- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
"ХАН РЕСУРС" Монголын эсрэг арга хэмжээ авахыг хүсэв
Канадын "Хан ресурс” компани Засгийн газраасаа арбитрын шүүхээс тавьсан торгуулийг төлөх хүртэл манайд үзүүлж байгаа зээл, тусламжаа зогсоохыг хүсчээ. "Тэд биднийг хуурсан. Монгол Улсын гол ордуудын нэгийг эзэмшиж байна гэх шалтгаанаар манай лицензийг хураасан. Лицензийг албадан хураан авах нь олон улсын хуулийг зөрчсөн ноцтой үйлдэл. Иймээс манай компани Монгол Улсын Засгийн газрыг арбитрын шүүхэд өгсөн. Шүүхээс тус улсын Засгийн газрыг манай компанид 100 сая тэрбум ам.долларын нөхөн олговор олгох ёстой гэсэн шийдвэр гарсан ч өнөөг хүртэл төлөөгүй. Монгол Улсаас Канадад сууж буй Элчин сайд Р.Алтангэрэл "Монголын Засгийн газар алдаа хийсэн. Засгийн газраас энэ асуудлыг шийдэхээр ажиллаж байгаа. Бид дахин алдаагаа давтахгүйг хичээнэ” гэж ярьсан хэмээн "Хан ресурс”-ийн ерөнхий захирал Грант Эдие ярилцлага өгчээ.
Грант Эдие Монгол Улсын Засгийн газарт нөхөн төлбөрөө эргэн төлөх хангалттай хугацаа өгсөн ч тус улсын зүгээс дорвитой арга хэмжээ аваагүй тул Канадын Засгийн газарт Монгол Улсыг бус, улсынхаа компаниудыг дэмжихийг уриалжээ. Тус компанийн энэхүү мэдэгдлийг Торонтод болох олон улсын уул уурхайн хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтын өмнө хийснээрээ анхаарал татав. Манай Улс дээрх чуулганд өргөн бүрэлдэхүүнтэй оролцохоор төлөвлөж буй.
Дээрх маргаан 2009 онд Монголын Засгийн газраас "Хан ресурс” компанийн Дорнод аймагт эзэмшиж байсан ураны ордын тусгай зөвшөөрлийг цуцалснаас үүдэлтэй. Улмаар 2013 онд Монголын Засгийн газрыг Олон улсын арбитрын шүүх дуудсан юм. Арбитрын шүүх "Хан ресурс”-ийн заргыг хүлээн авч "Монголын Засгийн газар эрчим хүчний гэрээгээ болон Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн” гэж үзжээ. Харин тухайн үед манай Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг "Хан ресурс” компани хуульд заасан үүргээ гүйцэтгээгүй учраас лицензийг нь цуцалсан. Гэхдээ өөр көмпанид лицензийг өгчихөөгүй. Өөрөөр хэлбэл, төр энэ компанийн лицензийг өөр бусад зорилгоор ашиглаагүй. Үүнийгээ ч нотолсон үндэслэлүүдээ гаргасан. Шүүхийн эцсийн шийдвэрийг урьдчилан хэлэх боломжгүй ч тус компанийг ялах хангалттай нотолгоо бий” гэж тайлбарлаж байв. Үүнээс хойш манай Засгийн газраас ямар нэгэн тайлбар хийгээгүй өдийг хүрсэн. 2013 онд Арбитрын шүүхээс манай улсын учруулсан хохирлыг компанийн шинжээчдийн гаргасан тайланд бус ТЭЗҮ-д зарцуулсан хөрөнгийн тухайн үеийн өртгөөр тодорхойлж, 80 гаруй сая ам.долларын нөхөн олговор тавьсан бөгөөд өмгөөллийн зардал болох 9.1 сая ам.долларыг "Хан ресурс” ХХК-д бүрэн олгохоор шийдвэрлэсэн. Дээр нь Лондонгийн банк хоорондох зээлийн хүү буюу ивок хоёр хувь төлөхийг даалгаж байв. Монголын Засгийн газар нийт 106 сая ам.долларын төлбөрт унаад байгаа юм.
Маргаан гарсан Дорнодын ураны орд газрын тусгай зөвшөөрлийг Гурван улсын хамтарсан "Төв Азийн уран” компани эзэмшдэг байж. Энэ компанийн 58 хувь нь "Хан ресурс”, 21 хувь Монгол Улс, 21 хувь нь Оросуудын мэдэлд байжээ. Тиймээс улсын төсвийн хөрөнгө оруулалтаар эрэл хайгуул хийсэн орд газруудын 51 хувийг Монголын төр эзэмншх ёстой гэсэн хуулийн заалтын дагуу оросуудаас найм, "Хан ресурс”-ээе 22 хувийг нь Монгол Улс өөртөө шилжүүлэн авсан гэж тайлбарладаг. Тэгээд ч "Хан ресурс” компани олон зөрчил дутагдал гаргаж, Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлээгүй нь тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэлтэй хэмээн үзэж байв. Гэвч арбитрын шүүхэд ялагдал хүлээсэн.
Өнгөрсөн хугацаанд хоёр улс олон удаа хэлэлцээ хийсэн байдаг. Хамгийн сүүлд "Хан Ресурс” компанийн захирал Жим Доак Монгодд амиа алдсан харамсалтай хэрэг гарах үед тус компанийн зүгээс төлбөрийн хэмжээг 300 сая болгож нэхэмжилсэн юм. Удалгүй дүгнэлт ч батлагдаж Торонтогийн хамгийн том хэвлэлд Жим Доакийг гаднын ямар нэгэн нөлөөгүйгээр, өвчний улмаас нас барсныг нийтэлсэн билээ.
Д.ДОРЖ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
"ХАН РЕСУРС" Монголын эсрэг арга хэмжээ авахыг хүсэв
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани