- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Их шүрэн арал устах аюул нүүрлэжээ
Их шүрэн далангийн шүр цайрснаар устах аюулд орсонд эрдэмтэд түгшиж байна. ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгддэг манай гарагийн хамгийн том шүрэн арал сүүлийн 14 жил ингэтлээ цайрч байгаагүй аж.
Далайн усны температур эрс нэмэгдсэнээр Австралийн Квинслендийн эргийн ойролцоо байрлах Лизард арлын шүрэн хадны 80 орчим хувь нь цайраад байна. Шүрэн далангийн ихэнх хэсгийг хамарсан энэ удаагийн цайралт нь 2002 оноос хойш бүртгэгдэж буй хамгийн ноцтой тохиолдол бөгөөд хэт халалтаас болж шүр өнгөө алдан, цайрч байна хэмээн Лизард арал судалгааны төвийн эрдэмтэд мягмар гарагт мэдээлжээ.
Уур амьсгалын өөрчлөлт болон далайн гадаргуугийн усны температурын хэлбэлзэл энэ жил хамгийн өндөр байгаа нь Их шүрэн арал хавийн усны температур 1-2 градусаар нэмэгдэхэд нөлөөлсөн хэмээн эрдэмтэд үзжээ. Энэхүү шүрэн арлын цайралт гурван долоо хоногийн өмнөөс эхэлжээ. "Хэрэв усны температурын хэмжээ дахиад хэдэн долоо хоног өндөр хэвээр байвал шүрнүүд устах аюулд орно” хэмээн тус төвийн тэргүүн Лайл Вейл анхааруулав.
Их шүрэн арлыг өнгөрсөн 600 гаруй мянган жилийн хугацаанд шүрэн полип хэмээн нэрлэсэн маш олон тэрбум салслаг амьд биетийн бөөгнөрөл бүтээжээ
Шүрэн арлыг үүсгэдэг, кальцийн карбонат ялгаруулдаг полипууд нь усны температурт онцгой мэдрэг аж. Усны температур цельсийн 31 хэмээс давахад шүрний энэхүү төрөл зүйл дотроо байгаа олон өнгөт замгийг шахан гаргаж, цайрч эхэлдэг байна. Гэхдээ усны температур буурч, усны найрлага хэвийн болоход цайрч хоцорсон биетүүд сэргэх чадвартай аж. Харамсалтай нь одоогоор арлын ихэнх хэсэг сүйдээд байна.
WWF, Greenpeace болон байгаль хамгаалагчдын зүгээс шүрэн арал ийнхүү цайрсан нь Австрали улс уур амьсгалын өөрчлөлттэй идэвхтэй тэмцэж, нүүрс олборлолтыг дэмжихээ зогсоох хэрэгтэйг харуулж байгааг онцлов. Австрали дахь Greenpeace байгууллагын Номхон далайн шүрэн арал хамгаалах хөдөлгөөний төлөөлөгч Шани Тейгр "Засгийн газар шинээр нүүрс олборлох зөвшөөрөл олгохоо багасгахгүй байна” хэмээн шүүмжилжээ.
АНУ дахь Далайн уур амьсгалын үндэсний удирдах газраас аравдугаар сард дэлхийн нийт шүрний гуравны нэг нь цайраад байгааг мэдэгдсэн юм. 1998, 2010 онд мөн ийм үзэгдэл гарч байсан бөгөөд Кариб болон Хавай арлын орчмын шүрнүүд 2015 оноос цайрах болжээ. Дэлхийн бөмбөрцгийн өмнөд хэсэгт зуны ид үе тохиож буй бөгөөд Фижи улс далайн шүрэн арлууд цайрч байгааг мэдээлсэн бол халууны ачааллаас болж Их шүрэн аралд мөн өдгөө аюул нүүрлээд байна.
Шүрэн арлын судалгааны ARC төвийн захирал Терри Хьюз "Шүрэн арлын цайрсан тухай мэдээллийг тэр чигээрээ цайрсан мэт хүлээж авч болохгүй. Би ямартай ч шүрэн далан дагуу хэд хэдэн байрлалд цайралтыг багасгах арга хэмжээ авах талаар ярилцаж байгаа” хэмээв. Шүрэн арлын цайралтын хэмжээг тогтоох Австралийн үндэсний хэсэг тус далангийн 5-10 хувь бүрэн цайраад байгааг тогтоожээ.
Харин эрдэмтэд сүүлийн хэдэн арваны турш тус шүрэн арал устах аюул нэмэгдсэнийг онцолжээ. 2012 онд явуулсан судалгаагаар 1985 оноос хойш далайн шуурга, цайралт болон шүрээр хооллодог далайн хатгуурт одны нөлөөгөөр Их шүрэн арлын шүрний тал хэсэг нь үхсэн байна. Харин цаашид тус шүрэн арлын хувь заяаг ирэх долоо хоногуудад тохиох зуны цаг агаарын температур л шийдэх гэнэ. Цаг агаарын төлөв бүрхэг, салхитай байх юм бол агаарын хэм буурч, шүрнүүд буцаж сэргэх боломжтой аж.
Жейми Смит
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||