Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Малайзууд Монголын хамгийн том алтны ордыг 30 жил ашиглана

Малайзууд Монголын хамгийн том алтны ордыг 30 жил ашигланаЗавхан аймгийн хувьд уул уурхайн олборлолтод өртөөгүй үлдсэн Монгол Улсын цорын ганц аймаг байв. Мэдээж, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг тооцохгүйгээр шүү дээ. Харамсалтай нь, энэ байдал удаан үргэлжилсэнгүй. Хэдхэн сарын өмнө тус аймгийн нутаг нинжа нарын гарт сүйдээд эхэлсэн бол ирэх жилээс тус аймгийн Дөрвөлжин сум дэлхийд данстай "алтны мангас”-уудын дайралтад өртөх нь тодорхой болжээ. Энэ асуудалтай холбогдуулан манай сурвалжлах хэсэг тус аймгийн зорьсон юм.

Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг дахь алт, мөнгө, зэсийн асар их нөөцтэй Баян айраг уулыг "Баян айраг эксплорейшн” ХХК "авчээ”. 50 тонн алтны нөөцтэй энэ орд Монгол Улсын хамгийн их алтны нөөцтэй гэдгээрээ онцлог. Гэтэл ийм нүсэр ордыг "Баян айраг эксплорейшн” ХХК гэх нэгэн нууцлаг компани олны нүднээс далд, чимээ аниргүйхэн ухаж эхэлж байна.

Дөрвөлжин, Эрдэнэхайрхан сумдын зааг дээр байрладаг энэ ууланд нутгийн иргэд эцэг, өвгөдийнхөө ясыг тавьдаг байж. Гэвч үе дамжин хайрлаж, хамгаалж, тахин шүтэж ирсэн энэ уулан доорх баялаг гадны гийчдийн нүдэнд өртөж, ухаж сүйтгүүлэхдээ тулаад байна. Зарим хэсэгт нь ухаад эхэлчихсэн байна лээ. Сурвалжлагынхаа эхэнд Зав­ханы говийн үзэсгэлэнд занал­хийлээд буй "Баян айраг эксплорейшн” ХХК-ийн хөрөнгө оруулагч болох Малайзын "Керру холдинг” группийн талаар цухас өгүүлье. Гонконг, Хятад, Малайз, Индонези зэрэг Зүүн өмнөд Азийн орнууд, Австрали, Англи зэрэг дэлхийн олон оронд үйл ажиллагаа явуулдаг энэ том групп элсэн чихрийн биз­несийг атгадаг гэхэд болно. Энэ бизнесээс өдөрт сая, сая долларын ашиг олж байдаг "Керру холдинг” групп сал­бар бүрт охин компанитай аж. Иймээсч группийн эзэн хятад гаралтай Роберт Куок гэгч 12.5 тэрбум ам.долларын хөрөн­гөтэйгөөр дэлхийн тэр­бумт­нуудын жагсаалтын 61 дүгээрт бичигдсэн байна. Харин "Баян айраг эксп­лорейшн” ХХК-ийн хувьд хэд, хэдэн том компанийг дамжиж байж "Керру холдинг” групптэй холбогддог ажээ.

"Баян айраг эксплорейшн” ХХК Баян айргийн ордыг 2008 оны гуравдугаар сарын 24-нөөс 2038 оны гуравдугаар сарын 24-нийг хүртэл ашиг­лах тусгай зөвшөөрөл авсан. Харин олборлолт явуу­лах зөвшөөрлийг нь Зав­хан аймгийн ИТХ-ын 2011 оны арванхоёр дугаар сарын 23-ны өдрийн 7 дугаар тогтоолоор олгосон байдаг.

Завхан аймгийн Дөрвөл­жин сумын нутаг дахь Баян айргийн орд Улаанбаатар хотоос 1399 км, аймгийн төв Улиастай хотоос 143 км зайд оршино. Манай сурвалжлах хэсэг Дөрвөлжин сумын нутагтай залгах үеэс л түмэн хэсэг хэрчигдсэн, олон салаа зам үүссэн байв. Говь нутгийн эмзэг хөрсөн дээгүүр хүнд даацын машин байтугай жижиг тэрэг нэг давхихад л тоос босч, шороон зам татаад явчихна. Зүг чиггүй энэ олон салаа замыг "Баян айраг эксплорейшн” ХХК-ийн зөөврийн ус ачдаг хүнд даацын машин гаргасан гэдгийг нутгийн иргэд хэлж байсан.

Бид ч усны машины мөр дагаж давхисаар Дөрвөлжин сумаас зүүн хойно байрлах Баян айргийн ордод ирлээ. Компанийн зүгээс Баян айргийн уулыг хэдийнэ хашаалчихсан байв. Тэрхүү хашаан дотор нь тоос, шороо манарч, ажилчдын кэмпийг барьж, байгуулах ажил ид бужигнаж байлаа. Ажилчдын байр барих ажлыг удахгүй дуусгаж, ирэх оны эхээр олборлолтоо хийж эхлэх юм байна.

Орохыг хориглосон постны өмнө очоод зогсвол хоёр давхар байрнаас харуулууд гарч ирэв. Бичиг баримтаа шалгуулж, хаанаас яваагаа хэлбэл төв рүүгээ холбогдож, нэвтрэх зөвшөөрөл хүсч байна. Харуулын барьсан станцийн цаанаас гайхсан нэг эмэгтэй "Юу вэ. Наад хүмүүсээ оруулж болохгүй шүү” хэмээн хашхичих сонсдов. Сандарсан харуул станцынхаа дууг хааж, биднээс холдоод нэлээд ярилцаж, хэсэг загнуулж аваад харуулын байр руугаа ороод таг болчихлоо.

Цаг орчим хүлээлээ, харуул алга. Байр руу нь дөхөж очвол нэг харуул нь гарч ирээд "Нэвтрэх зөвшөөрөл өгөхгүй байна. Төв оффис руу холбогдож байгаа байх. Одоохон” гээд бичиг баримт хурааж аваад орлоо. Бас л таг болчихов. Хүлээж залхсан бид харуулын байрны хажуугийн толгод руу мацаж, уулан дээрээс компанийн хашаан доторх зургийг нь авч эхэлсэн юм.

Эндээс ажилчдын кэмп доторх бүх зүйл харагдах аж. "Баян айраг эксплорейшн” ХХК энэ бүсэд 6102 га талбайг эзэмших эрхтэй. Гэвч зөвшөөрөгдсөн газраас нэлээд том талбайг илүү хашсан байв. Баян айраг гэх үргэлжилсэн уулсын өвөрт 150 гаруй гэр барьж, бас бус чингэлгүүд байрлуулжээ. Хашаан дотор нь тал нутгийн малчдын айдас болсон хүнд даацын том машин, кранууд нааш, цааш хөлхөлдөнө.

Гэрүүдийн хойдох уулын нууцхан аманд хэдэн мянган ширхэг гуалин /дүнз/ овоолжээ. Говь газарт нүдний гэм болсон энэ олон дүнзийг их л холоос хядаж дээ гэж бодогдсон. Харин гэрүүдийн доод хэсэгт барилга байгууламждаа зориулж том, том нүх ухаж, шороог нь овоолсон байв. Ухсан нүхнээс нь нөгөө их шороо, тоос манарах аж. Энэ байгууламжаас зүүн тийш чиглэсэн замаар хүнд даацын том машинууд цагаан тоос татуулан хөвөрнө. Бодвол энэ нь Баян айргийн ордын олборлолтын цэгт хүрдэг зам бололтой.

"Баян айраг эксплорейшн” ХХК иймэрхүү дүр зурагтай биднийг угтлаа. Зураг авч байгааг харсан бололтой кэмпээс хэдэн хүн гарч ирээд харуулын байрыг зүглэв. Харуул нь биднийг дуудаж байна. Нэлээд ярилцсаны эцэст биднийг ямар нэгэн камергүй дотогш нэвтрэхийг зөвшөөрлөө. Холоос зорьж ирсэн болохоор арга буюу дотогш оров.

"Засаг захиргаа, орон нутаг­тай харилцах мэргэ­жил­тэн Ж.Соёмбо” гэж өөрийгөө танилцуулсан залуу компаниа магтаж, баахан сайрхсан. Энд ажиллаж байгаа учраас арга ч үгүй биз. Ямар ч байсан ирэх оны эхээр олборлолтоо эхэлнэ гэдгээ хэлж байлаа. Тэрбээр "Нутгийн малчдын гомдлыг барагдуулна. Зам хэрчиж, олон салаа үүсгэхгүй. Засч, сайжруулсан замаар усаа зөөнө” гэх мэтээр их зүйл хуучилсан. Хаа газрын уул уур­хайн компаниудын ярьдагч­лан нутгийн малчдын эрх ашгийг хохироохгүй, сум орон нутагт хандив тусламж үзүүлж, Дөрвөлжин сум хэзээ мөд­гүй хөгжчих л юм ярьсан. Гэхдээ мэдээж, энэ бүхэн хэтэрхий үнэмшилгүй байсан гэдгийг хэлэх хэрэгтэй.
 

Монголын хамгийн том алтны орд Завханы ордоос хэмжээгээр бага "Оюу-Толгой"-н алтны ордыг дэлхийн хамгийн өндөр барилга 818 метр Бурж Дубай /өөрөөр Бурж Халифа гэдэг/ болон Эйфелийн цамхагтай харьцуулсан зураг 


Нутгийн иргэдийн хам­гийн их эмзэглэж байгаа зүйл нь эцэг өвгөдийнх нь ясыг өндөлзүүлэн байж, олборлолт хийх гээд байгаа явдал. Энэ талаар "Баян айраг эксплорейшн” ХХК-ийн­хан "Тийм асуудал байх­гүй. Олборлолтын цэгээс маш хол байдаг юм” гэсэн хариултыг хээв нэг өгч байсан. Гэтэл энэ асуудал Дөрвөлжин сумынхны хувьд хамгийн чухал зүйл нь. Тиймээс бид олборлолтын хэсэгт очиж үзэхийг хүссэн боловч зөвшөөрсөнгүй. Хүн нутаглуулдаг газраас тийм хол юм юугаа тэгтлээ нууж, сандралддаг байна аа.

Хамгийн гол нь, тус компани 50 тоннын нөөцтэй манай улсын хамгийн том алтны ордод 30 жилийн хугацаатай олборлолт явуулах эрх авсан. Энэ эрхийг Завхан аймгийн ИТХ-аас олгосон гээд бод доо. Гэтэл 30 жил гэдэг бол бүхэл бүтэн уулын хөрсийг эргүүлээд, юу ч үгүй болтол нь нураахад хангалттай хугацаа. Говь, хангай хосолсон Завхан аймгийн говийн бүс 30 жил уул уурхайд талхилуулна гээд бодохоор тоос, шороо нь дийлдэхээ байж, эцэстээ хүн, амьтан амьдрах боломжгүй болно гэсэн үг.

Уул уурхайн олборлолтын үед хамгийн чухлаар тавигддаг асуудал нь усан хангамж. Харин "Баян айраг эксплорейшн” ХХК үүнийгээ шийдэж чадаагүй байна лээ. Өөрсдийнх нь ярьж байгаагаар олборлолтын явцад хэрэглэх усаа Эрдэнэхайрхан сумаас 30 жилийн турш татах юм гэсэн. Ямар ч үнэмшилгүй сонсогдож байгаа биз дээ. Нүглийн нүдийг гурилаар хуурна гэдэг шиг Эрдэнэ­хайр­хан сумаас ус татна гэдэг төлөвлөгөө гаргаад өгчих­сөнийг нь Завхан аймгийн ИТХ-ын төлөөлөгчид зөвшөөр­­чихсөн юм байх. Гэтэл үнэндээ Дөрвөлжин, Эрдэнэ­хайр­хан сумд говийн бүсэд харьяалагддаг. Говь нутаг л юм болохоор усны асуудал мөнхийн бэрхшээл байсаар ирсэн. Одоо ч тийм л байна.

Үнэндээ "Баян айраг эксплорейшн” ХХК-ийн ус татна гээд байгаа Эрдэнэхайрхан сумын нутагт 30 байтугай гурван жил усаар хангах том гол нуур байхгүй. Харин Дөрвөлжин сумын урдуур хэзээ мөдгүй амь тасрах гэж байгаа Завхан гол урсаж байдаг юм билээ. Тиймээс ч Дөрвөлжин, Эрдэнэхайрхан сумынхан хүн малгүй зөөврийн усаар гол зогоодог. Ганц нэгхэн гүний худаг дайралдах авч ус тун хомс.
 



Бидний замд таарсан амь голтой гүний худаг дээр малаа услах гэсэн нутгийн малчидтай зэрэгцэн том том машинууд дугаарлаж зосоо харагдсан. Энэ машинууд бүгд л "Баян айраг эксплорейшн” ХХК руу ус зөөж байгаа гэдгийг малчид ярьж байсан юм. Эднийх өдөрт нэг худгаас дор хаяж 20 тонн ус авдаг гэсэн.

Олборлолт явуулж эхлээгүй байж ингэж усаар гачигдаж, нутгийн малчидтай хэрүүл, уруул болж байгаа юм чинь алтаа ухаж, хүдрээ баяжуулаад эхэлчихээр яах юм бол. Тэгэхээр 30 жил хаанаас ямар ус зөөж, алтаа баяжуулах нь ойлгомжтой.
Малайзууд Монголын хамгийн том алтны ордыг 30 жил ашиглана
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани