- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Р.Жигжид: Энэтхэг улстай уран, коксжих нүүрсний салбарт хамтран ажиллах бүрэн боломжтой
Mонгол-Энэтхэгийн уул уурхайн салбарын уулзалтын үеэр Уул уурхайн сайд Р.Жигжидийн хэлсэн үг
Монгол-Энэтхэгийн уул уурхайн салбарын уулзалтыг санаачлан зохион байгуулж буй Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Эрхэмсэг ноён Сомнат Гош Танд болон танай ЭСЯ-ны хамт олонд талархалаа илэрхийлье.
Монгол, Энэтхэг хоёр улсын уламжлалт, найрсаг харилцааг уул уурхайн салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд энэхүү хоёр талын уулзалт хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна.
Өнгөрсөн жилүүдэд Монгол Улсын Засгийн газраас геологи, уул уурхайн салбарыг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх, эдийн засгийн өсөлтийг хангах, салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр багагүй ажлыг хийж гүйцэтгэлээ. Юуны өмнө " Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого”-ын баримт бичгийг УИХ-р батлуулсан. Энэхүү бодлогын баримт бичигт тулгуурлан салбарын гол гол хуулиудыг шинэчлэн найруулж, нэмэлт, өөрчлөлт оруулсан болно. Энэ талаар манай яамны танилцуулгад дэлгэрэнгүй мэдээлэх болно.
Эдгээр шинэчлэлийг хийснээр эрдэс баялгийн салбарын хууль эрх зүйн орчин урт хугацаанд тогтвортой, ойлгомжтой, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдын хувьд өрсөлдөх чадвартай болсон юм.
Эрдэс баялгийн салбар Монгол Улсын эдийн засгийн голлох салбар болсон бөгөөд дотоодын нийт бүтээгдэхүүний 20 орчим хувь, экспортын 80-90 хувь, төсвийн орлогын 20 орчим хувийг тус тус бүрдүүлж байна.
Хоёр орны уул уурхайн салбарт үр ашигтай хамтран ажиллах өргөн боломж байгааг өнгөрсөн оны 5 дугаар сард Энэтхэг Улсын Ерөнхий сайд Эрхэмсэг ноён Наренда Моди Монгол Улсад дээд хэмжээний албан ёсны төрийн айлчлал хийх үеэр хэлсэн үгээр онцлон тэмдэглэхийг хүсч байна.
Эрхэмсэг ноён Ерөнхий сайд Моди хэлэхдээ "Бид Монголоос уран худалдаж авах хүсэлтэй байгаа бөгөөд асуудлыг судлан үзэхийг хүсье. Мөн ураны орд газрыг ашиглах, хайгуул хийх, олборлохын хувьд хамтарсан үйлдвэр/ компани байгуулах зэргээр хамтарч ажиллахад бэлэн байна. Газрын ховор элементийн чиглэлээр бусад гуравдагч түнштэй хамтарч ажиллах боломжтой гэж үзэж байна. Коксжих нүүрсний салбарт хамтран ажиллах нөөц боломж ихээхэн байгаа. Энэтхэг Улс коксжих нүүрсний томоохон хэрэглэгч тул цаашид Монголоос коксжих нүүрс нийлүүлэх боломжтой гэж үзэж байгаа болно.” хэмээн уул уурхайн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх хүсэлтэй буйгаа илэрхийлсэн юм.
Иймд Та бидний хамтран зохион байгуулж буй өнөөдрийн уулзалт дээр дурьдсан хамтын ажиллагааны чиглэлд түлхүү анхаарах нь зүйтэй гэж үзэж байна. Монголын талаас танилцуулах төслүүд мөн эдгээр асуудлыг хамрах болно.
Энэтхэг Улсыг манай хоёр хөрш орон болох ОХУ, БНХАУ-тай энэ тэнцэхүйц томоохон хөрш гэж боддог. Цаашид манай хоёр улс уран, коксжих нүүрс болон бусад ашигт малтмалын чиглэлээр уул уурхайн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилго тавин хэрэгжүүлэх бүрэн боломжтой юм.
Өнөөдрийн энэхүү арга хэмжээ нь цаашид биднийг зорилгодоо хүрэхэд түлхэц болж, хоёр орны хооронд урт хугацааны, үр өгөөжтэй хамтын ажиллагааны эхлэл болно гэдэгт итгэлтэй байна.
Монгол, Энэтхэгийн уул уурхайн салбарын уулзалтад амжилт хүсье.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||