Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

МАОЭХ, “Эрдэнэс-Тавантолгой” ХК, “Мон-Атом” ТӨХХК-ууд санамж бичигт гарын үсэг зурлаа

Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос өнөөдөр "Эрдэнэс-Тавантолгой” ХК, "Мон-Атом” төрийн өмчит ХХК-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурах ёслолд Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны дэд ерөнхийлөгч Х.Ганбаатар, "Мон-Атом” төрийн өмчит ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Галбадрал, "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Т.Билгээ нар болон холбогдох албаны хүмүүс оролцсон юм.

Санамж бичгийн хүрээнд хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны хүрээнд компанид тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, компанийн ажилтнуудын чадавхи дээшлүүлэх сургалтууд хамтран зохион байгуулах зэрэг олон ажил хийгдэх юм. "Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо”-ноос томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж буй компаниудыг дэмжин ажилласнаар бүтээн байгуулалт нэмэгдэж, түүнийг дагасан жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн ажлын байр нэмэгдэх сайн талтайг энэ үеэр онцолж байв.

Гарын үсэг зурах ёслолын үеэр холбогдох албаны хүмүүсээс дараах тодруулгуудыг авлаа.

Э.Галбадрал: Хөдөлмөрийн аюулгүй байдлын стандартыг ураны салбарт нэвтрүүлнэ

/"Мон-Атом” төрийн өмчит ХХК-ийн гүйцэтгэх захирал/

- Санамж бичгийн гол зорилгын талаар товч мэдээлэл өгвөл?

Санамж бичгийн хүрээнд бид бүхэн хөдөлмөрийн аюулгүй байдал, Олон Улсад мөрдөгддөг ажил олгогч эздийн холбоо гэж юу байдаг талаарх нэгдсэн ойлголт, хувийн хэвшилтэй хэрхэн хамтын ажиллагааны хүрээнд холбогдох гэхчлэн асуудлаар байгууллагууд нэгэндээ дэм болох, мэдээлэл солилцох юм. Нөгөө талаасаа Олон Улсын хөдөлмөрийн аюулгүй байдлын нэгдсэн стандартуудыг Монголд нэвтрүүлэх, цаашлаад манай ураны салбарт хамтын ажиллагаан дээр хэрхэн нэвтрүүлэх боломжийн талаар хамтарч ажиллана.

- Тэгэхээр тодорхой зорилтот сургалтууд зохион байгуулагдана гэсэн үг үү?

- Бидний хариуцаж буй салбар өөрөө Олон Улсын хэмжээний стандартуудыг хангах, хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрмийг ягштал мөрдөхийг шаарддагаараа онцлогтой. Тиймээс Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, үйлдвэрчний эвлэлтэйгээ хамтын ажилагаатай байж, харилцан ойлголцолын хүрээнд ажлаа явуулах шаардлага тулгарсаар байдаг. Энэ ч утгаараа өнөөдрийн үзэглэж буй санамж бичиг бидний хувьд цаашид анхаарч, ажил хэрэг болгох учиртай том асуудлуудын нэг юм. Хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны хүрээнд компанид тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, компанийн ажилтнуудын чадавхийг дээшлүүлэх сургалтууд зохион байгуулагдана.


Х.Ганбаатар: Компаниудад нийгмийн төлөвшлийг сайжруулах чиглэлд онцгой анхаарна

/Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны дэд ерөнхийлөгч/

- Санамж бичгийн гол зорилгын талаар?

- Манай ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос Үндэсний хэмжээний томоохон төсөл хэрэгжүүлж буй компаниудын Монгол ажилчдыг чадавхжуулах, нийгмийн хариуцлагатай байх чиглэлд нь дэмжиж, хамтарч ажиллах байр суурьтай байдаг. "Оюутолгой” төсөл сүүлийн хагас жилд эхэлж, цаашлаад "Арева” төслийн хэмжээнд зогсохгүй үргэлжилнэ гэж бид харж байгаа. "Эрдэнэс тавантолгой”-н урд хөршид өгөх өрөө нүүрсээрээ нөхөж, ажилчдаа ажлын байраар хангаад явах нь хамгийн чухал байна. Ер нь өнөөдөр эдийн засгийн хүнд нөхцөлд валютын ханшийн зөрүүгээс үүдэн бид хүндрэл үүрч байгаа ч гэсэн валютын орлогоор зарж болох бүх зүйлсээ дэмжиж гаргах ёстой. Ингэж байж бид ажлын байраа хадгалж, өрх гэрийн орлогыг хэвийн хэмжээнд барьж чадна. Цаашлаад томоохон төслүүдийг дэмжиж буй туслан гүйцэтгэгч компаниудын үйл ажиллагаа хэвийн байх замаар эдийн засгаа босгоход чухал үүрэг гүйцэтгэх учиртай. Тиймээс энэ компаниудад байгаа нийгмийн төлөвшлийг сайжруулах чиглэлд онцгой анхаарах шаардлага үүссэн ирсэн.

- Компаниудад тухайлсан ямар асуудлууд байна?

- Зарим компаниуд л гэхэд үйлдвэрчний гурван эвлэлтэй байдаг. Гадаадын хөрөнгө оруулагчдыг ажилчдын зүгээс тодорхой шалтгаангүйгээр шүүмжлэх, янз бүрийн тайлбар тавих зэргээр асуудал үүсгэж, нэр хүндээ алддаг түгээмэл үзэгдэл байна. Бид үүнийг хуулийн дагуу Олон Улсын жишгээр журамлаж, нэгдсэн нэг байр суурьтайгаар асуудалд хандахад анхаарах юм. Гэхдээ үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагааг эсэргүүцэхгүй, нийтийн эрх ашгийг зөрчихгүйгээр хуулийн дагуу ажил явагдах орчинг бий болгоход анхаарч байгаа гэсэн үг.

- Танай зүгээс дээрх компаниудад Олон Улсын тодорхой стандартуудыг нэвтрүүлэх асуудлаар ямар зорилтот ажил хийгдэх үү?

- Олон Улсад мөрдөгддөг аюулгүй ажиллагааны 18001, нийгмийн хариуцлагын 26000, чанрын стандартуудыг нэвтрүүлэх чиглэлээр "Эрдэнэс-Тавантолгой” ХК, "Мон-Атом” төрийн өмчит ХХК-тай хамтран ажиллана. Стандартуудыг нэвтрүүлэхэд чиглэсэн зорилтот сургалтуудыг ажилчдад нь очиж хийх, олон нийтийн байгууллагуудтай нь байр сууриа нэгтгэх зэргээр санамж бичгийн хүрээнд тодорхой ажлууд зохион байгуулагдах юм. Ингэж бид ажилчдыг чадавхжуулж, Олон Улсын түвшинд бэлтгэх боломжтой гэж харж байгаа.

Ж.Мядагбадам

Эх сурвалж: www.TODAY.mn

МАОЭХ, “Эрдэнэс-Тавантолгой” ХК, “Мон-Атом” ТӨХХК-ууд санамж бичигт гарын үсэг зурлаа
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

Өнөөдөр, 13:45
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани