- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
ИРГЭДИЙГ АЙДАСТ АВТУУЛСАН УУЛ УУРХАЙН КОМПАНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООЛОО
Завхан аймгийн Дөрвөлжин суманд 2011 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн Хонконгийн хөрөнгө оруулалттай "Баян-Айраг” уул уурхайн компаний үйл ажиллагааг зогсоожээ. Тэд сар шинийн өмнөхөн буюу өнгөрсөн сарын 1-нд ашиглалтын талбайд олборлолтын 57 метр квадрат талбайд натрийн цианидын уусмал алдаж нутгийн иргэдийг айдаст автуулж байсан юм.
Тэгвэл тус компанийн үйл ажиллагааг зогсоож, ямар шалтгаанаар технологийн алдаа гаргасныг тогтоохоор цагдаагийн байгууллага шалгаж эхэлжээ.
Дөрвөлжин сумын иргэдийн мэдээлж буйгаар "Манай сум хоёр дахь Хонгор боллоо. Бид тэмцээд хүчрэхгүй байна. "Баян-Айраг” компани өмнө нь ч ийм алдаа . гаргаж байсан. Тэдэнд хариуцлага хүлээлгэдэггүй. Өргөдлийн байнгын хороонд захидал бичиж шалгуулах хэрэгтэй байна. Хөрсөнд алдсан цианид нь сумын хажууханд ууршиж байгаа. Энэкомпани хөрсөнд цианид алдаж байгаа нь анхны тохиолдол биш. Өмнө нь үйл ажиллагаагаа дөнгөж эхэлсэн даруйдаа мөн ийм алдаа гаргаж өөрсдөө хорт бодисыг саармагжуулах цэвэрлэгээ хийсний дараа аймгийн мэргэжпийн хяналтын газарт мэдэгдэж байсан. Мөн 2014 оны сүүлчээр 47 метр квадрат талбайд дахин цианид алдаж олон тооны шувуу, үнэг хярс үхсэн" гэв.
"Баян-Айраг” компанийнханд ямар хариуцлага хүлээлгэсэн талаар БОНХАЖЯ-ны Хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн газрын ахлах мэргэжилтэн Б.Саран "Ямар шалтгаанаар цианид алдаад байгааг олж тогтоох хэрэгтэй. Одоогоор цагдаагийн байгууллага шалгаж байгаа талаар бидэнд мэдээлсэн. Өмнө нь цианид алдахад нийт 1500 гаруй талын болжмор, хоёр үнэг үхсэн гэх шалтгаанаар цагдаагийн байгууллага шалгасан. Гэтэл прокурорт хэргийг шилжүүлэхэд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн” гэжээ.
Хонконгийн хөрөнгө оруулалттай "Баян-Айраг” уул уурхайн компани нийт 6102 га талбайд ашиглалт явуулахаар 2002, 2008 онд тусгай зөвшөөрөл авчээ. Мөн 2014 онд нийт 34 нэр төрлийн химийн хорт бодис ашиглах тусгай зөвшөөрлийг БОНХАЖЯ-наас авсан байна. Тус уурхайн орчимд шувуу үхсэн тохиолдол анх 2014 оны наймдугаар сарын 19-нд бүртгэгдэж, тухайн өдөр 500 болжмор, гурав хоногийн дараа буюу 22-нд 60 болжмор зэрэг нийт 1000 гаруй шувуу үхсэнийг уурхайнхан өөрсдөө тэмдэглэсэн байжээ. Мэргэжлийн хяналтын мэргэжилтний хэлж байгаагаар натрийн цианид нь их дэгдэмхий, богино хугацаанд агаарт ууршдаг бодис юм байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 66 дугаар зүйлд "Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаандаа химицц хорт бодис, бэлдмэлийг хэрэглэхдээ хууль тогтоомж, аюулгүй ажиллагааны дүрэм, технологийн горимыг дагаж мөрдөөгүйгээс хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал, амьтанд ноцтой хохирол учруулсан бол тусгай зөвшөөрлийг нь цуцалж, тухайн компанид 20 жилийн хугацаанд дахин олгохгүй” гэж заажээ.
Б.Март
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||