би мэдэх нь мэднэ. Гэхдээ тэр залууг би хууль бусаар цоохор ирвэс агнасан эсэхийг үнэндээ мэдэхгүй юм. Энэ тухай түүнээс би тухайн үед огт асуугаагүй. Бодвол зөвшөөрөлтэй юм байлгүй гээд л авчихсан” гэжээ.

Зайсангийн хорих ангийн дэргэдээс баригдсан Б.Лувсанчүлтэм ч бас яг иймэрхүү зүйлийг мөрдөн байцаагчид хэлж, хулгайн анчдын талаар юу ч мэдэхгүй царайлаад байжээ. Ингээд хэргийг шалгасан мөрдөн байцаагч нар нь цоохор ирвэсийг хууль бусаар ангасан жинхэнэ хулгайн анчдын эрэлд мордох хэрэгтэй болсон байна. Тэгээд хэргийн мөрөөр хэдэн сар, жил хөөцөлдөөд ч нөгөө хулгайн анчдыг олж чадахгүй нь тодорхой болжээ. Иймэрхүү явдал мөрдөн шалгагч нарт олон тохиолддог байна. Эцсийн дүнд тэд хэргийг хэрэгсэхгүй болгох саналтайгаар прокурорт шилжүүлдэг аж. Прокурор нь хянаж үзээд ан агнуурын тухай хуулийн 203.2-т нэн ховор амьтны эд эрхтэнг хадгалсан, худалдан авсан, тээвэрлэж явсан бол хариуцлага хүлээнэ гэсэн юм алга байна гээд хэргийг хэрэгсэхгүй болгодог байна. Шүүгч нар ч мөн ялгаагүй уг хуулийн заалтаа бариад "Энэ чинь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй юм байна. Яах гэж ийм зүйл оруулж ирсэн юм бэ” гээд хэргийг хэрэгсэхгүй орхидог болжээ. Иймээс манай орны Алтайн нурууг дамнан амьдардаг цоохор ирвэсийн тоо толгой дөнгөж мянга орчим болтлоо цөөрөөд байна.

Хуулийн иймэрхүү цоорхой байгаад байвал цөөн тоотой үлдсэн цоохор ирвэс удахгүй хулгайн анчдын суманд сийчүүлж цөмөөрөө үгүй болох байх. Хуулийн цоорхой, хулгайн анчин хоёр салшгүй холбоотой нь одоо нэгэнт тодорхой болж байна. Зориуд цоорхойтой хууль хийж, үүгээрээ гэмт этгээдүүдийг хаацайлдаг хулгайч улс төрчидтэй байгаа цагт цоохор ирвэс амар тайван өсөж үржихгүй ажээ.

Эх сурвалж: Шуурхай.мн Б.Баяр

Цоохор ирвэсийн ангуучид ял завшиж байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өнөөдөр, 10:33
Өнөөдөр, 10:25
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

Өчигдөр, 16:54
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани