Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ҮНС ШИГ ҮНЭГҮЙДЭЖ БУЙ ТҮҮХИЙ НҮҮРСЭНД ӨРСӨЛДӨХ ЧАДВАР БАЙНА УУ?

ҮНС ШИГ ҮНЭГҮЙДЭЖ БУЙ ТҮҮХИЙ НҮҮРСЭНД ӨРСӨЛДӨХ ЧАДВАР БАЙНА УУ?

 

"Хар алт”. Энэ үгээр дэлхий нийт нефтийг, монголчууд нүүрсийг төсөөлдөг. Гэвч энэ хоёр түүхий эдийн үнэ дэлхийн зах зээл дээр алтны дайтай үнэлэгдэж байсан цаг ард хоцорчээ. Томоохон биржүүдийн ханшийн самбар дээр нефть, нүүрс хоёрын үнэ уралдаж унасаар өдгөө 30-50 ам.долларт л хэлбэлзэх болов. Саяхан баррель нефть 144 ам.доллар, тонн коксжих нүүрс 200 ам.долларт шүргэж байсантай харьцуулбал энэ бол сүйрэл. Нефть, нүүрсний экспортоор төсвөө бүрдүүлдэг манайх шиг орнуудын хувьд том аюул. Ийм улс орнууд бүгд л "Үнэ буцаад өсөх болов уу” гэсэн хүлээлт, "Үнэ буцаад өснө” гэсэн хоосон итгэл хоёртой өдөр хоногийг өнгөрөөсөөр найдлага бараг тасарч байх шиг. 

 

Олон улсын шинжээчдийн тайлбараар нефть, нүүрсний үнийн уналт өөр, өөрийн бодитой шалтгаантай аж. Нефтийн үнийн уналт нь эдийн засгийн гэхээс илүүтэй улс төрийн шалтгаантай бол нүүрснийх улс төрөөс бус зах зээлээс шууд хамаарч унасан. Өөрөөр хэлбэл, их гүрнүүдийн харилцаа буцаад дулаарбал нефтийн үнэ дагаж өсөх магадлалтай юм. Харин манай улсын экспортын голлох бүтээгдэхүүн болох нүүрсний үнэ мөддөө сэргэхгүй нь бололтой.  Дэлхийн зах зээл дэх өрсөлдөөн ширүүсч, үнэ өсөх бус улам л доошлох, уруудах магадлал нь илүүтэй жин дарж байгааг бодит нөхцөл байдлууд анхааруулсаар. Үүнийг батлах мэт дэлхийн нүүрсний хамгийн том импортлогч орон болох БНХАУ-ын хэрэгцээ жилээс жилд хумигдсаар байна. Олон улсын эрчим хүчний агентлагийн таамаглаж буйгаар 1999 оноос хойш анх удаа 2014 онд Хятадын нүүрсний импорт 219 сая тонн болтлоо буурсан бол энэ үзүүлэлт 2020 он гэхэд ердөө 128 сая тонн болж огцом багасах таамаг гарчээ. Тавантолгойн гол хэрэглэгч гэж бидний хардаг Хятадын хэрэглээний энэхүү үргэлжилсэн уналт төсвийнхөө багагүй хэсгийг нүүрсний экспортоос бүрдүүлдэг манай улсад ямархуу хүнд цохилт болж буух бол?!

 

2020 оныг хүлээж чадалгүй, боксоор бол бид дөнгөж эхний үе дээрээ нам цохиулчихаад байгааг салбарын мэргэжилтнүүд анхаарууллаа. Нүүрсний салбар дээр хөгжих өрсөлдөөн бус, амьд үлдэх уралдаан үргэлжилсээр байгаа гашуун үнэнийг тэд шууд хэлдэг болжээ. Үнэхээр нөхцөл байдал тэгтлээ муудсан гэдэгтэй маргах арга алга. Хачиргүй нүцгэн тоо худал хэлдэггүй гэдэг. Зах зээл боломжийн байсан 2011 онд Монгол Улс 21 сая тонн нүүрс экспортолж, тэр хэрээр төсвийн орлогод жинтэй хувь нэмэр оруулж байжээ. Гэвч түүнээс хойш нүүрсний экспортын хэмжээ жилээс жилд багасч, 2015 онд ердөө 14.5 сая тонн болж буурсан байна. Эдийн засгийн уналт, долларын ханшийн өсөлт хоёроос шалтгаалж улсын хэмжээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байсан 40 гаруй уурхайгаас ганц, хоёрхон нь үлдэж, бусад нь үүдээ барив. Бодит байдал, үнэн төрх ийм л байгаа аж. 
Бүхэлдээ уналтын байдалд орсон нүүрсний салбарыг буцааж босгох ганц л гарц үлдсэн нь өрсөлдөх чадварыг нь сайжруулах юм. Өөрөөр хэлбэл, нүүрсээ ухаад зараад, ухаад зараад байдаг уламжлалт "технологио” үргэлжлүүлэх бус, Монголдоо нэмүү өртөг шингээж, баяжуулж экспортлох нь энэ салбарын амьд үлдэх ганц арга болчихоод байна.

 

НҮҮРС НЬ ХЯМД, БОДЛОГО НЬ ХӨШҮҮН 

Тавантолгойн бүлэг ордоор жишээ татъя. Чанарын хувьд Австралийн брэнд нүүрсэн бүтээгдэхүүнтэй дүйцэхүйц боловч "Энержи Ресурс” компаниас бусад нь нүүрсийг түүхийгээр экспортолсоор байна. Орон нутгийн Тавантолгой, Баруун Цанхид олборлолт явуулж буй "Эрдэнэс Тавантолгой” компани гээд бүгд л уурхайн аман дээрээс нүүрсээ түүхийгээр нь Хятадын "Винсвей” зэрэг зууч компаниудад өгч ирлээ. Зууч нэртэй боловч эд бүгд ченжүүд. Тэд Монголоос хямд үнээр авсан түүхий нүүрсээ Өвөрмонгол дахь Жинчуаны Нүүрс баяжуулах цогцолборт нийлүүлж, Хятадын дотоодын чанар муутай нүүрстэй хольж баяжуулдаг. Үүнийгээ "Монголын Тавантолгойн нүүрс” нэрээр цаашаа Тяньжин хүргэж зарсаар байгаа нь бодит үнэн. Үр дүнд нь Монголд "0” төгрөгийн нэмүү өртөг үлдэж, Өвөр Монголд хэдэн оронтой тоогоор хэмжигдэх бодит ашиг шингэж байна.  

 

Ийм бодлоготойгоор Монголын Тавантолгойн нүүрс дэлхийн зах зээлд өрсөлдөж чадах уу, бид 2020 хүртэл тэсч үлдэх үү, нүүрс үнснээс ялгаагүй үнэгүйдэх үү гээд олон, олон асуулт байна. Өрсөлдлөө гэж бодоход өрмийг нь Өвөрмонголд хамж, хусмыг нь л эндээ булаацалдан хувааж суух нь. Уг нь дотоодоо баяжуулаад, нэмүү өртөг үлдээгээд олон улсад "нэг цонх”-оор өрсөлдвөл дээр өгүүлсэнчлэн Тавантолгойн бүлэг орд бол Австралийн брэнд нүүрсэн бүтээгдэхүүнтэй чанараар, газар зүйн байрлалаар өрсөлдөж чадна. Чанар дагаж үнэ хөдөлдөг болохоор монголчуудын олдог мөнгө ч ахиу болох нь гарцаагүй юм. Тиймээс ч УИХ-аас баталсан Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого болон холбогдох хууль, шийдвэрт дандаа л "Монгол Улс дотооддоо нэмүү өртөг шингээсэн үйлдвэрлэл явуулахыг зорино, дотооддоо боловсруулах үйлдвэрлэлийг дэмжинэ”, "Жилд 50 сая тонн нүүрс экспортолж, дэлхийн зах зээлд өрсөлдөнө”, "Нүүрсний экспортын нэг "цонх”-ны бодлого хэрэгжүүлнэ” гэж тусгасан байдаг аж. Гэвч цагаан цаасан дээр хараар бичигдсэн төрийн энэ бодлого хэрэгжихдээ тун хөшүүн учраас Тавантолгойн нүүрс өнөөдөр өрсөлдөх чадваргүй хэвээрээ л байна. 

 

 

НҮҮРСЭЭ БАЯЖУУЛАХ, ТҮҮХИЙГЭЭР НЬ "ЯДУУ” БАЙЛГАХ ХОЁРЫН ЯЛГАА
Нүүрсээ ухаад, уурхайн аман дээрээс нь шууд зарахад технологи шаардахгүй амар л сонголт байх. Гэвч ажлыг хялбаршуулах гэсэн энэ хандлагаас болж Монгол Улс одоо болон ирээдүйд олох хэчнээн боломжоо алдаж байгаа бол. Шууд өгч авалцаж байгаа мөнгөн дүнгээсээ гадна эдийн засгийн хувьд асар ихийг алдаж байгааг хэдхэн баримтаар жишээ татъя. Түүхий нүүрсийг уурхайн аман дээрээс зарахад Монголын тал үнэд хяналт тогтоох боломж үнэндээ бараг байхгүйтэй л адил. Тиймдээ ч одоо нэг тонн түүхий нүүрсийг ердөө 25-хан ам.доллараар ченжүүд үнэлж авч байна. Энэ бол шалдаа буучихаад буй дэлхийн зах зээлийн жишиг үнийн ердөө тал нь гээд бод доо. Хэрэв эндээ баяжуулаад, уурхайн аман дээрээс бус, ядаж Ганцмодны боомт хүргэвэл тонн нүүрс 51 ам.доллар болж ханш нь хоёр дахин өсөх бэлэн боломж байна. Энэ бол шууд авалцаж, өгөлцөх мөнгөн дүнгийн зөрүү. Үүнээс гадна эдийн засгийн бусад агуулгаар харвал түүхий нүүрсээ уурхайн аман дээрээс зарах, баяжуулсан нүүрсээ экспортлох хоёрт асар хол зөрүү бий. 

 

Өнөөг хүртэл Хятадын компаниуд түүхий нүүрсийг сорчилж авсаар иржээ. Өөрөөр хэлбэл, зууч компаниуд нүүрсийг сорчлон аль сайн чанарынхыг нь ялгаж аваад явдаг байна. Харин нийт олборлосон нүүрсний 20-30 хувь нь овоолго болон эндээ хаягддаг аж. Сорчлох нь нэг ёсондоо урт хугацаандаа уурхайд асар их алдагдал авчирдаг гэдгийг мэргэжлийн хүмүүс анхааруулсаар иржээ. Учрыг энгийнээр тайлбарлавал өнгөрсөн хугацаанд Тавантолгойн бүсээс нүүрс түүхийгээр нь экспортлогч компаниудын жилийн олборлолтын хэмжээ дээд тал нь 6 сая тонн хүрчээ. Чамлах үзүүлэлт биш гэж бодъё. Гэтэл энэхүү олборлосон 6 сая тонн нүүрснээс нь 30 орчим хувь нь сорчлогдон хаягдана гэвэл жилд ердөө 4 орчим сая тонн түүхий нүүрс л экспортолж байсан гэсэн үг. Хэрэв олборлосон нүүрсээ чанараар нь ангилан хольж баяжуулсан бол нэгдүгээрт, орд газрыг сорчлохгүй, хоёрт, урт хугацаандаа уурхайг зөв зохистойгоор бүрэн ашиглах давуу талтай. Хар ухаанаар бодоход эдийн засгийн өгөөж шууд 20-30 хувиар нэмэгдэх боломжтой юм. Овоолго болоод хаягдаж байсан 30 хувь маань хүртэл экспортолсон нүүрстэйгээ нэгэн адил мөнгө болно оо л гэсэн үг. Мэдээж нүүрсийг ангилж, баяжуулж байгаа учраас ажлын байр нэмэгдэнэ, нэмүү өртөг Монголд үлдэнэ, Тавантолгойн нүүрсэн бүтээгдэхүүн дэлхийд өрсөлдөх стандарттай болно. Энэ мэтээр давуу тал олныг дурдаж болох юм. 
Тавантолгойн бүлэг орд дээр баяжуулалт хийж байгаа ганц компани нь "Энержи Ресурс”. Эдний нүүрс олборлож, баяжуулах үйлдвэрийн бүрэн хүчин чадал нь жилд 15 сая тонн. Тэгэхээр Монгол Улсын экспортод гаргаж буй бүх нүүрсийг биш юм гэхэд, ихэнхийг нь эндээ баяжуулах боломж байна аа л гэсэн үг. Үнэ ханшийг нь одоогийн төвшинд тооцвол, түүхий нүүрсний экспортоос 5 жилийн хугацаанд 500 сая ам.долларын экспортын орлого орж ирэх боломжтой юм. Харин одоогийн үнээр 5 жилд 45 сая тонн баяжуулсан нүүрс экспортлох юм бол 2.3 тэрбум ам.долларын экспортын орлого төвлөрүүлэх бүрэн боломж бий. Энэ хоёрын хооронд "Чингис” бондын 1.5 тэрбум ам.доллараас ч давсан мөнгөн дүн яригдаж байна шүү дээ. Анхаарах л ёстой. 

 

Нүүрсийг дотооддоо баяжуулж, нэгдсэн стандартын нүүрсэн бүтээгдэхүүн гаргаж авснаар тээвэрлэлт, зах зээлээ ч бүрэн хянах боломжтой. Өөрөөр хэлбэл, Хятадын зууч нэртэй ченж компаниуд хүссэн үнээ тогтоодог бус, Монгол Улс нэг амаар, нэг үнээр нүүрсээ эхний ээлжинд Ганцмодны боомтод хүргэх, улмаар БНХАУ-тай транзит тээврийн гэрээ, нөхцөлүүдийг баталгаажуулах замаар цааш далайн эргийн боомтууд дахь эцсийн хэрэглэгчдэд хүргэх боломж бий. Энэ бол Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогод туссан л зорилт. Хэрэв төрийн энэ бодлогоо хэрэгжүүлэхгүй, хөшүүн царцанги хэвээр нь байлгасаар байвал, нэг ёсондоо одоогийх шиг нүүрсээ түүхийгээр нь Хятадын ченж компаниудад хямд үнээр худалдсанаар Монголдоо нэмүү өртөг бүтээх, орд газрын үнэ цэнийг өсгөх, үнэд хяналт, зохицуулалт хийх, гадаад зах зээлд өрсөлдөх бүх боломж хаагдсаар байна. Монголд үлдэх байсан нэмүү өртгөө, ажлын байраа, экспортын орлогоо бид Хятадын Жинчуан дахь Нүүрс баяжуулах төвүүдэд алдсаар л байна. 

 

Энэ утгаар нь бодвол Хятадын тал Монгол нүүрсийг зөвхөн түүхийгээр нь хямд үнэлж авах, улмаар өөрсдийн нутагт нэмүү өртөг, ажлын байр бий болгох, дотоодын үйлдвэрлэлээ дэмжих бодлогыг тууштай барьж байхыг ч үгүйсгэхгүй. Цаашид ийм байдлаар үргэлжилвэл монгол нүүрс Хятад компаниудын мэдэлд бүрэн шилжиж, Тавантолгойн бүс түүхий нүүрсний өрийн циклиэс гарах боломжгүй болно. Түүхий нүүрсний бүдүүлэг загвараас татгалзаагүй цагт угааж, баяжуулсан нүүрсний зах зээл дотоодынхоо өрсөлдөөнд шахагдаж, Монголын нүүрсний салбар ажилгүй уурхайчид, зэвэрсэн тоног төхөөрөмж, сэглэгдсэн орд газар, өрийн данстай үлдэх ирээдүй нүүрлээд байна. Хэрэв нүүрсээ угааж баяжуулаад экспортлох төрийн бодлого бодитой хэрэгжвэл ядаж л хямралын үед орд газруудын үнэ цэнэ өсч, зах зээлд эзлэх байр суурь батжиж, эдийн засагт ирэх орлого, ашиг нэмэгдэх давуу талтай. Хамгийн гол нь монгол нүүрс өрсөлдөөнд бүрэн шахагдахаас урьдчилан сэргийлэх, дотоодын компаниуд, иргэдийнхээ ажлын байрыг хамгаалж үлдэх бүрэн боломж бий. Нүүрсээ баяжуулж мөнгө болгох, түүхийгээр нь "ядуу” байлгах хоёрын ялгаа энэ.


А.БОЛДБААТАР /АРДЫН ЭРХ/


ҮНС ШИГ ҮНЭГҮЙДЭЖ БУЙ ТҮҮХИЙ НҮҮРСЭНД ӨРСӨЛДӨХ ЧАДВАР БАЙНА УУ?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өчигдөр, 10:33
Өчигдөр, 10:25
2024 оны 11 сарын 21, 17 цаг 02 минут
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

2024 оны 11 сарын 21, 16 цаг 54 минут
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани