Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Нүүрсний зах зээл бөхөх айдас ба Монгол

Нүүрсний зах зээл бөхөх айдас ба МонголЭрчим хүчний нүүрсний эрэлт дэлхий дахинд буурсаар байна. Цаашдаа эрэлт өснө гэдэгт найдлага тун бага байгаа талаар oilprice.com сайтад шинжээчийн дүгнэлт нийтлэгджээ.

Энэ бол "Голдман Сакс” банк энэ сарын 15-нд хэвлэн гаргасан "Дэлхийн нүүрс, хийн худалдаа, эрэлтийн тайлан”-гаас иш татсан нийтлэл байв. Тиймээс ч энэ нь нүүрсний зах зээлийн үйлдвэрлэгчдийн хувьд бараан мэдээ. Бас орлогыг нь удаан хугацаанд "түгжих” шалтгаан. Харин тайлал нь үүдээ барьсан уурхай болон цахилгаан станцууд, бас хаа сайгүй нүүрлэж буй банкны дампуурал.

Өнгөрсөн оны есдүгээр сард "Голдман Сакс” банкнаас эмхлэн гаргасан зах зээлийн урьдчилсан төлөвт "Эрэлт хангалттай өсөөгүйн улмаас нүүрсний зах зээлд шинэ хөрөнгө оруулагч орж ирэх магадлал маш бага. Үүнээс үүдэн үнийн дарамт үргэлжилж, үнийн уналтын эргүүлэг байсаар байна” хэмээжээ.

Өөрөөр хэлбэл, нүүрсний зах зээл чимээгүйхэн бөхөж байна. Өнгөрсөн хугацаанд энэ зах зээл ганц тоглогчоос ихээхэн хамаарч ирсэн нь цаад шалтгааныг улам тодотгож байна.  Хятадын өсөлт нэмэгдэх эсэхийг хөрөнгө оруулагч, бизнесмэн, ер нь л энэ салбараас хамааралтай болгон анхааралтай ажиглаж буй. Гэвч 2013 онд оргилдоо хүрсэн Бээжингийн хэрэглээ өнөөдөр ширгэжээ.

Хятадын хэрэглээ саарахын хэрээр Энэтхэг тэднийг түлшний зарцуулалтаараа давжээ.

2040 он гэхэд Энэтхэгийн нүүрсний шинэ хэрэглээний эрэлт бараг 900 сая тоннд хүрнэ гэсэн магадлал байна. Энэ бол өнгөрсөн хугацаан дахь дэлхий дахины эрэлтээс бараг хоёр дахин давсан үзүүлэлт юм. Үүнтэй зэрэгцээд АНУ, Европын холбоо, Хятад, Япон зэрэг улсуудын эрэлт хамаагүй бага байх нь.

Тэгэхээр одоо нүүрсний олборлогчид бүтээгдэхүүнээ Энэтхэгт экспортлох хэрэг гарч байна. Гэвч асуудал юунд байна вэ гэхээр, энэ тохиолдолд Энэтхэг улс дотоодын нүүрсний уурхайнуудаа дэмжих замаар гадны импортыг багасгах бодлого барих нь тодорхой.

Үүнээс улбаалаад "Голдман Сакс” банк шатдаг "чулуу”-ны үнийн урьдчилсан төсөөллөө бууруулсан юм. Өдгөө арай чамай нэг тонн нь 70-75 ам.долларт буй энэ үнэ 2018 он гэхэд нэг тонн нь ердөө л 45 ам.доллар байна гэж тус банк тооцжээ. Харин энэ жил 48 "ногоон” хүрнэ гэж тэд бас тэмдэглэжээ.

Гэвч үүнээс ч дор мэдээ бас байна. Юу гэхээр, газрын тос, байгалийн хий зэрэг бүтээгдэхүүний эрэлт өсч, үнэ дахин сэргэх магадлал байна. Харин нүүрсний хувьд найдлага бүр хамгийн бага, бүр маш бага байна. "Голдман Сакс”-ын үзэж буйгаар нүүрсний үнэ урт хугацаандаа нэг тонн нь дөнгөж 42.50 ам.доллар байх нь. "Урт хугацаандаа дулааны нүүрсний үнэ маш бага байна. Учир нь энэ салбарын эрэлт удаан байх тул хөрөнгө оруулагчид халгасан хэвээр байна. Үүнээс үүдэн горьдлого бүдгэрсээр байх нь” хэмээн "Голдман Сакс”-ын тайланд тэмдэглэжээ.

Тэгвэл энэ зуур энэ салбарын томоохон тоглогчид болоод экспортлогчдын хүлээлт болоод одоогийн нөхцөл байдлыг сонирхуулъя.

BHP 27 ЖИЛД АНХ УДАА…

Дэлхийн уул уурхайн хамгийн том компаниудын нэг болох ВНР 1988 оноос хойш анх удаа хувь эзэмшлээ багасгажээ. Энэ нь бараа бүтээгдэхүүний үнэ сүүлийн 10 гаруй жил өөдлөөгүйгээс үүдэн бий болсон их өр төлбөрөөс шалтгаалсан байна.

Тус компанийн мэдэгдэлд дурдсанаар жилийн эхнээс арванхоёрдугаар сар хүртэлх зургаан сарын хугацаанд эхний хагас жилийн ашиг нь 92 хувиар буурчээ.

Ингээд Мелбурнд төвтэй тус компани өнгөрсөн хугацаан дахь ногдол ашгийн хэмжээг 62 центээс дөрөвний гурвыг нь бууруулснаар 16 цент болгон хасчээ.

Түүнчлэн тус компани Төмрийн хүдрийн салбарын ерөнхийлөгч Жимми Уилсон, Газрын тосны салбарын тэргүүн Тим Катт нарыг халсан байна.

"Noble” ГРУППИЙН ИХ АЛДАГДАЛ

Бараа бүтээгдэхүүний нийлүүлэгч "Noble” группийн өнгөрсөн оны дөрөвдүгээр улирал болон 2015 оны нийт алдагдал 1.2 тэрбум ам.долларт хүрснээр өмнө нь байгаагүй уналтыг авчирчээ.

Энэ групп бол Азийн бараа бүтээгдэхүүний хамгийн том худалдаалагч бөгөөд эрчим хүчний үйлдвэрлэлийн цаг агаарын мэдээг тэд л хүргэдэг.

"Эдийн засгийн уналт, Хятадын нүүрсний хэрэглээний бууралт зэрэг нь ийм нөхцөл байдлыг үүсгэлээ” хэмээн тус групп жил бүр гаргадаг тайландаа дурдсан байлаа.

Нүүрс бол тус группийн хамгийн гол багана болсон бүтээгдэхүүн бөгөөд 2014 онд л гэхэд нийт орлогынх нь 85 хувийг бүрдүүлжээ.

Сангапурт төвтэй "Noble” группийн тооцоолж буйгаар 2020 он гэхэд дулаан цахилгааны нүүрс нэг тонн нь 55 ам.долларт хүрэх нь. Энэ бол бусад шинжээчдийн гаргаж буй үнийн төлвөөс 14 хувиар бууралттай үзүүлэлт юм. Харин Дэлхийн банк энэ онд Австралийн дулааны нүүрс нэг тонн нь 58.10 ам.долларт байна хэмээн өнгөрсөн нэгдүгээр сард мэдэгдсэн билээ.

ХЯТАДЫН НҮҮРСНИЙ ИМПОРТ ЕСӨН ХУВИАР БУУРЧЭЭ

Хятадын Гаалийн ерөнхий газраас мэдээлснээр хүрэн нүүрс, дулааны болон төмөрлөгийн нүүрсний импорт өнгөрсөн нэгдүгээр сард 9.2 хувиар буурч, жилийн өмнөхөөс 13.7 хувиар багасчээ. "Дулааны нүүрсний импорт буурсан нь дотоодын эрэлттэй холбоотой гэж бид таамаглаж байна” хэмээн ANZ-ийн шинжээч тэмдэглэжээ. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард тус улс 17.6 сая тонн нүүрс импортолсон байна. Өнгөрсөн нэгдүгээр сард Хятад улс 606 мянган сая тонн нүүрс экспортолсон нь жилийн өмнөхөөс 162 хувиар өссөн үзүүлэлт юм.

ЕВРОПЫН НҮҮРСНИЙ ЭРЭЛТ 13 ЖИЛИЙН ХАМГИЙН БАГА ХЭМЖЭЭНД ХҮРЛЭЭ

2-29-5й1п_700x700

Байгалийн хий эрчим хүчний дараагийн шинэ үеийг тодорхойлж буй энэ үед Европт дулааны нүүрсний эрэлт сүүлийн 13 жилийн хамгийн бага хэмжээнд хүрснийг "Ройтерс” мэдээлж байна.

Ингэхдээ энэ сарын 17-ны байдлаар нэг тонн нүүрсний үнэ 0.25 хувиар буурч 36.40 ам.долларт хүрсэн нь 2003 оны тавдугаар сараас хойшх хамгийн хямд үнэ аж.

Амстердам, Ротердам зэрэг тус тивийн нүүрсний гол тээвэрлэгч бүсүүдэд нэг тонн нүүрсний үнэ 42.65 ам.доллар болсон нь жилийн эхнээс 11 хувиар буурсан үзүүлэлт байв.

БИД НҮҮРСНИЙ ХАМААРЛААС АНГИЖИРЧ ЧАДАХ УУ?

Манай улсын эдийн засаг яг л хар тамхинд донтсон юм шиг уул уурхайн үнээс хамааралтай болчихсон. Энэ хамаарал энэ оны төсөвт хэр багассан бол. Ялангуяа, найдвар тун бага гэгдээд байгаа нүүрсний үнийн уналтыг бид өөрсдөдөө ашигтайгаар эргүүлэх ямар боломж байна вэ?

Энэ онд нүүрсний салбараас 19.5 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөж, төсөвт 271 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээр тооцжээ. Үнийн хувьд өмнөх жилээс 46 хувиар бууруулж дунджаар тонныг 43.8 ам.доллар байхаар тооцсон нь Гашуун Сухайтын EXW3 -аас 12 ам.доллараар өндөр байгаа талаар Нээлттэй нийгэм форум өөрийн тайландаа дурдсан байлаа. Тоо хэмжээний хувьд өмнөх жилээс 2.5 хувиар бууруулан тооцсон ч 2015 оны хүлээгдэж буй гүйцэтгэлтэй харьцуулахад зургаан сая тонноор буюу 44.4 хувиар өсөхөөр тооцсон байна. Уул уурхайн салбараас 2016 онд 900 тэрбум төгрөг (энэ нь төсвийн 16 хувь), үүний 90 хувийг зэс, алт, нүүрснээс олох бөгөөд 405 тэрбум төгрөг нь  ашигт малтмал ашигласны төлбөр хэлбэрээр оруулахаар төлөвлөжээ. Зэсийн үнэ олигтой өсөх хандлага ч бас л алга.

Жил жилийн төсөвт нүүрс бол гэнэтийн бэлэг хэвээрээ байсан. Энэ удаад нөлөөллийг нь багасгах гэж оролдсон ч хангалттай бууруулж чадаагүй гэсэн эдийн засагчдын шүүмжлэл хэвээр үргэлжилж байна. Зэс, алт, нүүрс гэсэн гурван баганын нэг нь тун хүнд байгаа энэ үед тэр 900 тэрбумыг бүгдийг орж ирнэ гэж итгэхэд бэрх л юм.

Үнэн хэрэгтээ бид өнгөрсөн хугацаанд нүүрсээ чулуу болгож чадалгүй цаг хугацааг зүгээр л асгачихсан улс шүү дээ. Цаасан дээр дурайсан олон үйлдвэрийн жагсаалт, төслийн нэрсээс өөр гарт баригдах, нүдэнд харагдах зүйл бидэнд үлдсэнгүй. Зөвхөн "Тавантолгой”-гоос "Чалко”-д алдсан олон зуун сая ногоон дэвсгэртүүд энэ салбар Монголд шалбаагнаас дор явсныг харуулж байна.

Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд асан, "Монполимет” компанийн захирал Ц.Гарамжав "Эдийн засгийн тулгуур нүүрсний салбарын зохицуулалтыг хариуцсан бие даасан бүтэц хэрэгтэй” гэснийг эргэн санахад гэм алга. Магадгүй одоо хөдлөхөд бид оройтчихсон байхыг ч үгүйсгэх аргагүй. Яагаад гэвэл цаана чинь гадаадынхан энэ зах зээлд найдахаа хэдийнэ больчихлоо, байгалийн хий суудлыг нь эзлэх хандлага ч цухалзсаар байна.

Зөвхөн 2003 онд манай улс дөнгөж 500 мянган тонн нүүрс экспортолж байсан манай улс энэ жил бүр 19 сая тонныг экспортолно гэсэн төлөвлөгөөтэй байна. 13 жилийн дотор бидний олборлох нүүрс ийм ихээр өссөн хэр нь энэ салбараа эдийн засгийн тэргүүлэх зам мөр болгож чадсангүй. Хоёр хөршийнхөө хараан дор хөдөлж чадахгүй дэд бүтэцтэй, дотооддоо нүүрснээс шингэн түлш гаргана гэсэн хэзээ ч бүтэшгүй мөрөөдлөөс өөр зүйл алга.

Тиймээс одоо нүүрснээс олох мөнгөө ярихаа байя. Угаасаа энэ жил энэ салбараас олигтой мөнгө олдох нь эргэлзээтэй зүйл. Харин дэлхийн зах зээлийн мөчлөг эргэн сэргэх тэр цагаас урьтаж нүүрсээрээ нүүдэл хийе.

Ж.Цогзолмаа

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Нүүрсний зах зээл бөхөх айдас ба Монгол
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани