- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Зэсийн үнэ өссөн нь олборлогчдыг сэргээлээ
Зэсийн үнэ лхагва гарагт сүүлийн гурван сарын үнэмлэхүй дээд түвшинд хүрсэн нь ёроолдоо тултал унасан таваарын үнэ тогтворжих нь гэсэн найдлага төрүүллээ. Лондоны металлын биржид зэсийн үнэ 1.66 хувиар өсч, тонн нь 4794.5 ам.доллар болсон нь арван нэгдүгээр сараас хойш тохиолдоогүй үзүүлэлт юм. Шанхайд зэсийн үнэ 2.7 хувь өсч, тонн нь 36820 юань болов. Үнийн өсөлт Лондонд бүртгэлтэй олборлох компаниудын урмыг сэргээлээ.
Чилийн зэс олборлогч Antofagasta-гийн хувьцааны үнэ 3.69 хувиар сайжирч, 508.5 нэгж, BHP Billiton-ийх 3.2 хувиар өсч 764.5 нэгж боллоо. Аnglo American-ий хувьцаа ч 2.42 хувиар дээшлэн 503.2 нэгжээр үнэлэгдэв. Таваарын үнэ уначихаад байгаа нөхцөлд Хятад дахь борлуулалт нь өөдрөг хэвээр байгаа талаар Швейцарийн олборлогч, арилжааны Glencore компанийн тэргүүн Айвэн Глазенберг энэ долоо хоногийн эхээр тайлбарлаж байлаа.
Зэсийн үнэ өснө гэсэн таамагт үндэслэсэн урт позицийн (long position) хэмжээ өнгөрсөн баасан гарагт хоёр дахин өсч, 20466 лот болсныг Лондоны металлын биржээс мягмар гарагт гаргасан материалд дурджээ. Нэг лот нь 25 тонн зэстэй тэнцдэг. Гэхдээ л санхүүгийн хямралаас хойш үнэмлэхүй унасан таваарын үнэ Хятадын эдийн засгийн өсөлт саарснаас шалтгаалан хэрхэх нь тодорхойгүй хэвээр. Moody’s зээлийнх нь хэмжээ ихэсч, валютын нөөц нь багасан, эдийн засгийн шинэчлэлийн үр дүн тодорхойгүй байгаа Хятад улсын "тогтвортой” гэсэн зэрэглэлийг "сөрөг” болгон лхагва гарагт өөрчиллөө.
Энэ долоо хоногт эхлэх Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлаас өмнө, тус улс төмөрлөгийн нийлүүлэлтээ багасгах болов уу хэмээн зах зээлд оролцогчид хүлээж сууна. Их хурлын үеэр Хятад улсын XIII таван жилийн төлөвлөгөө болон 2016 оны дотоодын нийт бүтээгдэхүүний зорилтот хэмжээ тодорхой болох юм.
"Эдийн засгийн нарийвчласан тодорхой зорилт, XIII таван жилийн төлөвлөгөө нь тус улсын эрэлт сэргэх хэмжээ, нийлүүлэлтэд тавих хязгаарлалт хэр байхыг ойлгох боломжийг зах зээлд өгнө” хэмээн Хонконг дахь Argonaut- ын шинжээч Хэлен Лау тайлбарлав. "Ихэнх таваарын үнэ үйлдвэрлэлийн зардлынхаа хэмжээтэй ижил. Эс бөгөөс улирлын онцлогтой өсөлтөөс шалтгаалан зардлаасаа үл ялиг өндөр байгаа нь боломжит доод түвшинд хүртэл унасны шинж гэж бид үзэж байна” хэмээн тэрбээр өгүүлсэн юм.
Хэнри Сэндерсон
Засгийн газрын мэдээ
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||