- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Бууриа сэлгэсэн боловсруулах үйлдвэр
Сайншанд аж үйлдвэрийн цогцолборын төсөлд багтсан ч бодит ажил болж хэрэгжээгүй мартагдсан Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн төслийн явц өнгөрсөн хугацаанд удааширсан. Тэгвэл төрөөс аж үйлдвэрийн салбарт баримтлах бодлогын хүрээнд бие даасан төсөл болж, хэрэгжих бэлтгэл ажлаа хангасан байна.
Зэсийн баяжмал хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэрийн урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) бэлэн болсон гэж төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Х.Бадамсүрэн хэллээ. Боловсруулах үйлдвэрийг Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд байгуулахаар Засгийн газраас шийдвэрлэсэн.
Манай улсын хувьд цэвэр зэсийн баталгаат нөөц нь 36.3 сая тонн. Үүнд түшиглэж зэсийн үйлдвэрлэл хөгжүүлэхээр зорьж байгаа юм.
Жилд 530 мянган тонн зэсийн баяжмал хайлуулж, цэвэршүүлэх хүчин чадалтай боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтэнд саатал гарахгүй бол 33 сарын хугацаанд үргэлжлэх юм байна.
Ингэснээр 2020 он гэхэд боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулсан байхаар төслийн ТЭЗҮ-д төлөвлөжээ. ТЭЗҮ-ийг "Эрдэнэт” үйлдвэрийн захиалгаар БНХАУ- ын уул уурхай, металлургийн үйлдвэрийн зураг төслийн байгууллага боловсруулсан байна. Үүнийг Аж үйлдвэрийн яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөл хэлэлцэж, дэмжих санал гаргажээ.
Бусад томоохон төслийн адилаар хамгийн хүндрэлтэй асуудал санхүүжилт байсаар байна. Жилд 530 мянган тонн зэсийн баяжмал хайлуулж, боловсруулан 120 мянган тонн металл зэс гаргах тус үйлдвэрийн өөрийн өртөг нь 700 сая ам.доллар болох юм. Үйлдвэр ашиглалтад орсноор 1000 гаруй ажлын байр шинээр бий болно гэж тооцжээ.
Дотоодод үйлдвэрлэж буй нийт зэсийн баяжмалын 50 орчим хувийг боловсруулна
Засгийн газраас боловсруулах үйлдвэрийн төрийн эзэмшлийн хувь хэмжээг удахгүй тогтоох юм байна. Үүний дараа үйлдвэрийг барьж байгуулах ерөнхий гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч компанийг сонгох ажил эхэлнэ гэж төслийн нэгжээс мэдээллээ.
Хөрөнгө оруулалтыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд шийдэх боломжтой ч зэсийн баяжмал хайлуулах үйлдвэрийг жоншны баяжмалын үйлдвэрийн хамт байгуулах нь илүү үр ашигтай хэмээн зарим судлаач үзэж байгаа юм. Энэ тохиолдолд нэмэлт хөрөнгө оруулалт шаардлагатай бөгөөд энэ нь хамгийн багадаа 300 сая ам.доллар байх бөгөөд төслийн нийт өртгийг 1 тэрбум ам.долларт хүргэх аж.
- Боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 33 сарын хугацаанд үргэлжилнэ.
- Монгол Улсын цэвэр зэсийн баталгаат нөөц нь 36.3 сая тонн.
- Жилд 530 мянган тонн зэсийн баяжмал хайлуулж, боловсруулан 120 мянган тонн металл зэс гарган авна.
- Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн өөрийн өртөг нь 700 сая ам.доллар.
Хүнд үйлдвэрийн салбарын томоохон төслийн нэг нь зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр байсаар байна. Энэ үйлдвэр ашиглалтад орсноор боловсруулах үйлдвэрийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх үүрэг оролцоо нэмэгдэх юм. Мөн түүнчлэн үйлдвэрийг дагаж хүхрийн хүчил, цайр, хар тугалга, өнгөт металл зэрэг бусад боловсруулах хөнгөн үйлдвэр хөгжих боломжтойг салбарын яамны Хүнд үйлдвэрийн бодлогын газрын дарга Д.Нэмэхбаяр тэмдэглэлээ.
Б.Баяртогтох
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||