- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Азийн эрчим хүчний цангааг Америк тайлах нь
Геополитик гэдэг газар зүйн байршлаас үүдэлтэй орон зай, эрх мэдлийн төлөөх тэмцэл юм. Цэрэг арми, дипломат харилцаа, эдийн засгийн геополитик гэж байдгийн адил эрчим хүчний геополитик гэж бий талаар, энэ нь дэлхий нийтийн өнөөгийн харилцаанд хэрхэн нөлөөлж буй тухай мэргэжилтнүүд ярьж, бичих нь их болжээ.
Байгалийн баялгийг эдийн засгийн эргэлтэд оруулж, хэрэглэгчдэд хүргэх худалдааны гарц олно гэдэг газар зүйн байршилтай шууд холбоотой тул эрчим хүчний геополитик аргагүй чухал юм. Орчин цагийн дэлхийн түүхэнд эрчим хүчний нөөцөөс үүдэлтэй олон чухал үйл явдал болж байв. Британийн эзэнт гүрэн XVIII-XIX зуунд тохиосон нүүрсний эрин, уурын хөдөлгүүрийн хөгжлийн ачаар, АНУ XIX зууны сүүлчээс энэ зууны эхэн үе хүртэл газрын тосны ачаар л дэлхийн тэргүүлэх хүчин байлаа. Америкийн өмнөд мужуудад, тэр дундаа Техасаас их хэмжээний занарын хий илэрсэн нь тус улсыг энэ зуунд ч гэсэн дэлхийн геополитикийн тэргүүлэх хүчин байлгах төлөвтэй байна.
Эрчим хүчний геополитикийн талаар олон жил судалгаа хийж буй, энэ салбарын тэргүүлэх мэргэжилтэн, Хонолулу дахь Ази-Номхон далайн бүсийн аюулгүй байдал судлалын төвийн профессор Мохан Маликийн үзэж буйгаар Америкийн эрчим хүчний үйлдвэрлэл Азийн хурдацтай өсөн нэмэгдэж буй хэрэглээ, шаардлагад зориулагдах болно. Ирэх 20 жилд нэмэгдэх дэлхийн эрчим хүч хэрэглэгчдийн 85 хувь нь Энэтхэг, Номхон далайн бүсийнх байна гэж тэр тооцоолжээ. Өдгөө дэлхийн хэмжээнд боловсруулж буй нүүрс устөрөгчийн дөрөвний нэгийг хэдийнэ энэ бүс нутгийнхан буюу БНХАУ, БНСУ, Япон, Энэтхэг улс ашиглаж байна.
Олон улсын эрчим хүчний агентлагаас саяхан гаргасан "Дэлхийн эрчим хүчний төлөв” судалгаанд дурдсанаар Хятад улс 2025 он хүртэл дэлхий дахины эрчим хүчний нийт хэрэглээний 40 хувийг эзлэх бол түүнээс хойш эрчим хүчээр хамгийн их "цангасан” улс Энэтхэг болох гэнэ. Ирэх 20 жилд Энэтхэгийн эрчим хүчний хэрэглээ 132 хувиар өсөх бол Хятад, Бразилийнх 71, ОХУ-ынх 21 хувиар өсөх хандлагатай байна. Гэхдээ газрын тос, нүүрснээс илүүтэй байгалийн хий эрчим хүчний гол эх үүсвэр болж мэдэх юм.
Учир нь Энэтхэг, Номхон далайн бүс нутаг газрын тосны хувьд Ойрхи Дорнодоос улам хараат болж байгаа тул энэ бүсийн эдийн засаг сайжрахын хэрээр тус бүс нутаг газрын тосны хэрэглээгээ багасгаж, арай хямд эх үүсвэр сонирхох магадлалтай.
2030 он гэхэд Хятадын импортын газрын тосны 80 орчим, Энэтхэгийн 90 орчим, Япон, Өмнөд Солонгосын бүр 100 хувь нь Ойрхи Дорнодын нефть байх төлөвтэй. Тиймээс Хятад улс хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Төв Азийн орнуудтай эрчим хүчний салбарт саяхнаас хамтран ажиллахаар болсонтой адил Энэтхэг, Япон зэрэг улс эрчим хүчний шинэ түншийн эрэлд гарч мэдэх юм.
Харин бусад орныг чинээлэг арабуудын "хар алт”-тай зууралдаж байх хооронд АНУ дэлхийн эрчим хүчний тэргүүлэх үйлдвэрлэгч болох гэнэ. М.Маликийн тооцоогоор тус улсын занарын үйлдвэрлэл 2010-2020 онд гурав дахин өсөх бол Атлантын болон Номхон далайн эргээсээ америкчууд занар олборлож эхэлбэл үйлдвэрлэлийн хэмжээ нь АНУ болон Канадын занарын нийт хэрэглээтэй дүйх хэмжээнд очно.
2010 оноос хойшхи багахан хугацаанд Америкийн байгалийн хийн үйлдвэрлэлд эзлэх занарын хий хоёроос 37 хувь болтлоо өсчээ. Тус улс ОХУ-ыг хэдийнэ гүйцэж, байгалийн хийн үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэх болсон. Харин энэ зууны сүүлч гэхэд Америк Саудын Арабыг гүйцэж, газрын тосны үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлнэ гэж үзэх ажиглагчид ч бий.
Хэрэв тэдний зөв бол 1973 оны Иом-Киппурын гэгддэг Араб-Израилийн дөрөв дэх дайны өмнө америкчууд дэлхийн эрчим хүчний салбарт дангаар ноёрхож байсан үе давтагдана гэсэн үг. Канадын элс хайрга, Бразилын хужир марз дор буй газрын тосны ашиглагдаагүй арвин нөөцийн тусламжтайгаар Америк орон байр сууриа бататгаж, энэ зууны шинэ Ойрхи Дорнод болж ч мэдэх юм.
Энэ зуур оросууд зүгээр суухгүй нь дамжиггүй. ОХУ-ын эрчим хүчний экспорт Зүүн Ази руу чиглэж, 2020 он гэхэд Хятад улс тус орны газрын тосны хамгийн том импортлогч болох хандлагатай байна. Оросын эрчим хүчний компаниуд Японтой мөн ойр дотно харилцаатай байхыг чухалчилж буй тул Энэтхэг, Номхон далайн бүсийг чиглэсэн эрчим хүчний худалдааны зам ганц Америкийнхаар хязгаарлагдахгүй. Ойрхи Дорнодын орнууд ч гэсэн нүүрс устөрөгчөө энэ бүсэд удахгүй нийлүүлж эхэлнэ.
Ийнхүү Энэтхэг, Номхон далайн бүс нутаг, тэр дундаа Энэтхэгийн далай, Өмнөд Хятадын тэнгис дэлхийн эрчим хүчний худалдааны дамжин өнгөрүүлэх гол цэг болсноор эдгээр бүс дэх өчүүхэн гэлтгүй газар нутгийн маргаан ямар ч зөрчил, дайсагналд хүргэж болох юм. Хятад, Япон болон хоёр Солонгосын хооронд олон жил үргэлжилсэн жижиг арлуудын маргаан өмнө нь улс төр, соёл уламжлал, загас агнуур зэрэгтэй холбоотой байсан бол цаашдаа эрчим хүчний салбарт хэн нь илүү хүчтэй байх, хэн нь илүү ашиг олох зэрэгт нөлөөлөх болно.
Харин хүн ам нь хурдацтай насжиж байгаа, төрөлт нь буурсан Европ эрчим хүчний шинэ тэмцлээс үлдэж хоцрох хандлагатай байна. Хүн нь цөөрөхийн хэрээр энд эрчим хүчний хэрэгцээ, шаардлага ч буурах бөгөөд ийм дүр зураг зүүн хойд Азид ч ажиглагдах төлөвтэй. Гэхдээ зогсонги байдалд орсон Европтой харьцуулахад эдийн засаг нь тогтвортой өсөж буй тул хүн ам дахь өөрчлөлт нь хойд Азийн эрчим хүчний салбарт тэгтлээ нөлөөлөхгүй байж мэднэ.
Эдийн засгийн ашиг сонирхол яваандаа соёл, улс төрийнх болж хувирдаг хуулиар хэдий ардчилсан тогтолцоотой ч сул дорой буй Европын холбооны орнууд болон эрчим хүчээр баялаг ч улс төр, нийгмийн хувьд зөрчилтэй байгаа ОХУ-ын нөхцөл байдал бүх Европыг бууран доройтоход хүргэнэ. Харин тэр хүртэл Орос, Хятадын хооронд эрчим хүчний шинэ түншлэл, магадгүй бүс нутгийг хамарсан холбоо байгуулагдахыг, тэр нь баруунтай бүхий л талаар зөрчилдөхийг дэлхий нийт харж мэдэх юм. АНУ ч эдгээр улсын жишгийг дагаж Канад, Мексиктэй хамтран шинэ эвсэл байгуулах магадлал өндөр. Энэ бүхний эцэст олон зуун жил Европ төвтэй байсан дэлхий ертөнц Хойд Америк, Зүүн болон Өмнөд Ази төвтэй болон өөрчлөгдөнө.
Эх сурвалж: Forbes
Орчуулсан Г.Лхагвадулам
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||