Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Н.Наранбаатар: “Таван толгой”-н нүүрсийг анх удаа Гашуун сухайтын боомтоор экспортлох эхлэлийг тавьж, краз машинаар зөөж байлаа

Н.Наранбаатар: “Таван толгой”-н нүүрсийг анх удаа Гашуун сухайтын боомтоор экспортлох эхлэлийг тавьж, краз машинаар зөөж байлаа"Таван толгой” ХК-ийн ТУЗ-ийн даргаар томилогдон ажиллаж байхдаа Өмнөговь аймгийн Гашуун сухайтын боомтоор анх удаа нүүрсний экспортын эхлэлийг тавьсан, тус аймгийн Удирдлагын ордныг санаачлан байриулсан зэрэг томоохон түүхэн үйл явдлуудын эхлэлийг тавьсан олон зүйлийн анхдагч Н.Наранбаатартай уулзаж ярилцлаа.

-Сая эх орончдын баяр болж өнгөрлөө. Жил бүр өргөн хүрээнд тэмдэглэдэг энэ баярын өдрийг хэрхэн өнгөрүүлэв?

-Эх орончдын өдөр бол 1921 онд Монгол Ардын журамт цэрэг хувьсгалыг удирдан ард түмнийг харийн дарлалаас чөлөөлсөн түүхэн өдөр учраас Монгол улсын хэмжээнд тэмдэглэдэг нийт ард түмний баярын өдөр. Энэ баярын өдрийг манай нам өргөн хүрээнд олон арга хэмжээ зохион байгуулж тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Жишээлбэл эрдэм шинжилгээний хурал, төрөл бүрийн урлаг, спортын уралдаан тэмцээн зохион байгуулахын зэрэгцээ хүүхэд залуучуудын дунд эх орон, тусгаар тогтнол ямар үнэ цэнэтэй юм, яаж олж авсан юм гэх зэргээр улс орны түүхийн талаар мэдлэг мэдээлэл олгох, соён гэгээрүүлэх чиглэлээр илтгэл, гар зураг, эссэ бичлэгийн уралдаан явуулж ирсэн. Энэ жилийн хувьд Сонгуулийн хуультай холбогдуулан олон нийтийг хамарсан үйл ажиллагаа хязгаарласан учир "Эх орончдын баяр”-ыг өргөн дэлгэр тэмдэглэх боломжгүй байлаа. Гэхдээ төв намын хувьд МАХН-тай хамтран "Эх орончдын баяр”-ын өдрөөр тодорхой ажлуудыг зохион байгуулж өнгөрөөлөө.

-Эх орончдын баяр гэснээс та цэргийн алба хаасан уу?

-Хаалгүй яахав. Би цэргийн сургуулийг ахлах дэслэгч цолтой, онц төгссөн. Сургуулиас надад багшаар ажиллах санал тавьсныг хүлээж аваад сургуулиа төгсөнгүүтээ багшаар ажилласан. Тухайн үед албан тушаалыг дагаж цол олгодог байсан. Багшийн цол ахмадаас эхэлдэг. Тэгээд дөнгөж сургууль төгсөөд нэг жил багшлаад цэргийн баярын өдөр буюу 1997 оны гуравдугаар сарын 18-нд 23 насандаа ахмад цол авч байсан. Тэр үед надаас өөр ийм залуугаараа ахмад цол авсан хүн байгаагүй юм билээ. Азтай ч гэх юм уу даа, тэгжМонголын хамгийн анхны залуу ахмад болж байсан. Цэргийн сургуульдаа гурван жил багшлаад Төрийн өмчийн хороо руу мэргэжлтнээр орж байсан.

Н.Наранбаатар: “Таван толгой”-н нүүрсийг анх удаа Гашуун сухайтын боомтоор экспортлох эхлэлийг тавьж, краз машинаар зөөж байлаа

-Өмнөговь аймгийн удирдлагынордныгтаныгбариулсантухаймэдээлэлфэйсбүүктбайхыгхарсан. Энэүнэнүү?

-Түүнийг харсан.Өмнөговь аймгийн Удирдлагын ордны барилгыг ӨМӨЗО-ны Баяннуур аймгийн хамтын ажиллагааны хүрээнд бариулсан юм. Тухайн үед би аймгийн ЗДТГ-ын дарга, "Таван толгой” ХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан. Манай аймаг Урд хөршийн хил залгаа аймгуудтай олон талт хамтын ажиллагааг эрчимтэй хөгжүүлж олон салбарт хамтран ажиллаж байсан.

-Ямар салбаруудад хэрхэн, яаж хамтарч ажилласан бэ?

Тухайлбал боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, уул уурхайн чиглэлээр хамтран ажилласан. Боловсролын салбарын хувьд Өмнөговь аймгаас хүүхдүүдийг Баяннуур, Альшаа аймагт аваачиж хэлний чиглэлээр сургахаар монгол хүүхдүүдийн анги нээн хичээллүүлсэн. Энэ ажил их үр дүнгээ өгсөн. Тодорхой тооны хүүхдүүд амжилттай сурч зарим нь цаашаа Хятадын их дээд сургуулиудад суралцсан. Түүнээс гадна Ургаа гээд Өвөрмонгол багш манай аймгийн нэгдүгээр сургууль дээр ирж хятад хэлний хичээл зааж байсан. Үүнийг эцэг эхчүүд андахгүй сайн мэднэ. Энэ ажлыг үргэлжлүүлээд явсан бол Өмнөговийн хүүхдүүдийн ирээдүйд их хэрэгтэй байсан гэдгийг ярьдаг юм билээ. Хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны хүрээнд малчид, тариаланчдын төлөөллийг Баяннуур аймагт аваачиж туршлага судлуулж, тэндэхийн малчид, тариаланчдын аж амьдралтай танилцуулж, сургалтанд хамруулсан. Маш олон модны суулгацыг авчирч тарьж ногоон хот болгох ажлыг өрнүүлж, анх удаа "Мод тарьж ургуулсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад урамшуулал олгох журам” баталж 2005 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Мөн цас зудтай цаг хүндэрсэн үед Урд хөрш аймгуудаас манай Өмнөговь аймагт өвс тэжээлийн буцалтгүй тусламж өгч байсан. Үүний зэрэгцээ манай аймгийн Дулааны цахилгаан станцын үйл ажиллагаа доголдолтой, гэрэл цахилгаан тасардаг хүнд үе байлаа шүү дээ. Тэгэхэд ДЦС-ын ширэм, тогоог нь Баяннуур аймгийн дэмжлэгээр Шанхай хотод захиалгаар хийж, өөрсдийнхөө мэргэжилтнүүдийг авчирч суурилуулж өгч байсан. Эмч, сувилагч нарынхаа мэргэжил мэдлэгийг дээшлүүлэх үүднээс Баяннуур аймгийн уламжлалт эмнэлгийн хороонд дадлагажуулах маягаар дагалдан хийлгэх зэргээр Эрүүл мэндийн салбарт хамтран ажилласан. Уул уурхайн салбарын хамтын ажиллагааны хүрээнд "Таван толгой” ХК-иас нүүрс гаргаж эхэлсэн. Манайхаас нүүрс экспортлож эхэлснээр Хятадын талаас хамтын ажиллагааны хүрээнд сайжруулсан зам тавьж, Гашуун сухайтын хилийн боомтын Гаалийн газрын хоёр давхар барилгыг бариулж, гэрэл цахилгаан татуулж байсан юм. Гашуун сухайтын хилийн боомтын үйл ажиллагааг байнгын болгох санал тавьснаар улиралд нээгддэг байсан боомт байнгын үйл ажиллагаатай болсон.

-Нүүрс экспортлож эхэлсэн гэсэн дээр нэг зүйл нэмж асуухад таныг Гашуун сухайтын боомтоор анх удаа нүүрсний экспортын эхлэлийг тавьсан хүн гэж ярьдаг юм билээ.
-Намайг "Таван толгой” ХК-ийн ТУЗ-ийн даргаар томилогдоод очиход тус компани борлуулалт бага, зардал өндөртэй ажиллаж байсан. Яагаад гэхээр зөвхөн эргэн тойрны хэдхэн сумдад болон аймгийн төсөвт байгууллагууд, айл өрхүүдэд л борлуулалт хийдэг байлаа. Тэгээд Баяннуур аймгийн удирдлагуудад санал тавьж нүүрснийхээ дээжийг явуулсан. Тухайн үед том хүнд даацын машин, сайжруулсан зам байсангүй. Өөрсдийнхөө дотоод нөөц бололцоог ашиглан дотоодын хэрэгцээнд тээвэрлэдэг байсан Краз машинаар нүүрсээ ачиж, тухайн үеийн аймгийн Засаг дарга С.Сумъяа болон уурхайн дарга Р.Зоригтбаатар нарын хичээл зүтгэлийн үр дүнд 2004 онд анх удаа нүүрс гаргаж байсан түүхтэй. Тэгээд тэд бидний явуулсан дээжийг туршиж үзээд чанарын шаардлага хангаж байна, хамтран ажиллаж, танай "Таван толгой”-н нүүрсийг цаашид нэг сая тонноос дээш хэмжээтэй авах хүсэлтэй байна гэсэн хариу өгсөн. Тухайн үед манай компанийн нэг жилийн борлуулалт 50 мянган тонн ч хүрдэггүй байлаа. Тэгээд л бид гэрээ хэлэлцээрээ хийгээд нүүрсээ өгч эхэлсэн дээ. Уурхай нэг жилийн дараа гэхэд ашигтай ажиллаж эхэлсэн.

-Нүүрс экспортлоход хууль, журам гэж байв уу?

-Нүүрс экспортлохтой холбоотой дүрэм, журам тааруу байсан. Тэгээд Гадаад хэргийн яам, Хилийн цэрэг, Гааль, Татвар гээд олон газруудад хүсэлт тавьж зохих зөвшөөрлүүдийг авсан, үүнтэй уялдуулан олон дүрэм, журам боловсруулагдан шинээр гарч байсан. Энэ ажил Монгол улсын хэмжээнд дээр доороо бүх л газрууд дэмжсэн учраас эрчимтэй явагдаж удалгүй уурхай маань ашигтай ажиллаж ноогдол ашиг хувиарлаж эхэлсэн. Орон нутгийн өмчит "Таван толгой” ХК-ийн хувьцааны 51 хувь нь орон нутгийн өмч, 49 хувь нь хувь хүмүүсийнх байдаг. Тус компанийн 51 хувийн ашиг, татвар хураамж орон нутгийн төсөвт орж эхэлснээр 2008 он гэхэд аймаг өөрөө өөрийнхөө төсвийг бүрдүүлдэг болоод зогсохгүй улсын төсөвт орлого төвлөрүүлдэг аймаг болсон. Тэр үеэс хойш олон бүтээн байгуулалтуудыг хийх эхлэл боломж бүрдсэн юм.

-Аймаг орон нутгийн хөгжил урт хугацааны бодлогод түшиглэж явдаг. Таны үед ямар бодлогоор ажиллаж байв?

-Ер нь бол урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиггүйгээр хөгжлийн тухай ярих нь өрөөсгөл л дөө. Бид Өмнөговь аймгийн дунд болон урт хугацааны бодлогын баримт бичгүүд номыг 2008 онд аймгийн ЗДТГ-аас гаргасан. Энэ нь 2002-2021 он хүртлэх хугацааны хөгжлийн бодлого гэсэн үг. Сумдын бүсчилсэн хөгжлийн төлөвлөгөөг хэдээс хэдэн онд хаана юу хийхийг нь үг өгүүлбэр заалтаар нь оруулж өгсөн. Тухайлбал баруун бүсэд гэхэд 2011-2015 онд Гурвантэс-Баяндалай-Даланзадгад чиглэлээр хатуу хучилттай авто зам тавих, сумдыг интернэтийн сүлжээнд холбох, төвийн бүсэд Даланзадгадын ДЦСтанцын үйл ажиллагааг сайжруулж төвийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбох, Ханын хэцийн хүрэн тэмээ, ширүүвтэр ноост хонийг өсгөн үржүүлж, сүргийн бүтцийг сайжруулах, хүүхэд хөгжлийн төвийг байгуулах, орон сууц хөтөлбөр хэрэгжүүлэн сумдад төрийн албан хаагчийн орон сууц барих, мөн төрийн албан хаагчдад говийн нэмэгдэл олгох гэх зэргээр олон ажлуудыг хийж эхлүүлж байсан.

-Тэгвэлтэрүедаймгийнөнөөгийнбүтээнбайгуулалтынолонажлуудынэхсуурь тавигдсанюмбайнашүүдээ.

-Тэгж хэлж болно. Төрийн үйл ажиллагаанд залгамж чанар гэж байх ёстой. Бидний боловсруулсан бодлогын баримт бичгүүдийг тодорхой хэмжээнд аймгийн өнөөгийн удирдлагууд хэрэгжүүлж байгаа гэж боддог. Жишээлбэл авто зам, уул уурхай, эрчим хүчний салбарын ажлууд амжилттай хэрэгжиж байна. Мөн түүх өв соёлыг сэргээн ирээдүй хойч үедээ танин мэдүүлэх зорилго бүхий бидний хийсэн ажлыг үргэлжлүүлж Батмөнх даян хааны хөшөөг ордны өмнө байгуулсан байх жишээтэй.

 

-Батмөнх даян хааныг Хүрмэн суманд төрснийг тогтоох ажлыг хийж байгаа гээд аман домог яриа цуглуулж байсныг санаж байна?

-Ер нь бол Батмөнх даян хааныг энэ нутаг усанд төрсөн тухай Хүрмэн сумын ард иргэдийн дунд аман яриа байсан. Үүнийг тогтоох ажлын хүрээнд бид эрдэм шинжилгээний баг урьж ирүүлэн судалгаа, шинжилгээ хийлгэж, Шинжлэх ухааны академийн түүхийн хүрээлэнд бид санал тавьж газар дээр нь малтлага судалгаа хийлгэхийн зэрэгцээ домог, түүхэн аман яриа, баримт нотолгоог цуглуулж судласны үндсэн дээр эрдэм шинжилгээний бага хурал хийж Батмөнх даян хаан бол Хүрмэн суманд төрсөн нь үнэн юм байна гэдгийг тогтоож төрсөн газар дээр нь чулуун хөшөө босгож байсан түүхтэй. Батмөнх даян хааны төрсөн газар нь Хүрмэнээс баруун урагш, төрийн тахилгат Зүүн сайханы энгэр Аргалант уулын дунд Хулгар сүүж гэдэг газар байдаг юм.

-Говь гурван сайхан уулын төрийн тахилгат овоог төрийн тахилгат болохоос нь өмнө аймаг тахидаг байл уу?

-Тахиж байсан. Намайг аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байх үед Хүрмэн сумын удирдлагууд болон иргэдээс Зүүн сайхан уулын ноён оргилыг тахилгат болгох тухай хүсэлтийг ирүүлсэн юм. Хуучин хошуу засгийн үед хошууныхаа хүрээнд тахидаг байж байгаад орхигдсон байсныг тахилгатай болгох санал ирүүлснээр ажлын хэсгийг ахалж ажилласан. Хүрмэн сумын ард иргэд, түүхч, судлаачидтай хамтран судалгаа хийж, урд нь ямар зан үйлээр яаж тахидаг байсныг тодруулан Говь гурван сайханы "Их тахилгат овоог" аймгийн тахилгат овоо болгон 2006 оны 05-рсард тахисан. Түүнээс хойш жил бүр тахидаг уламжлалтай болсон. Бид Зүүн сайхан уулынхаа ноён оргил болсон энэ сайхан тахилгатай овоог төрийн тахилгатай болгох санал хүсэлтээ УИХ, Ерөнхийлөгчийн Тамгын газарт явуулж байлаа. Намайг ажлаа өгсний дараа төрийн тахилгатай болсон.

-Та чинь ер нь Өмнөговь аймгийн томоохон түүхэн үйл явдлуудын эхлэлийг тавьсан олон зүйлийн анхдагч хүн юм байна шүү дээ. Бас Өмнөговь аймгийн "Хүндэт иргэн” гэдэг цолыг санаачилсан гэдэг байх аа?
-Баяралаа, сайхан санагдаж байна. 2004-2008 онд Аймгийн ИТХ-ын Төрийн захиргаа, хууль зүй-төсөв санхүүгийн дэд хорооны даргаар ажиллах хугацаандаа аймгийн дээд шагнал "Хүндэт иргэн" цол тэмдгийг санаачлан 2005 онд ажлын хэсэг ахлан ажиллаж, 2006 онд анхны шагналыг аймгийн дарга асан Т.Наранхүү гуайд олгож байлаа. Түүнээс хойш 9 хүн энэ эрхэм хүндтэй алдрыг хүртсэн байна лээ.

-Та гадаадад хэдэн жил сурсан бэ?
Америкт гурван жил сурч олон улсын бизнесийн чиглэлээр мастер хамгаалж ирсэн. Сурахынхаа хажуугаар бас ажил хийнэ. Манайх гэр бүлээрээ Америкт амьдарч байгаад ирсэн.

Цаг зав гаргаж ярилцсанд баярлалаа. Ажлын их амжилт хүсье.
Ж.САЙНЖАРГАЛ

 

Н.Наранбаатар: “Таван толгой”-н нүүрсийг анх удаа Гашуун сухайтын боомтоор экспортлох эхлэлийг тавьж, краз машинаар зөөж байлаа
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өнөөдөр, 10:33
Өнөөдөр, 10:25
Өчигдөр, 17:02
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

Өчигдөр, 16:54
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани