- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Дээд шүүх Л.Гансүхийн хэргийг хэрэгсэхгүй болгох уу
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх Мөнгөн морьтын хорих ангид ял эдэлж байгаа ажээ. Түүнийг өмнөх Засгийн газрын үед хэрэгжүүлсэн "Нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө хувьдаа завшсан хэмээн буруутган анхан шатны шүүхээс 4.6 жилийн хорих ялаар шийтгэж, мэргэжлийн ажил хийх эрхийг нь дөрвөн жилээр хассан юм. Мөн энэ хэрэгт түүний хамтрагч, "Эм Жи Эл Эс Би” компанийн кахирал Н.Дваахүү болон тус компанийн Ерөнхий нягтлан бодогч Б.Мөнгөнтуяа нарын мэргэжлийн ажил хийх эрхийг хоёр жилээр хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэн буюу 19 сая 200 мянган төгрөгөөр торгох ял оногдуулжээ. Түүнчлэн анхан шатны шүүхээс ял сонссон эдгээр гурван хүнээс нийт 2 тэрбум 539 сая төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж "Бага нуур” ТӨХК-д олгох шийдвэрийг шүүх гаргаж, тэдний татвараас зайлсхийсэн хэргийг Өршөөлийн хуульд хамруулсан байлаа. Харин давж заалдах шатны шүүх тэдний ялыг хэвээр үлдээсэн. Тэгвэл Л.Гансүх нь дараагийн шат буюу Улсын Дээд шүүхэд гомдол гаргаад байгаа юм. Дээд шүүхийн хурал өнгөрсөн сарын 25-нд болох байсан ч хойшилж, энэ сарын 10-нд хуралдахаар товлогджээ.
Л.Гансүх болон түүний өмгөөлөгч нар нь "Ямар ч гэм буруугүй хүнд ял оноосон” гээд тийнхүү шат шатны шүүхэд хандаж иржээ. Анхан шатны шүүх хуралд Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг нь өөрийн биеэр оролцож, "Гансүх нар гэм буруугүй. Хэрвээ буруутай гэж үзэж байгаа бол намайг ялла. Би үүрэг өгч "Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Багануур компани хохирол амсаагүй” гэж байв. Түүний хувьд Л.Гансүх нарын хэргийг мөрдөн шалгаж эхлэх үеэс АТГ-тай "дайн” зарласан юм. Л.Гансүхийг Төв аймагт саатуулагдан хоригдож байхад Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинг дагуулан очиж уулзсан нь мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан хууль бус үйлдэл болсныг АТГ-аас мэдэгдэж байв.
Эцсийн дүнд шүүх тэднийг буруутай хэмээн дээрх шийдвэрийг гаргаад байна. Улсын Дээд шүүх хэрхэн шийдэхийг урьдчилан таах аргагүй ч зарим хуульчдын хэлж байгаагаар бол Дээд шүүхийн шүүгчид анхан болон давах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй ажээ. Гэхдээ Л.Гансүхийн зүгээс шүүгч нарыг лоббидох магадлалтай гэх хүн ч бас байна. Учир нь энэ хэргийг хэрэгсэхгүй болгуулах гээд Н.Алтанхуяг нар махийтлаа зүтгэж буй сурагтай.
Гэвч өмгөөлөгч нарынх нь хууль бус үйлдлүүдийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэсийнхэн мөрдөн шалгаж байна. Энд хамгийн нахаарал татсан нэг бичиг бий. Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандорж нь Төв аймгийн урьдчилан хохирох байранд очиж үйлчлүүлэгчтэйгээ уулзахдаа үлдээгээд явсан гэх бичгийнхээ ард "…1 дэх өдрийн орой Е сайдтай уулзсан. Өлсгөлөн зарлуулж байгаад гаргаж явъя гэсэн…” хэмээн гараар бичсэн байжээ. АТГ-ынхан үүнийг нь мөрдөн шалгах ажиллагаанд саад хийх оролдлого гэж үзээд түүнд хэрэг үүсгэн шалгахаар болсон юм. Харин Ц.Баасандорж тэрхүү "Е сайд” гэж бичсэнийгээ "Л.Гансүхийг Байгаль орчны сайд байх үеийг нь андуураад ингэж тэмдэглэсэн” гэх маягаар тайлбарлаж байна. Ер нь Л.Гансүх нарын хэргийг анхан шатны шүүх нээлттэй хэлэлцэж, хэдэн өдрийн турш телевизээр хүмүүс чөлөөтэй үзэж сонирхон, өөрийн гэсэн дүгнэлтээ өгчихөөд байгаа. Хэдийгээр "Багануур” компанийнхан "Бид хохироогүй” гэдэг ч дор хаяж хоёр тэрбум гаруй төгрөгийн дутагдал яалт ч үгүй гараад байдаг юм билээ.
Нөгөөтэйгүүр, "Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн тэдгээр нөхөд урьд нь хамтрагчид байв. Тухайлбал, "Эм Жи Эл Эс Би” компанийн кахирал Н.Даваахүү нь Л.Гансүхийг сайд байхад туслахаар нь ажиллаж байлаа. Нягтлан бодогч Б.Мөнгөнтуяа Л.Гансүхийн эхнэрийн төрсөн дүүгийн охин бөгөөд тэдгээр хүмүүс ашиг сонирхолоороо нэгдэж уг компанийг байгуулан "Нүүрс” хөтөлбөр гэгийг санаачлан мөнгө саах ажил хийж байсан гэдэг нь сүүлдээ илэрхий болсон байлаа.
Б.Баяр
Эх сурвалж: Шуурхай.мн
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||