- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Оны хамгийн өнгөлөг металл: Алт
Таваарын ханш уралдан уруудаж байна. Харин алт ганцаараа цойлсоор. Он гарснаас хойших гурван сард алтны ханш 16 хувиар өсчээ. Ингэснээр энэ улирлын хамгийн сайн гүйцэтгэлтэй түүхий эдээр тодров. Тус металлын спот ханш даваа гарагт нэг хувиар өсөж, 1233.44 ам.долларт хүрсэн. Энэ нь шинжээчдийн таамгаас хавьгүй өндөр үнэ юм.
Дэлхийн нэр хүнд бүхий санхүүгийн байгууллага, шинжээчид алтны үнийн төлөвийг шинэ оны босгон дээр танилцуулсан. Энэ онд шаргал металлын ханш унци нь 1100 ам.долларт хэлбэлзэнэ гэж шинжээчийн олонх таамагласан юм.
Шар металлын ханш он гарсаар 16 хувиар өслөө
Тухайлбал, "Goldman Sachs” алтны үнэ улам уруудаж, унци нь 1000 ам.долларт хүрнэ хэмээн тоймложээ. Тэгвэл ABN AMRO банкнаас 900-1300 ам.долларын төлөв дэвшүүлсэн байна. Бас 1000-1150 ам.доллар гэх таамгийг ч шинжээчид танилцуулсан.
Гэвч он гарсаар алтны үнэ эдгээр таамгийг няцаан, өсөж эхэллээ. Дэлхийн эдийн засгийн эмзэг байдал, хөрөнгийн зах зээлийн савалгаа алтны үнэ дээшлэх таатай нөхцөл болсон гэж түүхий эдийн шинжээчид тайлбарласан юм. Мөн АНУ мөнгөний бодлогоо хумисан нь дэлхийн сул эдийн засагт дарамт нэмж, тогтворгүй байдлыг өдөөсөн гэж дүгнэлээ. Тиймээс найдвартай хөрөнгө болох алт руу зах зээлд оролцогчид хошуурч, үнэ нь өссөн талаар шинжээчид тоймлов.
Энэ байдал өдгөө даамжирч буй төдийгүй энэ онд тус металлын ханшид буурах төлөв ажиглагдахгүй байгаа аж. Тиймээс шинжээчид төлөвөө эргэн харж, үнийн таамгаа үл ялиг өсгөж байна.
Жишээ нь, "BNP Paribas” алтны үнийн төлөвөө 100 ам.доллараар өсгөлөө. Мөн богино хугацаанд алтны ханш сэргэнэ гэдэг дээр эдийн засагчид санал нэгдэж байна. Тиймээс түүхийн эдийн үнэ унасан энэ хүнд үеийг даван туулах нэг арга нь алт гэж улс орнууд үзэж байгаа юм. Тухайлбал, Австралийн алт үйлдвэрлэл өнгөрсөн онд 12 жилийн дээд цэгтээ хүрчээ. Тус улс 2015 онд 285 тонн алт олборлосон.
Тэгвэл Монгол Улсын Засгийн газраас алт олборлолтыг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд татварын хуульд өөрчлөлт оруулж, алтны ашигт малтмалын нөөц ашигласны татварыг 50 хувиар хөнгөлж, өсөн нэмэгдэх татварын хувь хэмжээг тэглэсэн юм.
Алтны ханш өсөх нь эдийн засаг хямралтайг харуулдаг
Үүний үр дүнд алт тушаалт их хэмжээгээр нэмэгдсэн. Төв банк өнгөрсөн онд 15 тонн алт хүлээн авчээ. Харин энэ оны хоёрдугаар сарын 25-ны байдлаар 944.7 кг алт хүлээн авснаа Монгол банкнаас мэдээлэв.
Мөн алтны үйлдвэрлэлийг дэмжихийн тулд олборлогч компаниудад 256 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор болсон. "Энэ санхүүжилтийг хавраас олгож эхэлнэ” гэж Уул уурхайн сайд Р.Жигжид мэдэгдсэн юм. Мөн Засгийн газрын хэрэгжүүлж буй "Алт” хөтөлбөр нь эдийн засгийг дэмжих нэг арга гэж тэрбээр үзэж байна. Тиймээс алтны Гацууртын ордын төслийг урагшлуулсан. Мөн үүнтэй адил төслүүдээ хариуцлагатай уул уурхайн зарчмаар хөдөлгөнө гэж Уул уурхайн сайд мэдэгдсэн юм.
Тэгэхээр Монгол Улсын алтны үйлдвэрлэл ч энэ онд сэргэх төлөвтэй байна. Тэрчлэн эдийн засгийн хүндрэлийг даван туулах нэг арга нь алт байна гэж Засгийн газраас үзэж байна.
Дашрамд дурдахад, энэ онд алтны ханш өнөөгийн түвшин буюу 1200 ам.долларт хадгалагдана гэж ажиглагчид үзэж байна. Мөн унци алт 1400 ам.долларт хүрнэ гэсэн таамаг ч байгаа юм. Тиймээс энэ оны хамгийн өнгөлөг, үнэ цэнтэй металл алт байна гэж шинжээчид үзэж байна.
Г.Байгал
Зууны мэдээ
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||