Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Оюутолгойн гэрээнд нөлөөлж мэдэх Шанхайн уулзалт эхэллээ

Оюутолгойн гэрээнд нөлөөлж мэдэх Шанхайн уулзалт эхэллээДэлхийн эдийн засгийн нэг төв гэгддэг БНХАУ-ын Шанхай хотноо өнөөдөр "Их 20”-ын гишүүн орнуудын Сангийн сайд нар уулзах гэж байна. Шанхайд болох энэ удаагийн уулзалтаар хөндөх гол сэдвийн нэг нь манай улстай дам утгаараа хамаатай байх нь. Үр дүнгийн хувьд шууд хамааруулж болохгүй ч, явцдаа Оюутолгой төслийн хувь заяаг эргүүлж мэдэх шийдвэрийг "Их 20”-ын Сангийн сайд нар гаргахаар төлөвлөжээ. "Financial Times”-д мэдээлснээр Шанхайн уулзалтаар үндэстэн дамнасан корпорацуудын шударга татвар төлөлтийн талаар хэлэлцэх юм байна. Энэ сэдэв мэдээж Оюутолгойн хөрөнгө оруулагч "Рио Тинто”-той шууд хамааралтай.

"Рио Тинто” зэрэг үндэстэн дамнан үйл ажиллагаа явуулдаг корпорацуудыг тойрсон маргаан дэлхийн өнцөг булан бүрт тасардаггүй. Алтыг нь аваад, авдрыг нь хаяна гэдэгчлэн тэд хөрөнгө оруулалт хийх нэрээр байгалийн баялгийг нь зөөсөн тухай жишээ бишгүй олон байдаг. Хамгийн гол нь байгалийн баялгийг нь ашиглахдаа татвараа шударгаар төлөхдөө тун хойрго ханддаг нь судалгаагаар тогтоогджээ. Тэд үйл ажиллагаа явуулж ашиг олсон орныхоо татвараас зайлсхийхийн тулд ашиг шилжүүлэх, үйл ажиллагааны зардал, хөрөнгө оруулалтаа өсгөх гэсэн хоёр, гурван сонгодог арга хэрэглэдэг байна. Дэлхий даяар компаниудын хооронд хийгдэж байгаа борлуулалтын 80 хувь нь харилцан хамаарал бүхий этгээдүүдийн хооронд хийгддэг. Ингэснээр тэдгээрийн хооронд хэрэглэж байгаа борлуулалтын үнэ зах зээлийн бодит ханш биш байх магадлал өндөрсдөг аж. Зах зээлийн бус үнэ хоорондоо хэрэглэнэ гэдэг нь ашиг шилжүүлэх ажиллагааг өөрсдийн хүсэл зоригт нийцүүлж гүйцэтгэх боломжтой гэсэн үг. Өөрөөр хэлбэл, төлөх тат­варын хэмжээгээ хүс­сэнээ­рээ удирдах боломжтой.  Гаднаас нь харахад энэ нь хууль ёсны мэт боловч үнэн хэрэгтээ тухай улсын хуулийн цоорхой, татварын байцаагчдын ур чадвар зэргээс хамаарч баялгийн эзэд нь хохироод үлддэг байна. Нэг ёсондоо жилд хэдэн мянган ам.долларын цалинтай хөрөнгө оруулагчдын хуульчдын багтай сарын сая хүрэхгүй төгрөгийн цалинтай татварын байцаагч тулна гэсэн үг. Эндээс ямар үр дүн гарах нь тодорхой биз ээ.

Тэр тусмаа хөгжиж буй эдийн засагтай улсад хөрөнгө оруулалт хийхдээ татварын хөнгөлөлт эдлэхийг шаардах, хөрөнгө оруулалтын хэмжээгээ шалтгаангүйгээр өсгөх зэр­гээр эдийн засгийн хувьд өөртөө давуу тал үүсгэдэг аж. Энэ мэт шалтгаанаас болж Эдийн засгийн хамтын ажил­лагаа, хөгжлийн байгууллага (ЭЗХАХБ)-ын гишүүн 31 улс татвараас зайлсхийсэн үндэс­тэн дамнасан корпорацуудтай тэмцэх гэрээнд гарын үсэг зу­раад удаагүй байгаа юм. Тэгвэл энэ гэрээг ЭЗХАХБ-ын гишүүн 31 улсаар хязгаарлахгүй, Монгол шиг хөгжиж буй орнуудыг ч хамааруулах асуудлыг "Их 20”-ын Сангийн сайд нар Шанхайд шийдвэрлэхээр төлөвлөсөн байна.

"Financial Times”-д мэ­дээлснээр үндэстэн дамнасан корпорацуудын улс орнуудтай сүүлийн жилүүдэд байгуулсан 500 гаруй гэрээг хянаж үзэхэд Бангладеш, Монгол, Пакистан татвар цуглуулах боломжоо хамгийн их алддаг гэсэн дүн гарсан байна. Тухайлбал, Бангладеш гэхэд л жилд 85 сая ам.долларын татвараа авч чадахгүй хохирдог нь энэ судалгаагаар ил болжээ. Мөн хөгжиж буй улсуудыг хамгийн их хохироодог компаниудын дийлэнх нь Англи, Италийнх байсан нь тодорхой болсон аж.

Иймд хөгжиж буй улс орнуудын хүсэлтээр "Их 20”-ын Сангийн сайд нар үндэстэн дамнасан корпора­цуудаас татвар авч чадалгүй хохирдог гол фактор болох Монгол шиг орнуудын ашиг сонирхолд гойд нийцсэн шийдвэр гаргаж магадгүй нь. Энэ талаар ЭЗХАХБ-ын өндөр албан тушаалтан Паскаль Сен Амман "Шанхайн уулзалтаас гарах шийдвэр дэлхий нийтийн татварын тогтолцоог тэр аяар нь өөрчлөх "Эргэлтийн цэг” болж мэднэ” гэсэн бол Сангийн сайд Б.Болороос тодруулахад "Жижиг орнуудын зүгээс татварын асуудлаар санал тавьж оролцвол Монгол Улс энэ гэрээнд нэгдэнэ. Монголд татварын ийм асуудал их байдаг” гэж ярилаа.

ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭ ӨӨРЧЛӨГДӨХ ҮҮ?

Үндэстэн дамнасан кор­порацуудын татвараас бултах нийтлэг арга барил Оюутолгой төсөл дээр ч хэрэгжсэн гэж ойлгож болохоор байна. Анхны хөрөнгө оруулалтын хэдэн тэрбумын хэтрэлт, Татварын ерөнхий  газрын   тавьсан  130  сая ам.долларын акт гээд дурдвал жишээ олон. Мөн энэ бүхэн эцэстээ "Дубайн гэрээ” гэдгээр чөлөөлөгдөж, Монгол Улс 130 сая долларын татварынхаа 100 саяыг нь хүчингүй болгож, анхны хөрөнгө оруулалтын хэт­рэлтийг ч хүлээн зөвшөөрөөд байгаа билээ. Тэгвэл Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн огцрох болзол болтлоо яригдаж байсан Оюутолгойн гэрээ тойрсон сэдэв Шанхайн уулзалтаар дахин сэдэрч магадгүй нь. Яагаад гэвэл, ЭЗХАХБ-ын гишүүн орнуудын гэрээнд Монгол Улс нэгдчихвэл энэ асуудал нэгдүгээрт олон улсын анхаарлын төвд орох юм. Паскаль Сен Амманын хэлснээр тус байгууллага ОУВС, Дэлхийн банк, НҮБ-тай тат­варын асуудлаар хамтран ажиллахаар судалж эхэлсэн бөгөөд төлөвлөгөөгөө ойрын хугацаанд танилцуулах юм байна.

Дашрамд дурдахад, Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг үндэстэн дамнасан корпорацуудаас хамгийн том нь мэдээж дээр өгүүлсэн Англо Австралийн "Рио Тинто” групп. Оюутолгой төслийг Засгийн газартай хамтран хэрэгжүүлж байгаа тус групп хөрөнгө оруулалт хийхдээ байгуулсан гэрээг улстөрчид "Монгол Улсыг хохироосон”, "Хохироо­гоогүй” гэлцэн хоёр талцдаг. Маргаан нь яван явсаар Оюутолгойн гэрээ эдийн засгийн гэхээсээ илүүтэй улс төрийн сэдэв болж хувирсныг ч олон нийт мэдэж байгаа. Тэгвэл ЭЗХАХБ-аас хийсэн дээрх судалгааны дүн энэ асуултын хариуг бага ч гэсэн өгөх шиг боллоо. Үндэстэн дам­насан корпорацуудад хам­гийн их шулуулдаг улсын тоонд Монгол Улс багтаж, Англо Австралийн "Рио Тинто”-гийн нэг эх орон болсон Англи хөгжиж буй орнуудыг хохи­роодог компаниудтай улсуудыг өнгөлсөн нь үүнийг гэрчилж байна. Хэрэв Шанхайн уул­залтаас гэрээг нээлттэй болгох шийдвэр гаргавал үндэстэн дамнасан корпорацууд үйл ажиллагаа явуулсан улсдаа орлогоо үнэн зөв мэдүүлж татвар төлдөг болох юм. Өөрөөр хэлбэл, Оюутолгойн гэрээг өөрчлөх, анхны хөрөнгө оруулалтын хэтрэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байх эхлэл болж  ч магадгүй. Хэрэв өнгөрснийг буцааж болохгүй гэвэл ирээдүйд "Рио Тинто” зэрэг гаднын хөрөнгө оруулагчдаас Монгол Улс татвараа бүрэн гүйцэд авах боломж нэмэгдэх нь гарцаагүй юм.

Х.Батсайхан

Эх сурвалж: "Ардын эрх” сонин

Оюутолгойн гэрээнд нөлөөлж мэдэх Шанхайн уулзалт эхэллээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани