Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ч.Түмэнбаяр: Манай 34 хувь үнэ цэнээ алдахгүй

Ч.Түмэнбаяр: Манай 34 хувь үнэ цэнээ алдахгүй Уул уурхайн сайдын зөвлөх Ч.Түмэнбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Канад улсын Торонто хотод зохион байгууллагддаг "Уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчдын олон улсын чуулга уулзалт-үзэсгэлэн”-д оролцсон талаар мэдээлэл өгнө үү?

-Жил бүрийн гуравдугаар сард Канад улсын Торонто хотод зохион байгуулагддаг "Уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчдын олон улсын чуулга уулзалт-үзэсгэлэн”-д манай улс 2006 оноос оролцож эхэлсэн. Энэ жил  Уул уурхайн сайд Д.Ганхуягаар  ахлуулсан телеелегчид оролцоод ирлээ.

Уул уурхайн сайд Д.Ганхуяг Канад Улсын Байгалийн нөөцийн сайд Жо Оливер, Канад улсын Гадаад худалдааны сайд Эд Фаст нартай уулзаж хамтын ажиллагааны талаар санал солилцсон.

Талууд уулзалтын үеэр Монгол болон Канад нь байгаль, цаг уур, нийгмийн тогтолцоо, хуулийн засаглал, арвин их байгалийн баялаг, эдийн засгийн тулгуур салбарын хувьд уул уурхай, хөдөө аж ахуй зэрэг нь нийтлэг төсөөтэй талуудтай, эдгээр нь 2 орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал хүчин зүйлс гэдгийг санал нэгтэй онцлон тэмдэглэсэн. Д.Ганхуяг сайд Монгол, Канадын харилцаа, хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгч байдгаа илэрхийлсэн.

Уулзалтын үеэр Канадын талаас Монгол, Канадын хооронд хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжих, харилцан хамгаалах  тухай хэлэлцээр байгуулах саналтай байгаагаа илэрхийлсэн. Монголын талаас дээрх хэлэлцээрийг байгуулах асуудлыг холбогдох байгууллагад уламжилж, хамтарч ажиллахаа хэлсэн. Уул уурхайн сайд Монгол, Канадын Засгийн газар хороондын дугуй ширээний ээлжит уулзалтыг 2014 онд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа ч мэдэгдсэн.

-Торонтогийн уулзалт дээр Монголын Уул уурхайн салбар, хөрөнгө оруулалтын эрх  зүйн орчны  талаар танилцуулга хийсэн тухай ярина уу?

-2014 оны гуравдугаар сарын 4-ний өдөр зохион байгуулагдсан Монгол-Канадын Эрдэс баялгийн салбар дахь хөрөнгө оруулагчдын уулзалтын үеэр сайд Д.Ганхуяг "Монгол Улсын Эрдэс баялагийн салбарын хөгжил, Монгол, Канадын хамтын ажиллагаа” сэдвээр илтгэл тавьсан. Уул уурхайн сайд илтгэлдээ "Монгол Улс дахь хөрөнгө оруулалт, эрдэс баялагын салбарын эрхзүйн орчин урт хугацаанд тогтвортой, ойлгомжтой болсон. Монгол орон эрдэс баялаг арвинтай, дэлхийд эхний 5-д орох хэмжээний том зах зээл бүхий 2 хөрштэй, татварын харьцангуй таатай орчинтой. Хэрэв бид өмнө нь алдаж байсан бол дахин тийм алдааг давтахгүй.” гэж танилцуулсан. Ингэснээр "Бизнесийн хамгийн таатай орчинтой-Монгол Улс" гэсэн мессежийг хөрөнгө оруулагчдад хүргэж, үүнийгээ нотлохыг хичээсэн гэж ойлгож байгаа. Мөн сүүлийн үеийн стастик мэдээнд тулгуурлан Монгол Улс руу мөнгөний урсгал дахин чиглэж байгаа тухай месежийг ч өгсөн. 

Төрөөс эрдэс баялагийн салбарт баримтлах бодлого болон хөрөнгө оруулалтын орчныг тогтвортой болгох, алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэхтэй холбогдсон хуулиудын талаар танилцуулж, сонирхсон асуултад нь хариулт өгсөн байгаа. 

Энэ арга хэмжээнд хоёр талын төр,хувийн хэвшил, төрийн бус байгууллагаас нийт 120 орчим  хүн  оролцсон. 

Хөрөнгө оруулагчдын зүгээс Монголын хөрөнгө оруулалтын орчин таатай болж байгаа талаар ярьж байсан. Тухайлбал, Канадын байгалийн нөөцийн сайд Жо Оливер ”Монгол Улс хөгжлийнхөө зөв замаар явж байгаа, Канад улс Монгол Улстай харилцах харилцааг чухалчилж үздэг” гэсэн бол, Оюутолгой компанийн гүйцэтгэх захирал асан Камерон Макрэй  "Монголын уул уурхайн салбар зөв зам дээрээ гарч ирсэн. Иймээс хөрөнгө оруулагчид ямар ч эргэлзээгүй монголд хөрөнгө оруулах цаг” гэж, мөн манайд хамгийн анх хөрөнгө оруулан үйл ажиллагаа явуулж байгаа Канадын "Сентерра гоулд” компанийн санхүү эрхэлсэн захирал  "Монголын уул уурхайн салбарт итгэх итгэл сэргэж байна. Бид Гацууртын ордод 50 сая ам. долларын хөрөнгө оруулсан, цаашид 270-320 сая ам. долларын хөрөнгө нэмж оруулахад бэлэн байна" гэж тус тус хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгөхдөө өөрсдийн байр сууриа илэрхийлсэн байна билээ. Ийнхүү хөндлөнгийн хүмүүсийн эсвэл хөрөнгө оруулагчдын зүгээс хийж буй дүгнэлт, бидэнд хандан хэлж буй үг нь Монгол Улсын өнөөгийн байдлыг илүү бодитой тодорхойлж байгаа болов уу гэж найдаж байна.

Энэ арга хэмжээг олон улсын хэмжээнд сулжээтэй Bloomberg TV голчлон сурвалжилж нэвтрүүлсэн.

-Сүүлийн үеийн зарим сонин, сайтаар Уул уурхайн сайд Д.Ганхуягийн талаар мэдээлэл гарч байна. Танай сайд "Оюутолгойн гэрээг өөрчилж чадахгүй бол огцорно” гэж мэдэгдсэн юм уу?

-Оюутолгой төсөлтэй холбоотой Таны асуултад өгч буй миний хариулт бол Уул, уурхайн яамны байр суурь биш, зөвхөн иргэн миний санал бодол гэдгийг юуны өмнө тэмдэглэн хэлье.  Д.Ганхуяг сайд "Оюутолгойн гэрээг өөрчилж чадахгүй бол огцорно" гэж хэлээгүй гэдгээ тухайн үед нь өөрөө хэвлэлээр хэлж л байсан. Ер нь сайд тэгж хэлээгүй. 2012 оны наймдугаар сард Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсанаас 2-3 хоногийн дараа "Үндэстэн.мн" сайт дээр анх энэ гүтгэлгийг гаргасан. Үүний дараа хэд хэдэн хэвлэл энэхүү гүтгэлгийг янз бүрийн байдлаар давтсан. "Үндэстэн.мн” сайтад тэр үед гүтгэлгээ залруулахыг сануулсан албан бичгийг яамнаас явуулсан байх ёстой. Гэтэл одоо хүртэл таг чиг л байна. Сүүлийн үед дахиад л сонинууд бичээд уналаа. Асуухаар зарим нь "төлбөртэй” л  гэх юм.

Сайд болохоор "Ардчилсан нийгэмд, тэр тусмаа төрд ажиллаж байгаа хүн олны хяналтад байж,  шүүмжлүүлэлгүй яах вэ? Хэвлэлийн эрх чөлөө бол бидний эрх чөлөө шүү дээ л” гэдэг. Гэхдээ журмын нөхрийн хувьд сайдынхаа талаар хэлэхэд, тэрээр өдөр бүр шөнө дөл болтол маш их ачаалалтай сууж ажиллаж байна. Ялангуяа улс орны эдийн засаг, ард түмний аж амьдралд шийдвэрлэх нөлөө үзүүлэх салбарыг толгойлж буй хүний хувьд үнэхээр Монгол Улсын эрх ашгийг эрхэмлэн дээдэлж, монголын ард түмний төлөө ёстой хоёргүй сэтгэлээр зүтгэж байгаа төрийн түшээ дээ. Цаг хугацаа харуулах болно.

Ер нь энэ гүтгэлгээ залруулахгуй бол, хор уршгийг нь тооцдог хууль хяналтын байгуулагад хандах цаг нь болсон гэж бодож байна.

Энэ УИХ, Шинэчлэлийн Засгийн Газрын 2012-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн тогтоолыг  баталж өгөхдөө "... хөрөнгө оруулагчтай харилцан ашигтай байх зарчмыг баримтлан  харилцан тохирох замаар хөрөнгө оруулалтын гэрээнд холбогдох өөрчлөлтийг оруулах..." гэсэн  агуулгатай үүргийг Засгийн газарт өгсөн. Ингээд Засгийн газрын шийдвэрээр Уул уурхайн сайд гэрээнд заасны дагуу хөрөнгө оруулагчид албан бичгээр "яриа хэлэлцээг үргэлжлүүлэх " саналыг 2012 оны аравдугаар сард тавьсан.

Тэгээд хөрөнгө оруулагч талаас "Хөрөнгө оруулалтын гэрээний зорилгын хэсгийн УИХ-ын 2009 оны долдугаар сарын 16-ны өдрийн 57 дугаар тогтоолоор энэхүү гэрээг байгуулах эрхийг Монгол Улсын Засгийн газарт олгосон бөгөөд уг гэрээнд гарын үсэг зурсан Талууд түүгээр тодорохойлогдсон эрх, үүргийг заавал биелүүлэх үүрэг хүлээж, дараах нөхцөлтэйгөөр харилцан тохиролцов, Гэрээний 15.28–д "Энэхүү Гэрээг байгуулсан болон хүчин төгөлдөр болсон өдөр уг Гэрээ нь УИХ-ын 2009 оны долдугаар сарын 16-ны өдрийн 57 дугаар тогтоолтой нийцэж байгааг Засгийн Газар нотлов” гэж заасан. Дээр нь "Монгол Улсын Засгийн Газар 2011 оны аравдугаар сарын 06-ны өдрийн хамтарсан мэдэгдлийн 2-т "Монгол Улсын Засгийн Газар  Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг Монгол Улсын хууль тогтоомжтой бүрэн нийцэж байгуулагдсаныг дахин бататгав” гэсэн заалтуудыг тус тус дурьдаад Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах нь 2 талд ашиггүй гэсэн санааг илэрхийлж татгалзсан албан бичгийг ирүүлсэн юм. Ердөө ийм л үйл явдал 2012 оны аравдугаар сард болоод өнгөрснийг би мэдэж байна.

-Та иргэн хунийхээ хувьд энэ гэрээг ямар гэрээ болсон гэж боддог вэ? Тухайн үеийн засгийн газар УИХ-аас өгсен шийдвэрийн дагуу Гэрээг байгуулсан гэж боддог уу?

-За даа үүнийг би шүүдэг, дүгнэдэг хүн биш. Гэхдээ хувь хүнийхээ бодлыг хэлье дээ. Ер нь гэрээ байгуулсан Засгийн газар нь өөрийгөө дүгнэж болдог эсэхийг сайн мэдэхгүй л явна. Хүмүүсийн байр суурийг ажиглаж байхад УИХ-ын 40 болон 57 дугаар тогтоолын заалт сайтар хэрэгжээгүй гэж хэлсэн нь нилээд харагддаг биз дээ. Мөн 2 талаас хараат бус судлаачид "сайн гэрээ болоогүй" гэж хэлснийг харж л байсан. 100 хувь алдаа мадаггүй, онц сайн хийгдсэн гэрээ ч гэж байхгүй л дээ. Хувь хүнийхээ хувьд шүүмжлэлтэй хандахад монголын тал гэрээ байгуулах үед Санхүүгийн зөвлөх компаниараа сонирхлын зөрчилтэй компани ажиллуулсан гэдэг. Яахаараа ч тэгдэг юм. Эд хөрөнгө, үйл ажиллагааны зардлын 6 хувиар менежментийн төлбөр төлөхөөр гэрээнд заасан юм билээ. Судлаачид энэ бол маш ховор тохиолдол гэж хэлсэн байхыг нь харж байсан. Гэрээнд зааснаар Монгол улсын зэсийн борлуулалтаас авах роялти 5 хувь л байгаа. Зүгээр хувь хүнийхээ хувьд хэлэхэд энэ ч яах вэ. Том утгаараа "төсөл”-өө л амжилттай урагшлуулах нь Засгийн газар, Уул уурхайн яамны гол зорилт л доо.

Тиймээс л Шинэчлэлийн Засгийн Газар, Уул уурхайн яам Оюутолгой төслийн тухайд хөрөнгө оруулагчаа дэмжин хамтран ажилласнаар өнөөдрийн байдлаар Оюутолгойн ордын ил уурхай, баяжуулах үйлдвэр ашиглалтанд орж үйл ажиллагаа нь жигдэрч, улмаар бүтээгдэхүүнээ экспортонд гаргаж байгаа. Энэ бол түүхэн том бүтээн байгуулалт юм. 

Бас нэг зүйлийг  тодруулахад "буруутан”-г хайя гэвэл хөрөнгө оруулагч болон бусдаас хайх биш, эхлээд гэрээ байгуулах үеийн олонхийн Засгийн Газар, байгуулсан манай талын хүмүүстэйгээ ярих нь шударга ёсонд нийцэх байх гэж бодож байна.

-Цаашид яах естой гэж бодож байна. 34 хувийг Та юу гэж боддог вэ?

-Манай 34 хувь үнэ цэнээ алдахгүй гэж хэлмээр байна. Энэ гэрээнээс сургамж авах хэрэгтэй. Байгуулахаасаа өмнө нэгдсэн ойлголцолд хүрэх, байгуулахдаа УИХ-ын шийдвэрээ дагах хэрэгтэй л байхдаа. Бусад оронд ч иймэрхүү байдал үүсч байсан. Уул уурхайгаараа улстөржихгүй, судалгаанд үндэслэн нэгдсэн ойлголцолд хүрнэ гэдгээ улс төрийн намууд зарламаар байна. Энэ тухай манай яамнаас зохион байгуулсан "Эрдэс баялаг 2025” хэлэлцүүлгээс гаргасан уриалгад тодорхой тусгасан байгаа. Ер нь гэрээг нэгэнт байгуулчихсан бол эргэж буцах нь туйлын зохимжгүйг бид харлаа. Монголчууд  ярьснаасаа буцдаг нэртэй болчихно шүү дээ. Энэ асуудал дээр "итгэл алдана гэдэг өөрийгөө алдаж байна гэсэн үг" гэсэн мэргэн үгийг байнга бодмоор юм билээ. Ер нь, ийм том төслүүд дээр залуусаа сургах нь их чухал байна. Тэгээд Монголчууд хурдан өсч, чадваржиж өөрсдөө "том тоглогч” болмоор байна.

-Далд уурхайн хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл өгнө үү?

-Ерөнхий сайд, Уул уурхайн сайд ч "Засгийн газар далд уурхайн нэмэлт санхүүжилтийг дэмжиж байгаа, Засгийн газраас хамаарах зүйл байхгүй" гэж хэлсэн байсан. Энэ асуудлыг яамны сайд дангаар шийдэх боломж ч үгүй, тийм хуулийн зохицуулалт ч байхгүй байхаа. Хоёр тал итгэлцлээ гүнзгийрүүлмээр харагдах юм. Компанийн тухай хууль болон Хөрөнгө оруулалтын гэрээнд зааснаар гол нь Оюутолгой ХХК- ийн ТУЗ асуудлыг шийдэх учиртай. Гэхдээ цаг их алдаж байна. Яамны хамт олон уг асуудлыг хурдан шийдүүлэхийн төлөө байгаа. Болохгүй бол  манай тал энэ асуудал дээр мэрэгжлийн зөвлөх компани авч  ажиллуулж болдоггүй юм байхдаа гэж заримдаа боддог.

-Нүүрсний салбарын өнөөгийн байдлын талаар мэдээлэл өгнө үү.  Нүүрсний үнэ 70 ам.доллараас 30 ам.доллар хүртэл буурсан нь мөн л Д.Ганхуяг сайдтай холбоотой гэх мэдээлэл гарсан байна л даа?

-Нүүрсний дэлхийн зах зээл, ялангуяа манай нүүрсний голлох худалдан авагч болох Өмнөд хөршийн зах зээлийн нөхцөл байдал таатай биш байгаа. БНХАУ-ын нүүрсний аж үйлдвэрийн салбартаа хийж байгаа шинэчлэл, мөн дотоодын нөөц нь нэлээд хуримтлагдсан байгаа зэрэг нь худалдан авалтад нь нөлөөлж байгаа байх. Энэ нь манайд шууд нөлөөлнө. Шинэчлэлийн Засгийн газрын Ерөнхий сайд долоо хоног бүрийн даваа гаригт холбогдох яамд, аж ахуйн нэгжийн удирдлагуудтай уулзаж тулгамдаж асуудлыг хамтран шийдэж ажиллаж байна. 

2014 он гарсаар нийтдээ 2.8 сая тонн нүүрс олборлож, 3.6 сая тонныг борлуулсан. Үүний 2.1 сая тонныг нь экспортод гаргасан нь өмнөх онтой харьцуулахад 23 хувиар өссөн үзүүлэлт байна. Ер нь манай улс энэ онд 31.4 сая тонн нүүрс экспортлох зорилт тавин ажиллаж байна. 

Манай улсын экспортод гарч буй чулуун нүүрсний ихэнх нь түүхий, багаахан хэсэг нь угаагдсан байдаг. Нүүрсний үнэ нь тухайн бүтээгдэхүүний төрөл, чанар, тээвэр, худалдааны нөхцөл зэргээс хамаарч харилцан адилгүй байдаг. Тухайлбал, Д.Ганхуяг сайдтай холбож яриад байгаа тэр үнэ чинь нэг нь "уурхайн ам” нөхцлөөр нөгөө нь "боомт” нөхцлөөр тооцогдсон үнэ байх жишээтэй. Ер нь юмны учрыг олж судалгаатай ярьж, шүүмжилж байх нь зүйтэй. Тэгэхгүй зөвхөн шүүмжлэхийн төлөө хандаад  байх нь зохисгүй зүйл л дээ. Зах зээл үнээ тогтоохоос биш хэн нэгэн албан тушаалтан үнэ тогтоох боломжгүй л дээ.

Ч.Түмэнбаяр: Манай 34 хувь үнэ цэнээ алдахгүй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өнөөдөр, 10:33
Өнөөдөр, 10:25
Өчигдөр, 17:02
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

Өчигдөр, 16:54
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани